ХҮНСНИЙ НОГООНЫ ҮР ХУВИАРЛАГДАЖ ИРЛЭЭ.
Өвөрхангай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас хүнсний ногооны хөнгөлөлттэй үнээр үрийн дэмжлэг ирлээ. Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ оныг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил болгон зарласан бөгөөд аймаг, сумдууд төмс, хүнсний ногооны хэрэгцээнийхээ тодорхой хувийг өөрсдөө тариалдаг байх зорилт тавьсан. Иймд хүнсний ногоо тариалах иргэд мэргэжилтэн Г.Бадьмэдээс ирж хүнсний ногооны үрээ худалдаж авна уу.