Хууль тогтоомж шийдвэрийн хэрэгжилт

БАЯН-ӨНДӨР СУМ                                                                                                                                                                       Журмын 5 дугаар хавсралт

 

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ

/2023 оны  жилийн эцсийн байдлаар/

2023.12.19.                                                                                                                                                                                                                      “Бумбат”                             

Шийдвэрийн дэс дугаар

 

 

 

Зүйл, заалтын дэс дугаар

 

 

 

 

 

Шийдвэрийн нэр, огноо, дугаар, агуулга

 

 

 

 

 

 

Биелэлт

Үнэлгээ (хүчингүй болсон, хяналтаас хасуулах тухай санал)

Тасарсан болон удааширч байгаа шалтгаан

1

2

3

4

5

6

Нэг. Монгол Улсын хууль

1

Энэ хуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүрэг, эдийн засгийн үндэс, нэгжийг өөрчлөх үндэслэл журмыг тодорхойлж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх өөрийн болон төрийн удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт, бүх шатны Засаг даргын бүрэн эрх, нутгийн удирдлагаас бусад байгууллагатай харилцах харилцааг зохицуулна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай/ шинэчилсэн найруулга/

 2020-12-24

Дугаар 2022.01.01

МУЗЗНДНТУТХ-ийн шинэчилсэн хуулиар ИТХ-ын хуралдааныг улирал бүр хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирлээ. ИТХ-ын зөвлөлийн 4 удаа, хороодын хурлыг 2 удаа хуралдаж, тодорхой асуудлуудыг хэлэлцэн ажиллалаа. Мөн БИНХ-ын энэ жил 2 удаа хуралдаж, хуралд арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. ИТХ-ын Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах зардлыг хуралдаанаар шийдвэрлүүлэн, 8 сард хурлын Төлөөлөгчид нь  багийн иргэддээ тайлангаа тавьж, “Төлөөлөгчийн өдөр”-өө, багийн өдөрлөгтэй хамтатган хийж, уралдаан тэмцээний зардлын хариуцан ажиллалаа.

100%

 

2

1.1.Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино

Төрийн хэмнэлтийн тухай хууль

2022-04-29

Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд төрийн албаны санхүүгийн сахилга батыг сахиж, ил тод нээлттэй байдлыг эрхэмлэн төрийн сангийн гүйлгээг хийж хэвшээд байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хориглосон арга хэмжээг албан ажилдаа өдөр бүр мөрдлөг болгон ажиллаж хэвшээд байна.

СӨББ: Батлагдсан төсвийг хуваарилалтын дагуу өр авлага үүсгэлгүй санхүүгийн сахилга батыг мөрдөж ажилласан. Санхүүгийн аудитын дүгнэлтээр зөрчил дутагдалгүй ажилласан. Байгууллагын хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг заасан цаг хугацааанд хянан баталгаажуулж ажилласан. Төсвийн хуваарьт тайлан мэдээг тогтмол шилэн дансанд байшуулж байгууллагын ил тод мэдээллийн самбарт сар, улирлын гүйцэтгэлийн мэдээг тогтмол байршуулж хамт олонд мэдээллэж ажилласан.

Соёлын төв: 2022 оны саэнхүүгийн тайланд гүйцэтгэлийн аудит хийгдэж төлбөр хураамжийн зардал 320,0 төгрөг, бараа үйлчилгээний бусад зардлаас 360,0 төгрөг бүгд 680,0 төгрөгний хэмнэлтийг хийж дууны сиди бичүүлэх буюу БҮТЭЗ-ийн зардалд гүйлгэн шилжүүлэх эрх авч 5 ширхэг дууны понограмм хийлгэсэн. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтээр ирсэн зардлуудыг хамт олны хурлаар шийдвэрлэн саналыг явуулж түүний дагуу хурлын шийдвэр эрхлэгчийн тушаалаар зарцуулсан. Үүнд текник хэрэгслэлийн зардлаас цахилгаан хөгжмийн багц 2227500,өнгөт принтер 1252200

ЕБС: Энэ хуулийн хэрэгжилтийн дагуу ЕБС нь тоног төхөөрөмж худалдан аваагүй. Бичиг хэргийн зардлыг хагас болон бүтэн жилээр олгосон, нэмж олгоогүй. Шилэн дансны мэдээллийг хугацаанд нь бүрэн оруулсан. Сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн А/43 дугаар тушаал “Хичээл сургалтын үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, хуваарилах ажлын хэсэг байгуулах тухай”, А/44 дүгээр тушаал “Цахим хэрэглээний зардлыг төлөвлөх, хуваарилах, хяналт тавих, шинжилгээ дүгнэлт хийх баг байгуулах тухай”, А/45 дугаар тушаал “Эрүүл мэндийн нэмэлт үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулах баг байгуулах тухай”-н тухай ажлын хэсэг, баг нь багшийн мэргэжил дээшлүүлэх зардал, хичээл практик, сургалт семенар, мэдээллийн технологи, эрүүл мэндийг дэмжих зардлуудыг зарцуулсан.

100%

 

3

Энэ хууль нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсруулах, батлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай /Шинэчилсэн найруулга/ 2020-05-07 Дугаар 2020.07.01

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу бүтээлч Баян-Өндөр 2021-2024 дунд хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ онд бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ЗДТГ-аас 92,4% гэж үнэлсэн бол ИТХ-аас 89,6%-тай буюу зорилтод түвшин нь үр дүнд хүрсэн гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгсөн байна. Мөн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, тайлагналтыг заасан хугацаанд холбогдох байгууллага албан тушаалтанд хугацаа хожимдолгүй тайлагнаж хэвшээд байна.

100%

 

4

8.1.Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно.

Татварын ерөнхий хууль

2019-03-22

Дугаар 2020.01.01

2021 оноос Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар  Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоож, тогтоосон хэмжээний дагуу татварыг төлүүлж байна. Бусад татварууд тогтоосон хэмжээ, баталсан төлөвлөгөөний дагуу татварыг төвлөрүүлж байна.

70%

 

5

55.3.Төрийн байгууллага төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлнэ.

Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/

2017-12-07

Дугаар 2019.01.01

Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг 5 зорилт 15 арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэн ажилласан байна.

Төрийн албан хаагчдад сургалтыг 18 удаагийн зохион байгуулж давхардсан тоогоор 182 албан хаагч хамрагдсан байна. Энэ онд Удирдлагын академийн урт, богино, давтан сургалтад албан хаагч хамрагдаагүй байна. Төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулан албан өрөө нэг бүрийн гэрлийн шинэчилж ажилласан байна. Мөн Иргэдэд үйлчлэх төвийн ширээг иж бүрнээр сольж тохижуулсан байна.

 Мөн албан хаагчдын эхний хагас жилийн үр дүнгийн урамшуулал 4,179,000 төгрөгийг албан олгож ажилласан байна. ЗДТГ-ын 5 албан хаагчид зэрэг дэв олгуулж ажилласан байна. ЗДТГ-ын интернетийн үйлчилгээг шинэчлэн Мовинет ХХК-ны 20мbt хурдтай интернет үйлчилгээг авч ажиллах нөхцөл хурдыг нэмэгдүүлээд байна. Цаашид бусад төрийн байгууллагууд  интернетийн сүлжээний шинэчлэл хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Төрийн байгууллагагууд БЭОТ-той хамтран нийт албан хаагчдыг Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, дахин үзүүлэх дараагийн эмчилгээнд явах албан хаагчдад цалинтай чөлөөг олгож хамт олны зүгээс дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

100%

 

6

Энэ хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ 2016-12-22 Дугаар 2017.02.01

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх мөн гэр бүлийн тухай хуулиар сургалт зохион байгуулсан. Архины хамааралтай иргэдэд мэдээллийг хүргэж ажилласнаар архи уух давтамж холдож зарим  иргэд архины хэрэглээнээс татгалзаж чадсан. Гэр бүлдээ амар тайван амьдарч эхэлсэн. Хүүхдийнхээ дэргэд архидан согтуурсан гэр бүлийн гишүүд хорт зуршлаасаа хөндийрч хүүхэддээ хандах хандлага эрс сайжирсан.

Хорт зуршил сонирхогч хүүхдийн тоо бууруулж хасуудлыг таслан зогсоох арга хэмжээ авч ажилласан.

Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид мэдээлэлтэй болж  хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаа, хүүхэд ажиллагсдын хараа хяналт сайжирсан. 9 гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа сувилгааны арга зүйг зааж сургасан. Сургалтын үр дүнгээс  харахад өөртөө итгэх итгэл, хайр үнэмшил харах  сонсох өнцөг, стресс бухимдлаа тайлан өөрийгөө таньж мэдсэн. Эрсдэлтэй хүүхдийн ар гэрээр эргэлтээр явж  өрхийн суурь хэрэгцээг үнэлэх, хүүхдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудтай танилцаж ажилласан.

70%

 

7

15.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.7-д заасан тусгай зөвшөөрлийн тоонд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 151 дүгээр зүйлд заасны дагуу олгож, сунгаж, түдгэлзүүлж, сэргээж, хүчингүй болгоно.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2022-07-05

 

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах ААН, иргэний материалыг хүлээн авч орон тооны бус зөвлөл хуралдаж, хяналт шалгалтыг зохион  байгуулж 7 дэлгүүрийн тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хавсаргах материал, албан тоотын хамт хууль зүйн хэлтэст хүргүүлж сунгалтыг хийсэн. Мөн ХХААГазрын байцаагч, стандарт хэмжил зүйн газарт тоот хүргүүлэн хүнсний дэлгүүрүүдэд сургалт зохион байгуулан ажилласан. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх журмын танхим болон   цахим сургалтад хамрагдаж хүнсний дэлгүүрүүдэд сургалт  зохион байгуулж хяналтын хуудсыг танилцуулж, ААН байгуулах  4 дэлгүүрт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн .

100%

 

8

8.2.Мэдээлэл хариуцагч өөрийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана:

8.3.Мэдээлэл хариуцагч өөрийн хүний нөөцийн талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана:

8.4.Мэдээлэл хариуцагч төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана:

8.5.Мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана: 8.6.Мэдээлэл хариуцагч энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5-д зааснаас гадна өөрийн эрхлэх асуудлын хүрээний дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана:

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ 2021-12-17 Дугаар 2022.05.01

 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нийтэд ил тод байх 68 мэдээллийг bayan-undur.ov.gov.mn цахим сайтад бүрэн байршуулан тухай бүр шинэчлэлтийг хийн ажиллаж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн албан хаагчдад, иргэдэд давхардсан тоогоор 250 хүнд сургалтыг хийж ажилласан байна.

100%

 

9

3.1.Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийг дэмжиж, сургуульд бэлтгэхэд оршино.

3.2.Ерөнхий боловсролын зорилго нь суралцагчийг бие даан сурч, амьдрахад шаардагдах суурь мэдлэг, чадварыг хөгжүүлж, ёс суртахуунтай, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэнийг төлөвшүүлэхэд оршино.

