Байгууллагын төлөвлөгөөний тайлан

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын

даргын 2020 оны 100 тоот тушаалын

7 дугаар хавсралт

 

БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2023.12.05                                                                                                                                                                                                                      “Бумбат”

Д/д

Стратеги төлөвлөгөө болон үндэслэж байгаа бусад бодлогын баримт бичиг, хууль тогтоомж

Төсөв /сая.төг/

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

Зорилтот түвшин

Хүрсэн түвшин буюу хэрэгжилт /Хүрээгүй бол тайлбар/

Гүйцэтгэл

ийн хувь

НЭГ. ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ, ТӨРИЙН УДИРДЛАГА БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Зорилт 1.1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлнэ

1.1.1

Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, “Алсын хараа-2050”, аймгийг 2021-2025 хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд ажилтнуудын гүйцэтгэлийн  төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хяналт тавих, үнэлж дүгнэх

0,1  сая.төг

Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг холбогдох хууль, журмын дагуу хугацаанд нь тайлагнасан байдал

 

2022 оны хяналт шинжилгээ, үнэлгээний дүн

2023 оны хамаарал бүхий зорилт, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн байна.

2023 оны эхний хагас жилийн байдлаар  Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг суманд хамаарал бүхий 46 шийдвэр, 70 зүйл заалтаар биелэлтийг төсөвт байгууллагууд, ЗДТГ-ын холбогдох албан хаагчдаас авч хяналт шинжилгээ үнэлгээ хийж  нэгтгэн, дундаж үнэлгээ 83.5 хувьтай дүгнэгдэж, тайланг аймгийн Хяналт шинжилгээ үнэлгээ-Дотоод аудитын хэлтэст хуулийн хугацаанд хүргүүлсэн. 2023 оны жилийн эцсийн байдлаар  Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг төсөвт байгууллагууд, албан хаагч нараас биелэлтийг авч нэгтгэн аймгийн Хяналт шинжилгээ үнэлгээ-Дотоод аудитын хэлтэст хуулийн хугацаанд хүргүүлсэн.

 

100

 

 

1.1.2

0,1 сая.төг

Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний хамаарал бүхий заалтын хэрэгжилт, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал

2022 оны Хяналт

 шинжилгээ, үнэлгээний дүн

2023 оны хамаарал бүхий зорилт, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн байна.

 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалт, арга хэмжээ, 2023 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг заасан хугацаанд гаргаж, холбогдох газартхүргүүлж ажилласан байна. Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөөгийн хүн амын нэмэгдүүлэх тогтвор суурьшилтай орон нутагт ажиллаж амьдрах тоотой нөхцөл бүрдүүлэх шаардлага тулгараад нэлээд хугацаа өнгөрч байна.

Энэ онд хотоос хөдөөг зорин шилжин ирсэн 40 иргэн, 20 өрх байна.

1. Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид дэд бүтэц болон гарзын асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэж өгөх бодлогыг баримтлан ажиллаж байна.

2. Ажлын байраар хангах сул орон тоо болон сүүлийн 5 жилд гарах орон тооны судалгааг нарийвчлан гаргаж хотын нутгийн зөвлөл, залуучуудын холбоо, оюутны холбоогоор дамжуулан мэдээлэл түгээж ажилласан байна. 2 иргэнтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

100

1.1.3

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга), шинээр батлагдсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тэдгээрийг байгууллага, албан хаагч, иргэд олон нийтэд сурталчлан таниулах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах

 

 

0,1 сая.төг

-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

-Захиргааны ерөнхий хууль

-Хөдөлмөрийн тухай хууль

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль

-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль

-Зөвшөөрлийн тухай хууль

-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль

-

Хууль тогтоомжийг сурталчлах ажлыг хариуцлагатайгаар зохион байгуулж, иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлсэн байна.

