card

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүүхдийн цэцэрлэг нь 1964 онд 10 хүүхэдтэйгээр анхны гэр цэцэрлэг багшаар С.Пагма, үйлчлэгчээр Л.Гапилмаа нар ажиллаж байсан түүхтэй. 1967 он Саруул зам нэгдлийн хөрөнгөөр цэцэрлэгийн барилга баригдаж 50 хүүхэд, 1998-2003 онуудад дотуур байранд 2 бүлэг 50 хүүхэд , 2003 онд Японы өвсний үндэс төслөөр 163 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхэд, 2016 оноос ОНХСан, аймгийн төсвөөр 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 бүлэг урлаг заал шинээр баригдаж нийт 125 хүүхдийн  хүчин чадлаар 17 багш, ажиллагсадтай тойргийн   2-5 насны хүүхдүүдэд СӨБ олгон ажиллаж байна. 2003 оноос хувилбарт сургалтуудыг зохион байгуулж түр, зайны, явуулын багшийн сургалт, нүүдлийн гэр цэцэрлэгийн сургалтыг жил бүр амжилттай зохион байгуулж тойргийн малчдын хүүхдүүдэд СӨБ олгож байна.