Зорилтот жилийн тайлан

 

БАЯН-ӨНДӨР СУМЫН “ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ” ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ТАЙЛАН

 

Ажил, арга хэмжээ

Биелэлт

  1. “ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ” жилийн ажлыг зохион байгуулах хорооны хэрэгжүүлэх арга хэмжээ
  1. Удирдлага зохион байгуулалтын талаар
  1.  

Зорилтот жилийн ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулах

Зорилтот жилийн ажлын хэсгийг Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/28 дугаар захирамжаар Засаг даргын орлогч даргаар ахлуулан байгуулсан. Сумын ажлын хэсэг нь 7 зорилтын хүрээнд 39 ажил үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаа. Зорилтод жилийн хүрээнд төсвийн байгууллага, аж ахуйн нэгж бүр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

  1.  

Сумын зорилтот жилийн ажлын төлөвлөгөөнд тусгуулах ажлын чиглэл хүргүүлж, төлөвлөгөөг хянаж, мэдээлэл зөвлөгөө хүргэх

Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан 11 төрлийн ажил үйлчилгээний саналыг засаг даргын тоотоор хүргүүлэн ажилласан.

  1.  

“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулах

Аймгийн зорилтод жилийн нээлтийн арга хэмжээнд цахимаар оролцож ковид-19 халдварт цар тахлын нөхцөл байдлыг харгалзан цахим орчныг ашиглан сумандаа нээлтийн арга хэмжээг цахимаар зохион байгуулан ажилласан.

  1.  

“Сумын газар тариалан эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт”, “Сумын малчдын зөвлөлдөх уулзалт” зохион байгуулах, малчдыг “Аравт”-ын зохион байгуулалтад оруулах ажлыг судалж, эхлүүлэх

Бөмбийн 800 га атаршсан газрыг эргэлтэд оруулахаар төлөвлөж тариалан эрхлэгчтэй цахим зөвлөгөөн зохион байгуулж 6 өрх бүл болж ногоон тэжээл тариалахаар гэрээ байгуулсан. Малчдыг “Аравт”-ын бүлгийн зохион байгуулалтад оруулах ажлыг зохион байгуулж, малчдын аравтын бүлгийн мэдээлэлийг хавсралт мэдээлэлийн дагуу гаргаж хүргүүлсэн. 56 малчны бүлэгт 683 малчин өрх /261627 мянган мал/ аравтын бүлгийн зохион байгуулалтанд орсон байна. 2 малчны бүлэг 2 га газрын бэлчээрийг хамгаалж хашаажуулж малын тэжээл тариалсан. 2 малчны бүлэг 30 га-д малын тэжээл, 1 малчны бүлэг 10га-д малын тэжээл, 1 малчны бүлэг 20-га-д уринш боловсруулж, ургацаа хураан авч, гэрээний дагуу сумын нөөцийг бүрдүүлэхэд  хувь нэмэр оруулж ажиллаа.

  1.  

 “Намрын ажил” арга хэмжээнд  сурагчдыг хамруулах, явуулын ном, соёлын үйлчилгээ үзүүлэх

2021 оны 11 сарын 15 нд 12-р ангийн нийт 32 сурагч, 3 багш , захирал нар тариалангийн хадсан өвсийг сурагчид  цуглуулж бүтэн өдөржин тариалангийн үйл ажиллагаатай танилцаж сурагчдын сэтгэгдэл маш өндөр байсан. “Намрын ажил” арга хэмжээнд сурагчид чацаргана түүж хураан өвлийн бэлтгэлээ хангах ажилд туслалцаж багш ажилчидтай хамтран ажиллаа. Явуулын номын санг Номын богц”оор дамжуулж  ЗДТГ, Хаан Банк, Цэцэрлэгийн хамт олонтой гэрээ байгуулж ном унших сонирхол, дадлыг хэвшүүлж, явуулийн үйл ажиллагааг жигдрүүлэн ажилласан. Цар дахлын үед “Номын богц”ыг  ЗДТГазарт 2, Хаан банк 3, Цэцэрлэгийн хамт 1 удаа  шинэчлэж, ,  ариутгал халдваргүйжүүлэлтийг  хийж ажиллалаа.    Олон нийтэд шинэ номын үзэсгэлэн 2 удаа гаргаж уншигчдад урталчилан ажилласан. Энэ хугцаанд “Эрдэнийн эрэлд” цахим хуудсаар дамжуулан ”Ном унших соёл” сарын аяны хүрээнд төлөвлөгөөт хувиарын дагуу пост тухай бүрд нь оруулж    цахим орчноор уншигч, хэрэглэгчдэд хүргэж ажилласан.

  1.  