Сумын ЭЗССА-ын нэгдсэн төлөвлөгөөг албан хаагчдаас саналыг авч шинээр батлагдсан болон суманд хамаарал бүхий хууль тогтоомжийг тусган төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулан төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажилласан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн онцлог зүйл заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн онцлог зүйл заалт, Захиргааны ерөнхий хуулийн зарим зүйл заалтаар гарын авлага бэлтгэн төрийн албан хаагчид болон багийн иргэдийн нийтийн хурлаар  малчид иргэд 160 ширхэг гарын авлага тарааж хууль сурталчилсан. Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг танхим болон цахим хэлбэрээр сурталчлан ажилласан.

 

 

100

 

 

 

1.1.4

Дээд шатны байгууллага болон СЗДаргаас өгсөн хугацаатай үүрэг даалгавар, тайлан мэдээ, албан бичгийн хариуг хугацаанд нь ирүүлэх, Тэдгээрийг албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомж, баримт бичгийн стандартын дагуу боловсруулах

0,1 сая.төг

Албан бичиг боловсруулалтад ЗГ-ын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, Стандарт хэмжил зүйн газрын даргын 2021 оны С/30 дугаар тушаалаар батлагдсан MNS 5140-1:2021 мөрдөх

-

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийвдэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

Иргэдээс ЗДТГазар, Төсөвт байгууллагууд, албан хаагчид хандаж ирүүлсэн  санал хүсэлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлийн мэдээг улирал тутам нэгтгэн хуулийн хугацаанд аймгийн хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэст тайлан мэдээг хүргүүлэн ажилласан. 2023 оны 3 дугаар улирлын байдлаар сумын хэмжээнд нийт 606 өргөдлийг хүлээн авч хуулийн хугацаанд хариу өгч шийдвэрлэсэн байна.

 

 

100

 

Зорилт.1.2. Төрийн үйлчилгээг цахимжуулж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулан, иргэд олон нийт төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

1.2.1

Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, албан ёсны вэб сайт хөтлөлтийг сайжруулах, мэдээллийг тухай бүр байгууллагын мэдээллийн самбар болон цахим хуудсанд олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр байрлуулах

0,2 сая.

төг

 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан байдал

-Монгол Улсын Засгийн газрын 2022 оны  "Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх" тухай 352 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан байдал

 

 

 

 

 

 

-

 

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, шуурхай, чирэгдэлгүй хүргэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагын нээлттэй мэдээллийг uv.bayan-undur.gov.mn сайтад байршуулан иргэд аж ахуйн нэгж байгууллагыг хэрэгцээт мэдээллээр ханган ажиллаж байна. Мэдээллийг тухай бүр шинэчлэн ажиллаж хэвшээд байна. Нийтэд ил тод байх мэдээллийг цахим сайтад байршуулсанаар иргэд олон нийтийн төрийн үйлчилгээ авах чанар хүртээмж сайжирсан байна.

 

 

 

 

90

1.2.2

Төрийн  үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-д нэвтрүүлсэн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэглээг нэмэгдүүлэхэд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах

0,5 сая.төг

-Иргэдэд хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар сурталчилж ажилласан байдал болон цахим үйлчилгээ авсан иргэдийн тоо

-Цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломжтой зорилтот бүлгүүдийг мэдээллээр хангасан байх

 

 

 

 

 

-

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна.

Цахим үйлчилгээ авсан иргэдийн тоо нэмэгдсэн байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн сиситем e-mongolia- хандах хэрэглэх сургалтыг Багийн иргэдийн нийтийн хуралдаан болон иргэдэд ганцаарчилсан байдлаар олон удаа хийж хэрэглээг ахицтай нэмэгдүүлж чадсан байна. Энэ онд ... иргэн төрийн үйлчилгээний нэгдсэн системээс үйлчилгээг авсан байна. Мөн төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой нийгмийн халамжийн 35 үйлчилгээ, Улсын бүртгэлийн 12 үйлчилгээ, татварын ... үйлчилгээнүүдийг иргэд олон нийт хэрэглэж байна.