3.3.Хүүхдийн цэцэрлэг /цаашид "цэцэрлэг" гэх/, ерөнхий боловсролын сургууль энэ хуулийн 3.1, 3.2-т заасан боловсролын зорилгыг хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

 

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай

/Шинэчилсэн найруулга/

Дугаар 2023.07.07

СӨББ: Хамран сургах тойргийн 289 хүүхдээс 233 хүүхдийг хамруулан 136 хүүхдийн ердийн бүлэгт, хувилбарт сургалтаар 97 хүүхдийг хамруулан СӨБ олгон ажиллаж байна. 5 настай 55 хүүхдээс ердийн бүлэгт 31 хүүхэд, өөр аймаг, сумын цэцэрлэгт 14 хүүхэд, 15 хүүхдийг төсөл хөтөлбөрөөр гэр бүлийн орчинд түшиглэн сургуулийн өмнөх боловсролыг олгон ажиллаж байна. Боловсролын ерөнхий хуулийн заалтын дагуу 5 настай хүүхдийг Сургуулийн өмнөх боловсролд 100% хамруулан ажиллаж байна. Ердийн бүлгийн суралцагч хүүхдүүдэд суралцахуйн 7 чиглэлээр хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан суралцаж хүүхдүүдийг хөгжүүлж төлөвшүүлэн ажиллаж байна. Байгууллага болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд 2 удаа хамрагдсан. 2022 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 6 шалгуур үзүүлэлтээр үнэлэгдэн 92.07 хувьтай 2-р  түвшинд, 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 93.55 хувьтай 2-р түвшинд тус тус үнэлэгдсэн. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээгээр багш бүр хүүхдийн хөгжил хамгаалал, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, цэцэрлэг ба олон нийтийн үйл ажиллагааны оролцоо гэсэн 3 шалгуур үзүүлэлтээр үнэлүүлэн I-IV түвшинд амжилттай үнэлэгдэн 10-25 хувийн улирлын мөнгөн урамшууллыг авсан байна.

Цэцэрлэгт 8 төрлийн дугуйлан хичээллэж суралцагч хүүхдүүд давхардсан тоогоор 122 хүүхэд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу дугуйланд хамрагдаж хөгжиж төлөвшиж байна.

дугуйлангаар- 16 хүүхдийг хамруулан шатрыг өрөх, нэрлэх, нүүдэл хийх, довтолгоо хийх, түүний  хамгаалалт хийх, 3 нүүдлийн мад тавих түүнээс хамгаалж сурах зэрэг чадваруудыг эзэмшүүлж  хөгжүүлж ажилласан.

Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх боловсролын хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан цэцэрлэгийн эцэг эх, асран хамгаалагч нарт хуулийн сургалтыг танхимаар 2023. 10. 12-ны өдөр зохион байгуулан ажилласан. Энэхүү сургалтаар эцэг эх асран хамгаалагч нарыг сургалт үйл ажиллагаа, нээлттэй сургалтад татан оролцуулах мөн гурвалсан гэрээг байгуулан, эцэг эх, асран хамгаалагч нарыг хуулийн дагуу үүрэгээ биелүүлж хамтран ажиллахыг үүрэг болгож ажилласан.

ЕБС: Сурагчидтай хэсэгчлэн болон Сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн А/28 дугаар тушаал “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний ажлын хэсэг байгуулах тухай”-н дагуу сургалтын менежер Б.Магнай ахлагчтай ажлын хэсэг нь 1а бүлгийн 30 сурагч, 1б бүлгийн 27 сурагч, нийт 57 суралцагчаас сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг хэл яриа, математик энгийн төсөөлөл, дүрслэх урлаг, нийгэмшихүй, байгал нийгмийн орчин, хөгжим, биеийн тамир гэсэн 7 чиглэлээр авч, дүн мэдээг хугацаанд нь системд шивж оруулсан.

2023-2024 оны хичээлийн жилд нийт 66 багш, ажилтан, 619 сурагцагчидтай хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс ахлан ангийн 118 сурагч, дунд ангийн 212 сурагч, бага ангийн 289 сурагч, 3 дотуур байранд 249 сурагч суун хичээллэж байна. 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний шалгуураар сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт 50,56, хүүхдийн хөгжил хамгаалал 91,7, багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа 93,15, сургалтын орчин бүрдүүлэлт 75,75, удирдлагын манлайлал менежмент 77,2, сургалтын байгууллагын талаарх сэтгэл ханамж 81,75 хувьтай үнэлэгдэж, гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд өмнөх жилийн V түвшингээс III түвшинд үнэлэгдсэн ахиц амжилт гаргасан. БЕГ, БШУГ-аас “Сургуулийн менежментийг сайжруулах”  жилийн хүрээнд зөвлөн туслах дэмжлэгийн багийн багш нартай хамтарч ажилласан. Үүний үр дүнд хичээлийн төлөвлөлтийг сайжруулах, үнэлгээний шалгуурт тулгуурлаж хичээлийн зорилго, зорилт, хүрэх үр дүнгээ тодорхойлж сурлаа. Энэ нь бид цаашдаа хөтөлбөр төлөвлөгөөгөө чанартай боловсруулах, ээлжит хичээлийн цагийн менежментийг сайжруулах, үнэлгээг бүрэн зөв боловсруулах зэрэг олон ач тустай туршлага болсон. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулахдаа суралцахуйн удирдамж   хөтөлбөр  суралцахуйн зорилтыг хангаж ажилласнаар суралцагчийн ээлжит хичээлээр олж авах мэдлэг чадварт ахиц гарч,  үнэлэх үнэлгээний аргачлал тодорхой болсон. Суралцахуйн удирдамж, шалгуур зөвлөмжийн дагуу  ээлжит хичээлийг явуулснаар сурагчдын оролцоо идэвх сайжирсан. Мөн ялгаатай суралцагчийг тодорхойлон ялгаатай байдлын даалгавар өгснөөр түвшин ахисан. Сургалтын хөтөлбөр + Үнэлгээний шалгуур + Суралцахуйн удирдамж = Маш сайн хичээлийн хөтөлбөр болно гэдгийг мэдсэн. 4-р ангид “Ардын 2 дууны хувилбар аяз” сэдэвт ээлжит хичээл бэлтгэн зөвлөгөө авч хичээлийг заасан нь сурагчдын сонирхол сэдлийг төрүүлсэн хичээл болсон. ганцаарчлан уулзаж зөвлөмж зөвлөгөө өгч,санал бодлыг нь сонсож ярилцсан нь хүүхдүүдийн сонирхолыг татсан,өөртөө итгэх итгэлийг төрүүлсэн ажил болсон. Ээлжит хичээлийн хөтөлбөрийг шалгуурын дагуу боловсруулснаар сурагчид тухай хичээлийг бүрэн гүйцэт ойлгох, багш хичээлийг цагтаа багтаан заах, мөн тухайн ээлжит хичээлээр сурагчдыг шалгуурын дагуу үнэлэх зэрэгт ахиц гарсан. “Сургуулийн менежментийг сайжруулах”  жилийн хүрээнд багш бүр мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө, ээлжит хичээлийн төлөвлөгөө болон бусад төлөвлөгөөг батлуулж, хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Сурагч - Эцэг эх - Багшийн хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог сайжруулах зорилгоор "Бид хамтдаа" аян эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд дунд ангийн эцэг эх, асран хамгаалагчдын дунд гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

100%

 

10

2.1.Энэ хуулийн зорилт нь төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

4.1.Энэ хуулийн үйлчлэлд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /цаашид "төрийн албан хаагч" гэх/ хамаарна

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай

 

Дугаар 2023.05.04

ЗДТГ: Байгууллагын Ёс зүйн хороо нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй. 2023 оны ажлын төлөвлөгөөг батлан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажилласан. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл ирээгүй. Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд албан хаагчдад Авлигын эсрэг хууль, Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хуулиар сургалт хийж мэдлэг олгосон.

СӨБ: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар байгууллагын  Ёс зүйн зөвлөлийг шинэчлэн 3 хүний бүрэлдэхүүнтэй 5 жилийн хугацаатай томилон ажиллуулж байна. Энэ хуулийг багш ажилчдад судлуулан хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан. Мөн энэ хуулийн хүрээнд Багш ажилчдыг ёс зүйн алдаа дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 8 асуулт бүхий  Ёс зүйн хэм хэмжээг тогтоосон талонжуулж ажилласан.

Ёс зүйн хуулиа эрхэмлэн дээдэлж албан хаагчид ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй эцэг эх, асран хамгаалагч нартай зөв боловсон харилцаж ажилласан болно.

Соёлын төв: Байгуулага дээр 3 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулан төлөвлөгөө гаргаж, ёс зүйн зөрчил гаргалгүй ажиллаж байна.

Эрүүл мэндийн төв: Байгууллагын ёс зүйн салбар, хэсгийн хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тоо-3

Салбар хороо, хэсгийн хороогоор хэлэлцсэн асуудлын тоо-2 шйидвэрлэгдсэн. Албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, ажлыг тогтмол хийж ажиллаж байна.

ЕБСургууль: Ёс зүйн судалгаа чиглэлийн хүрээнд ёс зүйн зөвлөлтэй хамтарч сар тутам зан харилцааны судалгааг авч багш ажилтнуудад чиглэл зөвлөгөө өгч ажилласан.  Сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/33 дугаар тушаалаар Ёс зүйн зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Ёс зүйн зөвлөл нь хоёр удаа зөвлөлийн хурал хийсэн. Хурлаар ёс зүйн зөвлөлийн гишүүдийн үүргийг тодорхойлох тухай, ёс зүйн зөвлөлийн төлөвлөгөө боловсруулах тухай хэлэлцсэн. Хурлаар хэлэлцсэний дагуу ёс зүйн зөвлөлийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Засаг Даргын Тамгын газрын мэргэжилтнээс ёс зүйн зөвлөлийн гишүүд төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх зэрэг ёс зүйтэй холбоотой сургалт, мэдээ мэдээллийг авсан.

70%

 

Хэсгийн дундаж: 91.0 хувь

Улсын Их Хурлын тогтоол

11

1."Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Төрийн захиргааны албан хаагчид 2019 онд олгох зэрэг дэвийн нэмэгдлийг баталсан төсвийн хэмжээнд багтаан зохицуулж, цаашид шаардагдах зардлыг 2020 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах

2019-02-01

Дугаар 2019 №21

Төрийн захиргааны албан тушаалын албан хаагчдад зэрэг дэв олгуулах ажлыг журмын дагуу заасан хугацаанд зохион байгуулж ажилласан байна. Туслах түшлэлийн зэрэг дэвтэй 5 албан хаагчид дэс түшмэлийн дөтгөөр зэрэг олгуулсан байна. Мөн дэс түшмэлийн албан тушаалтны зэрэг зэвийг ахиулан олгосон байна. Мөн ЗДТГ-ын дарга ахлах түшмэлийн зэрэг дэв авсан байна. Зэрэг дэв олгох санхүүжилтийг төсвийн төсөлд суулган шийдвэр гарсан хугацаас олгож ажиллаж байна.

100%

 

12

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Авлигатай тэмцэх газар /Х.Энхжаргал/-т тус тус даалгасугай.

 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай

2016-11-03

     Дугаар 2016 № 51

ИТХ-ын төлөөлөгч нар Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаандаа гаргаж мэдүүлсэн. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах болон “Авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн сургалтанд төлөөллөгчдөө бүрэн хамруулж ажиллалаа.

70%

 

Хэсгийн дундаж: 85.0 хувь

Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол

13

3.8. Бүх шатны Засаг дарга гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, дээрх үйл ажиллагаанд шаардагдах төсөв, хөрөнгийг шийдвэрлэх, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулахад анхаарах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтарсан багийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах, хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, хорооны цагдаагийн алба хаагч, нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн нийгмийн ажилтныг ажиллуулах.

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 2018-01-31 Дугаар 2018 №02 ХЗБХ

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын  бодлого”-ын хэрэгжилттэй танилцан, хянан шалгаж санал дүгнэлт  өгч ажиллах ажлын хэсгийг ИТХ-ын даргын 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 12 дугаар захирамжаар байгуулж, ажлын хэсгийн байгуулан 10 сарын 24-25-ны өдрүүдэд сумын хамтарсан баг, Хүүхдийн төлөө зөвлөл, ЗДТГ, ЕБС, СӨБ, ЭМТ-ийн ажилд хяналт шалгалт хийж ажиллаж, зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдад “Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх  мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь”, “Тамхины хор уршиг, электрон тамхины сөрөг нөлөө”-г таниулах сургалт, мэдээллийг зохион байгуулах, “Та татгалз” аяны хүрээнд “Архины хор уршиг” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж явуулахад 350000 төгрөгний дэмжлэг үзүүлж бичиг хэргийн зардлыг нь шийдвэрлэн ажиллалаа.

100%

 

14

2.1/. Хүн амын дунд БЗДХ-т өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг, нийслэл, дүүргийн түвшинд хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичигтээ ХДХВ ын халдвар, ДОХ болон БЗДХ-аас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгаж, хэрэгжилтийг хангах;

2.2/.Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж батлуулах, зарцуулалтад хяналт тавих.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай 2016-12-14 Дугаар 2016 №04 НББСШУБХ

 Бэлгийн замаар дамжих халдварын ДОХ/тэмбүүгийн  шинжилгээг нийт 189 хийсэн. Тохиолдол бүртэгдээгүй. БЗДХ-0

Жирэмсэн эмэгтэйчүүдийг анх хяналтанд ороход В,С вирус ДОХ,тэмбүүгийн хурдавчилсан шинжилгээнд хамруулахад В вирус-2, С вирус-0, тэмбүү өвчин-0 ДОХ-0 эмчлэн эрүүлжүүлж зорилтот бүлгийн хүн амд чиглэгдсэн үйл ажиллагаа тогтмол явуулсаар байна. Зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулж эрүүлжүүлэх төлөвлөгөөт ажилаар нийт 10 өрх толгойлсон иргэдийг хамруулж ажиллахад В, С вирус илрээгүй,тэмбүүгийн хурдавчилсан сорилоор илэрсэн иргэн байхгүй. Улирал бүр тогтмол иргэдэд чиглэсэн сургалт сурталчилгаа тогтмол явуулдаг. Жил бүр эрүүл мэндийн сайдын Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө батлах тухай тушаалын даруу ХДХВ ын халдвар, ДОХ болон БЗДХ-аас урьдчилан сэргийлэх асуудлыг тусгаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

100%

 

15

3.1/. Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах тухай эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

(2018-2020 оны сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчний статистик ирүүлэх)

Сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын тархалтыг бууруулах,

хязгаарлах, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай 2016-04-05 Дугаар 2016 №10 НББСШУБХ

Сүрьеэ өвчнийг илрүүлэх шинжилгээг аймгийн лабораторит нийт 4 цэр тээвэрлэсэн. 2023 онд сүрьеэгийн өвчлөл бүртгэгдээгүй.   Бэлгийн замаар дамжих халдварын ДОХ/тэмбүүгийн  шинжилгээг нийт 189 хийсэн. Тохиолдол бүртэгдээгүй. БЗДХ-0

Салхинцэцэг-1 , гар хөл , амны өвчин -11 бүртгэгдсэн байна.  Иргэдийг иргэн хянаж эмчилгээ үйлчилгээнд хамруулж эрүүлжүүлсэн байна.

 

100%

 

Хэсгийн дундаж: 100 хувь

Ерөнхийлөгчийн зарлиг

16

Энэ зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон Засгийн газраас гарах зардлыг жил бүр улсын төсөвт тусгах, зарлигийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд улирал тутам мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т үүрэг болгосугай.

Засгийн газарт чиглэл өгөх тухай /Тэрбум мод/ 2021-10-04 Дугаар 2021_58

Сумын хэмжээнд 2023 онд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн мод бут тарих, талаар иргэд олон нийтэд цахим болон бусад хэлбэрээр сурталчилан ажиллаж, бэлтгэл ажил хангах, талбай бэлтгэх, бор шороо татах зэрэг ажлуудийг хийж гүйцэтгэсэн. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдэд сумын хэмжээнд нэгдсэн журмаар бор шороо, элс, бууц татах ажлыг хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 15 иргэнээр хийлгэж түр ажлын байраар хангаж ажилласан байна. Мод суулгац тарихад бэлтгэл ажлын хүрээнд хуашингийн жалганаас   10 удаа бор шороо татах ажил хийгдсэн байна. Энэ онд хаврын мод тарилтын ажлын хүрээнд 5 албан байгууллага, 3 аж ахуйн нэгж, 25 өрх айл хамрагдан 1800 мод суулгацыг тарьж суулгаад усалгаа, арчилгааны ажлыг ногоон байгууламж, хог хаягдалын үйлчилгээ хариуцсан иргэд хийж ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 18 иргэнээр мод бут тарих ажлыг ажлын 10 хоногт хийлгэн ажилласан. Үүнд: Спорт заалны хашаанд 500 ширхэг хайлаас, 300 ширхэг шар хуайс тарьж суулгасан. Мод үржүүлгийн хашаанд 200 гаран шар хуайс тарьц суулгасан. ЗДТГазрын үүдэнд 114 хайлаас, 20 шар хуайс тарьж суулгасан. СӨБ-ын байгууллага 150 шар хуайс, Цаг уурын салбар 20 ширхэг шар хуайс, Өв Баялаг Малчид хоршоо 20 ширхэг шар хуайс,  5ширхэг монос, 15 ширхэг хайлаас,  Батхаан багийн төвд 300 гаран мод суулгацыг тарьж, 70х60 м харьцаатай хашаа хайс барьж тохижуулан ажилласан байна. Мөн спорт заалны урд хэсэгт 80х12 харьцаатай мод бут тарих талбай бэлтгэн мод суулгах 135 нүх, шудууг ухаж бэлтгээд, 10х10 дөрвөлжин нүд бүхий төмөр тороор хашаалж 580 ширхэг мод суулгацыг ЗДТГазрын төрийн албан хаагчид, тохижилт үйлчилгээ хариуцсан иргэд хамтран тарьж суулгасан байна. Тарьсан мод суулгацыг услах, арчлах, зэрлэг зулгаах ажлыг тохижилт үйлчилгээ хариуцсан иргэд хийж гүйцэтгэсэн байна. Мод суулгац худалдан авахад 2 сая 800,000 төгрөг  зарцуулаад байна. Намрын мод тарилтын ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас зарласан Баян-Өндөр суманд 10 га талбайд ойн зурвас байгуулах тендерт Гоонуга ХХК шалгарч тус ажлыг хийж гүйцэтгэн ажилласан. Тус талбайд мод суулгац тарих ажилд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн хүүхдүүд оролцон 2000 гаран мод суулгацыг тарьж услах ажлыг хийж ажилласан байна. Мөн сумын ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдээр мод тарих, услах ажлыг хийлгэж ажилласан байна. Энэ хугацаанд 10 га талбайд нийт 6300 ширхэг мод суулгацыг тарьж, услах ажлыг хийж гүйцэтгэн ажилласан байна. Тус ажлыг Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга, ойн нэгжийн дарга нар газар дээр нь ирж үзэж танилцсан. Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас 2023 онд цөлжилтийг сааруулах зорилгоор ойн зурвас байгуулах Батхаан багийн төвд мод суулгац тарих хашаа барихад 8,556,000 төгрөгийн санхүүжилтийг гарган хашаа хайс барьж, нутгийн иргэд, 1980 оны төгсөгчид 700 гаран мод суулгацыг тарьж суулгаад байна. ОНХСангийн санхүүжилт (50.000.000) сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ногоон байгууламжийн тендер зарлан Хурд Час ХХК шалгарч мод суулгац тарих  60х60м хашаа хайс барьж, 550 ширхэг шар хуайс, хайлаас тарьсан байна. Тэр бум мод аяны хүрээнд  манай сум 2023 онд нийт 8650 ширхэг мод сулгацыг хавар, намар тарьж ажилласан байна. Сумын хэмжээнд тарьсан мод суулгацын намрын цэнэг усалгааны ажил хийгдэж дууссан байна. Мод тарих ажил өмнөх оноос өссөн дүнтэй байна.

100%

 

17

1.1.Монгол Улсын сум, нийслэлийн хороо бүрийн төлөөллийг жигд хангаж, тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр 1 иргэнийг дотоодын төрийн өмчийн их сургуулийн дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх, тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх.

Засгийн газарт чиглэл өгөх тухай 2021-08-27 Дугаар 2021_23

 МУБИС-ийн “Ур чадварын шалгалт”-д 12б ангийн сурагч Х.Хонгорзул дүрслэх урлагийн хичээлээр 798 оноо, Б.Шүрэн-Эрдэнэ  дүрслэх урлагийн хичээлээр 798 оноо, 12а ангийн сурагч Т.Анхчимэг дизайн зураг зүй төрлөөр 750 оноо тус тус  авч, МУБИС-ийн “Дүрслэх урлагийн их сургууль”-д суралцах эрхтэй болсон. Эдгээр сурагчдад тус бүр 500,000 (таван зуун мянга) төгрөгний сумын Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгосон.  

70%

 

18

1.16.Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын ойр орчмын түргэн хоолны болон түргэн үйлчилгээний цэгт хяналт тавих

Засгийн газарт чиглэл өгөх тухай 2019-05-30 Дугаар 2019_104

Албан байгууллагуудад удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж тайлан, зөвлөмжийг хүргүүлсэн. Стандарт хэмжил зүйн газартай хамтран нийтийн хоол, худалдаа үйлчилгээний салбарт шинээр батлагдсан эрх зүйн баримт бичиг, стандартын талаар сургалт зохион байгуулж, газар дээр нь очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.

100%

 

19

З.Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах; үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уг үйл ажиллагаа, аливаа идэвх санаачилгыг хөхүүлэн дэмжиж, урамшуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагуудад чиглэл болгосугай.

