Хамтран ажиллах гэрээний биелэлт

                                                                                                                                                                                                                                             Журмын 10 б хавсралт

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ХАМТРАН АЖИЛЛАХ

ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ (2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР)

 

Д/д

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Үр дүнгийн үзүүлэлт

Зарцуулсан хөрөнгө

Шалгуур үзүүлэлт

Хүрэх түвшин

Хүрсэн түвшин буюу хэрэгжилт /хүрээгүй бол тайлбар/

НЭГ.”ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ, ТӨРИЙН УДИРДЛАГА”

Зорилт 1.1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэ гэрээгээр хүлээсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, үр дүнг аймгийн Засаг даргын өмнө хариуцна.

1.1.1

Хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах

 

(Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59.1.1)

 

 

 -Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлсэн байдал

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал

-Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал

-Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлсэн байдал

-Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал

-Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал

-Аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал

2022 оны хамаарал бүхий зорилт, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн байна.

2023 оны эхний хагас жилийн байдлаар  Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг суманд хамаарал бүхий 46 шийдвэр, 70 зүйл заалтаар биелэлтийг төсөвт байгууллагууд, ЗДТГ-ын холбогдох албан хаагчдаас авч хяналт шинжилгээ үнэлгээ хийж  нэгтгэн, дундаж үнэлгээ 83.5 хувьтай дүгнэгдэж, тайланг аймгийн Хяналт шинжилгээ үнэлгээ-Дотоод аудитын хэлтэст хуулийн хугацаанд хүргүүлсэн. 2023 оны жилийн эцсийн байдлаар  Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг төсөвт байгууллагууд, албан хаагч нараас биелэлтийг авч нэгтгэн аймгийн Хяналт шинжилгээ үнэлгээ-Дотоод аудитын хэлтэст хуулийн хугацаанд хүргүүлсэн.

 

Хэрэгжилт-100 %

1.1.2

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга), шинээр батлагдсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тэдгээрийг байгууллага, албан хаагч, иргэд олон нийтэд сурталчлан таниулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах

 

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

-Захиргааны ерөнхий хууль

-Хөдөлмөрийн тухай хууль

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль

-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль

-Зөвшөөрлийн тухай хууль

-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль

Хууль тогтоомжийг хэрэгжүүлж, сурталчлах ажлыг хариуцлагатайгаар зохион байгуулж, иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Авлигын эсрэг хууль Нийгмийн даатгалын багц хуулийн тухай зэрэг хууль тогтоомжоор албан байгууллагуудад, иргэд олон нийтэд 4-6 удаагийн хэсэгчилсэн болон танхимын сургалтыг хийж иргэд олон нийтэд хуулийн мэдлэг мэдээлэл олгож ажилласан байна. Энэ онд ИТХ-аас ОНХС-ын явц үр дүнгийн тухай, 2023 оны давсан орлогын зарцуулалт, түүний үр дүнгийн тухай нийтийн сонсгол мэдээлэл хийж ажилласан байна.

 

Хэрэгжилт-90 %

1.1.3

“Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 448 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах чиглэлээр онцгойлон анхаарч ажиллах

 

Засгийн газрын 2022 оны 448 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажилласан байдал

Засгийн газрын 2022 оны 448 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажилласан байна.

Батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулж, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, дотоод аудитын албаас Өвөрхангай аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаардаг байгууллагуудын 2023 оны 1 дүгээр улирлын шилэн дансны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар батлагдсан төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон холбогдох мэдээллийг цахимаар өгч, өр авлага үүсгэлгүй  ажилласан. 2023 оны шилэн дансны мэдээллийг цаг хугацаанд нь байршуулж, багш ажилтнуудад хамт олны хурлаар цаг үеийн асуудал, төсөв санхүүгийн талаархи мэдээллийг тухай бүрт  тайлагнаж, шилэн дансны үйл ажиллагаанд хийсэн шалгалт болон бусад мэдээллийг сургуулийн санхүүгийн ил тод байдлын самбарт байршуулдаг.

Хэрэгжилт  100 %

1.1.4

“Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолд заасны дагуу хотоос хөдөө рүү шилжин суурьшиж байгаа иргэн, өрх, хөдөлмөр эрхлэгч, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлэх бодлого баримталж ажиллах.

 

Хотоос тухайн суманд ирж суурьшсан иргэдийн тоо 40

Хууль тогтоомжийн хүрээнд ажилласан байна

Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хүн амын нэмэгдүүлэх тогтвор суурьшилтай орон нутагт ажиллаж амьдрах тоотой нөхцөл бүрдүүлэх шаардлага тулгараад нэлээд хугацаа өнгөрч байна.

Энэ онд хотоос хөдөөг зорин шилжин ирсэн 40 иргэн, 20 өрх байна.

1. Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид дэд бүтэц болон гарзын асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэж өгөх бодлогыг баримтлан ажиллаж байна.

2. Ажлын байраар хангах сул орон тоо болон сүүлийн 5 жилд гарах орон тооны судалгааг нарийвчлан гаргаж хотын нутгийн зөвлөл, залуучуудын холбоо, оюутны холбоогоор дамжуулан мэдээлэл түгээж ажилласан байна. 2 иргэнтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Хэрэгжилт-70%

1.1.5

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагатай ерөнхий гэрээ байгуулан Төрийн худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх

 

Цахимаар зохион байгуулсан худалдан авах ажиллагааны тоо

 

 

 

Цахим дэлгүүрээс худалдан авалт хийсэн тоо

Худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд цахим дэлгүүртэй гэрээ байгуулан худалдан авалт хийсэн. Үүнд:

Зөөврийн компьютер (Laptop i7) 2ш – 7,000,000 (долоон сая)

Chromebook 23ш – 20,600,000 (хорин сая зургаан зуун мянга)

Зөөврийн компьютер (Laptop i7) 1ш, (Laptop i5) 2ш  – 9,778,000 (есөн сая долоон зуун далан найман мянга) зэрэг бараануудыг худалдан авсан.

Хэрэгжилт-100 %

1.1.6

Улсын үзлэг тооллогын дүнгээр  тухайн орон нутгийн хэмжээнд дутагдсан хөрөнгийг нөхөн төлүүлэх, хэрэгцээнээс илүүдэлтэй болон цаашид ашиглах хөрөнгийг шилжүүлэх, худалдах, устгах өмчлөлийн маргаантай хөрөнгийн асуудлыг холбогдох байгууллагад хүргүүлэн шийдвэрлүүлэх

 

Шийдвэрлэгдсэн хөрөнгийн тоо

Улсын үзлэг тооллогоор илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгасан байна.

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/41 дүгээр тоот шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулийн 3,200 м2 газрыг сунгаж, 6201000768 дугаар бүхий  29,663 м2 хэмжээтэй болгож, 0000173667 дугаартай газрын гэрчилгээг шинээр гаргаж авсан. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн газрын албаны хүмүүс ирж, сургуулийн биеийн тамирын талбайн газрын хэмжилтийг хийсэн. Одоогоор кадастрын зураг болон газрын хэмжээ гараагүй байна.

Хэрэгжилт-90 %

1.1.7

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон төрийн захиргааны төв байгууллагуудад асуудал тавихдаа сум, байгууллагаас шууд ханддаг байдлыг зогсоож, асуудлыг нэгтгэн зохих журмын дагуу аймгийн удирдлагад хүргүүлдэг байх

 

-Хуулиар олгосон эрхийн хүрээний асуудлаар хандсан эсэх

-Холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй байх

Хууль тогтоомжийн хүрээнд ажилласан байна.

Аливаа сургууль, дотуур байр, багш, ажилтнуудтай холбоотой гомдол, саналыг зохих журмын дагуу аймгийн удирдлагуудад цаг хугацаанд нь хүргэж ажилладаг.

Хэрэгжилт-90 %

1.1.8

Дээд шатны байгууллагууд болон аймгийн Засаг даргаас өгсөн хугацаатай үүрэг даалгавар, тайлан мэдээ, албан бичгийн хариуг хугацаанд нь ирүүлэх, тэдгээрийг албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, баримт бичгийн стандартын дагуу боловсруулахад онцгойлон анхаарах

 

 

-Тухай бүр хугацаанд нь ирүүлсэн байдал

-Албан бичгийн боловсруулалтад Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны C/30 дугаар тушаалаар батлагдсан MNS 5140-1:2021 баримт бичгийн стандартыг мөрдөж ажилласан байдал

Тайлан мэдээ, албан бичгийг стандартын дагуу боловсруулсан байна.

Дээд шатны байгууллагууд болон аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны газраас ирсэн чиглэл, албан бичгийг тухай бүр бүртгэн, шийдвэрлэлтэд хяналт тавьж, хариутай бичгийн тайлан мэдээг заасан хугацаанд, холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хүргүүлэн ажилладаг.

 

Хэрэгжилт-100

1.1.9

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь бүрэн шийдвэрлэн хариуг өгөх ажиллагааг нэг цэгээс шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй зохион байгуулж, шийдвэрлэлтэд ахиц дэвшил гаргах

 

-Хуульд заасан хугацаанд шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй шийдвэрлэж, хариу өгсөн байдал

-Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг аймгийн Засаг даргын Тамгын газарт хугацаанд нь нэгтгэн ирүүлсэн байдал

 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг шуурхай шийдвэрлэж ажилласан байна.

ЕБС нь иргэд, аж ахуй нэгж, албан байгууллага, багш, ажилтан, сурагчдаас ирсэн өргөдөл гомдлыг тухай бүр бүртгэн авч, холбогдох албан тушаалтанд хүргүүлэн, хуулийн хугацаанд шийдвэрийг гарган ажилладаг. Улирал бүр өргөдөл гомдлын тайлан мэдээг сумын хууль эрх зүйн мэргэжилтэнд хүргүүлэн ажилладаг. Мөн аймгийн БШУГ-аас ирсэн гомдлын хариуг тухай бүр холбогдох хүмүүстэй хэлэлцэн хариу мэдээг заасан хугацаанд хүргүүлэн ажилладаг.

Хэрэгжилт-100%

1.1.10

Хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэх

 

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажилласан байх

-Хөндлөнгийн болон дотоод аудитаас гаргасан акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг төсвийн байгууллагуудад бүрэн хангуулж ажилласан байдал

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг шуурхай шийдвэрлэж ажилласан байна.

ЕБС нь иргэд, аж ахуй нэгж, албан байгууллага, багш, ажилтан, сурагчдаас ирсэн өргөдөл гомдлыг тухай бүр бүртгэн авч, холбогдох албан тушаалтанд хүргүүлэн, хуулийн хугацаанд шийдвэрийг гарган ажилладаг. Улирал бүр өргөдөл гомдлын тайлан мэдээг сумын хууль эрх зүйн мэргэжилтэнд хүргүүлэн ажилладаг. Мөн аймгийн БШУГ-аас ирсэн гомдлын хариуг тухай бүр холбогдох хүмүүстэй хэлэлцэн хариу мэдээг заасан хугацаанд хүргүүлэн ажилладаг.

Хэрэгжилт-100 %

1.1.11

Албаны болон хувийн ажлаар ажлын 3-аас дээш хоногийн хугацаагаар эзгүй байх тохиолдолд аймгийн Засаг даргад мэдэгдэж, удирдамж, хөтөлбөрөө батлуулж, зөвшөөрөл авч хэвших

 

-Зөвшөөрөл авсан тоо

-Зөвшөөрөлгүй явсан тохиолдлын тоо

 

Ажлын 3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг даргаас чөлөөг авж хэвшээд байна.

 

 

Хэрэгжилт-100 %

Зорилт 1.2.Төрийн үйлчилгээг цахимжуулж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулан, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

1.2.1

Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, албан ёсны вэб сайт хөтлөлтийг сайжруулах, мэдээллийг тухай бүр байгууллагын мэдээллийн самбар болон цахим хуудсанд олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр байрлуулах

 

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан байдал

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны  "Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх" тухай 352 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан байдал

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, шуурхай, чирэгдэлгүй хүргэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Сургууль дээр зохион байгуулагдсан уралдаан тэмцээн, ивээн тэтгэсэн үйл ажиллагаанууд, гаргасан амжилтууд болон бусад бүх мэдээллийг сумын нэгдсэн грүпп болон сургуулийн цахим хаягт тогтмол байрлуулан үйл ажиллагааны ил тод байдлын ханган, албан хаагчид, ард иргэдэд нээлттэйгээр ажиллаж байна. 

2023 оны шилэн дансны мэдээллийг цаг хугацаанд нь байршуулж, багш ажилтнуудад хамт олны хурлаар цаг үеийн асуудал, төсөв санхүүгийн талаархи мэдээллийг тухай бүрт  тайлагнаж, шилэн дансны үйл ажиллагаанд хийсэн шалгалт болон бусад мэдээллийг сургуулийн санхүүгийн ил тод байдлын самбарт байршуулдаг.

Хэрэгжилт-90 % 

1.2.2

Төрийн  үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-д нэвтрүүлсэн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэглээг нэмэгдүүлэхэд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах

 

-Иргэдэд хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар сурталчилж ажилласан байдал болон цахим үйлчилгээ авсан иргэдийн тоо

Цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломжтой зорилтот бүлгүүдийг мэдээллээр хангасан байх

 

 

Төрийн үйлчилгээний нэгдсэн сиситем e-mongolia- хандах хэрэглэх сургалтыг Багийн иргэдийн нийтийн хуралдаан болон иргэдэд ганцаарчилсан байдлаар олон удаа хийж хэрэглээг ахицтай нэмэгдүүлж чадсан байна. Энэ онд 388 иргэн төрийн үйлчилгээний нэгдсэн системээс үйлчилгээг авсан байна. Мөн төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой нийгмийн халамжийн 35 үйлчилгээ, Улсын бүртгэлийн 12 үйлчилгээ, татварын 5 үйлчилгээнүүдийг иргэд олон нийт хэрэглэж байна.

Хэрэгжилт -90 %

1.2.3

Төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем (https://erp.e-mongolia.mn/)-ийг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, албан бичиг солилцооны дундын системд холбогдох ажлыг эрчимжүүлэх

 

Төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем (https://erp.e-mongolia.mn/)-д нэвтэрсэн байгууллагын тоо,

 

Цахимаар үзүүлэх үйлчилгээний тоог нэмэгдүүлэн сум тус бүр 1 шинэ киоск суурилуулж, ашиглалтыг хэвийн явуулсан байна.

 

Төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем (https://erp.e-mongolia.mn/)-г байгууллагын албан хаагчдын мэдээллийг оруулж, ашиглахад бэлэн болоод байна.

 

Хэрэгжилт -90%

1.2.4

“Digital first” аяныг зохион байгуулж, цахим хөгжлийн багц хуулийг сурталчлан таниулах, бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх сургалтыг цахимаар болон танхимын хэлбэрээр үе шаттай зохион байгуулах

 

Сургалтад хамрагдсан иргэдийн тоо

95 хувь

Цахим хөгжлийн багц хуулийг сурталчлан таниулах ажлыг сумын facebook хуудсаар, эрх зүйн хөтөчийн цахим хуудсаар, мэдээллийн самбараар дамжуулан байгууллага, иргэдэд сурталчлан ажилласан.

Хэрэгжилт-90 %

1.2.5

Мэдээллийн аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулах

 

-Арга хэмжээ зохион байгуулсан тоо

-Тоон гарын үсэг авсан иргэдийн тоо

 

Төрийн болон иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын талаар цахим орчин болон танхимын хэлбэрээр иргэд олон нийтэд сурталчилан таниулах ажлыг хийж хэрэгжүүлээд байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд  2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөс тоон гарын үсгийг иргэний хүсэлтээр, оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр олгож эхэлсэн. Тус суманд 16 нас хүрсэн 2440 иргэн тоон гарын үсэг авахаас 1707 иргэнд 70,0 хувьд тоон гарын үсэг олгож хэрэглээнд нэвтрүүлээд байна. Үүнээс иргэний үнэмлэхийн санах ой буюу чипэнд 1522, утасны аппликейшнаар 185 иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу тоон гарын үсгийг олгох ажлыг амжилттай зохион байгуулж байна. Тоон гарын үсгийн хэрэглэгээг нэмэгдүүлэх бүх төрлийн арга хэмжээг авч Арилжааны банкны үйлчилгээ болон төрийн цахим үйлчилгээг авахад хэрэглээнд хэвшүүлээд байна.

Хэрэгжилт -100%

Зорилт 1.3.Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, албан хаагчдын ажиллах нөхцөл,

нийгмийн баталгааг хангах талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилласан байна.

1.3.1

Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хүний нөөцийг чадавхжуулж, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгох

 

(Төрийн албаны тухай хуулийн 55.3)

 

-Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал

 

-Төрийн албан хаагчтай холбоотой ёс зүйн зөрчлийн (өсөлт, бууралт) тоо

-Байгууллагын ёс зүйн зөвлөл, дотоод хяналт шалгалтын ажлын чанар

Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар батлагдсан аргачлалын дагуу үнэлж, дүгнэсэн байна.

Давхардсан тоогоор 28 багш, ажилтан 124 удаагийн сургалтад хамрагдсан. 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр байгууллага III түвшинд үнэлэгдэж, 18,244,600 төгрөгний урамшууллыг 59 багш, ажилтанд олгосон. Багш ажилтан нараа тохилог тав тухтай орчинд ажиллуулах үүднээс хэрэгцээт материалуудыг хангаж өгдөг. Улаанбаатар хотоос “Талимаа” эмнэлэгийн эмч, эмнэлэгийн ажилтнууд хэвлийн эхо, бамбайн эхо, зүрнхий эхо үзлэг, зөвлөгөө 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хийлээ. Энэхүү үзлэгт ЕБС-ийн багш, ажилтнууд хуваарийн дагуу хамрагдлаа.

1.3.2

Төрийн жинхэнэ албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тооны захиалгаа ирүүлэх, нэр дэвшүүлсэн иргэн, албан хаагчийг хууль тогтоомжийн хүрээнд томилох

 

-Сул орон тоог олон нийтэд ил тод мэдээлсэн байдал

-Сул орон тооны захиалгыг хуулийн хугацаанд ирүүлсэн байдал

 

-Зөрчилтэй томилгоо

 хийгдээгүй байх

-Түр орлон гүйцэтгүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн байх

Төрийн албаны томилгоотой холбоотой шийдвэр хууль тогтоомжид нийцсэн байна.

Сул орон тооны зарыг нээлттэй зарлаж, ажилд орох хүмүүсээс өргөдлийг авч, сонгон шалгаруулалтын үндсэн дээр энэ хичээлийн жилд шинээр  дотуур байрын гал тогоонд бэлтгэгчээр Б.Даваадаш, Н.Баасанжаргал, угаагчаар Б.Батчимэг, сургуулийн үйлчлэгчээр Л.Аззаяа, эрүүл мэнд-биеийн тамирын багшаар Г.Баянчимэг, бага ангийн багшаар З.Очирбат, М.Балжиннямсүрэн, үдийн хоолны туслах гэрээт ажилтнаар Г.Долгор нарыг ажилд авлаа. Томилгоотой холбоотой гомдол, маргаан гараагүй.

Хэрэгжилт-100%

Томилгоотой холбоотой гомдол, маргаан гараагүй байна.

1.3.3

Төрийн жинхэнэ  албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх,  сэлгэн ажиллуулах тохиолдолд холбогдох баримт бичгийг баталгаажуулах, нийгмийн баталгааг дордуулахгүй байх

 

-Албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагыг хангасан байдал

-Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах судалгааг хугацаанд нь ирүүлсэн байдал

Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах  томилгоотой холбоотой шийдвэр хууль тогтоомжид нийцсэн байна.

Энэ хичээлийн жилд хөгжмийн багшаар ажиллаж байсан С.Мөнхсайхан нь нийгмийн ажилтнаар, дотуур байрын багшаар ажиллаж байсан Ч.Цэвэгмэд нь газарзүйн багшаар, бага ангийн багшаар ажиллаж байсан Д.Батчимэг нь дотуур байрын багшаар, архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Н.Норовсүрэн нь орос хэлний багшаар тус тус ажлын байраа сэлгэн ажиллаж байна. Эдгээр багш, ажилтныг холбогдох хууль тогтоомжийн дагуу тушаалыг шийдвэрлэн гаргасан бөгөөд гомдол, зөрчил гараагүй.

Хэрэгжилт-100  %

Гомдол, зөрчил гараагүй байна

1.3.4

Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо (ХНУМТ) цахим системийн хөтлөлт, ашиглалт,  мэдээллийн баяжилтыг тогтмол шинэчилж, байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр ханган, алдаатай мэдээллийг тухай бүр залруулах, системийн хамгаалалт, нууцлалыг хангаж ажиллах

 

-Баримт бичигтэй тулган үнэн зөв мэдээллийг бүрэн оруулсан байдал

-Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган үүрэгжүүлсэн байдал

-Нууцын баталгааг гаргуулсан байдал

 

Засгийн газрын 2019 оны 74 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах журам”-ыг мөрдөж ажилласан байна.