Хөдөө аж ахуйн салбарын ажилтан албан хаагчид, малчид, газар тариалан эрхлэгчид, үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх бүх төрлийн сургалтад хамруулах, туршлага судлуулах ажлыг зохион байгуулах

Ургамлын гарал үүсэл, пестицидийн бүртгэл, хяналт систем нэвтрүүлгийн сургалтад 3 удаа, ХХААГазраас зохион байгуулсан  цахим сургалтад 2 удаа  хамрагдсан. Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн болзошгүй онцгой нөхцөл гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаанд хийх үнэлгээний суурь судалгаа, гамшгийн даван туулах чадварын индексийн хэмжилт дүн шинжилгээний сургалтад тус тус 2 удаа хамрагдсан. НҮБ-ын ХХААБ-аас онцгой байдлын үед малд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах олон улсын заавар стандарт сургалтад 2 удаа хамрагдсан. Сум хөгжүүлэх санд төсөл ирүүлсэн 13 иргэн, зөвлөлийн 9 гишүүн, хяналтын зөвлөлийн 8 гишүүдэд засгийн газрын 153-р журмаар, арьс ширэнд анхан шатны тордолт хийх сургалтад 20 иргэн, бизнесээ хөгжүүлье цахим сургалт 8 ЖДҮ эрхлэгч, газар тариалан зөвлөгөөн, сургалт 30 малчин тариаланч, жижиглэн худалдааны стандарт, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих 15 худалдаа эрхлэгчдэд сургалт зохион байгуулсан. Сант суманд зохион байгуулагдсан сургалтад  3 хоршооны төлөөлөл, 3 тариаланч, 4 жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хамт оролцож туршлага судалсан.

  1.  

Малчид, тариалан эрхлэгчдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд нэгдсэн журмаар хамруулах

Аймгийн Эрүүл мэндийн газар, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн Өвөрхангай аймаг дахь салбар Хэнийг ч орхигдуулахгүй байх "Эх, хүүхдийн явуулын үзлэг"-ийг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жилийн төлөвлөгөөнд тусгагдсан "Малчид, тариаланчдын үзлэгтэй хамтадган аймаг, сумдын ЗДТГ-ын газар, БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч, сумын эрүүл мэндийн төвтэй хамтран 2021оны 10-р сарын 30нд Өв.Баян-Өндөр сумын 2-р багийн төв болох Батхаан баг дээр  зохион байгуулж ажиллалаа. Үзлэг, шинжилгээнд хамрагдаж буй иргэдэд хепатитийн В, С вирус илрүүлэх, ХДХВ, тэмбүү илрүүлэх шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, өртөмхий бүлгийн жирэмсэн эхчүүд мөн товлолт насны эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулсан. БОЭТ-ийн дотор, эх барих, хүүхэд, эхо-гийн эмч, сумын эрүүл мэндийн төвийн лаборант, эх баригч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан болон бусад эмч мэргэжилтнүүд хамтран 252 иргэдийг үзлэг шинжилгээнд хамрууллаа. Эх барих, эмэгтэйчүүд-45, хэвлийн эхо-69, хүүхэд-11, дотор-56, шинжилгээнд-51, вакцин 3-р тунд-20 хүн хамрагдсан.         

  1.  

Зорилтот жилийн хүрээнд шилдэг тариаланч, агрономич, малын эмч, малзүйч, үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгч шалгаруулах уралдаан зарлаж, дүгнэх

Сумын шилдэг тариаланч, агрономич, малын эмч, малзүйч, үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгч шалгаруулах удирдамжийг сумын цахим хуудсанд байршуулан ажилласан. Шилдэг малын эмч уралдаанд Навчитбулаг нэгжийн эмчийн материалыг бүрдүүлж холбогдох газарт дамжуулсан.

  1.  

Албан байгууллагын цайны газар болон нийтийн хоолны газруудад хуванцар шанага, сав, суулга хэрэглэхийг хориглох, айл өрхүүдэд дээрх савны хор хөнөөлийг таниулах, нөлөөллийн арга хэмжээг бүхий л төрлөөр зохион байгуулж, үр дүнг тооцох

Багийн хуралд хуванцар савны хэрэглээний талаар 220 ширхэг гарын авлага бэлдэж тараасан. Хуванцар савгүй байгууллага, айл өрх уралдаанд зарлаж нийт 3 байгууллага, 2 нийтийн хоол, 30 айл өрх оролцож хуванцар савнаас татгалзаж олон нийтийн сүлжээнд эерэг хандлага төрүүлж сурталчлан ажиллаж шилдэг байгууллага, шилдэг айл өрх 1-3 байр шалгаруулан урамшуулсан. Мөн ковид-19 халдварт цар тахлын нөхцөл байдлыг харгалзан цахим орчныг ашиглан хуванцар савны олон улсын ангилалын тэмдэглэгээг хэрэглээнд хэвшүүлэх зорилгоор  сурталчлан таниулах арга хэмжээ авч ажилласан.