4.Энэхүү зарлигт дурдсан ажлуудад болон монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гарган ажиллахыг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагуудад уриалсугай.

Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай 2018-05-23 Дугаар 2018_46

Баян-Өндөр сумын нийт төрийн алба хаагчдаас “Үндэсний бичгийн”-ийн түвшинг тодорхойлох цахим судалгааг авсан. Нийт төрийн алба хаагчдад анхан шатны сурах бичиг, хичээнгүй бичгийн дэвтрийг ашиглан унших, бичих чадварыг сайжруулсан. ЕБС-ийн багш, ажилтнууд үндэсний бичгийн цахим сорилд хамрагдсан. Ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд сургуулийн гадна, дотор  хаягийг “Монгол бичиг- Кирилл бичиг”- ээр хаягжуулсан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага мөн гадна хаягийг “Монгол бичиг- Кирилл бичиг”- ээр хаягжуулсан. Мөн багш, ажилтнуудын бичиг хэргийн хавтас, хувийн хэргийн хавтасыг “Монгол бичиг- Кирилл бичиг”- ээр хаягжуулсан. Төрийн алба хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэг,чадварыг үнэлэх шалгалтад Баян-Өндөр сумын ЕБС, СӨБ-ын байгууллага 100% хамрагдсан. Төрийн албан хаагчийн анкет (маягт-1)-д монгол бичгээр унших, бичих чадварыг тэмдэглэх хэсэг нэмэгдсэнтэй холбогдуулан ЕБС-ийн нийт багш ажилтнуудын төрийн албан хаагчийн анкетыг шинэчилсэн. ЕБС төгсөгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх, шалгалтын тестийн монгол бичгийн агуулгыг 30-с дээшгүй хувьд хүргэх, шалгалтын босго оноог 400-аас эхлүүлж цаашид тодорхой хугацаанд үе шаттай нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн 12р ангийн нийт 37 сурагч Эх хэл бичгийн шалгалтыг амжилттай өгсөн. Мөн Монгол хэл, бичгийн элсэлтийн ерөнхий шалгалтыг 12р ангийн 18 сурагч өгсөн. ЭЕШ-ын дундаж оноо 531. МХБУЗ-ын багш, сурагчдын дунд Арвайхээр суманд зохион байгуулагдсан “Миний монгол бичиг” уралдаанд багш Х.Загарзүсэм ЕБС-ийн сурагчдын хамт оролцлоо. Бичвэрийн бус бүтээлийн төрөлд 7б ангийн сурагч Г. Ганчимэг “Монгол”, 8а ангийн сурагч М. Чинхүслэн, 8б ангийн сурагч Э. Баярцэцэг “Гоо үзэсгэлэн”, 9а ангийн сурагч Б. Ариун-Эрдэнэ, Л. Бямбаноров нар “Алунгоо” бүтээлээр бийрийн бичвэрийн төрөлд Б. Бямбадорж “Хийморь, Соёлын төв” , Т. Өсөх-Ирээдүй “Ирээдүй”, Б. Оюун-Эрдэнэ “Морин сар”, О. Биндэрьяа “Яруу эгшиглэн”, Х. Хонгорзул “Өвөл, Арга билиг”, Х. Загарзүсэм “Арван хоёр жил” бичвэрээр оролцож Х. Загарзүсэмийн бичвэр 3-р байрт шалгарлаа. Мөн “Бүтээлч багш” өргөмжлөл хүртсэн. Энэ тэмцээнд явсан багш сурагчдыг Баян-Өндөр сумын “ Хэлний бодлогын зөвлөл”-с 80л түлшээр дэмжин ажилласан байна. МХУЗ-ын багш Х.Загарзүсэм “Бийрийн бичлэг”-ийн сургалтад хамрагдсан.

70%

 

Хэсгийн дундаж: 85.0 хувь

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл

20

3.5.Байгаль орчноо хайрлан хамгаалах, зохицон амьдрах, монгол зан заншлыг дээдлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор экологийн боловсролыг бүх шатны боловсролын байгууллага болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээ авах.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай 2021-09-30

Дугаар 2021 03

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор, Засгийн Газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн  350 дугаар тогтоол, “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын хэмжээнд мод бут тарих, арчлах талаар сургалт сурталчилгааны ажлыг танхимаар болон цахим хэлбэрээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сурталчилан таниулж, “МОДТОЙ ДЭЛХИЙ” мод тарих гарын авлага тарааж  ажилласан байна. ЕБСургуулийн 8-12 дугаар ангийн хүүхэд, сурагчдийг намрын мод тарилтын үед мод суулгацыг хэрхэн зөв суулгах арга хэлбэр, зөв услах талаар зааж зөвлөж ажилласан байна.

 

100%

 

21

2.2.Хүн амын ундны ус хангамжийн баталгаат байдлыг хангах үүднээс хот, суурин газрын ус хангамжийн эрүүл бүсийг тогтоон, хамгаалалтад авч газар олголт хийхгүй байх, газар чөлөөлөх ажлыг орон нутгийн удирдлагууд шуурхай зохион байгуулах.

2.3.Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, усны нөөцийг бохирдох, хомсдохоос сэргийлэх зорилгоор усны сан бүхий хамгаалалтын бүсийн дэглэмийг хатуу мөрдүүлэх

2.4.Томоохон голууд дээр усыг хуримтлуулан урсацын тохируулга хийх. усан сан байгуулах, нийт нутгийн хэмжээнд хур тундасны усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэн цөөрөм барих ажлыг эрчимжүүлэх замаар усны нөөцийг нэмэгдүүлж, хүн ам болон эдийн засгийн салбаруудыг баталгаатай, хүрэлцэээтэй усаар хангах нөхцөлийг бүрдүүлэх

Усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, усны чанар, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай

2019-12-31 Дугаар2019_60/40

 

Усан орчны эрүүл ахуйг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг өөрсдөө бүрдүүлцгээе, хуванцар савны хэрэглээнээс татгалзах талаар иргэд олон нийтэд цахим болон бусад хэлбэрээр сурталчилан таниулах ажлыг хийж ажилласан байна.Сумын хэмжээнд байгаа иргэдийн ундны болон ахуйн усан хангамжинд ашиглаж байгаа гүн өрмийн болон энгийн уурхайн худгуудын усыг жил бүр шинжилгээнд хамруулан усны шинжилгээний дүгнэлтийг иргэд олон нийтэд болон төрийн албан хаагчидад танилцуулан мэдээллийг хүргэж ирсэн. 2023 онд сумын хэмжээний уст цэгийн тооллогын ажлыг Өвөрхангай аймгийн БОАЖГ, Онги тааз голын сав газартай хамтран зохион байгуулж ажилласан байна. тооллогын ажил  Сумын хэмжээнд усны аюулгүй байдлын судалгаа хийгдэж байна. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 07 тоот тогтоолоор сумын төвийн ундны усны эх үүсвэр худгуудад хамгаалалтын бүс тогтоосон. 2021 оны 09 сарын 08-ны өдрийн 29 тоот тогтоолоор Туул голын сав газар нутагт хамрагддаг Хөшгийн хар овоо, Навчит булаг, Баруун босго, Улаан шанд, Олон нуурын гол, Цагаан нуур зэрэг газруудыг Улсын тусгай хамгаалалтанд авахуулах саналыг дахин 2023 онд уламжилан ажилласан.

 

70%

 

22

1.Хот, суурингуудад ашиглахыг хориглосон болон эрүүл ахуй, чанар,

аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга, байгууламжуудыг дахин төлөвлөж,

олон улсын стандартын дагуу шинэчлэх,

 

 

3.Газар хөдлөлтийн аюул, гамшигтай тэмцэх мэдлэг чадвар, дадал эзэмшүүлэх иргэний хамгаалалтын сургалт, дадлагыг улсын хэмжээнд        байнга, тогтмол давтамжтайгаар зохион байгуулах, үр дүнг нь тооцдог байх,

Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх тухай 2010-03-18 Дугаар 2010_10/09

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай” зарлан мэдээллийн дохио дамжуулах журамд зааснаар 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 16.00 цагт дадлага сургуулилтийг  зохион байгуулж ажилласан байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж 15:20 цагт эхний дуут дохиогоор албан байгууллагын албан хаагч, ард иргэдэд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилт хийлгэлээ. 2 дахь дуут дохиогоор албан байгууллага ард иргэдийг гэрийнхээ болон байгууллагын үүдэнд яаралтай цуглууллаа. 3 дах дохио буюу 16:00 цагт Яаралтай цуглар талбайд бэлтгэл бэлэн байдлыг хангуулж цуглууллаа. Уг дадлага сургуулилтийн гол зорилго нь техник хэрэгсэлийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх, мөн газар хөдлөлтийн аюулаас өөрийгөө болон айл өрх, албан байгууллагын албан хаагчидаа авран хамгаалахад гол зорилго орших бөгөөд  өдгөө 10 жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн онцлог нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалахгүй Бумбат-1, 2, 3 дуут дохиогоор нийт ард иргэд болон мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг яаралтай цуглар талбай дээр цуглуулан дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ.

100%

 

23

6.Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед авран хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтарсан гэрээ, бүх нийтийг хамарсан иргэний хамгаалалтын албан ба албан бус сургалтын хөтөлбөр боловсруулж, сургуулилт зохион байгуулж хэвших, (Онцгой байдлын ерөнхий

газар, Эрүүл мэндийн яам, Зэвсэгг хүчний жанжин штаб,  Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,

Тагнуулын ерөнхий газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга)

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай 2010-03-18 Дугаар 2010_10/03

2023 оны 05 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд газар команд штабын дадлага сургуулилтанд ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, онцгой комиссын гишүүдийг дадлага сургуулилтанд бүрэн хамруулж чадвар чадамжийг нэмэгдүүлж ажилласан байна. Энэ үеэр сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хамтран хийж төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед авран хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед авран хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургалт зохион байгуулж  иргэн, төрийн албан хаагч 159 хүн хамрагдсан байна.

100%

 

 

11.Барилга, хот байгуулалтын хууль, төлөвлөлтийн норм, дүрэм, журам, стандартын нөхцөл шаардлагыг зөрчсөн дутагдлыг арилгах, ялангуяа Улаанбаатар хотод ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилга барих, байшин хоорондын зайд норм зөрчин газар олгох явддыг таслан зогсоох, (Аймаг,нийслэл, сум, дүүргийн Засаг дарга) нарт даалгасугай.

 

 

 

 

Хэсгийн дундаж: 92.5 хувь

Засгийн газрын тогтоол

24

5.Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нарт тус тус даалгасугай:

5.1.эрх бүхий судалгааны байгууллагатай хамтран салбарын мэргэжлийн нэр томьёог орчуулах, шинээр үүсгэх, жигдлэх, толилох ажлыг зохион байгуулах, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх;

5.2.      төрийн байгууллагын цахим хуудас, сонин хэвлэлд нийтэлж байгаа мэдээ, мэдээллийг 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн нийтэлж хэвшүүлэх;

5.3.      төрийн байгууллагын шийдвэр, албан бичгийг энэ тогтоолын 4-т заасан дүрэм, журам, заавар, стандартын дагуу хос бичгээр хөтлөх ажлыг турших;

5.4.      төрийн албан хаагчдын монгол хэл, үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг жил бүр баталж мөрдүүлэх;

5.5.      төрийн байгууллагын гадна болон өрөө тасалгааны хаяг, албан хаагчдын нэрийн хуудсыг монгол бичгээр үйлдэж, хэвшүүлэх.