2023 онд бүх багш, ажилтнуудын ажилласан жилийг тааруулж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг бодож оруулсан. Хур системээс бүх багш, ажилтнуудын мэдээллийг татан авч шинэчилсэн. Багш, ажилтнуудын шилжилт хөдөлгөөн, нэмэгдэл мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулж, шинэчлэгдсэн мэдээллийг тухай бүр оруулдаг. Бүх багш, ажилтнуудтай нууцын баталгаа байгуулсан.

Хэрэгжилт-100%

ХОЁР.ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН САЛБАР

Зорилт 2.1.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

2.1.1

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, Байгууллагын болон сумын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа явуулж, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй  байх

 

-Сумын шударга байдлын үнэлгээний хувиар

-Авлига, ашиг сонирхлын зөрчлийн тоогоор

78,4 хувьд хүргэсэн байна.

Авлигын эсрэг төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж 6 зорилт, 16 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж 87,4 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлэн ажилласан байна. Энэ онд байгууллагын болон сумын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багуудын хурал болон бусад танхимын хэлбэрээр 4 удаагийн сургалт мэдээлэл өгч ажилласан байна. Энэ онд авлига албан тушаалын зөрчилгүй ажилласан байна.

Хэрэгжилт-90%

2.1.2

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, төрийн байгууллагын нягтлан бодогч нарыг хамруулан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах болсонтой холбогдуулан дээрх албан тушаалтнууд өөрчлөгдсөн, солигдсон тухай бүр нь ХАСУМ хянуулах, томилогдсоны дараа 30 хоногт багтаан ХАСХОМ гаргах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулан, хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах

 

ХАСУМ хянуулвал зохих албан тушаалтан, хугацаандаа ХАСХОМ гаргасан албан тушаалтны тоогоор

ХАСУМ хянуулвал зохих албан тушаалтан, хугацаандаа ХАСХОМ гаргасан байна.

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, төрийн байгууллагын нягтлан бодогч нар өөрчлөгдсөн тохиолдолд ХАСУМ хянуулсаны дараа томилох талаар эрх бүхий албан тушаалтангуудад мэдээлэл хүргэж ажилласан байна. Сургалтын менежер-3, төсөвт байгууллагын нягтлан бодогч-3 албан тушаалтны ХАСХОМ-ыг хуулийн хугацаанд гаргуулан ажиллаж байна. ХАСУМ хянуулах эрх бүхий албан тушаалтны томилогдохоос өмнө ХАСУМ хянуулах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан байна.

 

Хэрэгжилт-100 %

2.1.3

 

Нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж бичгээр мэдэгдэх, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл бичгээр тайлбар гаргаж хэвшүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах

 

Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр, үйл ажиллагааг мэдэгдсэн тайлбар, мэдэгдлийн  тоогоор

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэн ажилласан байна.

Боловсон хүчин томилох, чөлөөлөх, болон худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд томилогдон ажиллаж байгаа албан хаагчдаас мэдэгдэл тайлбар авч хэвшээд байна. үнэлгээний хорооны 1 гишүүн бичгээр мэдэгдэл тайлбар гаргаж үнэлгээний хорооны тендер шалгуулалтын нээлтийн ажлаас татгалзсан байна.Шинээр ажилд томилогдон ажиллаж буй багш, ажилтнуудтай ашиг сонирхлын зөрчлийн хуудас бөглөж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэн ажилладаг.

Хэрэгжилт-90 %

2.1.4

Эрх зүйн сургалт, сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах, Эрх зүйн хөтөч нартай гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж ажиллах

 

 

Гэрээний хэрэгжилтийн хувь

 

Эрх зүйн хөтөч нартай гэрээ байгуулж, дүгнэн ажилласан байна.

Сумын 2023 оны Хууль, эрх зүйн сургалт сурталчилгааны нэгдсэн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулж төлөвлөгөөний дагуу албан хаагчид, төсвийн байгууллагууд өөрт хамаарах хууль эрх зүйг танхим болон цахим хэлбэрээр сурталчлан ажиллаж байна. Хууль эрх зүйн мэргэжилтэн  шинээр батлагдсан хууль тогтоомж, хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Баян-Өндөр сумын Эрх зүйн хөтөч нэртэй веб хуудсаар, байгууллагын цахим хуудсаар, мэдээллийн самбараар  тогтмол мэдээллэж ард иргэдэд хууль сурталчлан ажиллаж байна. ЗДТГ-ын дарга Эрх зүйн хөтөч нартай гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэн ажиллаж байна.

Хэрэгжилт-90%

2.1.5

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлсэн орчин буюу эрх зүйн хөтчийн танхим (булан) байгуулж, үйл ажиллагааг идэвхжүүлэх

 

Үйлчилгээ авсан иргэдийн тоо

Нийт сумдад эрх зүйн хөтчийн танхим (булан) байгуулагдсан байна.

ЗДТГ-ын Иргэний танхимд ширээ сандал суурин компьютер байрлуулсан. Эрх хөтөчийн булангийн самбар хийлгэх шаардлагатай байгаа. Самбарын загвар мэдээллийг удирдлагад танилцуулсан. Иргэний танхимд эрх зүйн хөтөчийн булан нээн ажилллуулах бэлтгэл ажлыг хангаад байна. E-khutuch.mn сайтыг иргэдэд сурталчилан ажиллаж байна.

Хэрэгжилт-90%

ГУРАВ.БАТЛАН ХАМГААЛАХ, ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАР

Зорилт 3.1.Хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх ажлыг хариуцан зохион байгуулна.

3.1.1

Өлзийт, Төгрөг сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургуультай хамтран ахлах ангийн сурагчдад зориулсан “Цэрэг-эх оронч” хүмүүжил олгох танхим байгуулж, тохижуулах

 

Зарцуулах мөнгөн дүнгээр

Танхим байгуулагдсан байна.

Хэрэгжээгүй

3.1.2

Цэргийн насны болон өсвөр насны залуучуудын дунд эх оронч үзэл, хүмүүжил олгоход чиглэсэн 2-оос доошгүй сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах

 

Арга хэмжээний тоо, оролцох бүрэлдэхүүн

Сургалт, сурталчилгаанд хамрагдсан иргэдийн тоо нэмэгдсэн байна.

Хичээлийн шинэ жилийн нээлт, “Эх хэлний өдөр”-т зориулан  Монгол хэл, Түүх нийгмийн ухааны секц хамтран “Эх орон, эрх чөлөө гэж чухам юу болох, Тусгаар тогтнолоо хэрхэн олж авсан, Тусгаар тогтносон гол хүчин зүйл “Эх хэл”-ний тухай, Эх хэлээ хэрхэн хамгаалж, авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх” зэрэг сэдвээр 9-12 ангийн сурагчдад хичээл заалаа. Мөн “Эх хэлний өдөр” сарын аяныг сургууль дээр зохион байгуулж, тайлан мэдээг аймгийн БШУГ-т хүргүүлэн ажилласан.

Хэрэгжилт-100%

3.1.3

Аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2023” цогцолбор тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг бэлтгэн оролцуулах

 

Баг, тамирчдын оролцоогоор

Сум тус бүр 1-2 баг тамирчдыг заавал оролцуулна.

2022 оны 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Аймгийн Засаг даргын нэрэмжит Аймгийн аварга шалгаруулах Цэрэг-Спортын “Дөл” цогцолбор тэмцээн Арвайхээр суманд тусгайлан бэлдсэн талбайд ахлах ангийн 16-17 насны  сурагчдын дунд зохион байгуулагдсан бөгөөд манай сургуулийн 9-11-р ангийн 12 сурагч, Б.Пүрэвсүрэн, Ч.Зинамэдэр багштай баг хамт олон амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсан. 2023 онд зохион байгуулагдаагүй.

Хэрэгжилт-100%

Зорилт 3.2.Иргэдэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээг хүргэж ажиллана.

(Цэргийн бүртгэл, цэрэг татлага, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдэд сургалт явуулах, мөнгөн төлбөрийн тооцоо хийх)

3.2.1

Ээлжит цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах, хугацаат цэргийн алба хааж буй дайчдын ар гэрт нь дэмжлэг туслалцаа үзүүлэх

 

Цэрэг татлагад хамрагдах иргэд болон хяналтын тооны биелэлтийн хувиар

96,5 хувиас доошгүй хувийг хамруулна.

2023 онд 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар 148 залуус цэрэг татлагын комиссоор орж 9 залуу цэргийн албанд мордсон байна. цэргийн алба хааж буй дайчдын ар гэрт холбогдох мэдээллийг хүргэж хамтран ажиллаж байна.

3.2.2

Цэргийн  дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан иргэдийн судалгааг гаргаж, төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах

 

Мөнгөн төлбөр төлүүлэх хүний тоогоор

Сум тус бүр бүтээн байгуулалтын ажилд 14-өөс доошгүй хоног оролцуулсан байна.

Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах залуус энэ онд байхгүй. Тасралтгүй 8 жил орохоос 1 жил ороогүй 1 залуу төлбөр тооцоо хийж дуусгасан байна.

 

Хэрэгжилт-100 %

3.2.3

Өсвөр болон цэргийн насны залуучуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, өвчин, эмгэгийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх,  эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах 

 

Үзлэгт хамрагдсан иргэд болон мэдээлийн санд бүрдүүлсэн байдлаар

65

гүйцэтгэлээр

Цэргийн насны залуусыг урьдчилан сэргийлэх үзлэгт 38 хувийг бүрэн хамруулж бүрэн эрүүлжүүлж ажилласан байна.

 

 

Хэрэгжилт-100 %

Зорилт 3.3.Дайчилгааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах,

Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллана.

3.3.1

Сумын цэргийн дайчилгааны төлөвлөгөөг үндэслэн сумын батлан хамгаалах товчоо, цугларах, шилжүүлэх байрын бүрэлдэхүүнтэй сургалт, дадлага зохион байгуулах, хөтлөгдөх баримт бичгийг шинэчлэх

 

Сургалт, дадлага зохион байгуулан баримт бичгийг шинэчилсэн  байдлаар

2022 оны 2 дугаар улиралд багтаан боловсруулж,  батлуулсан байна.

Сумын цэргийн дайчилгааны төлөвлөгөөг 1 дүгээр сард багтаан шинэчлэн батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цугларах болон шилжүүлэх талбайг газрын кадастарт оруулж, хаягийг шинэчилсэн байна.

 

Хэрэгжилт-100%

3.3.2

Говийн бүсийн Баруунбаян-Улаан, Богд, Гучин-Ус, Төгрөг сумдын орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн зарим бүрэлдэхүүнтэй онолын болон хээрийн дадлага, сургалтыг зохион байгуулах

 

Томилгоот нэгжийн бүрэлдэхүүний хувиар

Томилгоот бүрэлдэхүүн, техникийг 100 хувь тодотгоно.

 

 

 

 

 

            -----

Зорилт 3.4.Орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн

арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.

3.4.1

Бат-Өлзий, Уянга, Богд сумдад гамшгаас хамгаалах, гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, техник тоног төхөөрөмжөөр хангах

(Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13.3.3)

 

Чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан эсэх

Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

-

3.4.2

Хархорин, Нарийнтээл сумдад гамшгийн эрсдэлийг бууруулах үнэлгээг эрх бүхий байгууллагаар аюулын төрлөөр гүйцэтгүүлэх ажилд хамтран ажиллах

 

Үнэлгээний үр дүн

Гамшгийн эрсдэлийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэж үр дүнг тооцсон байна.

 

 

 

            -

3.4.3

Гучин-Ус суманд иж бүрэн сургалт, Богд, Төгрөг, Бүрд сумдад гамшгаас хамгаалах команд штабын сургалт зохион байгуулах

 

Дадлага сургууль зохион байгуулсан эсэх

Сургалт зохион байгуулсан байна.

 

 

            --

3.4.4

“Өсвөрийн аврагч-2023” тэмцээнийг зохион байгуулах

 

Сургалт, тэмцээн зохион байгуулсан эсэх

Эхний хагас жилд:  Өсвөрийн аврагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан байна.

 

Жилийн эцэст:

“Өсвөрийн аврагч-2023” тэмцээнийг зохион байгуулсан байна.

Сургуулийн дэргэдэх “Өсвөрийн аврагч” бүлгэм нь хөтөлбөр хуваарийн дагуу бэлтгэл сургуулилалт хийж байна. 2024 онд аймгийн хэмжээнд “Өсвөрийн аврагч” тэмцээн зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байна.

Хэрэгжилт -90%

3.4.5

Сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулах

 

Зохион байгуулсан сургалтын тоо

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг  төлөвлөх, зохион байгуулах мэдлэг чадвартай болгоно.

Сумын Онцгой байдлын “Команд штабын сургууль”-д сумын онцгой комиссын гишүүд, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнүүд 2 өдрийн турш гамшгаас хамгаалах  дадлага сургалтад хамрагдсан байна. Мөн энэ онд Улаабаатар хотоос ирэх явах болон хөдөөгийн малчдын байгаль цаг уурын гамшигт үзэгдлээс авран хамгаалах, эрэн хайх, сэргээн босгох зэрэг үйл ажиллагааг 15 удаа зохион байгуулж, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнээс томилон ажиллуулж 36 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан байна.

Хэрэгжилт-100 %

ДӨРӨВ.ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН САЛБАР

Зорилт 4.1.Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлогыг төлөвлөх, улс, аймаг, сум, байгууллагын төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх, Татварын тухай хууль тогтоомжийг сурталчлан, хуулийн этгээдийг татвар төлөгчийн бүртгэлд бүрэн хамруулж, татварын бааз суурийг өргөтгөх ажлыг зохион байгуулна.

4.1.1

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан аймгийн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын болон татварын бус орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх

 

Аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогын шилжүүлгийн биелэлт (мянган төгрөг)

18100.0

 АТӨЯХАТ-г тогтоосон хувь хэмжээний дагуу авто машины татварыг аймгийн төсөвт төвлөрүүлсэн. Нийт 18100,0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 11 сарын баййдлаар 17500,0 мянган төгрөг төвлөрүүлж 96,7 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хэрэгжилт-90 %

4.1.2

Тухайн төсвийн байгууллагын чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаанд харшлахгүйгээр орлогыг төлөвлөж, зарцуулах

 

Байгууллагын өөрийн орлогын төлөвлөгөөний биелэлт (мянган төгрөг)

3100.0

БШУЯ-наас хуваарилагдсан түрээсийн номны үнэ 2,671,700 мянган төгрөгийг 100 хувь төвлөрүүлэн шилжүүлсэн. Байгууллагын шийдвэрээр үнэлгээний хороо байгуулж, дотуур байрын хоол, үдийн хоолны тендерийн баримт бичгийн үнэ 140,000 төгрөгийг шилжүүлсэн. Бага ангийн стем сургалтын үйл ажиллагааны урамшуулал 150,700 төгрөгний санхүүжилт  хуваарилагдан ирснийг бичиг хэргийн зардалд нь зарцуулсан.

Хэрэгжилт-90 %

4.1.3

Татварын ерөнхий газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 А/268, А/1345 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ын дагуу орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг бүрэн бүртгэх, тэдгээрийн борлуулалтын орлогыг цахим баримтын систем (и-баримт)-д бүртгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах

 

-Холбогдох журмын дагуу бүртгэсэн байдал

-Цахим баримтын системийн ашиглалт сайжирсан эсэх

 

 

Суманд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд бүгд е баримтад бүртгэлтэй бөгөөд цахимаар борлуулалтын орлогоо шивж байгаад хяналт тавьж байна.

 

 

Хэрэгжилт -90%

4.1.4

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын хэмжээг тогтоох тухай” 08/04 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, газрын төлбөрийн орлогын биелэлтэд хяналт тавьж ажиллах

 

-Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан байдал

-Газрын төлбөрийн орлогын биелэлтийн хувь

2243.5

Газрын төлбөрт нийт 2243,5 мянган төгрөг төвлөрүүлэхээс 11 сарын байдлаар 1087,1 мянган төгрөг төвлөрүүлж 48,4 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

 

 

Хэрэгжилт -70 %

4.1.5

Нэмэгдсэн өртөгийн албан татварын буцаан олголтын урамшууллаас хөрөнгийн албан татвар болон малын тоо толгойн татварын өртэй татвар төлөгчдийг өрөө суутган тооцуулах хүсэлт гаргах ажиллагааг идэвхжүүлж, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг Татварын хэлтэстэй хамтран зохион байгуулах

 

-Хүсэлт гаргасан татвар төлөгчдийн тоо

-Иргэд, олон нийтэд сурталчлан ажилласан байдал

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшууллаас хөрөнгийн татвар төлөх мэдээ зааврыг цахимаар татвар төлөгч нарт сурталчлан мэдээлж, 8 татвар төлөгчийн хүсэлт илгээлгэж, хувь хүний орлогын албан татвар болон малын албан татварыг төлүүлсэн.

 

 

Хэрэгжилт -90 %

4.1.6

Засаг даргаас олгосон газар эзэмших, ашиглах эрх, тэдгээрийн нэгж, талбаруудын мэдээллийг тухай бүр газрын кадастрын мэдээллийн санд бүрэн бүртгэх

 

(Газрын тухай хуулийн 33.7)

 

-Газрын тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтийг хангаж ажилласан байдал

-Мэдээллийн сан шинэчлэлтийн байдал

Газрын төлбөрийн орлогын биелэлтийг бүрэн хангахад хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажилласан байна.

Газрын мэдээллийн санд оруулах нэгж талбаруудын мэдээллийг хэмжилтийн комданитай хамтран 2 удаагийн хэмжилтийг хийгэж кадастрын зургийг бэлэн болгож ажилласан байна. Мөн сумын хэмжээнд айл өрхийн өвөлжөө хаваржааны солбилцлыг авах ажлыг ажлын хэсэг гарган гүйцэтгэж 250 айл өрхийн мэдээллийг цуглуулж холбогдох албан хаагчид хүргүүлж ажилласан байна.

Хэрэгжилт -90 %

4.1.7

Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн санд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг татварын албаны бүртгэлийн мэдээлэлтэй тулгаж, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт тавьж, орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлж ажиллах

 

Орлогын төлөвлөгөөний биелэлтийн хувь

18100,0

Нийт 18100,0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 11 сарын байдлаар 17500,0 мянган төгрөг төвлөрүүлж 96,7 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хэрэгжилт-100%

4.1.8

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сайтар ханган ажиллаж, орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх

 

Орлогын төлөвлөгөөний биелэлтийн хувь

 

Малын тоо толгойн албан татварын хуулийг иргэдэд цахимаар болон Багийн иргэдийн нийтийн хурлаар мэдээлэл хүргэн сургталчилж татварыг төлүүлэн ажиллаж байна. Татвар төлөгч нарт нэхэмжлэхийн дугаарыг утсаар болон мсжээр хүргүүлж 2023 оны 11 сарын байдлаар 35953,6 мянган төгрөг төвлөрүүлсэн

Хэрэгжилт-90%

Зорилт 4.2.Төсвийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулж, мэдээллийн ил тод байдлыг сайжруулан, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, төсвийн жилд өр төлбөргүй ажиллана.

4.2.1

Орон нутгийн хөгжлийн индекс тооцох цахим системд сумын хөгжлийн индексийн мэдээллийг шинэчлэн оруулах

 

Хөгжлийн индексийн мэдээллийг шинэчилсэн эсэх

Орон нутгийн хөгжлийн индекс тооцох цахим системд сумын хөгжлийн индексийн мэдээллийг  тухай бүр шинэчлэн оруулж, хэвшсэн байна.

Орон нутгийн хөгжлийн индекс тооцох цахим системд сумын хөгжлийн индексийн мэдээллийг шинэчлэн ldi.dev сайтаар бүх мэдээлийг шинэчилсэн.

 

Хэрэгжилт -100 %

4.2.2

"Хоршоо хөгжүүлэх сан"-гийн эргэн төлөлтийг сайжруулах, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах

 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл (төг), хугацаа хэтрэлтийн хувийн жин (хувиар)

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийг 10 хувиар бууруулсан байна.

Хоршоо хөгжүүлэх сангийн зээлээс 5-н иргэнд 103,000.0 төгрөг зээл олгосон , 23 иргэний 247,711.,9 сая төгрөг зээлийн үлдэгдэлтэй. Үүнээс 1 зээлдэгч Х.Энхтайван 5,957.5 төгрөг зээл хугацаа хэтэрсэн . Хууль хяналтын байгууллагад шилжүүлээгүй өөрийн боломжоор төлөлт хийж байгаа.Хугацаа хэтэрэлт нь  нийт зээлийн  эзлэх хувь 2,4 хувийг эзлэж байна.

