ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН СУРГАЛТ БОЛНО.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2023 оны Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд Герман монголын хамтын ажиллагааны тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгааны хөгжлийн төв, Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар, Баян-Өндөр сумын ЗДТГ хамтран тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн сургалтыг 2023 оны 04-р сарын 14 ны өдөр зохион байгуулна. Зөвлөгөөнд ХХААХҮ-ийн яам, болон Өвөрхангай аймгийн ХХААГ-аас мэргэжлийн агрономчид ирж сургалт хийх тул малын тэжээл тариалж байгаа тариаланчид, тариалах хүсэлтэй иргэд төмс хүнсний ногоо тариалж байгаа болон тариалах хүсэлтэй иргэд, малчид, тариаланчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.