Монгол хэлний тухай хуулийг хэрэгж

үүлэх зарим арга хэмжээний тухай 2022-01-05

Дугаар 2022_7

Ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд сургуулийн гадна, дотор  хаягийг “Монгол бичиг- Кирилл бичиг”- ээр хаягжуулсан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага мөн гадна хаягийг “Монгол бичиг- Кирилл бичиг”- ээр хаягжуулсан. Мөн багш, ажилтнуудын бичиг хэргийн хавтас, хувийн хэргийн хавтасыг “Монгол бичиг- Кирилл бичиг”- ээр хаягжуулсан. Баян-Өндөр сумын нийт төрийн алба хаагчдаас “Үндэсний бичгийн”-ийн түвшинг тодорхойлох цахим судалгааг авсан. Нийт төрийн алба хаагчдад анхан шатны сурах бичиг, хичээнгүй бичгийн дэвтрийг ашиглан унших, бичих чадварыг сайжруулсан. ЕБС-ийн багш, ажилтнууд үндэсний бичгийн цахим сорилд хамрагдсан. Үндэсний бичгийн соёлыг багш суралцагчдад нэвтрүүлэх үйл ажиллагаанд  8-12-р ангийн 26 сурагч, монгол хэл уран  зохиолын  4 багшид 5 өдрийн турш “Уран бичлэг”-ийн түргэвчилсэн сургалт зохион байгуулж, батламж гардуулсан. Сурагчдын үндэсний бичгээр бичих, унших сонирхлыг татах үүднээс Үндэсний хэл бичгийн өдрийг угтан Төв аймгийн Дэлгэрхаан суманд “Дуутын хадны бичээс”-тэй танилцаж, Дэлгэрхаан сумын ЕБС-ийн сурагчид багш нартай   “Хэн хурдан унших вэ, Эх орон Хайр Эв нэгдэл” сэдвээр уран бичлэгийн уралдаан,  Б.Ренчин “Монгол хэл” шүлгийг уран унших тэмцээнүүдийг явууллаа. Мөн “Монгол хэл бичгийн академи”-аас төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд болон бусад багш, ажилтнуудад 2 өдрийн турш монгол бичгээр компьютерт бичих арга зүйн талаар сургалт зохион байгуулсан. Уг сургалтад Засаг Даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, ЕБС, СӨБ-ийн багш, ажилтан, Цаг уур, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн нийт 20 албан хаагчид хамрагдсан.

 

 

 

 

100%

 

25

3.Авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай

2023.02.08

Дугаар 49

 

 

Авлигын эсрэг төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. 6 зорилт 24 арга хэмжээг хэрэгуүүлэн ажиллаж 86,8%-ийн хэрэгжилттэй гэж үнэгдсэн байна. Энэ онд ХАСХОМ-ыг санаатай болон санамсаргүй байдлаар хугацаа хожимдуулсан албан тушаалтан байхгүй бүгд заасан хугацаанд шинэчлэн гаргаж хянуулсан байна. Мөн ХАСУМ хянуулан албан тушаалтан шинээр томилогдоогүй байна. Авлигын эсрэг хуулиар мэдүүлэг гаргадаг албан тушаалтангуудад 2 удаа сургалт мэдээлэл өгч ажилласан байна.

70%

 

26

5.Хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор иргэдийн төмс, хүнсний ногоо тариалах идэвх, санаачилгыг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх болон хүнсний ногооны тээвэрлэлт, хадгалалт, худалдааны сүлжээг хөгжүүлэх, хөдөөгийн хүн амын хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үр дүнтэй зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай 2022-03-16 Дугаар 2022_118

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд Өвөрхангай аймгийн ИТХ-аас хүнсний нарийн ногооны үрийг 80 хувийн хөнгөлж,  иргэн аж ахуй нэгжийн  тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор сумын засаг даргын нөөцөөс 20 хувийн үнийн санхүүжилтийг гаргаж, мөн  Төв аймгийн Жаргалантаас 10 тонн үрийн төмс тээвэрлэн авчирч,  иргэн, аж ахуй нэгж, хоршоонд хөнгөлөлттэй үнээр борлуулж  6 аж ахуй нэгж, 35 иргэнд төмс, хүнсний ногооны  үрийн дэмжлэг үзүүлсэн.Төмс 8 га талбайд тариалж 75 тн ургац хураан авсан.Хүнсний ногоо 6,5 га талбайд тариалж  60тн ургац хураан авсан.Бөмбийн тариалангийн атаршсан талбайг эргэлтэд оруулж, 20 хүн түр ажлын байраар хангагдаж ажилласан.

100%

 

27

1. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай

 

2022.09.14, дугаар 340

 

 

 

 

 

 

ЗДТГ-ын хог тээврийн автомашин, дөрвөн дугуй трактор, халуун усны үйлчилгээг иргэн аж ахуйн нэгжтэй гэрээлэн ажил үйлчилгээг иргэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байна.

70%

 

28

1.Цэргийн дүйцүүлэх албыг 2023 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 11,935,308 (арван нэгэн сая есөн зуун гучин таван мянга гурван зуун найман) төгрөгөөр тогтоосугай.

2.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр хаах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төвлөрүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

 

Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай 2023-04-05

Дугаар 2023_119

2023 оны 2 дугаар  ээлжийн цэрэг татлагаар 138 залуус биечлэн ирж 8 залуус цэргийн жинхэнэ албан мордсон байна.   Цэргийн дүйцүүлэх албанд 2 иргэн алба хааж байна. Мөнгөн төлбөр төлөлтийн тооцоотой болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах албан хаагч байхгүй байна.

100%

 

29

4.Худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем

www.tender.gov.mn)-ээр шуурхай зохион байгуулж, үр дүнг тухай бүр цахим системд байршуулж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч, Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд тус тус даалгасугай.

Жагсаалт батлах тухай 2021-12-01 Дугаар 2021_359

Tender.gov.mn сайтад цахим худалдан авалтуудаа худалдан авах төлөвлөгөөний дагуу цахимд байршуулан тендерийг цахимаар зохион байгуулж хэвшсэн байна. НТШ-1 Харьцуулалт аргаар-3 ажил үйлчилгээг зохион байгуулсан.Үр дүнг цахимд байршуулсан.

 

100%

 

30

1. Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг 1 дүгээр хавсралт, Аймгийн төвийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх махны хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулах талаар дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болгосугай:

2.5.Энэ тогтоолын хавсралтаар батлагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц, аймгийн төвийн хүн амын хаврын улирлын махны нөөцийг бүрдүүлэх арга хэмжээ авах, отор нүүдлийг тогтоосон чиглэлийн дагуу явуулах, мал эмнэлгийн хорио цээрийн хяналт шалгалтыг эрчимжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай 2023-07-19 дугаар 2023_279

 

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу биелэлтийг албан байгууллага аж ахуйн нэгжээс нэгтгэн аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын биелэлт, аймгийн Засаг даргын А/499 захирамжийн хавсралтын биелэлт тайлангийн хамт аймгийн ХХААГазарт илгээсэн. 2023-2024 оны өвөлжилт хаваржилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг сумын Засаг даргын захирамжаар батлуулан албан байгууллага аж ахуйн нэгжид танилцуулан бэлтгэл хангуулан ажилласан. 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангасан төлөвлөөгөөний биелэлтүүдийг байгууллага тус бүрээр хэрэгжилтий тооцон ажиллаж байна. Малчид өөрсдийн хүчээр 1860 тн өвс бэлтгэхээс 1160 тн өвс бэлтгэж, гар тэжээл 680 бэлтгэхээс 680 тн бэлтгэж, давс хужир шүү 1240 тн бэтгэхээс 1240 тн бэлтгэж, малчдын өөрсдөө бэлтгэх хадлан тэжээлийг 90,3 хувийн гүйцэтгэлтэй өвөлжилтийн бэлтгэлийг хангаад байна. энэ онд 414 га талбайд малын тэжээл тариалж 745,2 тн малын тэжээл, малчид өвөл хавартаа бэлтгэн 2,0 тонн өвс, гар тэжээл (сөлийн хомоол, хивэг,) 1.0 тонн, хужир шүү 1.5 тонныг хураасан.

100%

 

31

3.Энэ төсөлд хамрагдсан залуучуудыг ажлын байраар хангах талаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бүтээн байгуулалтын болон бусад холбогдох төсөл, арга хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг бүх Төсвийн ерөнхийлөн захирагч нарт чиглэл болгосугай.

“Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл”      батлах

тухай 2021-03-10 Дугаар 2021 58

Аймгийн ХХҮГ-аас зарласан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, Залуучуудыг гарааны биенесийг дэмжих хөтөлбөр”-ийн талаарх мэдээллийг сумын фейсбүүк группээр иргэдэд нээлттэй мэдээлж, иргэдээс төслийг хүлээн авч хугацаанд нь газарт дамжуулж ажиллалаа. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны 5 иргэний төслийг хүлээн авч газарт хүргэснээс Ж.Энхбат “Саалийн үнээ худалдан авч сүү цагаан идээ борлуулах ”, Саранхүү “нэхий эдэлэл боловсоруулах, Т.Цэцэгмаа оёдолын  төслүүд дэмжигдэж, 30 сая төгрөгний санхүүжилт авч 4 иргэн байнгын ажлын байраар хангагдсан байна. Мөн хөжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт С.Болортуяа сүү цагаан идээ ” төсөл дэмжигдэж 5 сая төгрөгний санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, ажлын байртай болсон байна. Мөн Чингис, Буяннэмэх, Даваасүрэн, Даваасамбуу, Жигжидсүрэн, Даваапунцаг гэсэн мал маллах сонирхолтой 6н залуу малчин өрхыг дэмжин ХЭСангаас тус бүр 5 сая төгрөгний малжуулах хөтөлбөрт хамрагдаж, ажлын байртай болсон. Хоршоо хөгжүүлэх сангаас 2 аж ахуй нэгж 4 иргэн нийт 6н иргэн ажлын байртай болсон 2023 онд нийт 16 иргэн шинэ  хөтөлбөрт хамрагдсан санхүүжилт 168 сая хөтөлбөрт хамрагдсан иргэдийн ажлын эхлэл, явц ямар байгаад иргэдтэй санал солилцож, явцын хяналт хийж ажиллалаа.