 

 

 

 

 

100

1.2.3

Төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем (https://erp.e-mongolia.mn/)-ийг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, албан бичиг солилцооны дундын системд холбогдох ажлыг эрчимжүүлэх

-

Төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем (https://erp.e-mongolia.mn/)-д нэвтэрч ашигласан байгууллагын тоо

 

 

 

 

 

 

-

Төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем (https://erp.e-mongolia.mn/)-д тухайн орон нутгийн төрийн байгууллагуудад бүрэн нэвтрүүлсэн байна.

Төрийн байгууллагуудын дотоод удирдлагын нэгдсэн систем (https://erp.e-mongolia.mn/)-г байгууллагын албан хаагчдын мэдээллийг оруулж, ашиглахад бэлэн болоод байна.

 

 

 

 

100

1.2.4

“Digital first” аяныг зохион байгуулж, цахим хөгжлийн багц хуулийг сурталчлан таниулах, бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх сургалтыг цахимаар болон танхимын хэлбэрээр үе шаттай зохион байгуулах

-

Сургалтад хамрагдсан иргэдийн тоо

 

 

 

 

 

-

Цахим хөгжлийн багц хуулийг сурталчлан таниулж бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулсан байна.

Цахим хөгжлийн багц хуулийг сурталчлан таниулах ажлыг сумын facebook хуудсаар, эрх зүйн хөтөчийн цахим хуудсаар, мэдээллийн самбараар дамжуулан байгууллага, иргэдэд сурталчлан ажилласан.

 

90

 

1.2.5

Мэдээллийн аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээ зохион байгуулах

-

-Арга хэмжээ зохион байгуулсан тоо

-Тоон гарын үсэг авсан иргэдийн тоо

 

 

 

-

Мэдээллийн аюулгүй байдлын түвшинг дээшлүүлж, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлсэн байна.

Төрийн болон иргэний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын талаар цахим орчин болон танхимын хэлбэрээр иргэд олон нийтэд сурталчилан таниулах ажлыг хийж хэрэгжүүлээд байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд  2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөс тоон гарын үсгийг иргэний хүсэлтээр, оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр олгож эхэлсэн. Тус суманд 16 нас хүрсэн 2440 иргэн тоон гарын үсэг авахаас 1707 иргэнд 70,0 хувьд тоон гарын үсэг олгож хэрэглээнд нэвтрүүлээд байна. Үүнээс иргэний үнэмлэхийн санах ой буюу чипэнд 1522, утасны аппликейшнаар 185 иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу тоон гарын үсгийг олгох ажлыг амжилттай зохион байгуулж байна. Тоон гарын үсгийн хэрэглэгээг нэмэгдүүлэх бүх төрлийн арга хэмжээг авч Арилжааны банкны үйлчилгээ болон төрийн цахим үйлчилгээг авахад хэрэглээнд хэвшүүлээд байна.

 

 

100

Зорилт1.3. Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлж, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

1.3.1

Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хүний нөөцийг чадавхжуулж, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгох

(Төрийн албаны тухай хуулийн 55.3)

4.2 сая

-Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдал

-Төрийн албан хаагчтай холбоотой ёс зүйн зөрчлийн (өсөлт, бууралт) тоо

-Байгууллагын ёс зүйн зөвлөл, дотоод хяналт шалгалтын ажлын чанар

 

 

 

 

 

 

-

Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар батлагдсан аргачлалын дагуу үнэлж, дүгнэсэн байна.

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг 5 зорилт 15 арга хэмжээний хүрээнд төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төрийн албан хаагчийн сургалтын төлөвлөгөөг 2 зорилт 9 арга хэмжээний хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулалд 4,2 сая.төг олгож ажилласан байна. Мөн онд төрийн захиргааны 6 албан хаагчийн зэрэг дэвийг олгуулж ажилласан байна. Мөн албан хаагчдын өрөөний гэрлийг 100 шинэчилж, байгууллагын аврах гарцын тэмдэг тэмдэглэгээ, галын буланг шинэчилж, нөөцийг бүрдүүлж ажилласан байна. Манай байгууллагаас насандаа суусан ахмад настанд төрийн дээд алтан гадас одонгоор шагнуулах материалыг бүрдүүлж холбогдох газарт уламжилж олгуулсан байна. Мөн иргэдэд үйлчлэх төвийн ширээг бүрэн шинэчилж төрийн албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж ажилласан байна.

