ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САН ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА.

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТӨСЛИЙГ 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 23-НИЙГ ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА.

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хоршоодыг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох төслийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ний 18:00 цаг хүртэл ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасагт цаасан хэлбэрээр хүлээн авна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

•Тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан, Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, сум хөгжүүлэх сангийн зээлийн хугацаа хэтэрч байгаагүй болон өргүй хоршоо байх

• Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх.

• Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Төсөл /Журмын дагуу бусад шаардлагатай материал/

- Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар.

- Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг, байршил

- Хуулийн этгээдийн дарга, захирлын иргэний үнэмлэхний хуулбар

- Татвар, нийгмийн даатгалд өр төлбөргүй талаарх тодорхойлолт

- Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт

- Төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл

- Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

Лавлах утас:

ЗДТГ-ын ХАА-н мэргэжилтэн: 89225087, 85515395

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР