card

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

Тус эмнэлэг нь 1935 оны 5дугаар сард хуучин түвд эм хэрэглэж байсан тэнхимийн эмч нэртэй Майтхаан Дугаржавын ажиллаж байсан суурин дээр бага эмч Батсүх, сувилагч Аюушийн Дагдан нарын бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Эмнэлэг нь анх гэрт амбулаторийн үйлчилгээ үзүүлж байсан ба 1940 оноос 3 өрөө байшинд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 1947 онд шинэ байшин баригдаж багийн эмч 2 салбартай болж 1957 онд их эмчийн салбарын барилга ашиглалтанд орж 12 орон тоотой их эмчийн салбар болон өргөжин их эмчээр Жамбалсанжид, 1958 онд Дашдорж, 1959-1961 онд Намсрай нар тус тус ажиллаж 1960 онд түргэн тусламжийн автомашинтай болсон байна. Эмнэлгийн эрхлэгч эмчээр бага эмч Цэрэнбямба эмчээс эхлэн МУ-н Хөдөлмөрийн баатар Нямхүү, хүний гавьяат эмч Д. Даажамба зэрэг олон чадварлаг эмч нар эмнэлгийг удирдаж байлаа.  1975 оноос жилдээ 86000 төгрөгний улсын төсөвтэй 10 ортой больниц, төрөх тасаг, түргэн тусламжийн автомашин 15 орон тоотой харьяа бригадын бага эмчийн 4 салбартай ажиллаж байв. 1985 онд эмнэлэг нь шинэ байртай болж одоо тус эмнэлгийн эрхлэгч их эмчээр Б. Ариунзаяат ажиллаж, их эмч 3, эх баригч бага эмч-1, СМА-тан-1  багийн эмч 4, НЭМА-1, ня-бо-1, сувилагч-4,Бичиг хэрэг, лаборант-1  үйлчлэгч-2, Угаагч-1,тогооч-1, жолооч-1, гэсэн орон тоо бүтэцтэйгээр сумынхаа ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.