 

 

 

 

 

 

 

 

100

1.3.2

Төрийн жинхэнэ албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тооны захиалгаа ирүүлэх, нэр дэвшүүлсэн иргэн, албан хаагчийг хууль тогтоомжийн хүрээнд томилох

-

 

-Сул орон тоог олон нийтэд ил тод мэдээлсэн байдал

-Сул орон тооны захиалгыг хуулийн хугацаанд ирүүлсэн байдал

-Зөрчилтэй томилгоо хийгдээгүй байх

-Түр орлон гүйцэтгүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн байх

 

 

 

 

 

-

Төрийн албаны томилгоотой холбоотой шийдвэр хууль тогтоомжид нийцсэн байна.

Томилгоотой холбоотой гомдол, маргаан гараагүй байна.

Төрийн албаны хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ онд 1 албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарч оронд нь байгууллага дотроо шилжин ажилласан 1 албан хаагч байна. Мөн сул орон тоог олон нийтэд хуулийн хугацаанд ил тод мэдээллэж шаардлага шалгуурыг хангасан иргэнээр орон тоог нөхөн хүний нөөцийн дутагдалгүй бүрэн орон тоогоор ажиллаж байна. Түр орлон гүйцэтгүүлэх албан тушаал гаргаагүй ажилласан байна. Төрийн албаны хүний нөөцийн томилгоонд зөрчилтэй томилгоо хийгдээгүй болно.

 

 

 

 

 

 

100

1.3.3

Төрийн жинхэнэ  албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх,  сэлгэн ажиллуулах тохиолдолд холбогдох баримт бичгийг баталгаажуулах, нийгмийн баталгааг дордуулахгүй байх

-

-Албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагыг хангасан байдал

-Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах судалгааг хугацаанд нь ирүүлсэн байдал

 

 

 

 

-

Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах  томилгоотой холбоотой шийдвэр хууль тогтоомжид нийцсэн байна.

Гомдол, зөрчил гараагүй байна.

Нийгмийн бодлогын мэргэжилтэн малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн рүү, ИТХ-ын мэргэжилтэн Нийгмийн даатгалын байцаагчаар хууль журмын дагуу шилжин

 

 

 

100

1.3.4

Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо (ХНУМТ) цахим системийн хөтлөлт, ашиглалт,  мэдээллийн баяжилтыг тогтмол шинэчилж, байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр ханган, алдаатай мэдээллийг тухай бүр залруулах, системийн хамгаалалт, нууцлалыг хангаж ажиллах

-

-Баримт бичигтэй тулган үнэн зөв мэдээллийг бүрэн оруулсан байдал

-Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган үүрэгжүүлсэн байдал

-Нууцын баталгааг гаргуулсан байдал

 

 

 

 

 

 

 

-

Засгийн газрын 2019 оны 74 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах журам”-ыг мөрдөж ажилласан байна.

Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо (ХНУМТ) цахим системийн хөтлөлт, ашиглалтыг тогтмол баяжилтыг хийж ажиллаж хэвшээд байна.

Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо (ХНУМТ) цахим системээс цалингийн программ татаж цалин олгож хэвшсэн байна. Системийн нууцлал, ашиглалт хамгаалалттай холбоотой арга зүйн зөвлөгөөг төрийн байгууллагын холбогдох албан тушаалтанд өгч ажиллаж байна. Алдаатай мэдээлэл оруулахгүй байх, алдааг тухай бүр засч залруулах ажлыг тогтмол хийж хэвшээд байна.

 

 

 

 

 

100

ХОЁР. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН САЛБАР

Зорилт 2.1 Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр-ийн хэрэгжилтийг хасаж ажиллана.

2.1.1

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, Байгууллагын болон сумын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа явуулж, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй  байх

200,0

-Сумын шударга байдлын үнэлгээний хувиар

-Авлига, ашиг сонирхлын зөрчлийн тоогоор

 

 

 

 

 

 

-

85 хувьд хүргэсэн байна.