  1. Мал аж ахуйн салбар
  1.  

Бог малын хээлтүүлэгчид хянан баталгаа хийж, малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулах

Бог малын хээлтүүлэгчийг  3 малчинд  тусгайлан ялгаж маллуулсан. Аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 11-ны өдрийн  А/290 захирамж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны мал бүртгэлжүүлэлтийн аян зохион байгуулах тухай А/72 дугаар тушаалаар батлагдсан аяны хүрээнд малыг ялган тэмдэглэж, бүртгэл мэдээлэлийн нэгдсэн санд хамруулахаар Аймгийн ХХАА-н газраар дамжуулан “Тэргүүн сүрэг” ХХКомпанид 1905 хонь, 931 ямааг  ээмэгжүүлэх ээмэгний захиалагыг хүргүүлж, ээмэгийг хүлээн авсан. Бог малын хээлтүүлэгчээс хуц-292,  ухна-138-г ээмэгжүүлэн бүртгэсэн.

  1.  

Битүү аргаар хурга засах,  ажлыг турших

ОНХСангийн хөрөнгөөр бог малын битүү хөнгөлгөөний бахь, ээмэглэгч бахыг авсан. Битүү хөнгөлгөөний аргаар малыг хөнгөлж ашиг шимийн гарцыг нэмэгдүүлэх талаар малчдад мэдээлэлийг хүргэж ажиллан, 4 малчин битүү хөнгөлгөөний багажтай болж, богино хугацаанд махны гарцыг нэмэгдүүлэхээр  300-д хурга ишгэнд хийлээ.

  1.  

Усан хангамжийг нэмэгдүүлэх,

Орон нутгийн хөгжлийн сангаас 58250394,0 сая төгрөгөөр  1 дүгээр багт “Ширээ дэнж”, 3 дугаар багт “Зэгстэйн цагаан хошуу”, “Дугуй булаг” /торой/, 5 дугаар багт “Дааган дэл” “Хавтгайн бууц”, 3 дугаар багийн нутаг “Хөх суваг”-д бэлчээр усжуулалтад зориулсан цооног гаргаж  сумын төвийн хойно шинээр худаг гаргаж 9000 га бэлчээрийг усжуулсан. 4 дүгээр багийн үерийн ус, элсэнд дарагдсан 3 худгийг трактораар элс шороог зөөж  засварласан.Малчид 13 худгийг гараар засаж, янзлан, уст цэгийг нэмэгдүүлсэн байна.

  1.  

Суманд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн агуулах барих

Суманд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн агуулах барихад ОНХСангаас 87,6 сая төгрөгийн санхүүжилтийг хувиарлан  тендер зарлаж, Девсофт компанитай гэрээ байгуулаад байна. Бөмбийн тариалангийн талбайд малын тэжээл тариалсан иргэдээс өвсний нөөцийг бүрдүүлэх гэрээний дагуу нөөцийг бүрдүүлж байна. Мөн эрсдлээс хамгаалах сангийн хөрөнгөөр худалдан авах өвс тэжээлийн захиалгыг Аймгийн ХХААГазарт хүргүүлсэн.

  1.  

Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийг дэмжиж малчдад үйлчилгээг хүргэх

Сум хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлд малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийг дэмжихээр оруулан батлуулсан.  Малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй 4 иргэн бог малын зөөврийн хашаа 200 ширхэг, зөөврийн мал услах онгоц 25 ширхэгийг хийж борлуулсан байна. 1 иргэнд сум хөгжүүлэх сангаас 5000000 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Судалгаагаар угсардаг хашаатай өрх 662, гэрийн сөхдөг рамтай өрх 675 байна.

  1.  

Мал эмнэлгийн нэгдсэн системийн үйл ажиллагааг өргөжүүлж, мал эмнэлгийн гэрчилгээг бичих, баталгаажуулах, хянахад шаардлагатай зарим төхөөрөмжөөр бүх сумын малын эмч, мэргэжилтнүүдийг ханган мал эмнэлгийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлэх

Орон нутгийн хөгжлийн сангаас мал эмнэлгийн 3 аж ахуй нэгж, тархвар зүйч нарт тавлет, өнгөт принтер, жижиг хэвлэгч зэрэг  сүлжээний тоног төхөөрөмжийг 9,0 сая төгрөгөөр санхүүжүүлсэн. Эдгээр тоног төхөөрөмжийг ЗДТГазарт төвлөрүүлээд байна.

  1.  