Хэрэгжилт -90 %

4.2.3

Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, тэдгээрийн бүртгэл мэдээлэл, үнэлгээ, тайланг ил тод нээлттэй болгон өмч эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлэх

 

Тайлант онд шинээр бий болсон хөрөнгийг бүртгэлд тусгасан хувь

100 хувь

 Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр худалдан авсан хөрөнгийг тухай бүр хөрөнгөд бүртгэн авч холбогдох албан хаагчийн эд хөрөнгийн картад тусган ажиллаж байгаа. Актлах хөрөнгө болон шинээр бий болсон хөрөнгө бүртгэх хөрөнгүүдийн хүсэлтийг Өв.Өмчийн газарт эргэлтийн хөрөнгө ИТХуралд  хүргүүлж гарсан шийдвэрүүдийн дагуу хөрөнгө бүртгэгдсэн. Тухай бүр хүргүүлж ажилласан.

 БШУГ-аас хуваарилагдан ирсэн 10,685,100 төгрөгний 20 нэр төрлийн хөрөнгийг бүртгэн авч картжуулан хүлээлгэн өгсөн.

Хэрэгжилт -100 %

Зорилт 4.3.Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Үндэсний статистикийн хорооноос өгсөн удирдамж, чиглэлийн дагуу статистикийн тооллого, түүвэр судалгааг зохион байгуулна

4.3.1

Албан ёсны статистик мэдээ, тайланг графикийн дагуу үнэн зөв цуглуулах, хугацаанд нь программд оруулж буй эсэхэд хяналт тавьж ажиллах

 

-Графикт мэдээний тоо, чанар

-Программд хугацаанд нь шивсэн эсэх

Аймгийн Статистикийн хэлтсийн даргын 2022 оны А/01 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу хамралт 100 хувьтайгаар

мэдээг үнэн зөв цуглуулж,

хугацаанд нь программд шивж оруулсан байна.

Аймгийн статистикийн хэлтэсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалаар батлагдсан албан ёсны статистикийн 2023 оны мэдээ тайлангийн графикийн дагуу батлагдсан маягтын дагуу мэдээ тайланг хугацаанд нь гаргаж хүргүүлсэн.

Үүнд: Малын төллөлт, төл бойжилтын мэдээ, том малын зүй бусын хорогдлын мэдээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн мэдээ, жимс, жимсгэний тариалсан талбай, хураасан ургацын мэдээ,  тариалсан талбайн мэдээ, өрх, аж ахуйн нэгж, байгууллагын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн мэдээ, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн үнийн мэдээ, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сарын мэдээ, хэрэглээний бараа үйлчилгээний үнийн мэдээ, мал эмнэлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-ийн улиралын мэдээ, зоогийн газрын үйл ажиллагааны улиралын мэдээнүүдийг графикт цаг хугацаанд нь хүргүүлж, программд шивж оруулсан. Хоцорсон мэдээ тайлан байхгүй.

 Esis.mn-д 2023 оны 03 дугаар сарын 10-нд нийт хөрөнгө, төсвийн орлого зарлагын 2 тайлан, 06 дугаар сарын 20 нд төгсөлт, сурлагын амжилт, дутагдалтай багшийн 17 тайлан, 12 дугаар сарын 01-ны дотор байгууллага, суралцагч ажилтан, бүлэг, дүрэмт хувцас, захиргааны болон анхан шатны 50 тайлан гаргаж оруулсан. 12 сарын 05-нд сурах бичгийн 9 тайлан, 12 сарын 10-нд сургалтын орчны 13 тайлан гарган оруулна.

Хэрэгжилт -90%

4.3.2

Хүн ам, өрхийн мэдээллийн санг үнэн зөв хөтөлж, тогтмол баяжилт хийх

 

Хүн ам, өрхийн мэдээллийн санд засвар, өөрчлөлт хийсэн тоо

Сумын хүн ам, өрхийн мэдээллийн санд баяжилт хийж, шинээр төрсөн  хүүхдийн мэдээллийг нэмж, нас барсан  хүний мэдээллийг хассан байна.

Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээлэлд байнгын хяналт тавин мэдээллийг багийн Засаг дарга нарт хүргэн баяжилтийг тухай бүр нь хийж хэвшсэн.

Аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын сарын 09-ны А/614 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн чанарыг  сайжруулах” хоёр сарын аяны хүрээнд хүн ам, өрхийн мэдээллийн санд баяжилт хийж, чанарыг сайжируулах, үнэн бодит байдлыг хангах ажлыг зохион байгуулж багийн Засаг дарга нар өөрийн багийн өрх, хүн амын үзүүлэлтийн алдаа зөрчлийг арилгаж ажилласан.

Хэрэгжилт-100%

4.3.3

Хагас, бүтэн жилийн мал тооллогын ажлыг хариуцлагатайгаар зохион байгуулж, дүнг мэдээллийн санд хугацаанд нь үнэн зөв оруулах

 

-Тооллогыг хугацаанд нь зохион байгуулсан байдал

-Тооллогын мэдээллийг программд үнэн зөв оруулсан эсэх

Сумын  нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдыг жилийн эцсийн тооллогод хугацаанд нь 100 хувь хамруулж, үр дүнг боловсруулан, тархаасан байна.

Хагас жилийн малын түүвэр судалгаа зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2023 оны 05-р сарын 26-ны өдрийн А/86 тоот захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан тооллогын ажлыг зохион байгуулсан. Уг тооллогод 152 өрх аж ахуйн нэгж хамрагдсан.

Хэрэгжилт-100%

 

ТАВ.БОЛОВСРОЛ, СОЁЛ, СПОРТЫН САЛБАР

Зорилт 5.1.Боловсролын үйлчилгээг хүн бүрд тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж  ажиллана.

5.1.1

Ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол болон 5 настай хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх

 

Хамран сургалтын хувиар

Ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол болон 5 настай хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулсан байна.

2022-2023 оны хичээлийн жилд бага ангийн нийт-281 суралцагч, дунд ахлах ангийн 352 суралцагчтай хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.1-р ангид элсэх  ёстой 84 хүүхдийн судалгаанаас 57 суралцагч элсэн 7настай 7 сурагч, өөр аймаг сумаас шилжин суусан 3 сурагч нийт 67 суралцагчтай 2 бүлэг хичээллэж байна. Сургуульд хамрагдаагүй элсэгчдийг судлан үзэхэд 19 сурагч өөр аймаг сумдад, 2 сурагч Боловсролын тухай хуулийн 35.4.9 д заагдсан хуулийн дагуу хол газар отор нүүдэл хийхээр явж байгаа тул хүүхдээ 7 настай сургуульд суулгах хүсэлтээ уламжилсан. Багш нарыг суралцагчдад чанар хүртээмжтэй сургалтыг зохион байгуулах талаар заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах үр дүнтэй зохион байгуулж хоцрогдолыг арилгах талаарх мэдээллийг цаг тухай бүрт өгч ажиллаж байна.

2023-2024 оны хичээлийн жилд бага анги нийт- суралцагчтай хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс нэгдүгээр ангид 57 сурагч элсэн суралцсан. 1-р ангид элсэх  ёстой 76 хүүхдийн судалгаанаас 40 суралцагч элсэн, 7настай 6 сурагч, өөр аймаг сумаас шилжин суусан 10 сурагч, нийт 57 суралцагчтай 2 бүлэг болон хичээллэж байна. Сургуульд хамрагдаагүй элсэгчдийг судлан үзэхэд 13 сурагч өөр аймаг сумдад, 6 сурагч Боловсролын тухай хуулийн 35.4.9 д заагдсан хуулийн дагуу хол газар отор нүүдэл хийхээр явж байгаа тул хүүхдээ 7 настай сургуульд суулгах хүсэлтээ уламжилсан.

Хэрэгжилт-100  %

5.1.2

Элсэлтийн ерөнхий шалгалтаар өндөр оноотой үнэлэгдсэн, төлбөрийн чадамжгүй элсэгчид  сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, орон нутагт дутагдалтай байгаа багш мэргэжлээр суралцах оюутныг дэмжих, ажлын байраар хангах

1.0 сая

-Дэмжлэг үзүүлсэн элсэгчийн тоо,

-Хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт

1-ээс дээш

Элсэлтийн Ерөнхий Шалгалтаар нийт 37 суралцагч шалгагдсанаас  “Нийгмийн ухааны хичээлээр”  12б ангийн сурагч П.Нэмэхжаргал -749,  М.Анударь -606, 12а ангийн сурагч Х.Ариунаа-691, Б.Эрдэнэжаргал -665 оноо, “Математикийн хичээлээр” 12б ангийн  сурагч  П.Нэмэхжаргал -717, М.Анударь -622, 12а ангийн сурагч Б.Эрдэнэжаргал -651 оноо, “Биологийн хичээлээр” 12б ангийн  сурагч Б.Болорцэцэг -673 оноо, “Монгол хэлний хичээлээр” 12а ангийн  сурагч Э.Мөнхжаргал -611,  Т.Анхчимэг -605, 12б ангийн сурагч  П.Нэмэхжаргал -717 оноо тус тус авч бусдыгаа манлайлан амжилттай шалгагдлаа. Мөн МУБИС-ийн “Ур чадварын шалгалт”-д 12б ангийн сурагч Х.Хонгорзул дүрслэх урлагийн хичээлээр 798 оноо, Б.Шүрэн-Эрдэнэ  дүрслэх урлагийн хичээлээр 798 оноо, 12а ангийн сурагч Т.Анхчимэг дизайн зураг зүй төрлөөр 750 оноо тус тус  авч, МУБИС-ийн “Дүрслэх урлагийн их сургууль”-д суралцах эрхтэй болсон. 12б ангийн сурагч Х.Хонгорзул, Б.Шүрэн-Эрдэнэ, 12а ангийн сурагч Т.Анхчимэг нарт сумын Засаг даргын нэрэмжит тэтгэлэг олгосон.   

Хэрэгжилт-100 %

5.1.3

Орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжлийн багшаар бүрэн хангах, шинэ сэргэлтийн бодлого, хотын төвлөрлийг сааруулах хүрээнд  шилжин ирж ажиллах багшийн амьдрах байр, орон сууц, нийгмийн баталгааг бүрдүүлэхэд анхаарч ажиллах

 

-Мэргэжлийн багшийн хангалтын хувь,

-Нийгмийн баталгааг хангахад чиглэсэн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгээр

100 хувь

Биологийн багш Э.Отгоныг сумын эзэмшлийн дотуур байранд байрлуулж, дотоод тохижилтод нэмэр болохуйц зүйлсээр (ширээ, сандал, ор, хөнжил, гудас, бусад) дэмжин туслан ажиллаж байна.

 

Хэрэгжилт-100%

Зорилт 5.2.Монгол бичгийн бүх нийтийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.

5.2.1

Төрийн байгууллагын албан хаагчдын монгол бичгийн чадварын түвшинг тогтоож, үнэлгээнд суурилсан сургалт зохион байгуулах

 

-Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварын үнэлгээний дундаж хувь

-Суралцсан төрийн албан хаагчийн эзлэх хувь.

 

100 хувь

Баян-Өндөр сумын нийт төрийн алба хаагчдаас “Үндэсний бичгийн”-ийн түвшинг тодорхойлох цахим судалгааг авсан. Нийт төрийн алба хаагчдад анхан шатны сурах бичиг, хичээнгүй бичгийн дэвтрийг ашиглан унших, бичих чадварыг сайжруулсан. ЕБС-ийн багш, ажилтнууд үндэсний бичгийн цахим сорилд хамрагдсан.

                          Хэрэгжилт-90%

5.2.2

Төрийн болон аж ахуйн нэгж, албан  байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг крилл, монгол бичгээр стандартад нийцүүлэн бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах

 

Крилл, монгол бичгээр нэр, хаягаа шинэчлэн бичиж байршуулсан байгууллагуудын эзлэх хувь

100 хувь

Ерөнхий боловсролын сургуулийн бага болон дунд сургуулийн гадна, дотор  хаягийг “Монгол бичиг- Кирилл бичиг”- ээр хаягжуулсан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага мөн гадна хаягийг “Монгол бичиг- Кирилл бичиг”- ээр хаягжуулсан. Мөн багш, ажилтнуудын бичиг хэргийн хавтас, хувийн хэргийн хавтасыг “Монгол бичиг- Кирилл бичиг”- ээр хаягжуулсан.

Хэрэгжилт -90 %

Зорилт 5.3.Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарыг орон нутагт хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

5.3.1

Байгалийн болон бусад нөөцөд тулгуурласан, шинжлэх ухаан, технологийн үр дүнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх

 

Бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн

Төлөвлөгөөний дагуу үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

 

 

Нөлөөллийн арга хэмжээг улиралд 1 удаа зохион байгуулсан байна.

90 хувь

Байгалийн болон бусад нөөцөд тулгуурласан, шинжлэх ухаан, технологийн үр дүнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх нөлөөллийн арга хэмжээг 3 удаа зохион байгуулж ажилласан байна.

 

 

Хэрэгжилт -70 %

5.3.2

Тухайн орон нутгийн иргэдийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, гарааны бизнес эрхлэх, хөгжүүлэхэд чиглэсэн сургалтыг үе шаттай, тогтмол зохион байгуулах

 

-Үйл ажиллагааг нь дэмжиж ажилласан аж ахуйн нэгж, байгууллагын тоо

-Сургалт зохион байгуулсан эсэх

 

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем Ejob платформыг тухайн орон нутгийн ажил олгогч, ажил хайгч, иргэд, олон нийтэд танилцуулж  сурталчлан 4 сард нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж гарын авлага поршурыг тарааж сумын нэгдсэн групп болон, төрийн албан хаагчдын нэгдсэн группт цахим хэлбэрээр тавьж мэдээлсэн байна.

Хэрэгжилт-70 %

5.3.3

Сум бүр шинжлэх ухаан, инновац, технологийн үр дүнд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, санхүүгийн нөөц боломжоор дэмжих, түгээн дэлгэрүүлэх

 

Бүтээгдэхүүн үйлчилгээний тоо, түгээн дэлгэрүүлсэн байдал, үр дүн

 

2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус суманд Түшээт хан аймгийн Далай гүнгийн хошуу: Түүх соёл, байгаль сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан байна. Мөн сумын лого солих уралдаан зохион байгуулж, логог шинэчилсэн байна.

Хэрэгжилт-100 %

5.3.4

Орон нутгийн иргэдийг мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалтад хамруулж, төгсөгчдийг ажлын байраар хангах

 

-Политехник коллежид элсэгчдийн тоо 10

-Ажлын байраар хангагдсан нийт төгсөгчдийн эзлэх хувь

 

2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 14 залуус суралцаж байна. Суманд ажлын байраар хангах арга хэмжээг зохион байгуулж байна.

Хэрэгжилт-90%

Зорилт 5.4.Соёл, урлагийн үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлж, соёлын биет болон биет бус өвийг хамгаална.

5.4.1

Соёл, урлагийн байгууллагаас хүүхэд багачуудад эх хэл, ёс заншил, эх оронч үзэл, соёл, гоо зүйн боловсрол олгоход чиглэсэн урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулахад хамтарч ажиллах

250.0

Зохион байгуулсан арга хэмжээний тоо

 20-иос доошгүй урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулахад хамтарч ажилласан байна.

“Шагайн наадгай” сургалтад 9, 12 дугаар ангийн сурагчдад  2 удаа, “Богд хааны ордон музей” сургалтад 8 -12 дугаар ангийн сурагдад 1 удаа, “ Далай гүний хошууны түүх, соёл, байгаль” эрдэм шинжилгээний хуралд  9-12 дугаар ангийн сурагчид 1 удаа нийт 4 удаагийн сургалт зохион байгуулсан.

“Open Mic” арга хэмжээг 8-12 дугаар ангийн сурагчдын дунд 6 удаа, кино 1 удаа, Уран бичлэг, гар зургийн үзэсгэлэн 2 удаа нийт 9 удаагийн арга хэмжээг зохион байгуулсан. 

Уран уншлагын тэмцээн 1 удаа, Хүрэл тулга тэмцээн 1 удаа, Үндэсний бичгийн захидлын уралдаан 2 удаа, Бичиг соёлын өдөрт зориулсан хил залгаа сумын нөхөрсөг тэмцээн 1 удаа, “Шагайн наадгай”  тэмцээн 1 удаа, “Хурдан морь, бөх цоллоочдын уралдаан”  1 удаа, Алтан хонх тэмцээн 2 удаа, Дэвжээ тэмцээн 2 удаа нийт  11 уралдаан тэмцээнийг зохион байгуулсан. Нийт 24 удаагийн урлаг соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулж  685  хүүхэд хамрагдсан. Соёлын яамнаас зохион байгуулсан “Соёлын сэргэлт” өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх өдөрлөг арга хэмжээнд бийрийн бичлэгийн дугуйлангийн сурагчдын гар зураг, уран бичлэг, хөхүүр, 21 дарь эхийн чуулган гэр зургийн үзэсгэлэн, Өнгө тунамал гар зургийн дугуйлангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргасан. Мөн “Хөгжилтэй өртөө” эцэг эхийн өдөрлөгөөр бүтээлийн үзэсгэлэн гаргасан.

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Үндэсний бөх, Хурдан морь цоллоочдын уралдаан”-д 9а ангийн сурагч  Ж.Цогтсайхан, Ц.Хишигбаатар, М.Эрдэнэхүү, Б.Жавхлан, Г.Тэмүүжин нар оролцож, Ц.Хишигбаатар бөх цоллоочдын уралдаанд 3-р байр эзэлсэн. Мөн 7б ангийн сурагч А.Цэнд-Аюуш, 9а ангийн сурагч М.Эрдэнхүү нар “Сум, сургуулийн 100-н жилийн баяр наадам”-аар хурдан морь цоллох эрхээ авсан.

Хэрэгжилт-100 %

5.4.2

Орон нутгийн онцлогт тулгуурласан соёл урлагийн болон соёлын брэнд үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгон хөгжүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх

 

Брэнд үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгож, хөгжүүлсэн байдал

 Соёл урлагийн болон соёлын брэнд үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгон хөгжүүлж, олон нийтэд таниулсан байна.

“Баян-Өндөр 2023” алтан намар үзэсгэлэн худалдаа 1 удаа, аймаг, улсын хэмжээний “Алтан намар үзэсгэлэн худалдаанд тус бүр  1 удаа,  Улсын баяр наадам болон “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд айргийн гэр, адууны соёл, гүүний үрс гаргах зан үйлээр тус бүр 1 удаа нийт 5 удаагийн арга хэмжээнд 52 хүн оролцсон.

Хэрэгжилт-100 %

5.4.3

Хөдөөгийн малчдыг соён гэгээрүүлэх олон талт соёл урлагийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран явуулын хэлбэрээр зохион байгуулах

500.0

Соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулсан тоо

1-ээс доошгүй арга хэмжээ зохион байгуулсан байна.

Сумын 5 багт явуулын үйлчилгээг тус бүр  1 удаа, Багийн өдөрлөгийг 3 удаа нийт 8 удаагийн арга хэмжээг зохион байгуулж, шинэ номын үзэсгэлэн гаргаж нийт 450 хүн хамрагдсан.

Хэрэгжилт -90%

5.4.4

Биет бус өвийг өвлөн уламжлуулах шавь сургалтыг  хөгжүүлж, шилдэг өвлөн уламжлагчдыг дэмжин, төв халхын болон нутгийн онцлогтой өвийг хамгаалах арга хэмжээг зохион байгуулах

800.0

Шавь сургалтыг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулсан эсэх

1-2 арга хэмжээ зохион байгуулсан байна.

Шагайн наадгай биет бус өвийн өвлөн уламжлагч иргэн “Шагайн наадгай” сургалтыг 9, 12 дугаар ангийн 39 сурагч зохион байгуулсан.

Соёлын биет бус өвийг  өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх,  үндэсний  өв соёлоос суралцах, хадгалж хамгаалах зорилгын дор зохион байгуулсан морь, бөхийн цол дуудах анхдугаар тэмцээнийг уг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч иргэн санаачлан зохион байгуулж 24 иргэн оролцсон.

Хэрэгжилт-90 %

Зорилт 5.5.Хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж,

нийтийн биеийн тамирыг хөгжүүлнэ.

5.5.1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Илүүдэл жингүй-эртэч Монгол” аяны хүрээнд иргэдэд дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан таниулах, өглөөний дасгал, гүйлт, алхалтыг хэвшүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах

 

Арга хэмжээг тогтмолжуулсан байдал

 

Үйл ажиллагааг тогтмолжуулж, иргэдийн хамрагдалт нэмэгдсэн байна.

Иргэд чөлөө цагаараа спорт танхимыг үнэ төлбөргүй ашиглаж дасгал хөдөлгөөн спортоор хичээллэж эрүүл монгол хүн аянд нэгдэж байна.

 Илүүдэл жингүй-эртэч Монгол” аяны хүрээнд ЕБС-ийн биеийн тамирын багш нар 7 хоногт 2 өдөр багш, ажилтнуудад дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлсэн.

