ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРИЙГ ТОХИЖУУЛАВ
Баян-Өндөр сум хүнсний ногооны хэрэгцээгээ орон нутагтаа хангах зорилгоор 2022 онд 80 тонн төмс, хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай зоорийг барьж ашиглалтад оруулсан.
Төмс, хүнсний ногоог стандартын орчинд хадгалах зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн 16.759.0 / арван зургаан сая долоон зуун тавин есөн мянга / төгрөгийн хөрөнгөөр “ Бумбат Баян ХХК” тохижуулж хүлээлгэж өгөв.
Цаашдаа иргэд, худалдаа эрхлэгчид төмс, хүнсний ногоогоо стандартын орчинд хадгалах бүрэн боломж бүрдэж байгаа юм.