Малчдыг малын эм, биобэлдмэлийг зохистой хэрэглэх арга зүйн талаарх сургалт, мэдээллээр хангаж, хяналт тавих

Ковид халдварт өвчинтэй холбогдуулан малчдад малын эм биобэлдмэлийг зохисттой хэрэглэх талаар  фэйсбүүк хуудсаар дамжуулан малчдад хүргэж байна. Мөн Хөдөө аж ахуйн тасгийн өрөөнд орж ирсэн малчдад тараах материалыг тараан ажиллаж байна.

  1.  

Мал сүрэгт тандалт шинжилгээ хийж, түүний дүнг үндэслэн тухайн бүс нутгийг мал, амьтны  халдварт өвчингүй тайван бүс болохыг баталгаажуулж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаалах

2021-оны 01-р сарын 01-ээс 06-р сарын 30-ны хугацаанд галзуу өвчнөөр 16 айл, адууны хачигийн халуун буюу бабезиоз өвчнөөр 16 айл, энтеробактериоз өвчнөөр 50 айл, төлийн булчин цайх өвчнөөр 40 айл, шүлхий өвчнөөр 60 өрхөд идэвхитэй тандалтыг явуулсан мал амьтны халдварт өвчингүй тайван бүс болохыг баталгаажуулсан. Үүний үндсэн дээр малын түүхий эд болон бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ хийж зах зээлд нийлүүлж байна.

1.3. Газар тариалангийн салбар

  1.  

Хүнсний ногооны төрөлжсөн зоорь шинээр барих, сэргээн засварлах,  хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Сум хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлд зоорь болон хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг дэмжихээр тэргүүлэх чиглэлд батлуулсан. 6 хүлэмжинд улаан лооль, өргөст хэмх, чинжүү, тарвас, хулуу, тарьж 2 хүлэмж шинээр нэмэгдсэн байна. Сум хөгжүүлэх сангаас төмс, хүнсний ногоо тариалах 1 иргэнд 5,0 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг олгож, Төв аймгийн Жаргалантаас 2 тн төмсний үр авчран 3 ААНэгж, 27 иргэнд нийлүүлж, ХХААГазраас сонгино, лууван, байцаа, сармис, манжингийн үр авч 15 иргэнд тарааж өрхийн тариалалтыг нэмэгдүүлэн ажилласан. Төмс 7 га-д тариалж 70 тн ургац, хүнсний ногоо 6 га-д тариалж 54,2 тн ургац хураан авсан.

  1.  

Малын тэжээл тариалах аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх

Сум хөгжүүлэх сангаас ногоон тэжээл тариалах 3 иргэнд 50,0 сая төгрөг, эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх хөтөлбөрөөс ногоон тэжээл тариалах 3 иргэн 51,0 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг олгож 100 га-д малын тэжээл тариалж 185 тн ургац, 135 га-д уринш хийсэн.

  1.  

Тариалангийн талбайн хөрсний агрохимийн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж,  хэрэгжүүлэх

Бөмбийн 800га атаршсан талбайгаас 3 хөрсний агрохимийн  шинжилгээний дээж авч холбогдох газарт дамжуулсан. Дээжийн үнэ бүхий 80000 төгрөгийг ЗДТГазраас санхүүжүүлж холбогдох газарт шилжүүлсэн

  1.  

Тариалангийн болон атаршсан газрын  тооллого хийж, бүртгэлжүүлэх

Хөдөө аж ахуйн газраас ирсэн ажлын хэсэгтэй хамтран Бөмбийн 1531,2 га талбайд тооллого хийж солбицолын цэгийг гарган ХХААГазарт хүргүүлсэн.

1.4. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар

  1.  

Төсөл хөтөлбөрүүд болон хөнгөлөлттэй зээлийн мэдээллүүдийг нэгтгэн олон нийтэд танилцуулах, хамрагдах боломжийг нэмэгдүүлэх

 

 

Төсөл хүлээн авах зарыг сумын грүпп цахим орчинд нээлтэй байршуулан 15 иргэний төслийг хүлээн авч сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулж хуралд тухайн төслийг хэрэгжүүлэх иргэн, хяналтын зөвлөлийн гишүүдийг оролцуулж 13 иргэнд 100,0 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг олгоод байна.   Сум хөгжүүлэх санд төсөл өгсөн 16 иргэнд зээлийн эргэн төлөлт, зээлийн мэдээллийн сангийн програм, 153-р журмын талаар сургалт зохион байгуулж гарын авлага тараасан. Google Forms ашиглан онлайнаар сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар судалгаа авч ажиллаж байна.

2. Сумын Засаг даргын  хэрэгжүүлэх арга хэмжээ

  1.  

Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийг үржлийн багажаар хангах

Мал засах буюу хөнгөлөх ажилд “Төөнөж-таслах” шинэ техник, арга технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай багаж төхөөрөмж, багаж хэрэгслийг ирэх оны захиалагат оруулсан. Эхний ээлжинд ОНХСангаас хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэнд  бог малын битүү хөнгөлгөөний бахь, чих ээмэглэгч бахыг авсан. Цөм сүргийн болон хээлтүүлэгч малыг ялган тэмдэглэж, бүртгэл мэдээлэлийн нэгдсэн санд хамруулахаар Аймгийн ХХАА-н газраар дамжуулан “Тэргүүн сүрэг” ХХКомпанид 1905 хонь, 931 ямааг  ээмэгжүүлэх ээмэгний захиалагыг хүргүүлж, ээмэгийг хүлээн авч хөдөө аж ахуйн тасагт хүлээлгэн өгсөн.

  1.  

Бог малын хээлтүүлэгчийг Мал үржүүлэг, технологийн нэгжид ялган суурилж, стандарт, жишигт тэнцсэн өсвөр хээлтүүлэгчийг бойжуулан хээлтүүлэгт ашиглах

Бог малын хээлтүүлэгчийг  3 малчинд  тусгайлан ялгаж, хариуцуулан маллуулж, 10 дугаар сарын 1-нээс хээлтүүлэгт орууллаа. Малчид 26 өсвөр хээлтүүлэгчийг бойжуулан хээлтүүлэгт орууллаа. Тарилга туулгалт, угаалганд хамруулсан.

  1.  

Малчдад өөрийн өмчилж авсан өвөлжөө хаваржааныхаа 0.7 га газарт 0.1 га-аас хэтрүүлэхгүйгээр бэлчээрийн олон наст ургамлын үр цацаж тариалахыг зөвшөөрч, арга зүйгээр хангах

Өвөлжөө хаваржааныхаа газарт малын тэжээл  тариалах заавар зөвлөмжийг хүргүүлж, ажилласнаар 16 малчин  малын тэжээл тариалж хураан авсан. 1 малчин өрх дунджаар 0,1 га газраас 3 тн ургац хураан авсан байна.

 

  1.  

Зорилтот жилийн хүрээнд сум, баг, иргэдийн нөөц бололцоонд тулгуурлан “Хадлан тэжээл бэлтгэх”, “Хороо, бууцаа тохижуулах, барих, засварлах”, “Сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ боловсруулах”, “Хуванцар савгүй өрх айл” зэрэг урамшуулалтай уралдаан зарлаж, дүгнэх

Хуванцар савгүй байгууллага, айл өрх уралдаанд зарлаж нийт 3 байгууллага, 2 нийтийн хоол,  30 айл өрх оролцож хуванцар савнаас татгалзаж олон нийтийн сүлжээнд эерэг хандлага төрүүлж сурталчлан ажиллаж шилдэг байгууллага, шилдэг айл өрх 1-3 байр шалгаруулан урамшуулсан. Мөн ковид-19 халдварт цар тахлын нөхцөл байдлыг харгалзан цахим орчныг ашиглан хуванцар савны олон улсын ангилалын тэмдэглэгээг хэрэглээнд хэвшүүлэх зорилгоор  сурталчлан таниулах арга хэмжээ авч ажилласан. “Хадлан тэжээл бэлтгэх”, “Хороо, бууцаа тохижуулах, барих, засварлах” 2 сарын аяныг өрнүүлж ажиллаа.  Малчид өвөлжөө хаваржаандаа хадлан тэжээлээ бэлтгэн татаж, өвөлжөө, хаваржааны хашаа хороо, дулаан байраа засаж, хөрзөнг ухаж хатааж, түлээгээ бэлтгэж, хашаа байраа сэлбэж шинээр барьж, ойр орчноо цэвэрлэж,  уст цэгээ засварлах тохижуулах,  цаг агаар хүндэрсэн үед хэрэглэх өвс тэжээл, гар тэжээлийг нөөцлөх, өвөлжилтийн бэлтгэлийг малчин өрх бүрээр хангаж ажиллаа.Шинээр бодын хашаа 6, богийн хашаа 18 малчин захиалгаар хийлгэж худалдан авсан байна.

  1.  