Тус сумаас нийтийг хамарсан ажлын хүрээнд “Бэлчээрээ хамгаалья” төсөл бичиж, сумын дэвсгэрт бактержуулсан будааг оготны тархалт ихтэй 20,0 мянган га-д 40 тн будаа цацах ажлыг 20 иргэн, тус сум нь шинээр ковш машинтай болсон учраас төв цэгийн хогийг түрж, цэгцлэх, сумын төвийн зүүн тал дагуух дэрсний хогийг түүж, хогийн төв цэгт төвлөрүүлж, шатаах шаардлага байгаа учраас “ Цэвэр орчин” төсөл бичиж, сэг зэм устгах болон хог цэвэрлэгээний ажилд 10 иргэн, Ногоон ажилын байр хөтөлбөр дагуу тод тарих төсөл бичин мод тарих ажилд 21 иргэн нийт 51 хүнийг түр ажилын байр ханган  орлоготой болгосон. Ажиллах иргэдийг бүртгэн, гэрээ байгуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар, зөвлөгөө өгч, ирц бүртгэл болон ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, тайланг газарт дамжуулж, цалин хөлсийг оруулсан байна. Мөн суманд үйл ажилгаа явууллаж байгаа. Барилгын компаниудтай хамтран ажиллаж 19 иргэнийг ажлын байраар хангасан. Шинээр ажил хайгчаар 32 хүнийг бүртгэн 102 хүнийг түр болон байнгын ажлын байранд зуулчилсан ажилласан байна.

100%

 

32

1.1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор дараахь арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, захирал, эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай:

 

1.2. жил бүрийн төсвийн төслийн талаарх саналаа Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлсний үндсэн дээр хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг төлөвлөж, эрх даалгасугай

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

 

2022-05-25

Дугаар 203

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 10-12 р заалтуудыг хэрэгжүүлж ажиллаж байна. Худалдан авадтыг цахим дэлгүүрээс худалдан авч байна. Цахим гүйлгээнүүдийг хянан баталгаажуулахдаа зориулалт бус гүйлгээг гаргахгүй. Сумын төсвийн төслийн саналдаа Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлэн хэрэгжүүлж байна.

100%

 

33

  1. Ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах ажлын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

3.Төлөвлөгөөнд туссан үйл ажиллагааг салбарын болон орон нутгийн жил бүрийн холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

Төлөвлөгөө батлах тухай 2021-01-20 Дугаар 2021_18

Энэ хичээлийн жилд бага ангийн нийт 289 суралцагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдсан. Үдийн хоолны цэсийг системээс татаж баталгаажуулан, тогооч сурагчдын ирцийн гүйцэтгэлийг бүртгэсэнээр суралцагчдад хоолыг түгээж хэвшсэн. Үдийн хоолны илчлэг, нормыг системд байршуулснаар эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар хоол идэж байгаа талаар мэдээллийг тогтмол авч, хяналт тавин, үнэлгээ дүгнэлт хийх боломжтой болсон. Ажлын 5 өдрийн 3-4 өдөрт I, II хоолоор үйлчлэхийн зэрэгцээ халуун сүү, аарц, жимсний шүүсээр үйлчилж байна. Сурагчдын үдийн хоолны сэтгэл ханамж 100% байна. Үдийн хоолны нормыг тендерт шалгарсан ххк-наас сургуулийн няраваар дамжуулан олгогддог. Мөн нэг тогоочид ачаалал ихтэй тул гэрээт ажилтан авч ажиллуулж байна.  Үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн цай ӨВАБНСЕБС/202302007 дугаарын 5 багц, дотуур байрын хүүхдийн хоол хүнс нийлүүлэх ӨВАБНСЕБС/202302006 дугаарын 6 багцын тендерт тус бүр нийлүүлэгч нь хуулийн хүрээнд тендерийн бичиг баримтаа нийцүүлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил худалдан авах тухай хууль”-ийн 33-т заасны дагуу харьцуулалтын аргаар цахимаар сонгон шалгаруулалт зохион байгуулж, үдийн цай 54,290,200 (тавин дөрвөн сая хоёр зуун ерэн мянга хоёр зуу) төгрөгөөр, дотуур байрны хоол хүнс 182,573,460 (нэг зуун наян хоёр сая таван зуун далан гурван мянга  дөрвөн зуун жар) төгрөгөөр тус тус Пүүлэг ХХК гүйцэтгэхээр болсон. Мөн бага ангийн үдийн цайны тендерт Багц-6 4,871,700 (дөрвөн сая найман зуун далан нэгэн мянга долоон зуу) төгрөгөөр Ууган-Ундрам ХХК гүйцэтгэхээр болсон. Дотуур байрын хүүхдийн өдөрт авах нормын дагуу хүнсээ бэлтгэн хүргэж байна. Мөн   “Пүүлэг” хоршооноос дотуур байрын хоол хүнсэнд сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

100%

 

34

4.Бүх шатны сургалтын байгууллагын барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөө, анги танхимыг хөгжлийн бэрхшээлтэй суралцагч ашиглах боломжтой стандарттай байхаар тоноглож, тохижуулах цогц арга хэмжээг 2021-2023 онд авч хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай тохирох хэрэглэгдэхүүний зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн жил бүрийн батлагдсан төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж байхыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Тэгш хамран сургах боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай 2020-12-23 Дугаар 2020_235

ЕБС-д ОНХСангийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулатаар биеийн тамирын гадна талбай, хүүхэд хөгжүүлэх чиглэлээр спортын тогломын талбай баригдаад байна. Албан байгууллагуудад хөгжлийн бэршээлтэй иргэнд зориулагдсан орох гарах зам бий болсон. ЕБС-д нийт хөгжлийн бэрхшээлтэй  7-18 насны 9 сурагч түүнээс  эрэгтэй-5, эмэгтэй-4 сурагч      суралцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад сургуулийн эмчийн байнгын хяналтанд, сумын эмчийн тогтмол эрүүл мэндийн үзлэгт  хамрагддаг. 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн дотуур байранд эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулан ХБ-тэй 1 сурагч хамрагдаж  жижүүр, багш нар тогтмол хяналт тавин хариуцан ажилласан. Бага сургуулийн ариун цэврийн өрөө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан суултуур болон угаалтууртай, анги танхимууд нь сурч боловсроход таатай орчинг бүрдүүлсэн, хоёр хичээлийн байр болон гурван дотуур байр руу орох налуу замтай. Анги хамт олон болон найз нөхдийн дунд эерэг хандлагыг төлөвшүүлэн, найз нөхдийн ойлголцол хүндлэл, эерэг хандлагыг бүрдүүлэн ажилласан. Эцэг эхчүүдтэй утас, цахимаар холбогдон сурагчдын эрүүл мэндэд хяналт тавихад анхаарал хандуулахад зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. Хөгжлийн Бэрхшээлтэй 8 сурагчийг “Хүүхэд гэр бүлийн хэлтэс”-ээс даатгалд хамруулсан. Эрүүл мэндийн үзлэгт дотуур байранд хамрагддаг 1 сурагч, эцэг эхийн хяналтанд байгаа 8 сурагч тус бүрийг эрүүл мэндийн төвтэй хамтран эмчийн үзлэгт хамруулсан. 2023-2024 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 6 сурагч суралцаж байна.

70%

 

35

З.Төрийн албан хаагчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, албан тушаалын ангилал, шатлал, зэрэглэл болон цалин хөлс тооцоолоход шаардагдах бусад мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүрт өөрчлөлтийг хүний нөөцийн удирдлагын мэдээллийн системд үнэн зөв байдлаар оруулж, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасугай.

Төрийн албаны цалингийн нэгдсэн систем нэвтрүүлэх тухай 2020-05-06 Дугаар 2020_163

Төрийн албаны цалингийн  нэгдсэн системийг нэвтрүүлэн сар бүр цалинг уг системд тооцоолон ажилладаг. Байгууллагын хүний нөөцийн програм хариуцсан ажилтан цалин хөлс тооцоолоход шаардагдах мэдээлэлд өөрчлөлт оруулан орсон тухай бүр цалингийн системд шинэчлэн татаж  мэдээллийн нууцлалыг хангаж ажиллаж байна.

100%

 

36

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх, цаашид жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг төсвийн захирагч нарт даалгасугай.

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020-04-29

Дугаар 2020_151

Төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нэг удаагийн буцалтгүй тусламжийг уг тогтоолын дагуу тогтоон он оны төсөвт суулган санхүүжүүлэн ажиллаж байна. 2023 онд уг тогтоолын дагуу нэг албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг төсөвт суулган 10991500 төгрөгийг олгосон. 

100%

 

37

2.Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаргын болон газрын доорх усыг ашиглах боломжтой байршилд шинээр тариалангийн газар эзэмшүүлэх, ашиглаж байгаа тариалангийн талбай хоорондын зайд тэлэлт хийж өргөтгөх, тариалан эрхлэх газарт иргэдэд зөвхөн хүнсний ногоо тарих зориулалтаар талбай олгох, цаашид зориулалтыг өөрчлөхгүйгээр тариалах талбайг нэмэгдүүлэх боломжийг судалж, хууль, журмын хүрээнд зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 2020-04-15 Дугаар 2020_138

Сумын засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 01 ний өдрийн А/32 тоот захирамжаар суманд тусгай хэрэгцээний газрыг ашиглах этгээдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдан, Бөмбийн атаршсан талбайд малын тэжээл тариалах хүсэлттэй иргэдийн хүсэлтийг хүлээн авч 2023 оны 4 сарын 6 өдөр ажлын хэсэг хуралдан  хүсэлт өгсөн 8 иргэнд  714 га талбай олгохоор шийдвэрлэсэн. Газар олгосон 8 иргэний кадастрын хэмжилтийн зургийг гаргаж, иргэдтэй тусгай хэрэгцээний газрын гэрээ байгууллаа. Энэ онд 414 га талбайд малын тэжээл 742,5 тн ургац хураан авлаа. Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд Өвөрхангай аймгийн ИТХ-аас хүнсний нарийн ногооны үрийг 80 хувийн хөнгөлж,  иргэн аж ахуй нэгжийн  тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор сумын засаг даргын нөөцөөс 20 хувийн үнийн санхүүжилтийг гаргаж, мөн  Төв аймгийн Жаргалантаас 10 тонн үрийн төмс тээвэрлэн авчирч,  иргэн, аж ахуй нэгж, хоршоонд хөнгөлөлттэй үнээр борлуулж  6 аж ахуй нэгж, 35 иргэнд төмс, хүнсний ногооны  үрийн дэмжлэг үзүүлсэн.

Энэ онд Төмс хүнсний ногоо, нарийн ногоо тариалах иргэдээс үрийн захиалга авч, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн. Захиалгын дагуу байцаа 500 ширхэг, луувангийн 3 кг,  шар манжингийн 0.5 кг,  хүрэн  манжингийн 3 кг, , чинжүүний 0.5 гр, өргөст хэмхийн 500 ширхэг, улаан лоолийн 10 грамм үрийг тус тус авчран тариалан эрхлэгч 45 иргэнд  2022 онд газар тариалан эрхэлдэг усалгаатай талбайн хэмжээ 7,5.  га байсан бол 2023 онд  14.5 га болж нэмэгдсэн байна.

