НЭЭЛТТЭЙ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.

ЛОГО ШИНЭЧИЛЭХ, СУМЫН 100 ЖИЛИЙН ДУРСГАЛЫН МЕДАЛИЙН ЗАГВАР ГАРГАХ НЭЭЛТТЭЙ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2022.12.08-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор сумын бэлгэдэл ЛОГО шинэчлэхээр тогтсон. Үүний хүрээнд сумын бэлгэдэл лого солих уралдааныг нээлттэй зарлаж байна. Мөн сумын түүхт 100 жилийн ой угтсан дурсгалын медалийн загвар шалгаруулах тул та бүхэн бүтээлээ удирдамжинд заасны дагуу бэлтгэж 2023.05.26-ны 17 цаг хүртэл bayanundur@ov.gov.mn хаягаар ирүүлээрэй.

Утас 99023958, 85110598, 99043867