Шинээр малчин болж байгаа болон амьжиргааны түвшин доогуур малчин өрхийг малжуулах

Цар тахлын үеийн үйл аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд хамрагдах иргэдээс төсөл хүлээн авах болон мал худалдах сонирхолтой иргэд үнийн саналаа ирүүлэхийг хүссэн мэдээллийг сумын групп болон багийн засаг дарга нарт мэдээлэл хүргэж ажилласан. Хөтөлбөрт хамрагдахаар 2 иргэн төсөл ирүүлсэнээс 1-р багийн малчин залуу Наранхүү овогтой Баасанхүү ньмалжуулах арга хэмжээнд хамрагдах шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа тул зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдэж 5-р багийн иргэн Д.Аюурцэрэн нь малын тоо 200-аас дээш байгаа тул хөтөлбөрийн шаардлага хангахгүй гэж үзэж түтгэлзүүсэн. 9 сарын 19-д аймгийн ХХҮГ-аас малжуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг ирж ажилласан.Баасанхүү нь 1-р багийн малчин Д.Эрдэнэ-Очирынхоос мал худалдан авахаар болсон тулажлын хэсгийн хамт Эрдэнэ-Очирын очижмалыг шүдлэн мал худалдан авах ажлыг хийлээ.Нийтдээ хургатай эм хонийг 150000-аар авна гэж тохирсон байсны дагуу 4,0 сая төгрөгөнд багтаан 27 эм хонь, 26 хурга нийт 53 малхудалдан авч тэмдэглэнмалчин залуу Баасанхүүд хүлээлгэн өгчмалаа худалдсан болон мал худалдан авсан иргэдтэй гэрээ байгууланажиллалаа.

  1.  

Хөдөө аж ахуйд суурилсан брэнд бүтээгдэхүүнтэй болох, орон нутгийнхаа онцлогт тохирсон жижиг, дунд үйлдвэр, цех байгуулахад дэмжлэг үзүүлэх, төсөвт байгууллага, төрийн худалдан авалтанд  орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэх

Сум хөгжүүлэх сангаас оёдол эсгүүр, монгол дээл, үндэсний хувцас хийх 3 иргэнд 12,0 сая төгрөг, нэхий элдэх 1 иргэнд 6,5 сая төгрөг, төмс, хүнсний ногоо тариалах 1 иргэнд 5,0 сая төгрөг, эсгий эдлэл, эсгий гоёл 1 иргэнд 4,0 сая төгрөг, сүү, цагаан идээ боловсруулах 2 иргэнд 10,0 сая төгрөг, ногоон тэжээл тариалах 3 иргэнд 50,0 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг олгоод байна. ЕБС-н үдийн цайны тендерт мах, сүү цагаан идээг 100 хувь сумаасаа нийлүүлэхээр тусгаж өгсөн. Төсөвт байгууллагууд хэвлэмэл бүтээгдэхүүн 1855 ширхэгийг 890300 төгрөгөөр, мах 12614кг 88,640,350 төгрөгөөр, сүү цагаан идээ 4364,2кг 6,293,260 төгрөгөөр, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ 5411кг 10,523,302 төгрөгөөр дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийсэн байна.  Цэцэрлэг 1004 ширхэг замын хавтан 2,008,000 төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн сангаас сумын төвд худаг шинээр барих тендер зарлагдаж  блок 230 ширхэгийг  жижиг дунд үйлдвэр эрхлэгч С.Ганхуягаас тус тус худалдаж авсан.

  1.  

Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, даатгалд хамруулах арга хэмжээ авч, бэлчээрийн даацын  хэтрэлтийг бууруулах

Мал сүргийг бэлчээрийн даацад тулгуурлан сүргийн тоо толгойг зохистой хэмжээнд барих зорилгоор эр сувай болон зааз малыг зах зээлд борлууллаа. Адуу-1532, үхэр-1061, хонь-23187, ямаа-9900, тэмээ-182  нийт 35853 мал борлуулсан байна. Адууны мах-32065, үхрийн мах-32685, хонины мах-22624, ямааны мах-10000 кг, тэмээний мах 7450кг нийт 104824 кг –ийг зах зээлд нийлүүлсэн. Үүнээс Өвөрхангай аймаг руу үхэр-21, хонь-756, ямаа-131, адуу-50, нийт 958 мал үхрийн мах-1610, хонины мах-2289, ямааны мах-660, адууны мах-4920 кг 9479кг  нийт гарал үүслийн гэрчилгээ авч борлуулсан байна. Малчид 40 га газрын бэлчээрийг хашиж хамгааллаа. Монгол Улсын Шадар Сайд, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн Сайдын хамтарсан 2021 оны “өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх тухай” 01 албан даалгаврын 3.1 заалтыг хэрэгжүүлэх, малчдыг байгаль цаг уурын хүчин зүйл эрсдлээс хамгаалах зорилгоор “Малчин түмэндээ хүргэх захидал”-ыг 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 800-гаас дээш мал тоолуулсан малчин өрхүүдэд хүргэж ажиллаа. Монгол Улсын Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын талаар 2018 оны 03 дугаар сарын 26 –ны өдрийн 2/139 тоот албан даалгаврын дагуу 07 дугаар сарын 01-ний дотор малчдад сурталчилан ажиллаа. ХААН болон  Төрийн  банкаар 46 өрхийн Адуу-948, Үхэр-129, Хонь-3957,Ямаа-15 нийт 5184 толгой мал даатгалд хамрагдаж, 3790400  сая төгрөгийн хураамж төлсөн байна.

