МАЛЖУУЛАХ ТӨСӨЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулдаг санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд "Малчдыг малжуулах" арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй, тавигдах шаардлага нөхцлийг хангаж буй малчин өрхүүд 8 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд төсөл болон материалаа бүрдүүлж Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.
Санхүүгийн дэмжлэгт хамрагдах малчид 5.0 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаанд (хүү тооцохгүй) эргүүлэн төлнө.
Тавигдах шаардлага:
-Хөдөлмөрийн чадвартай, 18-45 насны 2-оос доошгүй гишүүнтэй малчин өрх байх
-Бог малд шилжүүлснээр 50-200 хүртлэх толгой малтай байх
- хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй байх
Лавлах утас: 99327697
Бүрдүүлэх материал:
1. Санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарийг тусгасан төлөвлөгөө, төсөл
2. Малжуулах арга хэмжээнд хамрагдахыг хүссэн өргөдөл
3. Иргэний үнэмлэхний хуулбар /өрхийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар, насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /
4. Багийн Засаг даргын тодорхойлолт
5. Өвөлжөө хаваржааны газрын эзэмшлийн гэрчилгээний хуулбар
6. Малын А дансны хуулбар /2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүн/
7. Зээлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаа
Жич: Малжуулах арга хэмжээнд хамрагдах өрхүүдэд зах зээлийн дундаж ханшаар мал нийлүүлэх хүсэлтэй малчдаас үнийн саналыг 8 сарын 15наас хойш авна.