УЛААНБААТАР ХОТОД МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА БОЛНО.
Энэ сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд гараас гарт буюу малчдын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
-Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд /Архангай,
Хөвсгөл аймаг/
-Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв /Хэнтий, Сүхбаатар/
-Баянзүрх дүүрэг Жуковын талбай /Дорнод, Хэнтий/
-Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбайд /Өвөрхангай, Төв/
-Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу /Ховд, Увс/
-Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах /Булган, Говь-Алтай,
Завхан аймаг/
-Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв /Дорноговь,
Дундговь, Өмнөговь/
-Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв /Сүхбаатар аймаг/
-Налайх дүүргийн Налайх зах /Дорнод, Говьсүмбэр/
-Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн /Бүх аймгууд/
-Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Долоон буудал Хандгайт 30 дугаар гудамж
гэх мэт 11 байршилд худалдаа хийх боломжтой юм.