Эрхэм зорилго, алсын хараа
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хөгжсөн иргэнтэй
Бэхэжсэн эдийн засагтай
Бүс нутгийн загвар сум болох
АЛСЫН ХАРАА
Мэргэшсэн тогтвортой төрийн албан хаагчдын бүрдүүлж, төрийн үйл ажиллагаа чирэгдэлгүй шуурхай явуулах
Сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл
Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослуулан хөгжүүлэх явдлыг сумын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбар-чиглэл гэж үзнэ. Орон нутгийн нөөцөд суурилсан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийг чухалчилдаг.
СТРАТЕГИ ЗОРИЛТ
Зорилт 1
Иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэнд, боловсрол, соёлын үйл ажиллагааг сайжруулах
Зорилт 2
Мал аж ахуйн гаралтай мах, махан бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх
Зорилт 3
Хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг үр ашигтай зохион байгуулж, бэлчээрийг зохистой ашиглах, малын тэжээл, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх
Зорилт 4
Орон нутагт хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг шуурхай зохицуулалтаар хангаж иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх
Зорилт 5
Нутаг дэвсгэртээ эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжлийг хангах үйл ажиллагааг зохицуулалт зохион байгуулалтаар хангах
Олон нийттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн сүлжээний хаяг
Facebook хаяг: Засаг Даргын Тамгын Газар
Баян-Өндөр сумын Нутгийн удирдлага /Өвөрхангай/
Харилцах утас: 99043867, 91069998
Веб хаяг: Bayan-Undur.ov.gov.mn
Албаны цахим хаяг: Bayanundur@.ov.gov.mn
Хаяг байршил: Баян-Өндөр сум 5-р баг Бумбат