Авлигын эсрэг төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж 6 зорилт, 16 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж 87,4 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлэн ажилласан байна. Энэ онд байгууллагын болон сумын хэмжээнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багуудын хурал болон бусад танхимын хэлбэрээр 4 удаагийн сургалт мэдээлэл өгч ажилласан байна. Энэ онд авлига албан тушаалын зөрчилгүй ажилласан байна.

90

2.1.2

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, төрийн байгууллагын нягтлан бодогч нарыг хамруулан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах болсонтой холбогдуулан дээрх албан тушаалтнууд өөрчлөгдсөн, солигдсон тухай бүр нь ХАСУМ хянуулах, томилогдсоны дараа 30 хоногт багтаан ХАСХОМ гаргах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулан, хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах

100,0

ХАСУМ хянуулвал зохих албан тушаалтан, хугацаандаа ХАСХОМ гаргасан албан тушаалтны тоогоор

 

 

 

 

 

 

-

ХАСУМ хянуулвал зохих албан тушаалтан, хугацаандаа ХАСХОМ гаргасан байна.

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, төрийн байгууллагын нягтлан бодогч нар өөрчлөгдсөн тохиолдолд ХАСУМ хянуулсаны дараа томилох талаар эрх бүхий албан тушаалтангуудад мэдээлэл хүргэж ажилласан байна. Сургалтын менежер-3, төсөвт байгууллагын нягтлан бодогч-3 албан тушаалтны ХАСХОМ-ыг хуулийн хугацаанд гаргуулан ажиллаж байна. ХАСУМ хянуулах эрх бүхий албан тушаалтны томилогдохоос өмнө ХАСУМ хянуулах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж ажилласан байна.

90

2.1.3

Нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж бичгээр мэдэгдэх, ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл бичгээр тайлбар гаргаж хэвшүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах.

100,0

Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр, үйл ажиллагааг мэдэгдсэн тайлбар, мэдэгдлийн  тоогоор

 

 

 

 

 

 

 

-

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэн ажилласан байна.

Боловсон хүчин томилох, чөлөөлөх, болон худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд томилогдон ажиллаж байгаа албан хаагчдаас мэдэгдэл тайлбар авч хэвшээд байна. үнэлгээний хорооны 1 гишүүн бичгээр мэдэгдэл тйлбар гаргаж үнэлгээний хорооны тендер шалгуулалтын нээлтийн ажлаас татгалзсан байна.

90

2.1.4

Эрх зүйн сургалт, сурталчилгааны хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах, Эрх зүйн хөтөч нартай гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж ажиллах

 

 

500,0

 

Гэрээний хэрэгжилтийн хувь

 

 

 

 

 

-

 

Эрх зүйн хөтөч нартай гэрээ байгуулж, дүгнэн ажилласан байна.

ЗДТГ-ын дарга эрх хөтөч нартай гэрээ байгуулж гэрээний биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнүүлж ажиллаж байна. Эрх зүйн сургалт, сурталчилгааны тайланг улирал тутам гаргаж аймгийн Хууль эрх зүйн хэлтэст хуулийн хугацаанд хүргүүлж ажилласан.

90

 

 

2.1.5

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө мэдээллийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлсэн орчин буюу эрх зүйн хөтөчийн танхим (булан) байгуулж, үйл ажиллагааг идэвхжүүлэх

500,0

Үйлчилгээ авсан иргэдийн тоо

 

 

 

-

Суманд эрх зүйн хөтчийн танхим (булан) байгуулагдсан байна.

Иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх сайн дурын эрх хөтөчийг ажиллуулах  Эрх зүйн булан танхимыг тохижуулах тооцоо судалгааг гарган бэлтгэл ажлын хүрээнд Иргэний танхимд компьютерийн ширээ, суурин компьютер принтер байрлуулан интернетэд  холбуулахад бэлэн болгоод байна. Сумын Эрх зүйн хөтөчийн цахим хуудас нээн хууль тогтоомж,  E-khutuch.mn сайтыг  иргэдэд сурталчлан ажилласан.