100%

 

38

2.Төрийн байгууллагын архивын баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, хадгаламжийн санг стандартын дагуу бүрдүүлэхэд шаардагдах арга хэмжээг жил бүрийн батлагдсан төсвийн багцдаа багтаан санхүүжүүлж, хэрэгжүүлэхийг төсвийн захирагч нарт үүрэг болгосугай.

Улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай 2020-03-25 Дугаар 2020_106

Архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт, түүнийг дагаж мөрдөх журам, зааврын талаарх сургалтыг Архив бичиг хэргийн ажилтан байгууллагын бүх ажилтан, албан хаагчдад байгууллагын дотоод сургалтын хүрээнд 1 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 72 хүнийг хамруулан, тэдний мэдлэгийг дээшлүүлэн ажиллаа. Архив бичгийн хэргийн ажилтан бичиг хэргийн өдөр тутмын стандартын байдалд хяналт тавьж, зөвлөгөө мэдээллийг өгч, зөвлөмж боловсруулан гарын авлагаар  хангаж, чадавхжуулан ажиллаж байна. 1959-2022 оны  захирамж, тушаалуудыг скайнардаж  цахим архивт  оруулаад байна. Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн мөрөөр  ажлын хэсгийг сумын  Засаг даргын   захирамжаар байгуулж нэгдсэн төлөвлөгөө боловсруулан ажиллалаа. Төлөвлөгөөний дагуу ЗДТГ-ын дарга, архив бичиг хэргийн эрхлэгч, төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжитэн нар байгууллагын дарга, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудад сургалт зохион байгуулах удирдамж боловсруулан сургалт, зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа. Байгууллага бүр ажлын хэсэг байгуулж төлөвлөгөө боловсруулан чиглэл тус бүрээр хэрэгжилтийг тооцож тайлан гаргасан.

100%

 

 

39

4.Сумдад малын гаралтай түүхий эдийг бэлтгэх, хүлээн авах, стандартын дагуу ангилан ялгалт болон чанарын хамгаалалт хийж, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх, борлуулах сүлжээг хоршоодод тулгуурлан бий болгох талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2020-01-15

Дугаар 2020 18

Өв баялаг малчид, Их салхит, Уузвардулаан, Бумбат пүүлэг хоршоог итгэмжлэгдсэн агуулах болон байнгын бус гишүүнээр бүртгүүлж биржийн арилжаанд оролцох болон биржээс зохион байгуулж буй түүхий эдийн анхан шатны тордолд хийх сургалтад үнэгүй хамрагдах боломжтой болсон. Уулзвар дулаан хоршоо нь малын гаралтай түүхий эдийг хүлээн авах агуулахыг шинээр барьж ашиглалтад оруулаад байна.

70%

 

40

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг баримтлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Жагсаалт батлах тухай 2019-05-12 Дугаар 2019_190

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгуулж 2023 оны 03-р сарын 30-ний өдрийн дугаар 06 тогтоолоор хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэлийг шинэчлэн батлуулж хоршоо хөгжүүлэх сангаас 2 ААН, 4 иргэнд 103,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна.

70%

 

41

1.3.төрийн албан хаагчдын ажлын байрны шинжилгээ хийж, шинжилгээний дүнд тулгуурлан байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах;

1.4.төрийн жинхэнэ албан тушаалд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллага болон төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр шалгаруулж нөхөн томилох замаар төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх;

1.6.төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралттай байгаа, эсхүл 3 сараас дээш хугацааны сургалтад хамрагдаж сул орон тоо гарснаас бусад тохиолдолд төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчим баримталж, төрийн байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн богино хугацаагаар ажиллуулахаас бусад тохиолдолд гэрээт ажилтан ажиллуулахгүй байх;

1.7.төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох;

1.8.төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг, гаргасан зөрчил, сахилга, ёс зүйн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тогтоон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах;

1.9.төрийн байгууллагад ажлын цаг ашиглалтыг хурууны хээний болон камерын хяналтын системээр байнга бүртгэж, түүнд тавих хяналтыг сайжруулах;

1.10.ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар байгууллагын дотоод журамд тусган мөрдүүлж, эерэг уур амьсгалтай, сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх арга хэмжээ авах;

Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай

2018-08-22 Дугаар 2018_258

 

Төрийн албан хаагчдын ажлын байрны давхардал, хийдэл гаргахаас урьдчилан сэргийлж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулан төрийн үйлчилгээг үзүүлэхэд аль болох хөнгөн шуурхай нэг дороос авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

2023 онд төрийн жинхэнэ албан тушаалын 2 сул орон тоо гарсанаас байгууллага дотроо хууль журмын дагуу шилжүүлж хүний нөөцийн хангалтыг хийсэн байна. Нийгмийн бодлогын мэргэжилтний сул орон тоонд тусгай шалгалтыг зарлаж, журмын дагуу салбар зөвлөлийн тогтоолыг удирдлага болгон нөхөн томилж, төрийн мэргэшсэн албыг бүрдүүлэн ажиллаж байна. Нийгмийн даатгалын байцаагч шилжин ажилласан тул ИТХ-ын мэргэжилтэн шилжин ажиллаж хүний нөөцийн бүрэн орон тоотойгоор төрийн жинхэнэ албаны хүний хүний нөөцийн хангалтыг цаг тухай бүр хууль журмын дагуу нөхөн томилон ажиллуулж байна.

 

 

Энэ онд төрийн жинхэнэ албан хаагч жирэмсний болон амаржсаны амралт аваагүй болно.

Төрийн албаны сул орон тоонд гэрээт ажилтан томилохгүй байх зарчимын дагуу томилон ажилуулаагүй байна.

Байгууллагынхаа дотоод журмын шинэчлэн боловсруулж ажиллав. Албан хаагч бүрт болон шинээр томилогдон ажиллаж буй албан хаагч бүрт томилогдмогц зааьал судалсан байх хууль, журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг судлуулж тойрох хуудас зуруулан хүлээн авч хэвшсэн байна. Байгууллагын дотоод журамд байгууллагын даргад урьдчилан мэдэгдэхгүйгээр /албан ажлын бус/ 2.12. Буу зэвсэг, хутга мэс, тэсэрч дэлбэрэх, том хэмжээний хайрцаг, цүнх, чемодан, бусад бараа, материал Тамгын газарт оруулахыг хориглоно. 2.13. Ажлын байранд чанга ярих, хамтран ажиллагсдаа үл хүндэтгэх,  чанга дуу, чимээ гаргах, маазрах, бие биенээрээ тоглох, тохуурхах, зөвшөөрөгдөөгүй газар утаат болон електрон тамхи татах хориглоно.

9.16.2. Ажлын цагаар, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ ажлын байранд ирсэн албан хаагчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж төрийн албанаас халах хүртэл арга хэмжээг авч ажиллахаар дотоод журмын хэрэгжилтээ мөрдөн ажиллаж байна.

Энэ онд эрүүл мэндийн төвийн 2 эмчид сахилгын арга хэмжээ авагдсан. Энэ нь иргэнээс гомдол гарч хүний амь нас эндсэн нөхцөл байдалд сахилгын арга хэмжээ авагдсан байна. багийн Засаг даргад Засаг дарга нь анхан шатандаа мэдэгдэлгүй аймийн Засаг даргатай харьцлаа гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан байна.

100%

 

42

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу олгосон газар нутгийг түшиглэн хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулж, хууль тогтоомжийн дагуу дотоод хорио цээрийн дэглэм тогтоон малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 2017-09-27 Дугаар 2017 284

Энэ онд тус сумын 1-р багт “Заламт” хэмээх газар мал амьтны гоц халдварт Бог малын мялзан өвчний голомт үүсэн үүн дээр сумын засаг даргын хорио цээрийн захиармж гаргуулан ажилласан. Хорио цээрийн захирамжтай хамт голомтын цэгт хяналтын пост байгуулан 6 албан хаагч хоёр хоёроороо 21 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Голомтонд байсан өрхүүдийн хашаа хороо болон малыг халдваргүйтгэийн бодисоор /Hankon WS/ тогтмол хугацаанд халдваргүйтгэл хийсэн. Хорио цээрийн дэглэм дууссаны дараа дэглэм бууруулж хязгаарлалтын дэглэмд шилжсэн. 

100%

 

43

2.Угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загварыг 2008 онд багтаан боловсруулж хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

Хавсралт: 1.4.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд өрх бүрийг угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг хүлээнэ.

Журам шинэчлэн батлах тухай /Угийн бичиг хөтлөх журам/ 2007-10-03

Дугаар 2007_257

Угийн бичгийн тухай, хөтлөх аргачлал сэдвүүдээр соёлын төвийн дарга 1,2,5 дугаар багуудад сургалт зохион байгуулж, 3 багийн 183 өрх хамрагдсан. Судалгаагаар  20 хувь хөтөлж байна.

70%

 

Хэсгийн дундаж:  91.0 хувь

Засгийн газрын хуралдааны тэмдэглэл

44

2.“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Төрийн бүтээмжийг сайжруулах шинэчлэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллага цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх шаардлагыг тогтоох, байгууллага, албан тушаалтан иргэнтэй шууд харьцах замаар үйлчилгээ үзүүлдэг байдлыг халах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагад даалгав.

2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 11 дүгээр тэмдэглэл 2022-02-16 Дугаар 2022_11

Өвөрхангай аймагт киоск машиныг ажиллуулах сургалтад хамрагдаж ХААТасгийн өрөөнд байршуулж хэвийн үйл ажиллагаатай ажиллаж байна. ЕБС-н 10, 12-р ангийн сурагчдад киоск машинаар хэрхэн үйлчлүүлэх талаар үзүүлэх сургалт зохион байгуулсан. Төрийн үйлчилгээний “ГЭРЭГЭ КИОСК” цахим үйлчилгээний талаар цахим орчинд мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ авч ажилласан. Нийт киоск машинаар үйлчлүүлсэн иргэдийн тоо 11-р сарын байдлаар 188 байна. Байгууллагын цахим сайтыг нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар  нээлттэй мэдээлэхээр заасан мэдээллийн жагсаалтын дагуу хөтөлж, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.  “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан Төрийн бүтээмжийг сайжруулах шинэчлэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллага цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлж иргэдийг тоон гарын үсэгт эрчимтэй шилжүүлэх арга хэмжээг сумын хамжээнд арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж байна., e-mongolia апплейкшнийг иргэн бүр ашиглах хэрэгтэй сурталчилан таниулж ажлын хэсэг гарган ОНХС-ийн цахим санал асуулгыг иргэдээс авч ажиллалаа.

70%

 

45

ХҮ111.13.Орон нутаг дахь боловсролын байгууллагын барилга, байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг 2022 оны төсвийн жилээс эхлэн орон нутгийн төсвөөс бүрэн санхүүжүүлж эхэлсэнтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын хэмжээнд төсвийн зохицуулалт хийх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, холбогдох Төсвийн ерөнхийлөн захирагч нарт чиглэл болгов.

