БАГУУДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛУУД  АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023.06.26 өдөр Баян-Өндөр сумын Бөмбий, Батхаан, 27-ны өдөр Өвөрзүлэгт, Хартойром, 28-ны өдөр Бумбат багуудын Хурлыг багийн төвүүдэд зохион байгууллаа.

2024 онд Малын тоо толгойн албан татвар болон ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг цахимаар болон цаасаар авч иргэдийн саналаар жагсаалтыг эрэмбэллээ.

Хэрэгцээт мэдлэг, мэдээлэл, ил тод байдлыг хангах зорилгоор сум орон нутгийн удирдлагууд өнгөрсөн онд хийсэн ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа. Мөн зарим төрийн албан хаагчид цаг үеийн мэдээлэл, цахим үйлчилгээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэт иргэдэд нэн шаардлагатай байгаа мэдээллүүдийг хүргэлээ.

Соёлын сэргэлт 2023 аяны хүрээнд соёлын өв, уламжлалт ардын урлагын төлөөх тэмцээнүүдийг Соёлын төвөөс Багийн хуралд ирсэн иргэдийг дунд Шагайн наадгай, буухиа тэмцээнийг зохион байгууллаа

БАГИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОН НУТГИЙН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА