ЭРТ ИЛРҮҮЛГИЙН АРГА ХЭМЖЭЭ 2023.06.20-23 ӨДӨР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн санаачилгаар Цэргийн төв эмнэлгийн Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогооны нарийн мэргэжлийн эмч нарын баг Баян-Өндөр суманд 6-р сарын 20, 21, 22-ны өдрүүдэд ажиллана.
Эрт илрүүлгээр 18-аас дээш бүх насны багцын үзлэг болон нэмэлтээр мэдрэл, зүрх судас, арьс, нүд, шүд, чих хамар хоолойн эмч нар иргэдэд үйлчлэх тул өргөнөөр хамрагдахыг урьж байна.
Эрт илрүүлэх үзлэгт орохын тулд Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж шимтгэлээ төлсөн байх ёстойг анхаарна уу.
Илүү тодорхой мэдээллийг сумын Эрүүл мэндийн төвөөс лавлах боломжтой. Лавлах Утас 99320988