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 16 дүгээр тэмдэглэл 2022-03-16 Дугаар 2022_16

ЕБС-ийн 2023 оны гэрэл цахилгааны зардал дутуу батлагдаж ирсэнтэй холбоотойгоор 2023 оны 06 дугаар сарын 29-нд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар түлш халаалтын зардлаас 7,880,300 (долоон сая найман зуун найман мянга гурван зуу) төгрөгийг гүйлгэн зарцуулах өөрчлөлт хийлгэсэн. 2022 онд урсгал засварын материалын өглөг 2,382,640 (хоёр сая гурван зуун наян хоёр мянга зургаан зуун дөч) төгрөгийг барагдуулсан.

100%

 

46

Х111.5.4.Харьяалах нутаг дэвсгэр дэх соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 49 дүгээр тэмдэглэл 2021-08-31 Дугаар 2021_49

Соёлын үл хөдлөх дурсгалын 14 гэрээт хамгаалагчидтай гурвалсан гэрээг байгуулж, соёлын  үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн, урамшууллын 100000 төгрөг нэг удаа олгож,. 2023 оны 4 сарын 20-нд газрын хайгуулын  лиценз олгогдсон үл хөдлөх дурсгал оршдог газрууд болох Дулаан хайрхан, Улаан толгойн бүрд, Оюутын хөтлийн талаарх судалгааг СУГ-т хүргүүлж ажилласан

100%

 

47

ХҮ111.2. . 2. Дараах арга хэмжээ авахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав:

2.1.Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, үр дүнг тухай бүр цахим системд нийтэлж, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллах;

2.2.Худалдан авах ажиллагааны тайланг цахим системд нийтэлж, бараа, ажил, үйлчилгээний эх үүсвэр бүрээр бүрэн тайлагнах;

2.3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасны дагуу хүчинтэй байх хугацаанд, хуульд заасан шаардлагын дагуу шалгарсан оролцогчоос ирүүлсэн гүйцэтгэлийн баталгааг үндэслэн гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний гүйцэтгэлийн явцад гарсан аливаа зөрчлийг арилгаж, гэрээнд заасан хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангаж, гэрээний үүргээ зөрчсөн аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг тус хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтын хамт тухай бүр Сангийн яаманд хүргүүлэх;

2.4.Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа захиалагч бусдад давуу байдал олгох, бодит шаардлагаас хэтрүүлэн өндөр эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээний эцсийн үр дүн, гүйцэтгэлд шууд хамаарахгүй шалгуур үзүүлэлтийг тавихгүй байх, тендерийн шалгуур үзүүлэлтийг чанар, эцсийн үр дүнд үндэслэн боловсруулах.

2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 22 дугаар тэмдэглэл 2020-04-01 Дугаар 2020_22

2.1 tender.gov.mn сайтад худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг байршуулан урилга үр дүн нийтэлсэн.

 

2.2 Худалдан авах ажиллагааны тайланг цахимд нийтэлж, хагас бүтэн жилээр худалдан авах ажиллагааны газарт цахимаар болон цаасан хэлбэрээр илгээдэг.

 

2.3 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасны дагуу тендер хүчинтэй байх хугацаанд тендерийн баталгааг гаргуулдаг.Хуульд заасаны дагуу тендер амжилттай зохион байгуулагдсан.Халуун усны барилга барих,фитнесийн төв байгуулах тендер нээлттэй тендер зохион байгуулж Девсофт ХХК шалгарсан.

2.4.Тендерийн баримт бичгийг боловсруулахдаа бусдад давуу байдал олгодоггүй. Шаардлагаас хэтрүүлсэн баримт бичиг байхгүй.

100%

 

Хэсгийн дундаж: 92.5 хувь

Засгийн газрын албан даалгавар

48

1.Дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга

1.2.Цахим хэлбэрээр үзүүлж буй үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongolia” цонхонд нэгтгэх болон цаашид иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төлөвлөгөөг үйлчилгээний жагсаалтын хамт боловсруулан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хүргүүлэх;

1.3.Төрийн үйлчилгээг нэгдсэн системээр дамжуулан үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах, үйлчилгээний ажилтнуудыг сургаж, бэлтгэх;          нарт

Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай 2020-11-19 Дугаар 2020_2

Өвөрхангай аймагт орон нутагт төрийн цахим үйлчилгээ үзүүлэх операторын сургалтад хамрагдсан. Хур системийн операторын үүрэг гүйцэтгэж  үйлчилгээ үзүүлсэн нийт тоо 350 байна. Үүнд олон шатлалт үйлчилгээ 34, нэг шатлалт үйлчилгээ 316 байна. Төлбөртэй лавлагаа үйлчилгээ 97, төлбөргүй 253 лавлагаа гаргаж иргэдэд үйлчилсэн байна.   Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад E-Mongolia, хур системийг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгч ажилласан. Төрийн үйлчилгээний оператор систем www.operator.e-mongolia.mn үзүүлсэн үйлчилгээний тайлангаа сар бүр, гаргаж холбогдох газарт дамжуулан ажилласан.

 

100%

 

 

1.5.Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, төрийн үйлчилгээнд тоон гарын үсэг нэвтрүүлэх арга хэмжээ авах;

1.7.ХУР системд холбогдсон мэдээллийн системийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай нягт хамтран ажиллах

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөс тоон гарын үсгийг иргэний хүсэлтээр, оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр олгож эхэлсэн. Баян-Өндөр суманд 16 нас хүрсэн 2440 иргэн тоон гарын үсэг авахаас 1707 иргэнд тоон гарын үсэг олгосон. Үүнээс иргэний үнэмлэхийн санах ой буюу чипэнд 1522, утасны аппликейшнаар 185 иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу тоон гарын үсгийг олгох ажлыг амжилттай зохион байгуулж байна.

 

 

49

Нэг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт:

1.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамж гарган харьяалах нутаг дэвсгэртээ хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, мал эмнэлэг ариун цэвэр,

халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах;

1.3 Харьяалах нутаг дэвсгэрт отор нүүдэл хийх, дамжин өнгөрөх чиглэл, хугацааг тогтоож, хяналт тавих;

1.4.Отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлын хэсгийг                томилж,

үүрэгжүүлэх;

1.5.Отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх явцад болон зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг, зэмийг цуглуулах, устгах, халдваргүйтгэлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

Мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, отор, нүүдлийн зорилготой мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих тухай 2020-02-10

Дугаар 2020_01

Энэ онд сумын хэмжээнд хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг сумын нийгмийн халамжийн үйлчилгээтэй хамтран төслөөр 8,000,000 төгрөгөөр зохион байгуулсан бөгөөд бог малын мялзан өвчний голомтын халдваргүйтгэлд 16260мкв, хашаа хороо, тэжээл уст цэг, бэлчээрийн талбай зэрэгт 33650мкв талбайд халдваргүйтгэлийг Hankon WS бодисоор хийсэн.

Дайран өнгөрч байгаа отрын малд үзлэг хийсэн нийт  8 сумын 65 өрхийн 78275 мал хяналтын цэгээр дайран өнгөрсөн /адуу 3786, үхэр 1814, хонь 45229, ямаа 23626/ мөн тууврын ма явах коридор зам гарган тухайн мэдээллийг сумын грүпп болон бусад сумдын мал эмнэлгийн тасгаар дамжуулан мэдээл хүргэж ажилласан.

100%

 

 

1.6.Байгаль, цаг уурын аюултай үзэгдэл болох (цасан болон шороон шуурга) гэх мэт гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан цаг алдалгүй сэрэмжлүүлж байх;

 

Орон нутагт төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж , малчид, ард иргэдэд цаг агаарын төрөл бүрийн мэдээ мэдээллийг ирсэн цаг тухайд нь Баян-Өндөр сумын нэгдсэн группууд, мөн малчид, иргэдэд өөрийн фейсбүүк хаягаар, болон жи-мобайлын утсаар өөрийн цахим хуудсаар, ТАХ-ын нэгдсэн груп чатаар,  хурал цуглааны үеэр тухайн хугацааны урьдчилсан мэдээ болон үзэгдэлтэй үеийн тойм мэдээ зэргийг  тогтмол хүргэж үйлчилж байна. Үүнд: сарын цаг агаарын урьдчилсан мэдээг, 7-хоногийн урьдчилсан мэдээг, 5 ба 1-хоногийн мэдээ, сарын урьдчилсан төлөв, хүйтний улирлын төлөв зэргээр  үйлчилсэн. Сар бүрийн эцэст Мэдээлэл үйлчилгээний ажлын тайланг сумын засаг даргаар хянан батлагаажуулан төврүү явуулж мэдээлэл үйлчилгээний ажлаа дүгнүүлж ажилласан. Одоогйин байдлаар дугаар сэргээгээгүй учир багц мессеж яваагүй.

 

 

Хэсгийн дундаж: 100 хувь

Нийт дундаж: 92.1 хувь

 

                                                            БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН                           Ш.ЦЭРЭНСУГАР

 

                                                             ХЯНАСАН:

                                                            ЗАСАГ ДАРГА                                           С.ЧУЛУУНШАГАЙ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН  БИЕЛЭЛТИЙН ДҮН

/2023 оны жилийн эцсийн байдлаар/

2023.12.19.                                                                                                                                                                                                        “Бумбат”

 

 

 

Бүгд

 

 

 

 

 

 

Үүнээс

Монгол Улсын хууль

Улсын Их Хурлын тогтоол

Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол

Ерөнхийлөгчийн зарлиг

Үндэсний аюлгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, тэмдэглэл

Засгийн газрын тогтоол

Ерөнхий сайдын захирамж

Засгийн газрын хуралдааны тэмдэглэл

Засгийн газрын албан даалгавар

Хяналтанд авсан нийт шийдвэрийн тоо

49

10

2

3

4

4

20

0

4

2

Хяналтад авсан нийт зүйл, заалтын тоо

79

14

2

4

4

8

31

0

7

9

Үүнээс

Биелсэн 100%

    27

7

1

3

2

3

6

0

3

2

Хэрэгжих шатандаа

14

3

1

0

2

1

6

0

1

0

үүннkkkkнээс

100%

35

7

1

3

2

3

14

0

3

2

70%

14

3

1

0

2

1

6

0

1

0

30%

0

0

0

0

0

0

0

0

0

0

Хугацаа болоогүй

0

0

0

0

0

0

0

0

0

0

Тасарсан

0

0

0

0

0

0

0

0

0

0

Үүнээс

Зохион

байгуулалтаас

0

0

0

0

0

0

0

0

0

0

Хөрөнгө

дутагдсанаас

0

0

0

0

0

0

0

0

0

0

Биелэлтийн дүн /хувь/

92.1%

91,0%

85.0%

100%

85.0%

92.5%

91.0%

0%

92.5%

100%

 

                                                  

                                                     БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

                                                     ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН                              Ш.ЦЭРЭНСУГАР

                                                  

                                                     ХЯНАСАН:

                                                     ЗАСАГ ДАРГА                                           С.ЧУЛУУНШАГАЙ