 

Хэрэгжилт-90 %

5.5.2

Спортын төрлүүдээр сумын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, спортын залгамж халааг бэлтгэх

 

Спортын арга хэмжээ зохион байгуулагдсан байх

Зохион байгуулах тэмцээний төрөл, арга хэмжээний тоо

Шагайн харваа, үндэсний бөх, гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар зэрэг спортын төрлөөр Сумын аварга шалгаруулах тэмцээнүүд хувиарын дагуу амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодруулсаар байна.

Байгууллагуудын дунд зохион байгуулсан сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд ЕБС-ийн багш, ажилтнууд амжилттай оролцож, нэгдүгээр баг Тэргүүн байр, хоёдугаар баг Дэд байр эзэлсэн. Сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд багш, ажилтнуудын эрэгтэй баг Гутгаар байр, эмэгтэй баг Дэд байр, сурагчдын эрэгтэй баг Тэргүүн байр, сагсан бөмбөгийн тэмцээнд сурагчдын эмэгтэй баг Тэргүүн байр эзэллээ. Сумын аварга шалгаруулах Шатрын тэмцээнд биеийн тамирын багш Б.Пүрэвсүрэн тусгай байр, Шагайн харваан тэмцээнд Ч.Даваажав багштай баг хамт олон Тэргүүн байр эзэллээ. Мал эмнэлэгийн 100-н жилийн хүрээнд зохион байгуулсан Үндэсний бөхийн тэмцээнд биеийн тамирын багш Ч.Зинамэдэр үзүүрлэсэн.

5.5.3

Орон нутгийн алдартай тамирчин, дасгалжуулагчдаар ёс зүй, зөв хандлага төлөвшүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгох талаар нийгэмд зөв зүйтэй үлгэр дууриалал болох нөлөөллийн ажлыг зохион байгуулах

 

Сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсан тоогоор

Иргэдэд ёс зүй, зөв хандлага төлөвшүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгосон байна.

Бумбат бөхийн холбоогоор дамжуулан алдар цолтой бөхчүүдийн нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулдаг. 2023 онд Цэргийн заан Ю. Эмээлсүрэнгийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулж  түүний үг сургааль намтар түүхийг нээлттэй дамжуулан мэдээллийн сувгаар нэвтрүүлэг болгон хүүхэд багачууд ард иргэдэд хүргэсэн байна.

 

Спортын төрлөөр улс, аймаг, бүсийн уралдаан тэмцээнд амжилттай орлцсон сурагчдад спортын зэрэг, цол олгохоор материалыг бүрдүүлж Өвөрхангай аймгийн Биеийн Тамир Спортын газарт хүргүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан сумын аварга гар бөмбөгийн тэмцээний үеэр 15 хүнд спортын I, II дугаар зэрэг олгосон.

Хэрэгжилт-100 %

5.5.4

Биеийн тамирын зориулалтын зам, гадна талбай болон хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн биеийн тамирын орчныг бүрдүүлж, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгож хөгжүүлэх

 

Биеийн тамирын зориулалтын зам, гадна талбай тохижуулсан байдлаар

Хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн биеийн тамирын орчныг бүрдсэн байна.

ЕБС-д ОНХСангийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулатаар биеийн тамирын гадна талбай, хүүхэд хөгжүүлэх чиглэлээр спортын тогломын талбай баригдаад байна. Албан байгууллагуудад хөгжлийн бэршээлтэй иргэнд зориулагдсан орох гарах зам бий болсон.

Хэрэгжилт -90  %

ЗУРГАА.ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР

Зорилт 6.1.Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тооноос чанарт шилжүүлж, сүргийн зохистой бүтцийг хадгалах,

түүхий эд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

6.1.1

Бог малын хээлтүүлэгчид үзлэг ангилалт хийх, анги чанарыг тогтоох, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэглэж, мал аж ахуйн нэгдсэн системд хамруулах, стандартын шаардлага хангасан хээлтүүлэгчийг малчдад нийлүүлэх ажлыг зохион байгуулах

 

-Үзлэг ангилалтад хамрагдсан малын тоо

-Мэдээллийн систем ашиглалтын байдал

 

Цөм сүргийн малыг ялган тэмдэглэж, мал аж ахуйн нэгдсэн системд бүрэн хамруулж, стандартын шаардлага хангасан бог малын хээлтүүлэгчийг үржилд ашигласан байна.

Бог малын хээлтүүлэгчийг ялган ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэгжүүлэлтийн судалгааг шинээр хийж шаардлага хангасан 970 хээлтүүлэгч бог малыг бүртгэл мэдээллийн сангийн ээмэгтэй малын жагсаалтад, хуц 954, ухна 663 толгой бог малын хээлтүүлэгчийг  малын үржил технологийн ажил үйлчилгээний Номун тайван”  аж ахуйн нэгжийн бүртгэлд цахимаар хамруулаад байна.

Хэрэгжилт-100

6.1.2

Омгийн болон нутгийн шилмэл хэвшлийн цөм сүргийн малд батлагдсан арга зүйн дагуу судалгааны ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж ажиллах  (Баянгол, Гучин-Ус, Уянга, Нарийнтээл)

 

Судалгааны ажлын хэрэгжилтийн хувиар

 

 

2023 онд  манай суманд хэрэгжээгүй

6.1.3

 

Бэлчээрийн даацаас илүү гарсан малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж ажиллах

 

 Эдийн засгийн эргэлтэд оруулсан малын эзлэх хувиар

Таваарын малын 20-аас доошгүй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан байх

Энэ онд цахимаар  мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад 373 гэрчилгээ бичигдэснээс  адуу 135, үхэр 34, хонь 1055, ямаа 171,  нийт 1395 амьд малд, адууны мах 38081 кг үхрийн мах 17870 кг, хонины мах 27859 кг, ямааны мах 1965 кг,тэмээний мах 1900кг маханд,  адууны шир 150 ширхэг, ноос 692564 кг, ноолуур 2800 кг, сүү 745 литр, аарц 11054  литр, айраг 320 литрт мал эмнэлгийн гэрчилгээг мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэж  баталгаажуулсан нь таваарын малын 20-иос дээш хувь малаа эдийн засгийн эргэлтэд оруулсан.

Хэрэгжилт-100%

6.1.4

Малын тоо толгойн албан татварын орлогоос малын чанар сайжруулах, биотехнологийн дэвшилтэт арга технологийг ашиглан зохиомол хээлтүүлгийн хийх ажилд хөрөнгө оруулалт хийх

 

Зохиомол хээлтүүлгийн хувиар

 

Малын тоо толгойн албан татварын 20-иас доошгүй хувийг малын чанар сайжруулах, арга хэмжээнд зарцуулсан байна.

2023 онд  малын чанар сайжруулах, биотехнологийн дэвшилтэт арга технологийг ашиглан зохиомол хээлтүүлгийн хийх ажилд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөгдөөгүй.

 

6.1.5

“Малын индексжүүлсэн даатгал”-д нийт малчин өрхийн 15-аас доошгүй хувийг хамруулах ажлыг зохион байгуулах

 

Даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь

Нийт малчин өрхийн 15-аас доошгүй хувийг хамруулсан байна.

 

 

Малын индексжүүлсэн даатгалд төрийн банкнаас 1 малчин өрх 676 хонь 180,000 төгрөгөөр, 201 малчин  өрх эрсдлийн даатгалд 100500 толгой малыг 7620 төгрөгөөр даатгуулсан. ХААН банкинд 26 малчин өрхийн 5400,0 төгрөгөөр даатгуулсан нь нийт малчин өрхийн 24,43 хувь нь хамрагдсан байна.

Хэрэгжилт-100

6.1.6

Нийт үхэр сүргийг хавар, намрын технологит хугацаанд ялган тэмдэглэн, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг зохион байгуулах. 

(livestock.mofa.gov.mn)

 

Ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн үхрийн тоогоор

Үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

2023 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан Үхэр сүрэг аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд 120-оос дээш үхэр тоолуулсан 2 малчин өрхийг судалгаанд хамруулсан. 100-гаас дээш үхэртэй 5 өрхөд хөтөлбөрийн болзолыг танилцуулж ажилласан.2023 онд үхэр ялган тэмдэглэж бүртгэх төлөвлөгөөт ажил хийгдэхгүй.

Хэрэгжилт-100%

6.1.7

Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 2022 оны  жилийн эцсийн малын тоог малчин өрх бүрээр оруулах, баяжилт, тулгалт хийх ажлыг зохион байгуулах

 

Нэгдсэн санд орсон малчин өрхийн эзлэх хувиар

Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд малчин өрхийн мэдээллийг 100 хувь оруулж, баяжилт, тулгалт хийсэн байна.

Малын үндэсний программд 1023 өрхийн 2022 оны  жилийн эцсийн малын тоог малчин өрх бүрээр 308234 толгой малын тоог оруулж баяжилт тулгалт хийсэн.Зүйс бус хорогдол, төл бойжилтийн мэдээ, ялган ангилалт,ээмэгтэй малын бүртгэл, ангилан ялгалтын бүртгэл баяжилтуудыг хийсэн. Нийт малчин өрх 99 хувь нь хамрагдсан. Нийт малчин өрхийн 1 хувь нь өөр аймаг, суманд шилжилт хөдөлгөөн хийгдсэн өрхүүд хамрагдсан.

Хэрэгжилт  -100  %

6.1.8

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангаж ажиллах

 

Засгийн газрын тогтоолын дагуу, хувиар

2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 90 хувиас дээш хангасан байна.

Хичээлийн байр, дотуур байруудын сантехникийн гадаах засваруудыг хийсэн.                Бага сургуулийн засвар хийсэн ангиудын гэрлийг шинээр хийсэн. Сургуулийн худгийн усан сангийн нацосыг янзалсан. 100-ын хүүхдийн дотуур байрын ариун цэврийн бохирын хоолой бөглөрсөн байсныг задалж засварласан.

Хэрэгжилт -90 %

6.1.9

Бэлчээрийг сэлгэх, өнжөөх оновчтой ашиглах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх

 

Оновчтой ашигласан бэлчээрийн талбайн хэмжээгээр

 

Газрын багц хуулийн шинэчилсэн найруулга хүлээж байна.Төлөвлөлтөө гаргахын тулд суурь судалгаагаа хийж саравчны байршлыг тогтоож,координат авч байгаа.

Хэрэгжилт -70 %

6.1.10

Өвөлжөө, хаваржааны 0.7 га газрын дэргэд 1000м2 газарт малын тэжээлийн ургамал тариалах ажлыг дэмжих

 

Тэжээлийн ургамал тариалсан өрхийн тоо

 

Энэ онд 414 га талбайд малын тэжээл тариалж 742,5 тн ургац хураан авлаа.Үүнээс нийт өрхийн 10 хувь буюу 80 өрхөд 3,0 тонн ногоон тэжээлийн хөнгөлөлттэй үрийн дэмжлэг үзүүлж  өвөлжөө хаваржааныхаа газарт ногоон  тэжээл тариалж 27.5 тонн ургац хураан авлаа.

Хэрэгжилт-100%

6.1.11

Бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой энгийн механик болон микробиологийн аргаар ургамал хамгааллын ажлыг зохион байгуулах

 

Мэрэгч устгалын ажилд санхүүжилт тавьсан сумдын тоогоор

 

Баян-өндөр сумын Засаг даргын 2023 оны 04 сарын 26-ны өдрийн А/61 тоот захирамжийг үндэслэн үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 2023 оны 04 дүгээр 27-ний өдрөөс 05 дугаар сарын 07-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж, ОНХС-ийн санхүүжилтээр 10 тн бактержуулсан будаа, ХХААГ-ын санхүүжилтээр 1 тн бактержуулсан будааг татан авчирч,Хөдөлмөр халамжийн албанаас хүнсний эрхийн бичиг авдаг, иргэдийг татан оролцуулж, нийтийг хамарсан ажилчдын төсөлд хамруулан  30-н иргэн 5 өдрийн турш Батхаан, Бөмбий, Зүлэгт, Хар тойром, Бумбат багуудын  нутгийг хамруулж, 11 тонн бактержуулсан будааг 25000 га  талбайд цацаж, бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажлыг хийж гүйцэтгэсэн

Хэрэгжилт-100%

6.1.12

 

Орон нутгийн тусгай хэрэгцээний сум дундын отрын нөөц бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах

 

Отрын нөөц бэлчээртэй сумдын тоогоор

 

Аймаг дундын отрын бүсийн бэлчээр ашиглалтын захиргаанд 2023.11.01 өдөр 10 малчин  өрхийн 1255 бод, 7186 бог, хонин толгойд шилжүүлснээр 22604  тоо толгойн мал  Хөх дэлийн отрын бүсэд өвөлжиж, хаваржуулахаар судалгааг хүргүүлсэн.

Хэрэгжилт-90%

6.1.13

Эрчимжсэн болон туслах аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулж ажиллах

50 сая

Зээл тусламж, төсөл хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж, иргэний тоогоор

2 аан, 7 иргэн

2023 онд Хөдөөгийн малчин өрхийг  дэмжин  “малжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7 иргэнд 40,0 сая төгрөгний малыг олгосон.Үүнд 1 иргэн монгол үхэр, 5 иргэн хонь ямаа өсгөх чиглэлээр 1 иргэн сүүний чиглэлийн үхэр өсгөх үржүүлэх чиглэлээр 10,0 сая төгрөгөөр төсөл хөтөлбөрт хамрагдаж дэмжигдсэн. Хоршоо хөгжүүлэх сангаас 1 иргэнд монгол үхэр өсгөх, үржүүлэх төслийг дэмжиж хэрэгжүүлсэн. Нийт 7 иргэн малжих, эрчимжсэн аж ахуй дээрх төслүүд 2023-2026 онд хэрэгжиж дуусна.

Хэрэгжилт -100 %

Зорилт 6.2.Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн

үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, усалгаатай тариалан эрхлэх үйл ажиллагааг дэмжинэ.

6.2.1

Сумдад агро-ойн аж ахуй байгуулах, жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэхэд газар, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх

 

Агро-ойн аж ахуйн тоо

Арвайхээр, Хархорин, Төгрөг сумдад агро ойн аж ахуй байгуулж, бусад сумдад агро-ойн аж ахуй байгуулах эхлэлийг тавьж, жимс жимсгэний тариалалтыг 10 хувиар нэмэгдүүлсэн байна.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд жимс жимсгэнийн мод захиалах 20 иргэдээс  захиалаг авч, 15 үхрийн нүдний суулгац, 64 ширхэг чацарганын   суулгацыг хөнгөлөлттэй үнээр олгосон. Хашаандаа жимс жимсгэний тод тариалдаг 1 иргэн чацарганаа боловсруулж, аймаг сумын үзэсгэлэн худалдаанд амжилттай хамрагдсан.

Хэрэгжилт-100%

6.2.2

Сумдад өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, газар олгох, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх

 

Шинээр нэмэгдсэн хүлэмжийн тоо

Өвөл, зуны  хүлэмж шинээр нэмэгдсэн байна.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд орон нутгийн төсвөөс тус суманд 96м2  3 хүлэмжийг хүлээлгэн өгсөн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 1 иргэнд хүлэмжид хүнсний ногоо тариалах чиглэлээр 5,0 сая төгрөгийн зээл олгосон. Арвай элч ХХК-ны захирал Б.Батмөнх 2 иргэнд 6*8 10*4,5 харьцаатай 3 хүлэмж олгосон.

Хэрэгжилт -100%

6.2.3

Тариалангийн талбайн ойн зурвасыг нэмэгдүүлэх, шинээр байгуулах

 

Ойн зурвас байгуулсан талбайн хэмжээ га

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тариалангийн нийт эргэлтийн талбайд ойн зурвас байгуулсан байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас говь хээрийн бүсэд хамгаалалтын ойн зурвас үүсгэх зорилгоор Харзтайн голын хажууд 10 га талбайд 6300 суулгац суулгасны 0,1 хувьд нь үхрийн нүд, чацаргана тариалсан. Мөн өрхийн тариалан эрхлэгч 5 иргэн тариалангийн талбайдаа  улиас, хайлаас, чацаргана тариалж,ойн зурвасыг нэмэгдүүлсэн.

Хэрэгжилт-100%

6.2.4

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тариалалтын төлөвлөгөөг боловсруулалт хийн даалгавар болгон хүргүүлж байгаа тул  таримал тус бүрээр тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг тооцож, орон нутагт   хэрэгжилтийг зохион байгуулах (Тариалах талбай, хураан авах ургац, боловсруулах уриншийн төлөвлөгөөг хавсаргав)

 

Тариалсан талбай га, хураасан ургац тн-оор

Тариалах талбай, хураан авах ургацын төлөвлөгөө даалгаврыг баг, аж ахуйн нэгж, иргэнээр, таримлын төрөл тус бүрээр задлан эзэнжүүлж хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулсан байна.

Байцаа-0,3 Шар лууван- 1 га, Шар манжин-4га, Хүрэн манжин-0,2 Сонгино-0,3 Сармис-0,03 Өргөст хэмх-0,2 улаан лооль-0,2  хүнсний ногоо 6,5 га талбайд тариалж, 65 тн ургац хураан авсан.Төмс 8 га талбайд тариалж 75 тн ургац хураан авсан.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд Бөмбийн атаршсан талбайг эргэлтэд оруулж ЗДТГазар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Соёлын төв, Цаг уур, Пүүлэг ХХК, Аргуйт Ширээт ХХК нэгж, Арвин бөмбий ХХК, Г.Цэрэнпунцаг, Д.Нямхүү, Б.Нармандах, С.Чулууншагай мөн 30 иргэн өрхийн тариалан эрхэлж, төмс 8 га талбайд тариалж, 75 тн ургац Хүнсний ногоо 6.5 га талбайд тариаллаа.

 

Хэрэгжилт-100 %

 

 

 

 

6.2.5

Хархорин суманд үр тарианы аж ахуйн нэгжүүдийг дундын үтрэм байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллах

 

Дундын үтрэм байгуулагдсан эсэх

Үр тарианы дундын үтрэм байгуулснаар аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн хураан авсан бүтээгдэхүүнээ дундын үтрэм дээр хамтран цэвэрлэж, хатаах, тээвэрлэх, борлуулах үйл ажиллааг нэг цэгээс хийж, үр тарианы чанарыг дээшлүүлнэ.

                               ----

Зорилт 6.3.Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүн амын хэрэгцээ

хангамжийг сайжруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг дээшлүүлнэ.

6.3.1

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын 2022 оны 606 дугаар захирамжаар батлагдсан хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах “Аймгийн 5 жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах

 

Нэгдсэн арга хэмжээний дүнгээр

Нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн  16/01 тогтоолын хавсралт болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Аймгийн 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жил”-ийн төлөвлөгөөг боловсруулж хагас, бүтэн жилээр тайлагнан ажилласан. Аймгийн тариаланчдын зөвлөгөөнд 6, хүнсчдийн зөвлөгөөнд 4 төлөөллийг хамруулсан. Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд зарласан шилдэг хүнс үйлдвэрлэгч болзолт уралдаанд  өрхийн үйлдвэр эрхлэгч иргэн, шинээр газар тариалан эрхлэгч өрхийн материалыг албан тоотын хамт холбогдох газарт хүргүүлэн ажилласан.

Хэрэгжилт-100 %

6.3.2

“Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангаж, хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн байх

 

Төлөвлөгөөний хэрэгжилтээр

Сум бүр төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Засаг даргын  А/04 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жил”-ийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 зорилтын хүрээнд 29 арга хэмжээг тусган боловсруулж  ИТХ-р батлуулж хэрэгжилтийг ханган ажилласан. Төмс 8 га-д тариалж 75 тн ургац, хүнсний ногоо 6,5 га-д тариалж 60тн ургац хураан авч дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн байна.

Хэрэгжилт-100 %

6.3.3

Сумандаа хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй төсөвт байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүнсний аюулгүй байдал, нийтийн хоол, худалдаа үйлчилгээний салбарт шинээр батлагдсан эрх зүйн баримт бичиг, стандарт, журам, тогтоол шийдвэрүүдийг сурталчлах, мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах талаар улирал бүр шалган туслах арга хэмжээ болон сургалт, хэлэлцүүлэг, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулан, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөгөөр хангаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, хамтран ажилласан байх

 

-Мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажилласан тоо,

-Хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо,

- Арилгуулсан зөрчлийн тоо

Сургалт, хэлэлцүүлэг, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, хамтран ажилласан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 04 дугаар захирамж, 2023 оны 11-р сарын 23-ний А/15 дугаар захирамж, Засаг Даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний цэгүүдэд хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний бүтэгдэхүүний хадгалалт, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Хяналт шалгалтад 7 дэлгүүр, 2 эмийн сан хамрагдлаа. Албан байгууллагуудад удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж тайлан, зөвлөмжийг хүргүүлсэн. Стандарт хэмжил зүйн газар, хөдөө аж ахуйн газрын хүнсний байцаагч нартай хамтран нийтийн хоол, худалдаа үйлчилгээний салбарт шинээр батлагдсан эрх зүйн баримт бичиг, стандартын талаар сургалт зохион байгуулж, газар дээр нь очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Жижиглэн худалдааны стандартын төсөлд хэлэлцүүлэг зохион байгуулж албан тоотоор холбогдох газарт дамжуулсан. Зөрчил гаргасан 1 дэлгүүрийн 346200 төгрөгийн бүтээгдэхүүнийг устгал хийж хүнс, хөдөө аж ахуйн байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн ажилласан. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулиар хүнсний дэлгүүрүүдэд сургалт зохион байгуулж, хяналтын хуудсыг танилцуулж ажилласан.