100

Зорилт 2.2 Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоолоор батлагдсанАлбадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам, 2019 оны Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 157 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.

2.2.1.

Сумын орон тооны бус зөвлөлд холбогдох байгууллагаас албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого болгох, устгуулахаар ирүүлсэн эд зүйлсийг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллах

0,2 сая.төг

Холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэсэн шийдвэрийн тоо

 

 

 

 

2022 онд журмын дагуу орон тооны бус зөвлөл устгал хийгдсэн зүйл байхгүй

Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж, тайланг хугацаанд нь Хууль, эрх зүйн хэлтэст хүргүүлсэн байна.

Сумын орон тооны бус зөвлөлийн хурлаас албадлагын арга хэмжээ авагдсан, устгуулах, хөрөнгө хураах арга хэмжээ авагдаагүй байна. Зөрчил дутагдал гараагүй болно.

100

Зорилт2.3. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг оновчтой болгоно.

2.3.1

Эрх зүйн танхим байгуулан, сайн дурын эрх зүйн хөтчийг ажиллуулж, иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх

 

5,0 сая

Сайн дурын эрх хөтөчийг ажиллуулсан байна.

Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр 2 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 255 иргэн хамрагдсан.

2 төрлийн 250ш боршуур, зөвлөмж бэлтгэн иргэдэд хүргэсэн.

Эрх зүйн буланг Иргэний танхимд бий болгоно. Эрх зүйн сургалт сурталчилгааны ажлын 2022 оны аймгийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллана.

Эрх зүйн сургалт сурталчилгааны ажлын 2023 оны аймгийн төлөвлөгөөний дагуу сумын ЭЗССА-ын төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжилтийг хангаж ажилласан. Эрх зүйн булан танхимыг тохижуулах тооцоо судалгааг гарган бэлтгэл ажлын хүрээнд Иргэний танхимд компьютерийн ширээ, суурин компьютер принтер байрлуулан интернетэд  холбуулахад бэлэн болгоод байна. Авлигын эсрэг хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн сургалтад хууль эрх зүйн мэргэжилтэн хамрагдсан. Эрх зүйн хөтөч нартай гэрээ байгуулан ажиллаж байна.

 

90

 

2.3.2

Эрх зүйн сургалт сурталчилгааг эрчимжүүлж, үр дүнг тооцож ажиллах

300,0 мян

Эрх зүйн сургалт сурталчилгаа зохион байгуулсан тоо.

Хамрагдсан иргэдийн тоогоор

Эрх зүйн сургалт сурталчилгааны багийг Засаг даргын захирамжаар байгуулсан.

Багийн үйл ажиллагааг тогтмолжуулж, арга хэмжээ зохион байгуулж ажиллана.

Сумын Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлын нэгдсэн төлөвлөгөөг албан хаагчдаас саналыг авч боловсруулан засаг даргаар батлуулсан. Албан хаагчид өөрт хамаарах хууль тогтоомжийг төлөвлөгөөний дагуу багийн хурлуудаар, танхим болон цахим хэлбэрээр төрийн иргэд, албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нийт сургалт хийж хууль сурталчлан ажилласан. 11 сарын 30-ний байдлаар 278 иргэн танхим хэлбэрээр сургалт хэлэлцүүлэгт хамрагдсан байна.

100

 

2.3.3

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу аймгийн Хууль зүйн хэлтсээр дамжуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгүүлэх

-

Хэм хэмжээ тогтоосон акт гарсан даруйд хуулийн дагуу хянуулж ажиллана.

2022 онд Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хөнгөлөх тухай шийдвэрийг хянуулж ажилласан.

Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гарсан тухай бүр холбогдох газраар дамжуулан, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулах

Сумын ИТХ-ын 2022 оны Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 18 дугаар тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 6181 дугаарт бүртгэгдсэн.

