Зорилтот жилийн нээлт боллоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2023 оныг “ХҮНСНИЙ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛ, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2023 оныг “ТОХИЖИЛТИЙН жил болгон зарласан зорилтод жилийн нээлт болж байна.

Хүнсний аюулгүй байдлыг хангах, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийг чадавхжуулах, зөв дадлыг хэвшүүлэх, үүнд орон нутгаас дэмжлэг үзүүлэх нь зорилтот жилийн гол зорилго юм.

2024 онд Түүхт 100-н жилийн ойг угтаж

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2022.12.08-ны өдрийн ээлжит хуралдаанаар 2023 оныг сумын төвийн тохижилтын жил болгон зарласан. Үүний хүрээнд:

Иргэдийн өмчлөл, эзэмшилд байгаа хашаа, гудамж, хороолол, худалдаа, үйлчилгээний газруудын гадна талбайн нэгдсэн стандартыг батлан стандартыг мөрдүүлэх ажил эхлэнэ. Мөн тохижилтын холбогдох журмын хүрээнд батлагдсан болзолт уралдааныг зарлаад байна