  1.  

Мал сүргийг ялган тэмдэглэж, ээмэгжүүлэн малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулах ажлыг эхлүүлэх

Аймгийн Засаг даргын 2021 оны 06 сарын 11-ны өдрийн  А/290 захирамж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны мал бүртгэлжүүлэлтийн аян зохион байгуулах тухай А-72 дугаар тушаалаар батлагдсан аяны хүрээнд малыг ялган тэмдэглэж, бүртгэл мэдээлэлийн нэгдсэн санд хамруулах 1905 хонь, 931 ямааг  ээмэгжүүлэх ээмэгний захиалагыг хүргүүлж, ээмэгийг хүлээн авсан. 292 хуц 138 ухныг ээмэглэж  бүртгэлжүүлсэн.

  1.  

Бод малд GPS суулган байршлыг хянах ажлыг эрчимжүүлэх, малчдад сурталчилан таниулах

GPS-н борлуулалтын сувгууд болон үнэ ханшийн талаарх мэдээллийг цахим орчинд байршуулан малчдад сурталчлан ажиллаж  94 малчин байршил тогтоогч  авч байршлыг хянан ашиглаж байна.

  1.  

Стандартын шаардлага хангасан мал нядалгааны цэг байгуулах ажлыг судлах, түүхий эдийн анхан шатны тордолтыг хийж, арьс, шир, нэхийг стандартын дагуу бэлтгэн нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх,  судлах

Малын гаралтай түүхий эдийг хадгалах, анхан шатны тордолт, чанарын хамгаалалт хийх зорилго бүхий “Биржийн итгэмжлэгдсэн агуулах”-ыг суманд бэлтгэж итгэмжлэл олгох зорилгоор 4 хоршооны материалыг бүрдүүлж холбогдох газарт дамжуулан Өв Баялаг малчид хоршоо итгэмжлэгдсэн агуулахаар гэрээ байгуулсан. Сум хөгжүүлэх сангаас арьс нэхий элдэж боловсруулах чиглэлээр 2 өрх бүл болж 6,5 сая төгрөгний дэмжлэг авч үзүүрсэг 40 ширхэг, хурганы арьс 120 ширхэгийг элдэж боловсруулсан. Сум хөгжүүлэх сангаас  эсгий гоёл, эсгий эдлэл чиглэлээр 1 иргэнд 4,0 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг олгож өөхөн тосоор саван-60, эсгий бойтог хүүхэд-30, том хүний-20 хийж зах зээлд нийлүүлээд байна.

  1.  

Атаршсан талбайг эргэлтэд оруулж, малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

 Малын тэжээлийн тариалалтыг сум хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлд батлуулж  сум хөгжүүлэх сангаас ногоон тэжээл тариалах 3 иргэнд 50,0 сая төгрөгний санхүүжилт, эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх хөтөлбөрөөс ногоон тэжээл тариалах 3 иргэн 51,0 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг олгож атаршсан 70 га газрыг эргэлтэд оруулж 135 га-д уринш хийж 185 тн ургац хураан авсан байна.

  1.  

Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот, аймгийн зах зээлд нийлүүлж, хамтран ажиллах

“Өвөрхангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөр дамжуулан орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн монгол гэрийн сөхдөг рам, курткан дээл, масктай малгай зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалах боломжийг бүрдүүлсэн, хэвлэл мэдээлэл, цахим орчинд 4 шилдэг үйлдвэрлэгчийн танилцуулгыг сурталчлан таниулахаар хүргүүлсэн. Улаанбаатар хот руу “Хос бамбай” ХХК-д адууны мах-32065, үхрийн мах-32685, хонины мах-22624, ямааны мах-10000кг, тэмээний мах 7450кг нийт 104824 кг –ийг нийлүүлсэн. Үүнээс Өвөрхангай аймаг руу үхэр-21, хонь-756, ямаа-131, адуу-50, нийт 958 мал үхрийн мах-1610, хонины мах-2289, ямааны мах-660, адууны мах-4920 кг 9479кг  нийт гарал үүслийн гэрчилгээ авч борлуулсан байна. Шонхор худалдааны төвд 6, Хархорин худалдааны төвд 5, эмээлт амьд малын зах дээр 10 малчин амьд мал, мах, айраг байнга худалдан борлуулж байна.

3. Хөдөө аж ахуйн салбарын зөвлөлдөх дэд ажлын хэсгийн хэрэгжүүлэх арга хэмжээ

  1.  

