Хоршоо, ЖДҮ эрхлэгч нарт сургалт зохион байгууллаа.

Хөгжлийн шийдэл ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр "Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлын нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөртэй хамтран 2022 оны 4-р сарын 18-19нд Баян-өндөр суманд

  1. Хоршоо хөгжүүлэх сан
  2. Бизнес төсөл хэрхэн боловсруулах
  3. Дахин боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн тогтолцоо нэвтрүүлэх чиглэлээр 2 өдөр сургалт зохион байгуулагдлаа. Сант сумтай хамтран BEST хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд оруулж  захиалга өгч Сант сумаас мэргэжилтэн 5 ЖДҮ эрхлэгч, Баян-Өндөр сумаас 25 ЖДҮ эрхлэгч, хоршооны төлөөлөл оролцсон байна. Сургалтын үеэр багийн  зохион байгуулалтад оруулж  идэвхжүүлэн ажилласан байна. Сургалтад хамрагдсан хоршооны төлөөлөл, ЖДҮ эрхлэгч нарт 120,000 төгрөгний үнэ бүхий бичиг хэрэг гардуулж өгсөн.