card

Өвөрхангай  аймгийн Баян-Өндөр сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу. Бөмбий, Батхаан, Өвөр зүлэгт, Хар тойром, Бумбат гэсэн  5 багийн  нийт 1219  өрхөд 4094 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 6-д ордог хүн амын нягтрал 1.3 хүн/га юм. Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр нь газар зүйн мужлалын хувьд Хангайн уулархаг мужийн зүүн хэсэгт далайн түвшнээс дээш дундажаар 1500 метр өндөр өргөгдсөн бэсрэг уулстай хээрийн бүсэд хамаарагдана. Гадарга жигд биш, хойд талаараа уулархаг, дунд зэргийн өндөрлөгтэй, урд талдаа гадарга нь намхавтар, ухаа толгодорхог шинжтэй. Уулс нь шовх оройтой, эгц хажуутай, элэгдлээр үүссэн хурдас чулуулаг уулсын хажууг дунд хэсэгт нь хүртэл хучиж, өргөн хормой бэл үүсгэсэн нь онцлог юм.

Өвөрхангай аймгийн харьяаны арван есөн сумын нэгийг Баян-Өндөр сум гэнэ. Улсын нийслэлээс баруун урагш 303 км, аймгийн төв Арвайхээр хотоос зүүн хойш 122 км оршдог.

´Анхны Засаг даргаар Т.Доржготов анхны ЗДТГ-ын даргаар Н. Лувсан, 1193 оноос Ж. Өлзийсайхан  нар ажиллаж байлаа.