Жишиг хоршоог хөгжүүлэх, нэг сум, нэг хоршоо хөдөлгөөн өрнүүлэх, малын гаралтай түүхий эдийн анхан шатны тордолт хийх талаар малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд шат дараалсан сургалтууд зохион байгуулж, мэдээлэл, зөвлөгөө хүргэх

Малын гаралтай түүхий эдийг хадгалах, анхан шатны тордолт, чанарын хамгаалалт хийх зорилго бүхий “Биржийн итгэмжлэгдсэн агуулах”-ыг суманд бэлтгэж итгэмжлэл олгох зорилгоор 4 хоршооны материалыг бүрдүүлж холбогдох газарт дамжуулан Өв Баялаг малчид хоршоо итгэмжлэгдсэн агуулахаар гэрээ байгуулсан. Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлсэн малчин мал бүхий этгээд, үйлдвэрт төрөөс урамшуулал олгоход анхаарах асуудлаар татварын хэлтэс, ХХААГазартай хамтран зохион байгуулсан цахим сургалтад хамрагдаж сумын facebook болон худалдааны грүппт мэдээлэл байршуулан ажилласан. Арьс ширэнд анхан шатны тордолт хийх сургалтад 20 иргэн, Сант суманд зохион байгуулагдсан сургалтад  3 хоршооны төлөөлөл, 3 тариаланч, 4 жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хамт оролцож туршлага судалсан.

  1.  

Малчид, тариаланчдад малын тэжээлийн шимт чанар, тэжээл үйлдвэрлэх, мал тэжээх арга туршлагын талаар арга зүй боловсруулан хүргүүлж, мэдээ, мэдээллээр хангах

НҮБ-ын ХХААБ-аас онцгой байдлын үед малд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах олон улсын заавар стандарт сургалтад 2 удаа хамрагдсан. Гамшгийн даван туулах чадварын индексийн хэмжилт дүн шинжилгээний сургалтад 2 удаа хамрагдаж багийн дарга нартай хамтран 30 өрхөөс судалгаа авч хугацаанд нь дамжуулан ажилласан. Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн болзошгүй онцгой нөхцөл гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаанд хийх үнэлгээний суурь судалгааг 30 малчин өрхөөс авч малын тэжээлийн шимт чанар, мал тэжээх талаар гарын авлага тарааж ажилласан. 2020-2021 оны өвөлжилт хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан “Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй ”Мал аж ахуйн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд манай сумын 837  малчин өрх бүрт 240 кг тэжээл олгосон. Тэжээлийг олгохдоо тэжээлийн чанар малд хэрэглэх заавар, бусад тэжээлээр мал тэжээх арга  зэргийг малчдад өгч ажилласан

4. Үйлдвэрлэл, хамтын ажиллагаа, цахим мэдээллийн дэд ажлын хэсгийн хэрэгжүүлэх арга хэмжээ

  1.  

Зорилтот жилийн хүрээнд пэйж хуудас үүсгэн мэдээ, мэдээлэл, сургалт, арга туршлага, зөвлөмж, үйл ажиллагааны талаар баяжуулан хөтөлж, хөгжүүлэх

Өвөрхангайд үйлдвэрлэв пэйж хуудсанд Баян-Өндөрт үйлдвэрлэсэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бараа бүтээгдэхүүнийг танилцуулан ажиллаж байна. Хөдөө аж ахуйн тасаг пэйж хуудас үүсгэн хөдөө аж ахуйн тасгаас зохион байгуулсан ажил үйлчилгээ, мэдээ мэдээлэл болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан ажиллаж байна.

  1.  

“Өвөрхангай түншлэл-2021” оролцох, Баян-Өндөр-2021 үзэсгэлэн худалдаа, шилмэл малын болон малын тэжээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах 

Өв-Түншлэл-2021 үзэсгэлэн худалдаанд 4 иргэний хамт оролцож 2,500,000 төгрөгний борлуулалт хийж шилдэг цагаан идээ, шилдэг сав баглаа боодол үйлдвэрлэгчээр шалгарсан. Баян-Өндөр-2021 үзэсгэлэн худалдааг сумандаа зохион байгуулж 23 иргэн, ААНэгж оролцож 3,310,000 төгөргний борлуулалт хийж шилдэгүүдээ тодруулж урамшуулсан. Малын тэжээлээр 1 тариаланч шилмэл малын төрөлд  10  малчин оролцож, 1,2,4 дүгээр багийн малчдын хуцны амьдын жин 96 кг, 82 кг 78 кг,ухны амьдын жин 67,64, 59 кг татаж ашиг шимийн бусад үзүүлэлтээр тэргүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

  1.  

Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах орон нутгийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах

Малчин телевиз болон орон нутгийн хэвлэл мэдээлэлийн байгуулагуудтай “Хөдөө аж ахуйг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутгийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах нэвтрүүлэг бэлтгэхэд малчид тариаланчдыг оролцуулсан.