Хэрэгжилт-90%

6.3.4

“Намрын ногоон өдрүүд-2023” улсын хэмжээний нэгдсэн арга хэмжээний хүрээнд сум орон нутагтаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шалгарсан бүтээгдэхүүнийг улс, бүс, аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцуулахад дэмжлэг үзүүлэх

 

-Улс, бүс, аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцуулсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо, 

-Дэмжлэг үзүүлсэн байдал

-Борлуулалтын хэмжээ

Сум орон нутагтаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шалгарсан бүтээгдэхүүнийг улс, бүс, аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцуулахад дэмжлэг үзүүлсэн байна.

Баян-Өндөр-2023 үзэсгэлэн худалдаа 9-р сарын 22 нд соёлын төвд зохион байгуулагдаж ААН 1, иргэн 24 оролцлоо. Үүнд суран сүлжмэл эдлэл, хөхүүр, гоёл чимэглэл, адуучин малгай, даалин, цагаан идээ, айраг, оёдол эсгүүр, сүүн зайрмаг, хэрчсэн гурил, төмс хүнсний ногоо, даршилсан ногоо, уурга, хана, хялгасан эдлэл, шилмэл мал, шилмэл хээлтүүлэгч, ногоон тэжээл, хоол үйлдвэрлэл, талх нарийн боов, дарсан хөмүүл, малын эм бэлдмэл, хувцас загвар, зэрэг нийт 23 төрлөөр оролцож нийт 8455500 төгрөгийн борлуулалт хийж, шилдгүүдээ шалгаруулж урамшуулсан. Өв-Түншлэл-2023 үзэсгэлэн худалдаанд 5 иргэний хамт оролцож, бүтээгдэхүүнээ борлуулж,  “ХАА-н уламжлалт гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”-р шалгарсан. Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2023 нэгдсэн арга хэмжээнд хөхүүрийн айргаар оролцож “Хөхүүрийн сайхан айраг”-р шалгарсан. Улаанбаатар хотын хүй долоо худагт болсон наадамд оролцож  “Шилдэг хөхүүр”   “Шилдэг тохижилттой гэр”-р шалгарсан байна.

Хэрэгжилт-100%

6.3.5

Хүнсний чиглэлийн бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор нэн тэргүүнд дэмжиж ажиллах

(ЖДҮХС, ХХС, бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр)

 

Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо, санхүүжилтийн хэмжээ

Хүнсний үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлэнд хамруулах дэмжлэгийг үзүүлсэн байна.

2023 онд хоршоо хөгжүүлэх сангаас Аргуйт ширээт ХХК  цайны газрын өргөтгөл 25,0 сая, малчин борц хийх 1 иргэнд 15,0 сая төгрөг, сүү, цагаан идээ боловсруулах 1 иргэнд 5 сая төгрөг нийт 45,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас цагаан идээ боловсруулах 1 иргэнд 5,0 сая төгрөг,  цайны газрын өргөтгөл 1 иргэнд 1,0 сая төгрөг нийт 6,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна.

6.3.6

Арвайхээр сумын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг хангах нөөц бүрдүүлэх

 

Махны нөөцийн хэмжээ (тн)

Махны нөөц бүрдүүлж, зах зээлийн үнээс хямд үнээр иргэдэд нийлүүлсэн байна.

Өв баялаг малчид хоршоо одоогоор хонины мах 2 тн, ямааны мах 3 тн, Пүүлэг ХКК хонины мах 2тн, ямааны мах 1 тонныг нийт 8 тн мах нөөцлөөд байна.

Хэрэгжилт-90 %

6.3.7

Улирал бүр сумынхаа тэнцлийг тооцож, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

 

Хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тэнцэл тооцож ажилласан эсэх

Тэнцлийг үйлдвэрлэл, худалдааны тоо хэмжээнд үндэслэн улирал тутам бодитой гаргасан байна.

Хүнсний нөөцийн мэдээг 7 хоног бүр авч сумынхаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний тэнцлийг аргачлалын дагуу тооцож,  ХХААГазарт хүргүүлэн ажилласан. Долоо хоног бүр нөөцийн мэдээг программд шивж дамжуулсан. Мөн хүнсний тэнцлийг улирал бүрээр тооцож ХХААГазарт дамжуулсан.

Хэрэгжилт-100%

6.3.8

Монгол үндэсний уламжлалт (орон нутгийн онцлогтой) хоол, идээ ундааг түгээн дэлгэрүүлж, хүнсний зохистой хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах

 

Зохион байгуулсан арга хэмжээний тоо

Монголын үндэсний уламжлалт хоол, идээ, ундаа болон  хүнсний зохистой хэрэглээний талаар сурталчлан түгээн дэлгэрүүлсэн байна.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн нээлт болон Баян-Өндөр-2023  алтан намар үзэсгэлэн худалдаанд  дотуур байр, үдийн цай, СӨББ, ЭМТ, оролцож  хоолны үзэсгэлэн гаргаж, амталгаа хийж хүнсний зохистой хэрэглээний талаар мэдээлэл хүргэн ажилласан. Эрүүл мэндийн төвтэй хамтран зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагаанд эрүүл зөв зохистой хооллолтын талаар мэдээлэл, гарын авлага бэлтгэж иргэд болон олон нийтэд түгээн нийт 112 гарын авлага тарааж ЕБС-н сургуулийн ахлах, дунд ангийн 120 сурагчдад сургалт зохион байгуулж багийн хурлуудаар багийн эмч нартай хамтран 500 ширхэг гарын авлага тараасан.

Хэрэгжилт-100%

6.3.9

Сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, дотуур байрын суралцагчдад олгож буй хоолны шим тэжээлийг тооцож, орон нутгаас нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, хоол хүнсний зохистой хэрэглээний нормд хүргэсэн байх

 

-Зохистой хэрэглээний нормын хэмжээ

-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ

Нэг суралцагчийн цэцэрлэгийн хоол болон сургуулийн үдийн хоолноос авах илчлэг, шим тэжээлийн хэмжээг 100 хувьд хүргэсэн байна.

Орон нутгаас нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг 3-5 нэр төрлөөр нэмэгдүүлэх, хэмжээг 20 хүртэл хувиар өсгөсөн байна.

Сумын засаг даргын захирамжийн дагуу удирдамж боловсруулан албан байгууллагуудад хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, сав баглаа боодол, стандарт шаардлагыг хангасан эсэх  талаар газар дээр танилцаж, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, зөвлөмжийг хүргүүлэн ажилласан. Ундны усыг зөөвөрлөх 1,5 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Байгууллагууд дотоод хяналтын багаар хоол үйлдвэрлэлд төлөвлөгөөт хяналтыг 14 хоног бүр, төлөвлөгөөт бус хяналтыг өдөр бүр хийж засаж сайжруулах шаардлагатай ажил үйлчилгээнд заавар зөвлөгөө өгч засан сайжруулж ажилласан. Дотуур байр, үдийн хоолны гал тогооны чанар хүртээмжид  өдөр тутмын жижүүр багш, дотоод хяналт, удирдлагын баг амталгаа хийж тэмдэглэл  хөтөлдөг. ХХААГ-ын улсын байцаагч нартай хамтран төсөвт байгууллагуудын тогооч нарт хоолны шим тэжээлийг тооцох талаар сургалт зохион байгуулсан. 2023 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр төсөвт байгууллагууд мах, 16891,54 кг,   126599100 төгрөгөөр, сүү, цагаан идээ 3033,3 кг, 9922000  төгрөгөөр, төмс, хүнсний ногоо 7668,7 кг 15996255  төгрөгөөр тус тус худалдан авалт хийсэн байна.  2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн цай ӨВАБНСЕБС/202302007 дугаарын 5 багц, дотуур байрын хүүхдийн хоол хүнс нийлүүлэх ӨВАБНСЕБС/202302006 дугаарын 6 багцын тендерт тус бүр нийлүүлэгч нь хуулийн хүрээнд тендерийн бичиг баримтаа нийцүүлэн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил худалдан авах тухай хууль”-ийн 33-т заасны дагуу харьцуулалтын аргаар цахимаар сонгон шалгаруулалт зохион байгуулж, үдийн цай 54,290,200 (тавин дөрвөн сая хоёр зуун ерэн мянга хоёр зуу) төгрөгөөр, дотуур байрны хоол хүнс 182,573,460 (нэг зуун наян хоёр сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуун жар) төгрөгөөр тус тус Пүүлэг ХХК гүйцэтгэхээр болсон. Мөн бага ангийн үдийн цайны тендерт Багц-6 4,871,700 (дөрвөн сая найман зуун далан нэгэн мянга долоон зуу) төгрөгөөр Ууган-Ундрам ХХК гүйцэтгэхээр болсон. Дотуур байрын хүүхдийн өдөрт авах нормын дагуу хүнсээ бэлтгэн хүргэж байна. Мөн   “Пүүлэг” хоршооноос дотуур байрын хоол хүнсэнд сүү, сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Хэрэгжилт-100 %

Зорилт 6.4. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх замаар сумын бүтээгдэхүүн

үйлдвэрлэлтийн хэмжээ болон ажлын байрны тоог нэмэгдүүлнэ.

6.4.1

Жишиг зураг төсвийн дагуу мал нядалгааны цэг байгуулахад дэмжлэг үзүүлэх

130.0

Мал нядалгааны цэг бий болсон эсэх

Мал нядалгааны цэг бий болгох санал санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлсэн байна.

Өвөрхангай аймгийн төсвөөр мал нядалгааны цэг байгуулах жишиг зураг төсвийг хийсэн. Ирэх онд аймгийн төсвөөс 130,0 сая төгрөгөөр мал нядалгааны цег байгуулахаар төсөвт тусгасан байна.

Хэрэгжилт-70%

6.4.2

“Хөх сав, канистергүй сум, баг, өрх” хөдөлгөөн өрнүүлэх, малчдыг сүү цагаан идээгээ хүнсний зориулалтын саванд боловсруулах, хадгалах, тээвэрлэх чиглэлээр арга хэмжээ авах

 

-Нөлөөллийн арга хэмжээний тоо,

-Зориулалтын бус савыг зориулалтын саваар сольсон айл өрхийн тоо

Бүх сумд нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж, зориулалтын бус савыг зориулалтын саваар сольсон айл өрхийн тоо урд оноос өссөн байна.

Хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээг хэрэглээнд хэвшүүлэх зорилгоор цахим орчинд мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ авч ажилласан. ӨВ ХӨХҮҮР” УРАЛДААН зарлаж нийт 20 гаруй хөхүүр оролцож, хүнсний зориулалтын бус савнаас татгалзаж,  шилдэг хөхүүрүүдийг шалгаруулж урамшуулсан. Зорилтот жилийн хүрээнд болзолт уралдаан зарлаж, багийн хурлуудаар мэдээлэл өгч, гарын авлага тарааж ажилласан. Чиглэл ХХК-ны тоног төхөөрөмжийн үнийн мэдээлэл, гарын авлагыг олон нийтийн сүлжээгээр сурталчлан ажиллаж малчид, албан байгууллагууд хуванцар савнаас татгалзаж ЗДТГазар айраг нөөцлөх суурин болон зөөврийн савыг авч хэрэглээндээ нэвтрүүлсэн. Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан иргэдийн дунд хуванцар савны хэрэглээ мэдлэг хандлага дадлыг үнэлэх судалгааг 5 багийн нийт 107 иргэдээс авч холбогдох газарт дамжуулсан мөн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан хуванцар савгүй айл, өрх уралдаанд иргэн, аж ахуйн нэгжийн материалыг хүргүүлэн ажилласан.

Хэрэгжилт-90%

Зорилт 6.5.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаарх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

6.5.1

Сумдын мал эмнэлгийн тасгийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, бүтэц орон тоогоор нь ажиллуулахад дэмжлэг үзүүлж, орон нутгаас ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай гэрээ байгуулан эмч, мэргэжилтэн сургах ажлыг зохион байгуулах

 

Хийгдсэн ажлын үр дүнгээр

Мал эмнэлгийн тасгийг бүрэн орон тоогоор нь ажиллуулж, сумдын МЭТ-ийн мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллах мэргэжилтний тоо нэмэгдэж, мал эмнэлгийн үйлчилгээний чанар сайжирна.

Баян-Өндөр сумын мал эмнэлгийн тасагт тархвар зүйч-н оронтоо сул байсан бөгөөд орон тоог өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газраас зарлаж төрийн албаны ерөнхий шалгалтанд Б.Санжаажамц бүртгүүлэн амжилттай тэнцсэн. 2023 оны 12 сарын 05-нд төрийн албаны тусгай шалгалт өгөхөөр шалгалтандаа бүртгүүлэн хүлээж байна.

Хэрэгжилт -100%

6.5.2

Гамшиг болон зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж, устгах, гоц халдварт, халдварт, өвчний голомтын, сэжигтэй бүсийн бэлчээр, ус эх булаг, малын өвөлжөө, хаваржаа, хэвтэр бууц, хашаа хороог цэвэрлэх, халдваргүйтгэх арга хэмжээг зохион байгуулах, бэлэн байдлын нөөц бүрдүүлэх

 

Төлөвлөгөөт халдваргүйтгэлийн гүйцэтгэлээр

2023 онд нийтдээ 1105.8 мянган м2 талбайд орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.

Энэ онд сумын хэмжээнд хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг сумын нийгмийн халамжийн үйлчилгээтэй хамтран төслөөр зохион байгуулсан бөгөөд бог малын мялзан өвчний голомтын халдваргүйтгэлд 16260мкв, хашаа хороо, тэжээл уст цэг, бэлчээрийн талбай зэрэгт 33650мкв талбайд халдваргүйтгэлийг Hankon WS бодисоор хийсэн.

Хэрэгжилт -100%

6.5.3

Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг товлосон хугацаанд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллах

 

Төвөлгөөт ажлын гүйцэтгэлээр

Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэн ажилласан байна.

Бог малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дарлаажууулалтыг 6 сарын зайтай 2 удаа сумын нийт үхэр сүрэгт хийсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 28134 үхэр вакциндхаар төлөвлөгдөж 27810 үхэр сүрэг дархлаажуулалтанд хамрагдсан байна. Энэ нь гүйцэтгэлээр сумын хэмжээнд 98,8%-тай байна.

Хэрэгжилт-100 %

6.5.4

Бат-Өлзий, Хархорин сумдын үхэр сүрэгт бруцеллёзоос эрүүл болохыг баталгаажуулах туршилтын ажлыг зохион байгуулах

 

 

Тандалтад хамрагдсан малын тоогоор

 

                          Хамааралгүй                   -

6.5.5

Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Нарийнтээл, Арвайхээр сумдын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд лаборатори ажиллуулахад байраар хангах

 

Лаборатори байр шийдвэрлэсэн эсэх

 

Хамааралгүй   -

6.5.6

Хужирт, Тарагт, Өлзийт, Баянгол, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Уянга, Хайрхандулаан, Бат-Өлзий сумдад байгаа малаас хүнд дамжин халдварладаг Боом өвчний голомтыг пайзжуулах

 

Пайзжуулсан эсэхээр

 

Хамааралгүй   -

6.5.7

Малын тоо толгойн албан татвараас төвлөрсөн санхүүжилтээс мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах

 

 

Зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр

Тухайн орон нутагт төвлөрсөн малын тоо толгойн албан татварын 30-аас доошгүй хувийг малчдын малын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай үйл ажиллагаанд зарцуулна.

Хяналтын цэгүүд ажиллах хугацаанд нийт Засаг даргын тамгын газраас хүнсэнд 989.500 төгрөг, суурин жи мобайлын утас дагалдах хэрэгслийн хамт 170.000 төгрөг, шатхууны зардалд 3.454.650 төгрөг, 5.250.000 төгрөг шүлхий өвчний дархлаажуулалт хийхэд тус тус зарцуулсан.

 

Хэрэгжилт-90 %

6.5.8

Сумын хээлтүүлэгч малыг бруцеллёзын шинжилгээнд хамруулж, эерэг дүн үзүүлсэн хээлтүүлэгч малд арга хэмжээ авч ажиллахад хүн хүчний дэмжлэг үзүүлэх

 

Төлөвлөгөөт шинжилгээний гүйцэтгэлээр

Төлөвлөгөөт арга хэмжээ 100 хувь биелүүлж, эерэг дүн үзүүлсэн хээлтүүлэгч малд арга хэмжээ авч тайлганасан байна.

Бруцеллёзын шинжилгээнд сумын хэмжээнд 820 толгой хуц, 450 толгой ухна, 20 толгой бухны цусны дээжийг аймгийн мал эмнэлгийн лабораторид өгч шинжлүүлсэн. Хариугаар бруцеллёзтой хээлтүүлэгч гараагүй.

Хэрэгжилт-100 %

ДОЛОО.БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР

Зорилт 7.1.“Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-орчны бохирдлыг бууруулах”

зорилтот жилийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллана

7.1.1

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын хэмжээнд мод тарьж арчилж, ургуулах ажлыг нарийвчилсан судалгаа, төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж, мод тарих үйл ажиллагаанд хувийн хэвшил, иргэд, олон нийтийг оролцуулан мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх

 

-Тарьсан модны тоо, ургалтын хувь

-Мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн байдал

2022 онд тарьсан модны тоо болон 2023 онд тарих модны хэмжээг сумдаар гаргаж хавсралтаар хүргүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор, Засгийн Газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн  350 дугаар тогтоол, “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын хэмжээнд мод бут тарих, арчлах талаар сургалт сурталчилгааны ажлыг танхимаар болон цахим хэлбэрээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сурталчилан таниулж, “МОДТОЙ ДЭЛХИЙ” мод тарих гарын авлага тарааж  ажилласан байна. ЕБСургуулийн 8-12 дугаар ангийн хүүхэд, сурагчдийг намрын мод тарилтын үед мод суулгацыг хэрхэн зөв суулгах арга хэлбэр, зөв услах талаар зааж зөвлөж ажилласан байна. Сургуулийн арын хашаанд 70 ширхэг чацаргана мод тарьлаа. Хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд “Гоо нуга ххк”-тай хамтран 8-12-р ангийн сурагчдын дунд “Хэн хамгийн сайн мод тарих вэ” уралдааныг  2023 оны 10 дугаар сарын 10-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, нийт 2554 мод суулгац тарьлаа.

Хэрэгжилт-100%

7.1.2

Ойн хортон хөнөөлт шавьжийн устгал тэмцлийн ажил гүйцэтгэх

 

Хортон устгал хийгдсэн талбайн хэмжээ

 

  •  

7.1.3.

Сум бүр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх

 

2022 оны суурь түвшинг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх

Хавсралт хүснэгтээр сумдын ногоон байгууламжийн суурь түвшинг гаргаж хүргүүлэв

Сумын хэмжээнд 2023 онд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн мод бут тарих, талаар иргэд олон нийтэд цахим болон бусад хэлбэрээр сурталчилан ажиллаж, бэлтгэл ажил хангах, талбай бэлтгэх, бор шороо татах зэрэг ажлуудийг хийж гүйцэтгэсэн. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдэд сумын хэмжээнд нэгдсэн журмаар бор шороо, элс, бууц татах ажлыг хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 15 иргэнээр хийлгэж түр ажлын байраар хангаж ажилласан байна. Мод суулгац тарихад бэлтгэл ажлын хүрээнд хуашингийн жалганаас   10 удаа бор шороо татах ажил хийгдсэн байна. Энэ онд хаврын мод тарилтын ажлын хүрээнд 5 албан байгууллага, 3 аж ахуйн нэгж, 25 өрх айл хамрагдан 1800 мод суулгацыг тарьж суулгаад усалгаа, арчилгааны ажлыг ногоон байгууламж, хог хаягдалын үйлчилгээ хариуцсан иргэд хийж ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 18 иргэнээр мод бут тарих ажлыг ажлын 10 хоногт хийлгэн ажилласан. Үүнд: Спорт заалны хашаанд 500 ширхэг хайлаас, 300 ширхэг шар хуайс тарьж суулгасан. Мод үржүүлгийн хашаанд 200 гаран шар хуайс тарьц суулгасан. ЗДТГазрын үүдэнд 114 хайлаас, 20 шар хуайс тарьж суулгасан. СӨБ-ын байгууллага 150 шар хуайс, Цаг уурын салбар 20 ширхэг шар хуайс, Өв Баялаг Малчид хоршоо 20 ширхэг шар хуайс,  5ширхэг монос, 15 ширхэг хайлаас,  Батхаан багийн төвд 300 гаран мод суулгацыг тарьж, 70х60 м харьцаатай хашаа хайс барьж тохижуулан ажилласан байна. Мөн спорт заалны урд хэсэгт 80х12 харьцаатай мод бут тарих талбай бэлтгэн мод суулгах 135 нүх, шудууг ухаж бэлтгээд, 10х10 дөрвөлжин нүд бүхий төмөр тороор хашаалж 580 ширхэг мод суулгацыг ЗДТГазрын төрийн албан хаагчид, тохижилт үйлчилгээ хариуцсан иргэд хамтран тарьж суулгасан байна. Тарьсан мод суулгацыг услах, арчлах, зэрлэг зулгаах ажлыг тохижилт үйлчилгээ хариуцсан иргэд хийж гүйцэтгэсэн байна. Мод суулгац худалдан авахад 2 сая 800,000 төгрөг  зарцуулаад байна. Намрын мод тарилтын ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас зарласан Баян-Өндөр суманд 10 га талбайд ойн зурвас байгуулах тендерт Гоонуга ХХК шалгарч тус ажлыг хийж гүйцэтгэн ажилласан. Тус талбайд мод суулгац тарих ажилд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн хүүхдүүд оролцон 2000 гаран мод суулгацыг тарьж услах ажлыг хийж ажилласан байна. Мөн сумын ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдээр мод тарих, услах ажлыг хийлгэж ажилласан байна. Энэ хугацаанд 10 га талбайд нийт 6300 ширхэг мод суулгацыг тарьж, услах ажлыг хийж гүйцэтгэн ажилласан байна. Тус ажлыг Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга, ойн нэгжийн дарга нар газар дээр нь ирж үзэж танилцсан. Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас 2023 онд цөлжилтийг сааруулах зорилгоор ойн зурвас байгуулах Батхаан багийн төвд мод суулгац тарих хашаа барихад 8,556,000 төгрөгийн санхүүжилтийг гарган хашаа хайс барьж, нутгийн иргэд, 1980 оны төгсөгчид 700 гаран мод суулгацыг тарьж суулгаад байна. ОНХСангийн санхүүжилт (50.000.000) сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ногоон байгууламжийн тендер зарлан Хурд Час ХХК шалгарч мод суулгац тарих  60х60м хашаа хайс барьж, 550 ширхэг шар хуайс, хайлаас тарьсан байна. Тэр бум мод аяны хүрээнд  манай сум 2023 онд нийт 8650 ширхэг мод сулгацыг хавар, намар тарьж ажилласан байна. Сумын хэмжээнд тарьсан мод суулгацын намрын цэнэг усалгааны ажил хийгдэж дууссан байна. Мод тарих ажил өмнөх оноос өссөн дүнтэй байна.

Хэрэгжилт -100  %

7.1.4

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийг хангаж, иргэд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах

 

Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого-50 хувь

Ойн нөөц ашигласны төлбөрийн орлого-85 хувь

Ус рашаан ашигласны төлбөрийн орлого-55 хувь

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрэн төвлөрүүлж, журмын дагуу зарцуулж, тайлан мэдээг байгаль орчны төсөв мэдээллийн санд тогтоосон хугацаанд бүрэн оруулсан байна

Байгаль хамгаалах сангийн төвлөрүүлэлт, зарцуулалтын тайлан БНАТ-2, БНАТ-2б тайлангуудыг Байгалийн нөөц ашиглалтын нэгдсэн системд тогтоосон хугацаанд оруулж ажилласан байна. Иргэд олон нийтэд болон ЕБС-ийн сурагчидад ховор ан амьтан болон хог хаягдал, мод бут тарих, байгаль хамгаалах тухай хуулиар танхимын болон цахим хэлбэрээр сургалт зохион байгуулсан. Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийсэн ажлын тайлан мэдээг Өвөрхангай аймгийн БОАЖГазарт хүргүүлж ажилласан байна. 2023 онд орон нутгийн орлогот 20 сая 800 мянган төгрөгийн орлого оруулж ажилласан байна.

Хэрэгжилт -90 %

7.1.5

Амьтны амьдрах орчныг сайжруулах, өсгөн үржүүлэх, нэн ховор, ховор амьтанд биотехникийн арга хэмжээ авах

 

Агнуурын бүс нутагт биотехникийн арга хэмжээ авсан байдал

Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Есөнзүйл, Бүрд, Гучин-Ус, Төгрөг, Баян-Өндөр сумд биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, батлагдсан төсвийн дагуу нэн ховор, ховор амьтдад биотехникийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Сумын Засаг дарга аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээнд оруулсан 4.1-д Амьтны амьдрах орчныг сайжруулах, өсгөн үржүүлэх, нэн ховор, ховор амьтанд биотехникийн арга хэмжээ авах гэсэн заалт, амьтны амдрах орчныг сайжруулах, биотехникийн арга хэжээний төлөвлөгөөний хүрээнд сумын 2 дугаар багийн нутаг Аргалын уул хэмээх газарт амьдрах Аргаль хонь, Янгир ямаанд биотехникийн арга хэмжээг 2 удаа зохион байгуулж ажиллалаа. 2023 оны 2 дугаар сарын 15 өдөр сумын ИТХ-ын төлөөлөгчид ЗДТГ-ын жолооч, нутгийн иргэд, ЕБС-ийн багш нартай хамтран 10 гаран хүн хамрагдан ажиллаж өвс тавиж өгөх, хужир мараа тавих ажлыг хийж ажилласан. Тус ажилд өвсний фондноос өвс, хужир ачих, уулын оройд өвс, хужир гаргах ажилд хамтран ажилласан. Тус ажилд оролцсон  бинзен шатахуун, өвс, хужир гэх мэт нийт 500,000 төгрөгийн зардал гарган ажилласан байна.

2023 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Сумын Засаг даргын орлогч, 2 дугаар багийн Засаг дарга, нутгийн иргэд, хамтран Аргаль хонь, Янгир ямаанд хужир, өвс ачиж тээвэрлэх, уулын оройд гаргах, өвс, хужир тавиж өгөх биотехникийн арга хэмжээг авч  ажилласан байна. Биотехникийн арга хэмжээг 2 удаа зохион байгуулж авч хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээ, /фото зураг/ БОАЖГазарт хүргүүлж ажилласан.

Хэрэгжилт-100 %

Зорилт 7.2.Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.

7.2.1

Сум бүр хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, батлуулах

 

Хэрэгжилтийн хувь

Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөтэй болсон байна.

Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, байна. ЕБС нь хичээлийн байр, дотуур байр, орчны их цэвэрлээний хуваарь гарган, хуваарийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээг хийж, хогийн пункерны хогийг нэгдсэн журмаар ачиж асгадаг.

Хэрэгжилт-90 %

7.2.2

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах үйл ажиллагааг дэмжих, дахивар бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх боломжийг бүрдүүлэх

 

Хоёрдогч түүхий эд нягтруулж, пресслэх төхөөрөмжийн тоо

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах чиглэлээр иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлж, дахивар бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Хөрсний доройтолыг бууруулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, сааруулах, хамгаалах хог ангилан ялгах хоёрдогч түүхий эд авах хашаа барих ажлыг Уулзвар дулаан хоршоо хийж гүйцэтгэн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 18 иргэн ажлуулж банз, шургааг тайрах, шонгий нүх ухах, зоож чигжих, хашааны банз хадах, барих ажлыг 2023.06.10 өдөр зохион байгуулан ажилласан байна. Хашаа барих материал болох 213 ширхэг банз, 20 ширхэг шургаа, 10кг 80мм хадаасыг Уулзвар дулаан хоршооноос авч хашааг барьж, ажилласан байна. Цаашид хашааг тохижуулан хоёрдогч түүхий эд нягтруулж, пресслэх төхөөрөмжийг суурьлуулж ашиглах ажил хийгдэнэ.

Хэрэгжилт -70 %

7.2.3

Сумын төвүүдэд хог хаягдлын гуравдугаар зэрэглэлийн төвлөрсөн цэгийн ландфилл байгуулах

 

Сумын төвлөрсөн хогийн цэгийг шинэчилсэн эсэх

Хог хаягдлын төвлөрсөн цэгийн талбайн хэмжээг багасгаж, тохижуулсан байна.

Хог хаягдлаа ангилан ялгах талаар иргэд, төрийн албан хаагчидад сургалт сурталчилгааг гарын авлага хүргүүлэх, цахим хэлбэрээр хүргэх, мэдээлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Сумын хогийн төв цэгийн хог хаягдлыг цэгцлэх шатаах, хогийн цэг дотор хаясан малын сэг зэмийг дарж булшлах нүх ухаж бэлтгэн хөдөөгийн иргэдийг малын сэг зэмийг нүхэнд хийж байхыг анхааруулж цахим хэлбэрээр мэдээллийг МЭҮТасагтай хамтран зохион байгуулж ажилласан байна. 2022 онд хог хаягдлын цэгийн талбайн газрыг чөлөөлөн дарж булшилан шинээр хогийн цэг байгуулж 150х250м талбайг ашиглаж, хог хаягдлыг байнгын хуваарийн дагуу тээвэрлэж үйл ажиллалгааг явуулж байна. Хөдөөгийн багуудаас ирэх замд хог, малын сэг зэм хаясан байсныг цэвэрлүүлж хогийн нэгдсэн цэгт тээвэрлэн хүргэж ариутгал халдваргүйжүүлэлтийг мал эмнэлгийн байгууллагаар хийлгэн ажилласан байна. Сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23 -ны өдрийн А157 тоот захирамжаар “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах” ажлыг зохион байгуулж ажилласан байна. Тус ажлын хүрээнд сумын хогийн нэгдсэн цэгт ил задгай асгасан хогийг дотогш оруулах, шатаах зэрэг арга хэмжээг авч ажилласан байна. Сумын төвийн айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, шатаах ажил хийгдсэн байна.

Хэрэгжилт-90%

7.2.4

Сумын хэмжээнд байгаа агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо бүртгэл, нүхэн жорлонгийн тооллогыг зохион байгуулах

 

Тооллогын дүнгээр

Сумын хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн шинэчилсэн судалгаа бий болно.

,

Сумын хэмжээнд байгаа нүхэн жорлонгийн судалгаа гаргаж дүн мэдээг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлсэн байна.

Сумын төвийн албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, мотоциклийг хамруулсан агаарын бохирдлын тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж тоо бүртгэлийг агаарын бохирдлын нэгдсэн системд шивэж оруулан дүн мэдээг орон нутгийн төрийн албан хаагчдын шуурхай зөвөлгөөн болон Өвөрхангай аймгийн БОАЖГазар, УЦОШГазруудад хүргүүлж ажилласан байна. Сумын хэмжээнд нүхэн жорлонгийн судалгааг БОАЖГазрын хариуцсан мэргэжилтэнд хугацаатай мэдээ, тайланг цаг хугацаанд нь явуулж ажилласан.

Хэрэгжилт-90%

7.2.5

Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын хүрээнд хийгдсэн “Ундны усны чанарын судалгаа”-ны нэгдсэн дүгнэлт зөвлөмжийн дагуу сумд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г боловсруулж, батлах

 

Ундны усны стандартад нийцсэн байна.

Ундны усны чанар сайжирсан байна.

Сумын хэмжээнд байгаа иргэдийн ундны болон ахуйн усан хангамжинд ашиглаж байгаа гүн өрмийн болон энгийн уурхайн худгуудын усыг жил бүр шинжилгээнд хамруулан усны шинжилгээний дүгнэлтийг иргэд олон нийтэд болон төрийн албан хаагчидад танилцуулан мэдээллийг хүргэж ирсэн. 2023 онд сумын хэмжээний уст цэгийн тооллогын ажлыг Өвөрхангай аймгийн БОАЖГ, Онги тааз голын сав газартай хамтран зохион байгуулж ажилласан байна. тооллогын ажил  Сумын хэмжээнд усны аюулгүй байдлын судалгаа, мэдээллийн ажил хийгдэж дууссаны дараа сумын төлөвлөгөө боловсруулагдана.

Хэрэгжилтт-100  %

7.2.6

Сум тус бүр булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалан, орон нутгийн өмчид бүртгэх

 

Нэн шаардлагатай булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалах

Нэн шаардлагатай булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалсан байна.

Сумын хэмжээнд хаших нэн шаардлагатай булаг шандны судалгааг багуудын Засаг дарга нараас гаргуулан авч Өвөрхангай аймгийн БОАЖГазарт 4 булгийн эхийг хамгаалах төсөл  хүргүүлж, булгуудын эхийг хамгаалж тохижуулах ажил хийгдэж байна.

Хэрэгжилт -100  %

7.2.7

Сумын төвийн ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоож, хашаажуулах

 

Хуучин тогтоосон бүсийг шинэчилж, хашаажуулсан эсэх

Эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг шинэчилсэн байна.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 07 тоот тогтоолоор сумын төвийн ундны усны эх үүсвэр худгуудад хамгаалалтын бүс тогтоосон. 2021 оны 09 сарын 08-ны өдрийн 29 тоот тогтоолоор Туул голын сав газар нутагт хамрагддаг Хөшгийн хар овоо, Навчит булаг, Баруун босго, Улаан шанд, Олон нуурын гол, Цагаан нуур зэрэг газруудыг Улсын тусгай хамгаалалтанд авахуулах саналыг дахин 2023 онд уламжилан ажилласан.

Хэрэгжилт-100 %

Зорилт 7.3.Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангаж ажиллана.

7.3.1

Сум бүрд байгаль, түүх, соёл, мал аж ахуй, танин мэдэхүйн чиглэлээр орон нутгийн аялал жуулчлалын маршрутыг бий болгож, түүнд түшиглэсэн соёлын үйлдвэрлэл болон брэнд бүтээгдэхүүн бий болгох

 

-Сум бүр орон нутгийн аялал жуулчлалын маршруттай болсон байдал

-Шинээр бий болгосон брэнд бүтээгдэхүүний тоо

 

 

Аялал жуулчлалын маршрутыг шинэчлэн тогтоож, түүнд түшиглэсэн соёлын үйлдвэрлэл болон брэнд бүтээгдэхүүн бий болгосон байна.

Баян-Өндөр сумын хэмжээнд түүхийн дурсгалт газруудын судалгааг авч ажиллаж байна. Сумын хэмжээний тахилгат хайрхануудын түүх, ямар ямар түүхтэйг өндөр настан, болон нутгийн иргэдээс түүхийн эх сурвалж судалгааг авч ажиллаж байна. Мөн сумын тахилгат хайрхануудыг СИТХурлын 2009.10.30 -нд тусгай хамгаалалтанд авхуулж тэр үеэс эхлэн түүх соёлын дурсгалт зүйлсээ танин мэдүүлэх, сурталчилах чиглэлээр ажиллаж байна.Орон нутагтаа сургуулийн сурагчдыг орон нутгийн түүхийн дурсгалт буган хад болон сүг хадны зургийг хамгаалах, Харзтайн хийдийн туурь, Уулын агуй зэргийг танин мэдэх талаар сургалт сурталчилгааг хүүхдийн эрхийн ажилтантай хамтран зохион байгуулж  ажилласан байна. Сумын хэмжээний түүхийн дурсгалт эртний булш бунхан, хиргисүүр, тахилын онгон, зэрэг дурсгалт газруудын тооллого 2010 онд хийгдсэн, 2022 онд дахин тооллого хийж цахим хэлбэрт бүртгэлжүүлэх ажил хийгдсэн. Сумын байгаль, түүх, соёл, мал аж ахуй танин мэдэхүйн чиглэлээр орон нутгийн аялал жуулчлалын маршрутыг бий болгож, түүнд түшиглэсэн соёлын үйлдвэрлэл болон айраг эсгэх арга технилоги, хөхүүр, хөхүүрийн айраг хийх эртний өв соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, зэрэг сумын аялалын маршрутыг гарган сумын Засаг даргаар баталгаажуулан Өвөрхангай аймгийн БОАЖГазар, болон аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн  саналд, төслийг хүргүүлэн ажилласан байна      

Хэрэгжилт-100 %

7.3.2

Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд орчны бохирдол, хог хаягдлын нэгдсэн менежментийг хэрэгжүүлж ажиллах

 

Стандартын шаардлагад нийцсэн хог хаях цэг, ариун цэврийн байгууламжийг бий болгосон байдал

Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлэнэ  Орон нутагтаа тохирсон аялал жуулчлалын төлөвлөгөө маршрутыг гарган ажиллаж байна.

Хэрэгжилт-70 %

7.4.Байгаль орчны хяналт,шалгалтын чиглэлээр

7.4.1

Хүрээлэн буй орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, цаг үеийн шинж чанартай эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулах

 

Хэрэгжүүлсэн ажил, хамрагдсан иргэний тоо

Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдын хяналт шалгалт явуулахад шаардлагатай унаа, шатахуун, үйл ажиллагааны зардлаар хангах, багийн иргэдийн нийтийн хуралд оролцож урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулсан байна.

Сумын гэмт хэргээс урдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран ажиллаж тухайн онд хийх ажлын төлөвлөгөөнд хүрээлэн буй орчны гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл хяналт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах талаар төлөвлөгөөнд тусгуулан ажиллаж байна. Зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, цаг үеийн шинж чанартай эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулан ажилласан. 2023 онд Монгол Улсын Засгийн газраас гадаадын иргэдэд идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар бариулах шийдвэрийн дагуу  3 удаа хяналт тавин ажилласан.

Хэрэгжилт-90%

7.4.2

“Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах

 

Төлөвлөгөө хэрэгжилтийг хангасан эсэх, нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэх

Уянга сум 115 га, Нарийнтээл сум 70 га, Зүүнбаян-Улаан сум 20, Тарагт сум 10 га, Бат-Өлзий сум 63 га, Хайрхандулаан сум 20, Баруунбаян-Улаан сум 22 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийлгүүлж төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулсан байна.

Жилдээ

НАЙМ.ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАР

Зорилт 8.1.Газар, барилга байгууламжийн мэдээллийг нэгдсэн цахим системд бүртгэж, мэдээллийн сан үүсгэнэ.

8.1.1

Тухайн сумын нутаг дэвсгэрт олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж өөрийн хайгуулын талбайд хайгуулын ажил хийхэд дэмжлэг үзүүлж ажиллах

 

Орон нутгийн зүгээc үзүүлсэн дэмжлэг

Төлөвлөгөөний дагуу хайгуулын ажлыг гүйцэтгэсэн байна.

Манай сумын нутагт MY-018354 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “АУРУМ МЕТАЛС”ХХК, (РД:5005094) ашиглалтын лиценз, Цайна иневестмент монголиа ХХК (6290906) XV-019676 хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензүүд байдаг. Эдгээр ХХК-аас тухайн суманд үйл ажиллагаа явуулах талаар ямар нэгэн бичиг албан тоот сумын Засаг даргын нэр дээр ирдэг түүнд орон нутагтаа ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, хийлгэх боломжийг олгохгүй байх талаар зохих ажлуудыг хийж байна. 2021 онд Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоонд хандан хууль бусаар олгогдсон байх магадлалтай ашиглалтын лицензийг цуцлуулах талаар нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны байдлаар холбогдох нотлох баримтыг гаргуулахаар эрх бүхий байгууллагуудад хандаж 5-6 удаагийн хүсэлт явуулсан бөгөөд 2022 онд нэмэлт тайлбаруудыг хүргүүлж ажилласан. Нэхэмжлэгчийн өмгөөлөлийн зардалд 2021,2022 онуудад нийт 10,0 сая төгрөг, 2023 онд 2.5 сая төгрөг олгоод байна. 2023 онд манай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзсэн байсныг давж заалдах шатны шүүхэд хүсэлт гарган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж буцаан анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан байдалтай буюу хэрэг маргаан анхан шатны шүүх дээр үргэлжилж байна. нийтдээ шүүх хуралдаан 32 удаа хойшилж шүүх хуралдаан үргэлжилж байна. Хайгуулын тусгай зөьшөөрлийг 2021 оны байдлаар холбогдох нотлох баримтыг гаргуулахаар эрх бүхий байгууллагуудад хандаж 5-6 удаагийн хүсэлт явуулсан бөгөөд 2022 онд нэмэлт тайлбаруудыг хүргүүлж ажилласан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хуулийн хүрээнд батлах боломжгүй байгааг мэдэгдсэн албан тоотыг хүргүүлсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдаж болзошгүй байдал үүсгэсэн тул Цайна инвестмэнт компанийн зүгээс аймгийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ шүүх хуралд Баян-Өндөр сумын Засаг дарга хариуцагчаар оролцсон бөгөөд анхан шатны шүүхэд ялж, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх рүү шилжүүлсэн. Манай сумын зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүх рүү шилжүүлсэн шийвдэр хэвээр үлдсэн. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхэд манайх ялж, Цайна инвэсмент монголиа ХХК анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан байсныг 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэхүү шүүх хуралд сумын Засаг дарга өөрийн биеэр оролцсон.

