ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН 2024 ОНЫ “ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД ТУСГАХ САНАЛАА 2023.11.22-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ СУМЫН ЗДТГ-т ИРҮҮЛНЭ ҮҮ.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.4.1 дэх заалтын дагуу Баян-Өндөр сумын 2024 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл”-ийг боловсруулж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд төлөвлөгөөнд тусгуулах саналаа 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор ЗДТГ-т бичгээр болон baljinnyam.a@ovorkhangai.gazar.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.
Мөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уяалдсан байна.
Доорх чиглэлээр санал авна. Үүнд:
Барилга, байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлт
Аялал, жуулчлалын газрын ашиглалт, хамгаалалтын төлөвлөлт
Тариалангийн газрын ашиглалт хамгаалалт арга хэмжээний төлөвлөлт
Өвөлжөө, хаваржааны доорх газрын төлөвлөлт
Бэлчээрийн газрын ашиглалт хамгаалалтын төлөвлөлт
Жич: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР