"АЛТАН НАМАР-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
#Бүтээгч_Баян_Өндөр
Баян-Өндөр суманд жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулагддаг "Алтан намар-2023" үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 22-ны өдөр Соёлын төвд зохион боллоо.
"Алтан намар-2023" үзэсгэлэн худалдаанд Баян-Өндөр сумын өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч 24 иргэн, 1 аж ахуйн нэгж оролцов. Үүнд, суран сүлжмэл эдлэл, хөхүүр, гоёл чимэглэл, адуучин малгай, зүү ороосон даалин, сүү, цагаан идээ, айраг, оёдол эсгүүр, сүүн зайрмаг, хэрчсэн гурил, төмс хүнсний ногоо, даршилсан ногоо, уурга, хана, хялгасан эдлэл, шилмэл мал, шилмэл хээлтүүлэгч, ногоон тэжээл, хоол үйлдвэрлэл, талх нарийн боов, дарсан хөмүүл, малын эм бэлдмэл, хувцас загвар зэрэг 23 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр оролцож, нийт 8,455,500 төгрөгийн борлуулалт хийжээ.
Үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцсон нийт оролцогчид, Баян-Өндөр сумын баялаг бүтээгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ халуун талархал илэрхийлж, амьдралд нь сайн сайхан, ажил хөдөлмөрт нь арвин амжилт хүсье.
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД:
Шилдгийн шилдэг үйлдвэрлэгч - С.Мөнхбаяр "Мөнх-Ур" урлан
Шилдэг сав баглаа боодол, шинэ санаа нэвтрүүлэгч - Ахмадын баг, Н.Баасанжав
Шилдэг цагаан идээ - Ц.Сувдаа
Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ - Д.Энхбаяр
Хүнс, хоол үйлдвэрлэл - М.Батзориг
Оёдол эсгүүр, гар урлал, бэлэг дурсгал - Ц.Батмаа
Шилдэг малын тэжээл - Б.Мөнхбат, Б.Нармандах, Д.Нямхүү
Сур, нэхий, арьсан эдлэл - М.Энэбиш
Шилдэг загвар өмсөгч - О.Мөнхзаяа, Ж.Батчимэг, Б.Халиунаа
Шилмэл хуц - I байр - Н.Баасанжав
Шилмэл хуц - II байр - Б.Хүрэлтулга
Шилмэл хуц - III байр - Д.Энхбаатар
Шилмэл ухна - I байр - Д.Энхбаатар
Шилмэл ухна - II байр - Б.Хүрэлтулга
Шилмэл ухна - III байр - Б.Ганбаатар