Хэрэгжилт-100%

8.1.2

Орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудаас хүлээн авсан мөнгөн болон мөнгөн бус хандивыг нийтэд мэдээлэх ажлыг холбогдох хуулийн дагуу зохион байгуулах

 

Мөнгөн болон мөнгөн бус хандивын хэмжээгээр

 

Олон нийтэд мэдээлж ажилласан байдал

Ашигт малтмалын ашиглалтын орлогын хураамж 2022 онд 137,6 сая.төг, 2023 онд 50,2 сая.төг ОНХС-д орж ирсэн ИТХ-ын хуралдаанд танилцуулж ил тод нээлттэй зарцуулж хэвшээд байна. Ашигт малтмалын ашигалалтын аж ахуйн нэгжээс мөнгөн болон мөнгөн бус хандив орж ирээгүй болно

Хэрэгжилт-70 %

8.1.3

Орон нутгийн онцлог, давуу талд тулгуурласан эдийн засаг нийгэмд бодит хувь нэмэр оруулах боловсруулах үйлдвэр байгуулах боломжийн талаар судалгаанд суурилсан санал боловсруулж, 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор  аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх

Мэдээлэл шинэчлэгдсэн эсэх

Мэдээлэл шинэчлэгдсэн эсэх

 

Сум орон нутгийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн мал нядалгааны цэг байгуулах саналыг хүргүүлж, Аймгийн жилийн эцсийн хуралдаанд дэмжигдэж санхүүжилт нь шийдвэрлэгдээд байна. үүнийг дагаж боловсруулах үйлдвэр байгуулах боломж, эдийн засгийн тооцоог хийж байна.

Хэрэгжилт-70%

Зорилт 8.2.Газрын харилцааны салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлж, хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

8.2.1

Газар зүйн нэрийн тодруулалтын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж газар зүйн нэрийн мэдээллийн санд мэдээллийг оруулах

Газар зүйн нэрийн тодруулалтын ажлыг орон нутгийн төсвөөр гүйцэтгүүлэх

Газар зүйн нэрийн тодруулалтын ажлыг орон нутгийн төсвөөр гүйцэтгүүлэх

Газар зүйн нэрийн тодруулалтын ажлыг гүйцэтгүүлж хүлээн авсан байна.

-

8.2.2

Газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх

Хот тосгоны газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны ажлын төсвийг орон нутгийн төсөвт тусгах

Хот тосгоны газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны ажлын төсвийг орон нутгийн төсөвт тусгах

Шинэ газрын төлөв байдлын чанар улсын хянан баталгааны дүгнэлтийг үндэслэн төлөвлөлт, зохион байгуулалтын ажлууд хийгдэнэ.

-

8.2.3

Геодезийн цэг тэмдэгтийн тооллогыг явуулж геодезийн байнгын цэг, тэмдэгтийн цахим санд оруулах

Цэг тэмдэгтийн тоогоор

Цэг тэмдэгтийн тоогоор

Геодезийн байнгын цэг тэмдэгтийн цахим санг шинэчилсэн байна.

 

-

Зорилт 8.3.Барилгын ажлын чанар, аюулгүй ажиллагааны хэрэгжилтийг хангах, хяналт тавих

8.3.1

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгөөс дээш хөрөнгөөр хийгдэж байгаа барилга угсралт, засварын ажлын захиалагчийн хяналтыг аймгийн Засаг даргын эрхлах асуудлын хүрээний агентлаг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар гүйцэтгүүлэх

 

Барилга угсралт, засварын ажлын гүйцэтгэлээр

Барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ашиглалтад орсон байна.

Дунд сургуулийн нүүрэн талын болон Б блокын дээвэр засварын ажлыг улсын төсөв 78,574,278 (далан найман сая таван зуун далан дөрвөн мянга хоёр зуун далан найм) төгрөгийн санхүүжилтээр “Цаст тэргүүн канстракшин” ххк хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. 100-н хүүхдийн дотуур байрын хэсэгчилсэн засварт дээд, доод давхарын коридор, тасгуудын хаалга болон гал тогооны засварын ажлыг “Хүүшийн гэгээ” ХХК хийж гүйцэтгэсэн.

Хэрэгжилт-90 %

8.3.2

Барилга, байгууламжийг гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах

 

Боловсролын салбарын барилга, байгууламжийн тоогоор

Боловсролын салбарын барилга, байгууламжийг гэрчилгээжүүлсэн байна.

2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/41 дүгээр тоот шийдвэрээр ерөнхий боловсролын сургуулийн 3,200 м2 газрыг сунгаж, 6201000768 дугаар бүхий  29,663 м2 хэмжээтэй болгож, 0000173667 дугаартай газрын гэрчилгээг шинээр гаргаж авсан. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн газрын албаны хүмүүс ирж, сургуулийн биеийн тамирын талбайн газрын хэмжилтийг хийсэн. Одоогоор кадастрын зураг болон газрын хэмжээ гараагүй байна.

Хэрэгжилт-90%

ЕС.ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР

Зорилт 9.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, сумын хэмжээнд шинээр бий болох ажлын байрыг төлөвлөн, ажилгүйдлийг бууруулж, тогтвортой байнгын ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

9.1.1

Сумын онцлог, бүтээн байгуулалт, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага болон бусад хөтөлбөр, төслийн хүрээнд байнгын ажлын байр шинээр бий болгох, ажилд зуучлах арга хэмжээг зохион байгуулах

 

Шинээр бий болсон ажлын байрны тоо

 

Аймгийн хэмжээнд 2500 ажлын байр бий болгосон байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт шаардлага хангасан иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулж сумын фэйсбүүк группээр төсөл хүлээн авах зарыг түгээж мэдээлэл бэлтгэн 4-5 удаа зарлаж.  Нийт 15 төсөл хүлээн авч амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар  оруулж. Ахмад-2, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эх-1, ХБИргэн-1, аж ахуй эрхлэх төсөлд-3, малжуулах төсөлд-6 иргэнийг хамруулаж. 13 иргэнийг төсөл хөтөлбөрт хамруулсан байна. Мөн Хоршоо хөгжүүлэх сангаас  6 иргэн хамрагдаж. Нийт 182,0 сая төгрөгийн санхүүжилт олгож  19 иргэн шинэ ажлын байртай болсон байна. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн ажлын эхлэл, явц ямар байгаад иргэдтэй санал солилцож, явцын хяналт хийж тайлан мэдээг ХХҮГ-т хүргэн ажиллалаа. Мөн 5-6-р сард нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж ажилгүй 51 иргэнийг хамруулсан. Нийтийг хамарсан ажлаар нийтийн зэмшлийн гудамж зам талбайд бүтээн байгуулалт хийх ажлаар цэцэрлэгт хүлээнд мод тарих ажилд 31 иргэнийг хог цэвэрлэх ажилд 20 иргэнийг суманд үйл ажиллагаа явууллаж байгаа. Барилгын компаниудтай хамтран ажиллаж 19 иргэнийг  түр ажлын байранд зуучилсан. Шинээр ажил хайгчаар 32 хүнийг бүртгэн 102 хүнийг түр болон байнгын ажлын байранд зуулчилсан ажилласан байна.

Хэрэгжилт-90 %

9.1.2

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллах

 

Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоо

 

Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоогоор 23

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт 13 иргэн, Хоршоо хөгжүүлэх сангаас  6 иргэн хамрагдаж. Нийт 182,0 сая төгрөгийн санхүүжилт олгож  19 иргэн шинэ ажлын байртай болсон байна. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн ажлын эхлэл, явц ямар байгаад иргэдтэй санал солилцож, явцын хяналт хийж тайлан мэдээг ХХҮГ-т хүргэн ажиллалаа.

Хэрэгжилт-100%

9.1.3

Зорилтот бүлгийн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах

 

Үйлчилгээнд хамрагдсан иргэний тоо 12

Аймгийн хэмжээнд

2500

Зорилтот бүлгийн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр ханган. Зорилтот бүлгийн иргэдээс бүлийн төсөл авах зарыг түгээж мэдээлэл бэлтгэн 1-2 удаа зарлаж 2 төсөл хүлээн авч өрх толгойлсон эх, ахмад настан Д.Нэргүйгийн “ цайны газар” бүлгийн  төсөл дэмжигдэж 1,0 сая төгрөгний санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, байнгын ажлын байраар хангагдсан байна. Зоилтот бүлгийн 12 иргэдийг ажлын байранд зуучилсан байна.

Хэрэгжилт-100%

Зуучлагдсан иргэний тоо 102

Аймгийн хэмжээнд

1070

9.1.4

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем Ejob платформыг тухайн орон нутгийн ажил олгогч, ажил хайгч, иргэд, олон нийтэд танилцуулж сурталчлан таниулах

 

Арга хэмжээний тоо

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем Ejob платформыг тухайн орон нутгийн ажил олгогч, ажил хайгч, иргэд, олон нийтэд танилцуулж сурталчлан таниулсан байна

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем Ejob платформыг тухайн орон нутгийн ажил олгогч, ажил хайгч, иргэд, олон нийтэд танилцуулж  сурталчлан 4 сард нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж гарын авлага поршурыг тарааж  сумын нэгдсэн групп болон, төрийн албан хаагчдын нэгдсэн группт цахим хэлбэрээр тавьж мэдээлсэн байна.

Хэрэгжилт-90%

9.1.5

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд залуучуудыг хамруулах

 

Байнгын ажлын байраар хангагдсан иргэний тоо

Аймгийн хэмжээнд 1000 иргэн

Аймгийн ХХҮГ-аас зарласан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, Залуучуудыг гарааны биенесийг дэмжих хөтөлбөр”-ийн талаарх мэдээллийг сумын фейсбүүк группээр иргэдэд нээлттэй мэдээлж, иргэдээс төслийг хүлээн авч хугацаанд нь газарт дамжуулж ажиллалаа. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны 5 иргэний төслийг хүлээн авч газарт хүргэснээс Ж.Энхбат “Саалийн үнээ худалдан авч сүү цагаан идээ борлуулах ”, Саранхүү “нэхий эдэлэл боловсоруулах, Т.Цэцэгмаа оёдолын  төслүүд дэмжигдэж, 30 сая төгрөгний санхүүжилт авч 4 иргэн байнгын ажлын байраар хангагдсан байна. Мөн хөжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт С.Болортуяа сүү цагаан идээ ” төсөл дэмжигдэж 5 сая төгрөгний санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, ажлын байртай болсон байна. Мөн Чингис, Буяннэмэх, Даваасүрэн, Даваасамбуу, Жигжидсүрэн, Даваапунцаг гэсэн мал маллах сонирхолтой 6н залуу малчин өрхыг дэмжин ХЭСангаас тус бүр 5 сая төгрөгний малжуулах хөтөлбөрт хамрагдаж, ажлын байртай болсон. Хоршоо хөгжүүлэх сангаас 2 аж ахуй нэгж 4 иргэн нийт 6н иргэн ажлын байртай болсон 2023 онд нийт 16 иргэн шинэ  хөтөлбөрт хамрагдсан санхүүжилт 168 сая хөтөлбөрт хамрагдсан иргэдийн ажлын эхлэл, явц ямар байгаад иргэдтэй санал солилцож, явцын хяналт хийж ажиллалаа. Түр ажлын байраар 51 иргэнОюутан, цэрэг, ажил хайж буй иргэдийг ыг ханган цалинжуулан ургац хураалтад оролцуулах, солонгост гэргээгээр ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэх,  2023 оны 5 сарын 08-аас 5 сарын 24-ны хооронд зохион байгуулагдсан хөдөлмөрийн цахим яармагийн талаарх мэдээллийг сумын группэд байршлуулж иргэдэд мэдээлэл хүргэж ажиллалаа.

Хэрэгжилт-90 %

9.1.6

“Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах

 

Бий болсон ажлын байрны тоо

Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоогоор 6

Хөтөлбөрт хамрагдсан өрх иргэдийг судалгаагаар өрхийн иргэн бүрээр гаргалаа. Хөтөлбөрт 8 өрхийн 37 иргэн хамрагдаж байна. Иргэдийн 17 нь 18 аас дээш насны иргэд байна. Хөтөлбөрт хамрагдаж байгаа. Өрхөөс Хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэн Д.Саранхүү 10 сая, Т.Цэцэгмаа 10 сая С.Болортуяа 3 сая төгрөгний  ХЭДС-ийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж санхүүгийн дэмжлэг авсан. Мөн Дуламрагчаа ЗДТГазарт хог ачих үйлчилгээны ажилтан, Сумад барагдаж байгаа шинэ эмнэлэг, халуун ус дээр 5 иргэн түр ажлын байраар ханган ажилсан. Тухайн өрхийн орлого нэмэгдэж, амьдралд ахиц гарч байна. Одоогийн байдалаар 1 иргэн төсөвт байгууллагад 3 иргэн төсөл авч өрхийн орлоготой болсон 4 иргэн малчнаар ажиллаж байна. Эдээр иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч зохих түвшний сургалтанд хамрагдаж, боловсролын түвшин дээшилсэн байна. 

Хэрэгжилт-90 %

9.1.7

“Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

 

Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоо

Аймгийн хэмжээнд 3800 иргэн

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээ, төсөл хөтөлбөрт шаардлага хангасан иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулж сумын группээр төсөл хүлээн авах зар мэдээлэл бэлтгэн 2-3 удаа тавьсан 4 эмэгтэй төсөл авсан байна. Нийтийг хамарсан ажлаар нийтийн эзэмшлийн гудамж талайд бүтээн байгуулалт хийх ажлын хүрээнд 6 сард  нийтийг хамарсан ажлаар хийж гүйцэтгэж ажилгүй 20 иргэнийг НХА-32 түр ажлын байраар хангасан ба 10 эмэгтэй түр ажлын байранд зуучлагдан ажилласан. Төсөвт байгууллагад 3 эмэгтэй ажилд орсон. Хөдөлмөрийн тухай болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар эмэгтэйчүүдэд утсаар, цахимаар, үйлчилгээ авсан иргэдэд мэдээлэл хүргэж ажиллалаа. Цалинтай ээж хөтөлбөрт 127 эх хамрагдаж, 63,5 сая төгрөгний тэтгэмж авсан байна. Сум хөгжүүлэх сангийн зээлд оёдол, монгол дээл хувцас, сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр 4 эмэгтэй төсөл ирүүлэн  ажлын байртай болсон. ОНОТХҮ-ний бүлийн төсөлд 2-р багийн өндөр настан Д.Нэргүйгийн  төсөл дэмжигдэж санхүүгийн дэмжлэг авсан байна.

Хэрэгжилт-90 %

 

Зорилт 9.2. Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг

ханган ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлнэ.

9.2.1

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлын төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, хяналт тавьж ажиллах

 

Төсөвт батлагдсан дүнгээр

Батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлсэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль"-аар гарын авлага бэлтгэн мэдээллээ сумын групп болон мэдээллийн самбарт байршуулан иргэдэд мэдээлэл хүргэж ажилласан. Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс гишүүд 1 удаа цахим хэлбэрээр сургалт зохион байгуулсан 2023 оны 4-р сарын 17-ны өдрийн сургалтанд сумын зөвлөлийн гишүүд бүрэн хамрагдсан. Ажил олгогч нарт зориулан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, соёл зан үйлийг төлөвшүүлэх, ХАБЭА-н хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг уриалж, гарын авлага поршурыг сумын нэгдсэн групп болон, төрийн албан хаагчдын нэгдсэн группт цахим хэлбэрээр тавьж мэдээлсэн. ХАБЭА-н сарын аяныг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу ажлаа явуулж тайлангаа гарган аймгийн ХХҮГ-т хүргүүлж ажилласан. Мөн төсөвт байгууллагуудыг ажиллагсдыг эрүүл мэндийн багц шинжилгээнд хамруулах, үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа. Суманд үйл ажиллагаа явуулж буй  аж ахуйн нэгжийн 7 уурын зуух, 2 шатахуун түгээх станцад  очиж ХАБЭА-н талаар заавар зөвлөмж өгч ажилласан. Мөн ажлын хувцас хамгаалах хэрэгсэл, нормын сүү олголтонд үзлэг шалгалт хийж заавар зөвлөгөө өгч ажилласан.

Хэрэгжилт-90%

9.2.2

Хөдөлмөрийн бэрхшээлтэй хүнийг ажиллах нөхцөл, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх

(Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл)

 

 

Хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан аж ахуйн нэгж байгууллагын тоо

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн мөнгөн дүнгээр

Аймгийн ХХҮГ-аас зарласан” хөжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт С.Болортуяа сүү цагаан идээ ” төсөл дэмжигдэж 5 сая төгрөгний  санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, ажлын байртай болсон байна.  Түр ажлын байраар 5 иргэн хангасан. ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй 4 хүн ажилладаг. Тус хүмүүстэй ажлын байрны нөхцөл байдлыг уялдуулан, ажлын бус цагаар болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцуулахгүй байх тухай өөрсдийн гаргасан хүсэлтийн дагуу хамтран ажиллаж байна.

Хэрэгжилт-90 %

Зорилт 9.3.Нийгмийн хамгаалал, нийгмийн бүлгүүдэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэж, гомдол чирэгдэлгүй ажилласан байна.

9.3.1

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох шинэчилсэн аргачлалын дагуу харьяа нутаг дэвсгэрийн зорилтот өрх, иргэнийг тодорхойлоход хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагад бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлж хамтран ажиллах

 

Бүх талын дэмжлэг, үзүүлж хамтран ажилласан байна

Шинэчилсэн аргачлалын дагуу судалгааг зохион байгуулж, хамтран ажилласан байна.

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн зорилтот бүлгийн 13 өрхөнд орлогыг орлуулан тооцох аргачлалаар амьжиргааны түвшин тогтоох судалгаа авч аймагт хүргэн ажилласан. Одоо халамжаас-хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нэмэлт судалгаа авах, шинээр ХЭБичигт өрх хамруулах үйл ажиллагаа хийгдэхгүй байна.

9.3.2

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа, ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн насны иргэдийг нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцуулах асуудлыг орон нутгийн бодлого шийдвэрт тусгуулан Халамжаас-Хөдөлмөрт зорилтыг хэрэгжүүлэхэд санаачилга гарган дэмжлэг үзүүлэн ажиллах

 

Нийтийг хамарсан ажилд хамрагдсан иргэний тоогоор

Хөдөлмөрийн насны иргэдийн 10-аас доошгүй хувийг нийтийг хамарсан ажилд хамруулсан байна.

Сумын хэмжээнд Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар хөтөлбөрт хамруулан. 23 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авахаас татгалзсан байна. 2023 онд ХЭБичгийн үйлчилгээнд хамрагддаг 5 өрх байна. Үүнээс ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн насны 9 иргэдийг нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцуулсан.

Хэрэгжилт-90%

9.3.3

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэх, үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг чадавхжуулахад анхаарч ажиллах

 

Хамрагдсан иргэдийн тоогоор

Үйлчилгээнд зорилтот өрх иргэнийг хамруулсан байна.

Д.Нэргүйгийн “ цайны газар” бүлгийн  төсөл дэмжигдэж 1,0 сая төгрөгний санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, байнгын ажлын байраар хангагдсан байна. Цаашдаа бүлгийн төсвийг нэмэгдүүлэх, үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг чадавхжуулахад анхаарч ажиллаж байна.

Хэрэгжилт-90%

9.3.4

Ахмад настны хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт заасан “Ахмадын сан”-г байгуулан, журмын дагуу хэрэгжилтийг ханган ажиллах

 

Ахмадын сан байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын тоо

 

Сум бүрт 3-аас доошгүй байгууллага ахмадын сан байгуулан ажиллуулсан байна

Ахмад настны хуулийн дагуу төрийн байгууллагууд байгууллагын харьяалалтай 64 ахмад байна. Эдгээр ахмадуудад жилд 2 удаа гарын бэлэг гардуулж ажиллаж байна. Мөн ахмадын хорооны даргад ЗДТГ-аас гэрээнд заасны дагуу 5-р сарын 1-ны өдрөөс хойш 350,000 төгрөгийн урамшуулал олгож ажилласан байна.

Хэрэгжилт-90 %

9.3.5

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангаж, хөндлөнгийн нөлөөлөлгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж хамтран ажиллах

 

Хамтран ажилласан байна.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангаж ажилласан байна..

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангаж, хөндлөнгийн нөлөөлөлгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах цахим сургалтад 1 удаа хамруулж, 3 удаагийн зөвлөмж чиглэл өгч ажилласан. 2023 онд 16 удаа хурал хийж 123 асуудал шийдсэн байна.

Хэрэгжилт-100 %

9.3.6

Төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлийн талаар сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, орчны хүртээмжийн үнэлгээ хийж, нийт төрийн байгууллагын 50-с доошгүй хувийг хүртээмжтэй болгох

 

Сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсан тоо

Үнэлгээ хийсэн байгууллага аж ахуйн нэгжийн тоо

Хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байгууллагын тоо

-Сумын нийт төрийн байгууллага хүртээмжийн үнэлгээ хийсэн байна

-Суманд 2 оос доошгүй байгууллага хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байна.

