КОМАНД ШТАБЫН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.
Аймгийн Засаг дарга, Сумын Засаг даргын 2023 оны хамтран ажиллах гэрээний заалтын хүрээнд УИХ-ын 75 дугаар тогтоолын дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургалтыг зохион байгуулж байна. Сургуулийн удирдагчаар аймгийн онцгой байдлын газрын орлогч дарга хошууч Ж.Хаш-Эрдэнэ, хөндлөнгийн хянагчаар Хархорин сум дахь онцгой байдлын хэлтэсийн дарга дэд хурандаа Н.Намхайнямбуу нар удирдан оролцож байна.
Дадлага сургуулилт 2023.05.18, 19-ний өдрүүдэд явагдах бөгөөд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан мэргэжлийн анги, сумын онцгой комиссын гишүүд хамрагдаж байна.