Сумын нийт төрийн байгууллага хүртээмжийн үнэлгээ хийсэн байна. ЗДТГ, ЭМТ, ЕБС, СӨБ  зэрэг байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүн орж гарах гарцтай байгаа.  Сумын группэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарал бүхий мэдээллүүдийг  тавьж хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт хамааралтай мэдээллээ олж авах боломжоор ханган ажиллаж байна.

Хэрэгжилт-100 %

9.3.7

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийг жилд 2-оос доошгүй удаа зарлан хуралдуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний Үндэсний зөвлөлөөс баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, үр дүнг улирал тутам тайлагнах

 

Төлөвлөгөөний хэрэгжилтээр

Хөгжлийн бэрхшээлтэй хүний Үндэсний зөвлөлөөс баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажилласан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-иар гарын авлага бэлтгэн нийтдээ хөгжлийн бэрхшээлтэй 69 иргэнд тарааж мэдээллээр хангаж ажилласан.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг шинэчлэн гаргасан ба  нийт хөгжлийн бэрхшээлтэй  иргэн 112, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 16  иргэн судалгаагаар гаргав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Шижир эрхэс“ ХХК –н дагуу 2 өдөр ажиллаж Протез ортопедийн болон тусгай  хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн жишиг үнийн жагсаалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гарын авлагаар бэлтгэн хүргэж, иргэд ямар ямар хөнгөлөлт авч болох мэдээллийг хүргэсэн. Тайлан мэдээг аймагт хүргэн ажилсан байна.

Хэрэгжилт-90 %

Зорилт 9.4.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

9.4.1

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах

 

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь

90 хувиас дээш

2022 оны 10 сараас 2023 оны 03 сар хүртэлх хугацаанд Хуульзүй дотоод хэргийн яамнаас Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нөлөөллийн ажлыг сайжруулах нь төсөл бичиж, бичсэн төсөл шалгарч 14,575,000 мянган төгрөгний санхүүжилтийг сумандаа авчирч олон олон ажлуудыг хийж ажиллалаа.

9.4.2

“Хүүхэд хамгаалал”-ын хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлж, шаардагдах төсвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах

 

 

Үйлчилгээнд хамрагдсан гэр бүл, хүүхдийн тоо

 

 

 

 

10000

 

 

Хамтарсан баг энэ онд 10 кейс дээр ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ хийж хамтарсан багаар шийдвэрлэх асуудлаа хамтдаа шийдэж багийн дарга нартай баг багруу хандан ажиллаж байна. ЕБС-ын дотуур байрны сурагчдын амьдрах орчин нөхцөлд хяналт шалгалт хийж, хоол цайны амт чанар хүрэлцээ хангамжийн талаар хяналт хийж судалгаа авч ажилласан. Хамтарсан багийн хувьд үйлчлүүлэгчээ ажлын байран дээр дуудан авчрах олны нүдэн дээр уулзах зэрэг тохиромжгүй байдаг тул орчин нөхцөлтэй танилцах үйлчлүүлэгч дээр очих, асуудлыг эрж хайж олоход шатахуун хэрэгтэй байдаг иргэдийн хурлаас хамтарсан багт тодорхой хэмжээний төсөв мөнгө шийдэж өгөх шаардлагатай байна. Хүүхэд хамгааллын багийн гишүүн нэг бүртэй нууцын гэрээ байгуулсан. Хүүхэд хамгааллын бодлогыг багш нэг бүрт танилцуулан, ёс зүйн гэрээг багш бүртэй байгуулсан. Хүүхэд хамгааллын бодлогыг сургуулийн кридорт байрлуулсан. Нийт багш ажилтантай хүүхдийн болон байгууллагын асуудлаар нууцын гэрээ байгуулсан. Эрсдэлийн судалгааны дагуу бага, дунд сургууль, 3 дотуур байрны орчинд 1,330,000 (нэг сая гурван зуун гучин мянга) төгрөгөөр гэрэлтүүлэг авч хийсэн.

Хэрэгжилт-90 %

9.4.3

Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах

 

Үйл ажиллагааны тоо

 

Оролцогч хүүхэд, залуучуудын тоо

40

 

 

15000

Хүүхдийн зөвлөлийг шинэчилэн байгуулж мөн сумын нийгмийн бодлогын мэргэжилтний удирдлаган доор НАНДИН нэртэй охидын зөвлөл байгуулан ажиллаж байна. Хүүхдийн зөвлөлийн тэргүүнээр 11 а ангийн сурагч Т. Норовбанзад сонгогдож аймгийн ГБХЗХГазрын мэргэжилтэнтэй шууд холбогдож аймгийн хүүхдийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс мэдээ мэдээлэл авч бусдадаа солилцож байна. Сумын залуучуудын холбоо болон залуучуудын зөвлөлийг 2024 онд шинэчлэн батлах шаардлагатай.

Хэрэгжилт-90%

9.4.4

Насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах

 

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо буурсан байна.

2023.10.11 ны өдөр Охидын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ЕБС-ын 1-12 ангийн охидод хүчирхийлэл, татгалзах чадварын талаар сургалт, шүлгийн уралдааныг зохион байгуулж сумын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран охидод 2ш нандин хайрцаг захиалсан байна.

Хэрэгжилт-90%

Зорилт 9.5. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж, жендэрийн салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний хэрэгжилтийг хангаж, бүх нийтийн жендэр ба эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг оновчтой арга, хэлбэрээр зохион байгуулж ажиллана.

9.5.1

Жендэрийн салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээнд иргэд, олон нийт, зорилтот бүлгийг хамруулах, жендэрийн дэд хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах 

Төлөвлөгөөний хэрэгжилтийн хувиар

Төлөвлөгөөний хэрэгжилтийн хувиар

90 хувиас дээш

Жендэрт суурилсан хүчирхийлэлд өртдөг, гэр бүлийн хүрээний харилцаа хандлагын доголдолтой гэр бүлүүдтэй түлхүү ажиллаж, мэдээлэл зөвлөгөө өгөх, сургалт суртчилгаанд хамруулах үйл ажиллагаанд 25 гэр бүл 50 иргэн, ЕБС-ын 8-12 р ангийн 236 сурагчдад урьдчилан сэргийлэх сургалт суртчилгаа явуулж гарын авлага тараах материал хүргэж ажилласан байна.

Хэрэгжилт-90%

 

Зорилт 9.6.Эрүүл мэндийн даатгалын  хамрагдалтыг нэмэгдүүлэх,эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах

9.6.1

Сум бүр малчин өрхийн гишүүн бүрийг, суралцагч, хувиараа хөдөлмөр  эрхлэгч иргэдийг  эрүүл мэндийн даатгалд хамруулах хөдөлгөөн өрнүүлэх

 

 

Шимтгэл төлөлтийн гүйцэтгэл

 

Эрүүл мэндийн даатгалын орлогын төлөвлөгөө 23248,0 мянган төгрөг, гүйцэтгэл 22541,0 мянган төгрөг, биелэлт 100 хувьтай байна. Орлогын 90 гаруй  хувь нь E баримтаар эрүүл мэндийн даатгалаа төрийн үйлчилгээний дансанд тушааж хэвшсэн, эрүүл мэндийн даатгал цахимд 10-20 минутад харагдаж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэл үүсэхгүй байна

9.6.2

Суманд ажиллаж буй аж ахуйн нэгж,  ажил олгогч даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлүүлэх өр, авлагагүй байх

 

Шимтгэл төлөлтийн гүйцэтгэл

 

Шимтгэлийн орлого 543621,8 мянган төгрөгөөр орлогын төлөвлөгөөг 70,5% биелүүлж өр авлагагүй ажиллаж байна.

Хэрэгжилт-90%

АРАВ.ЭРҮҮЛ МЭНД

Зорилт 10.1.Коронавируст халдвар (КОВИД -19 )-ын цар тахлаас сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны тогтвортой

байдлыг хангах чиглэлээр

10.1.1

Халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тандалтыг эрчимжүүлэх, тусламж үйлчилгээг оновчтой үр дүнтэй зохион байгуулж, нөөцийн бэлэн байдлыг хангах

 

-Зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтын түвшин

5-13,3%

2023 онд нийт нас баралт 9  үүнээс зүрх судасны өвчнөөр нас барьсан 5-13.3%- тай байна.Гэртээ нас барьсан -5

Эрэгтэй-3

Эмэгтэй-2

2023 онд нийт хорт хавдраар бүртгэгдсэн иргэн-3  Үүнээс нас баралт-2-5.3% тай байна

Эрэгтэй-1

Эмэгтэй-1

2023 оны 11-р сарын  байдлаар нийт 41 эх үүнээс 39 эх эхний 3 сартай хяналтанд орсон, хожуу буюу хяналт-2, шилжиж ирсэн-4,  төрсөн эхчүүд-42, Үүнээс: СЭМТ-3, БОЭТ-21, УБ-16, Хархорин-2, Өсөлтгүй жирэмслэлт-5, Зулбалт-2,  Жирэмсний хяналт 97,4% . Жирэмсний эрт хяналтыг эрчимжүүлэх ажиллаж. Одоогоор хяналтанд 20 жирэмсэн хяналтанд хянагдаж байна. Хөхний үзлэгт 1096 хүн хамрагдахаас 636 хүн хамрагдсан байна. 58%  Умайн хүзүүний үзлэгт нийт 210 хүн хамрагдахаас 134 хүн хамруулан 63,8%-тай  шаардлагатай хүмүүсийг дээд шатлалын эмнэлэгт илгээн онош тодруулан эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж улирал бүр мэдээ гарган тайлагнаж ажиллаж байна. Нярайн төрсний дараах 72 цагт, 1 сар хүртэл 7 хоног тутамд  0-5 хүртлэх насны хүүхдийг сар бүр гэрийн эргэлтээр эргэж зохих зөвөлгөө мэдээ мэдээлэл хүргэж байна. Нярайн эргэлтийг сар бүрийн 23-25 өдрүүдэд тус хариуцсан гудамж хороололд эргэн хяналт хийж нярайн жин, өндөр болон өсөлт бойжилтыг хүүхдийн дэвтэр тэмдэглэн дархлаажуулалтанд хамруулсан.

Хэрэгжилт-100%

 

-Хорт хавдраас шалтгаалсан нас баралтын түвшин

2-5,3%

                                                    Зорилт 10.2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр

10.2.1

Нийт урьдчилан сэргийлэх болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцох

 

-Артерийн даралт ихсэлтийн эрт илрүүлгийн (18-аас дээш нас) хувь

58,9%

Артерийн гипертензи нийт хамрагдвал зохих 1480 үүнээс 10 сарын байдлаар 871 иргэн хамрагдаж 58.9%-тай байна.Давтан үзлэг-133 Онош батлагдсан-4

Чихрийн шижингийн эрт илрүүлэг хамрагдвал зохих 902 үүнээс 835  иргэн хамрагдаж 92.6%-д хүрсэн байна.Давтан үзлэг-0

Хөхний эрт илрүүлэгийн үзлэгт хамрагдвал зохих 1096 үүнээс 636 иргэн хамрагдаж 59.0%- тай  байна.

Умайн хүзүүний эрт илрүүлэгт Хамрагдвал зохих 210 үүнээс 134 иргэн  хамрагдаж 63.8% -тай байна.

Нийт үзлэг 10 сарын байдлаар 3882  үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг-1370-35.2%, амбулторын үзлэг-1534-39.5% , идэвхитэй хяналт-649-16.7%,Гэрийн идэвхитэй хяналт- 189-4.8% Гэрийн дуудлага-140-3.6% тай байна

Хэрэгжилт-100 %

 

-чихрийн шижингийн эрт илрүүлгийн (40-аас дээш нас) хувь

92,6%

 

 

-хөхний өмөнгийн эрт илрүүлгийн (40 түүнээс дээш нас) хувь

59%

 

 

-умайн хүзүүний эрт илрүүлгийн (30 ба түүнээс дээш )

63,8%

 

 

-Нийт үзлэгт урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь

36.6%

10.2.2

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог орон нутагтаа зохион байгуулж, үр дүнг тооцох

 

Нийт хүн амын хамрагдалтын хувь

25,5%

Цэргийн төв эмнэлгийн үзлэг оношлогоонд 412 хүн хамрагдсан. Цэрэг татлагаар 126 цэрэг хамрагдсан. Ахмад настны үзлэгт 156 ахмад хамрагдсан. Хэт авиан оношлогоонд 260 хүн хамрагдаж нийт 954 хүнийг эрт илрүүлэг болон оношилогоо шинжилгээнд хамруулсан байна.

Хэрэгжилт-100%

10.2.3

Хүн амын дунд тэргүүлж буй халдварт бус өвчлөл нас баралтыг бууруулах арга хэмжээг зохион байгуулах, үр дүнг тооцох (10000 хүн амд)

 

 

-Зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтын түвшин

13.3%

2023 онд нийт нас баралт 10 үүнээс Зүрх судасны нас баралт-5 байна.

 

 

Хорт хавдарын нас баралт-3 байна.

 

 

 

 

Хэрэгжилт -100 %

 

 

 

 

 

 

 

-Хорт хавдраас шалтгаалсан нас баралтын түвшин

8.0%

 

-Амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин

0,0

 

-Санамсаргүй хордох, хорт бодист өртсөнөөс шалтгаалсан нас баралтын түвшин

0,0

 

- Хүүхдийн зам тээврийн ослын шалтгаант нас баралтын түвшин

0,0

10.2.4

Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцох

 

-В вируст гепатитын эсрэг сэргийлэх тарилгын 24 цагийн хамралтын хувь

 

 

100

 

 

2023 онд батлагдсан сүрьеэ байхгүй . Дархлаажуулалтын хамралтын хувь 98,5% тай байна

5т,саа,пэв-ын 1р тунд-   36

5т,саа-ын 2-р тунд  - 40

5т,саа-,пэв-ын 2-р тунд- 42

СЭИВ - 40

Угу – 1-р  тунд-  46

Пэв 3-р тун -46

УГУ- ын- 2-р тун - 49  

А гепатит 1-р тун -  36

А гепатит 2-р тун -  49

Сахуу татранги 1-р тун-60

Сахуу татранги 2-р тун-37

Галзуугын вакцинд-         5хүн

Томуугын вакцин  -  270 хүн

Улаан бурхан- 404

БЦЖ,В гепатит  -3

 хүүхэд тус тус  хамруулсан.

Хэрэгжилтт-100  %

 

-Тавт (сахуу, хөхүүл ханиад, татран, Вгепатит, хемофлюсинфлюенза) сэргийлэх тарилгын хамралтын хувь

3-р тун

98,2

 

Улаан бурхан гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилгын хамралтын хувь 2-р тун

100

 

Сүрьеэгийн өвчлөлийн түвшин(10000 хүн амд)

0

 

 

Вирус гепатитын өвчлөлийн түвшин(10000 хүн амд)

0,6

3орилт 10.3.Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр

10.3.1

Алслагдсан орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Явуулын (Мобайл) эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-г зохион байгуулах

 

Явуулын (Мобайл) эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан хүний тоо

Нийт насанд хүрсэн хүн амын 20- оос доошгүй хувь

Алслагдсан орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 76 хүн амд хүрч үйлчилсэн.

Хэрэгжилт-100  %

10.3.2

Сумын эрүүл мэндийн төвүүдийн барилгын цэвэр, бохирын шугамын асуудлыг шийдвэрлэх

 

Шийдвэрлэлтийн хувь

100,0

Цэвэр бохир шугамын асуудлыг азийн хөгжлийн банкны 6 дугаар төслийн хүрээнд цэвэрлэх байгууламжийг барьж шийдвэрлэхээр болсон. Шинэ эмнэлгийн барилгатай хамт

Хэрэгжилт-70 %

Зорилт 10.4.Эх, хүүхэд нөхөн үржихүйн чиглэлээр

10.4.1

Жирэмсний эрт үеийн хяналтын хамралтыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан, гурвалсан халдварын шинжилгээнд хамруулж, эрүүлжүүлэх ажлыг салбар дундын оролцоотойгоор зохион байгуулах

 

Эхийн эндэгдлийн түвшин (100000 амьд төрөлт тутамд)

00

2023 онд Эхийн эндэгдэл байхгүй.

 

Нярайн эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд)

00

 

Жирэмсний эрт үеийн хяналтын хувь

97.4%

 

Амьгүй төрөлтийн түвшин (1000 төрөлт тутамд)

00

 

Гурвалсан халдварын шинжилгээнд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь

100,0

10.4.2

Хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлыг зохион байгуулах

 

Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд)

00

2023онд Нялхсын эндэгдэл болон 0-5 насны хүүхэдийн эндэгдэл байхгүй.

Өсвөр насны төрөлт байхгүй.

 

18,36 сартай нийт 126 хүүхэд хамрагдахаас 76 хүүхэд хамрагдаж 60.3 % тай байна.

 

 

 

 

5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд)

00

 

0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлтийн түвшин (10000 хүүхдэд)

00

 

Өсвөр насны 1000 эмэгтэйд ногдох төрөлтийн түвшин

                 00

 

18, 36 сартай хүүхдүүдийн эрүүл мэнд хөгжлийн цогц үзлэг хийсэн хувь

60.3%

Зорилт 10.5.Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг дэмжин хөгжүүлэх чиглэлээр

10.5.1

Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааны салбарын болон аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх

 

Хэрэгжилтийн хувь

95,0

ЭМГ болон ЭМЯ-аас зохион байгуулагдсан цахим болон танхимын сургалт семинарт эмч, мэргэжилтнүүд46 удаа хамрагдсан байна. Ажлын байранд мэдлэг сэргээх  дотоод сургалтыг 28 удаа хийсэн.Сургалтанд хамрагдсан эмч, мэрэгжилтнүүдийн томилолт, байрны зардалд 2450000 төгрөг зарцуулсан. Улирал бүр ор дүнгийн урамшуулал40-59 хүртэл хувиар олгож байна. Сар бүр гүйцэтгэлийн урамшууллыг 20-50%-р тооцон олгож байна. Хоолны зардлыг сар бүр өдрийн 1000 төгрөгөөр тооцон олгож байгаа. Эмч ажиллагсдаас сэтгэл ханамжийн судалгааг  улирал бүр авч, 91-95%-тай дүгнэгдсэн. БОЭТ-д эмч ажиллагсдыг 2 ээлжээр оношилгоо, шинжилгээнд 100% хамруулж, өвчлөл илэрсэн 8 эмч ажиллагсдыг хяналтанд авч, эмчлэн эрүүлжүүлж байна. Туслах сувилагчаар 1 үйлчлэгчийг бэлтгэн төлбөрийг/490000 төгрөг/ төсвөөс гаргасан.

Хэрэгжилт-90  %

10.5.2

Хүний нөөцийг бүрдүүлэх 3-5 жилийн төлөвлөлттэй ажиллах

 

Хэрэгжилтийн хувь

88,0

Хүний нөөцийг бүрдүүлэх 3-5 төлөвлөлттэй ажиллаж байна.

Хэрэгжилт-90 %

10.5.3

Тайлангийн жилд орон нутгийн төсвөөс хүний нөөцийн чадавхыг сайжруулах, нийгмийн хамгааллын чиглэлээр зарцуулсан хөрөнгийн хэмжээ

 

Төгрөгөөр

Гүйцэтгэлээр

Орон нутгийн төсвөөс хүний нөөцийн чадавхыг сайжруулах, нийгмийн хамгааллын чиглэлээр зарцуулсан хөрөнгө байхгүй.

Зорилт 10.6.Эрүүл мэндийн мэдээлэл технологи, цахим шилжилтийн чиглэлээр

10.6.1

Эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл, технологийн техник хангамж, сүлжээ, программ хангамжийн дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тасралтгүй байдлыг хангаж ажиллах

 

Техник хэрэгслээр хангасан тоо

Гүйцэтгэлээр

 

Эрүүл мэндийн байгууллагад мэдээлэл, технологийн техник хангамж, сүлжээ, программ хангамжийн дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тасралтгүй байдлыг хангаж ажиллаж интернетийн 3-н дамжуулах төхөөрөмжийг байршуулсан.

Хэрэгжилтт-90 %

 

Интернэтийн хурдыг нэмэгдүүлсэн үзүүлэлт

20MB

 

ЕРӨНХИИ  ҮНЭЛГЭЭ

Хэрэгжилт- 93.6

           

 

 

 

 

 

                                                                 ТАЙЛАН ХЯНАСАН

                                                                 БАЯН-ӨНДӨР  СУМЫН ЗАСАГ ДАРГА                                               С.ЧУЛУУНШАГАЙ

 

 

 

                                                                ТАЙЛАН НЭГТГЭСЭН

                                                             ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ                                                          Д.НЯМСҮРЭН