 

100

2.3.4

Сумын Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалын эрх зүйн үндэслэлийг хангуулан, хууль тогтоомжийн  мэдээллийн цахим сан бүртгэлийг эрхлэн хөтөлж, баяжилт хөдөлгөөнийг тухай бүр хийж ажиллах

100,0 мян

Гарсан захирамж тушаалын тоогоор

Сумын Засаг даргын захирамж, ЗДТГ-ын даргын тушаалыг хагас бүтэн жилээр хянуулж үр дүнг тооцуулж ажилласан

Сумын Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг аймгийн Хууль, эрх зүйн хэлтсээр хянуулж, хууль тогтоомжийн мэдээллийн цахим сангийн баяжилт хөдөлгөөнийг хийж ажилласан байна.

2021 оны Сумын Засаг даргын захирамж, ЗДТГ-ын даргын тушаалыг аймгийн Хууль, эрх зүйн хэлтсээр хянуулсан. 2022 оноос Сумын Засаг даргын захирамж, ЗДТГ-ын даргын тушаалыг аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс хянахаа больсон. 2023 оны 12 сарын 6-ны байдлаар Засаг даргын А-захирамж 181, Б-захирамж 3, ЗДТГ-ын даргын А тушаал-13, Б-тушаал 12 эрх зүйн үндэслэл хангаж, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж батлагдсан.

100

ГУРАВ. ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН САЛБАР

Зорилт 3.1. Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлогыг төлөвлөх, сум, байгууллагын төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх, Татварын тухай хууль тогтоомжийг сурталчлан, хуулийн этгээдийг татвар төлөгчийн бүртгэлд бүрэн хамруулж, татварын бааз суурийг өргөтгөх ажлыг зохион байгуулна.

3.1.1

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан  орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын болон татварын бус орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх

-

Сумын төсөвт төвлөрүүлэх орлогын шилжүүлгийн биелэлт (мянган төгрөг)

-

288,536,200 мянган төг

2023 онд нийт төлөвлөгөө 306,070,0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 12 сарын 18-ны байдлаар 287,680,5 мянган төгрөг төвлөрч 94 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

 

 

90

3.1.2

Тухайн төсвийн байгууллагын чиг үүрэг, үндсэн үйл ажиллагаанд харшлахгүйгээр орлогыг төлөвлөж, зарцуулах

 

Байгууллагын өөрийн орлогын төлөвлөгөөний биелэлт (мянган төгрөг)

 

2,000,000

Өөрийн орлого 2,500,0 төг төлөвлөгөөтэй бичлэлт-100% байна.

 

100

3.1.3

Татварын ерөнхий газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 А/268, А/1345 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Татвар төлөгчийн бүртгэлийн журам”-ын дагуу орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг бүрэн бүртгэх, тэдгээрийн борлуулалтын орлогыг цахим баримтын систем (и-баримт)-д бүртгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах

 

-Холбогдох журмын дагуу бүртгэсэн байдал

-Цахим баримтын системийн ашиглалт сайжирсан эсэх

 

-

Журмын хэрэгжилтийг ханган ажиллаж, аж ахуйн нэгжүүд тэдгээрийн борлуулалтын орлогыг цахим системд бүртгэсэн байна.

Суманд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд бүгд е баримтад бүртгэлтэй бөгөөд цахимаар борлуулалтын орлогоо шивж байгаад болон иргэдэд баримт олгож байгаа эсэхэд  хяналт тавьж байна.

90

3.1.4

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын хэмжээг тогтоох тухай” 08/04 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж, газрын төлбөрийн орлогын биелэлтэд хяналт тавьж ажиллах

 

-Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан байдал

-Газрын төлбөрийн орлогын биелэлтийн хувь

 

Газрын төлбөрийн орлогын биелэлтийг бүрэн хангахад хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажилласан байна.

2023 онд Газрын төлбөрт нийт 2243,5 мянган төгрөг төвлөрүүлэхээс 1487,1 мянган төгрөг төвлөрүүлж 66,3 хувийн гүйцэтгэлтэй байна.

70

3.1.6

Засаг даргаас олгосон газар эзэмших, ашиглах эрх, тэдгээрийн нэгж, талбаруудын мэдээллийг тухай бүр газрын кадастрын мэдээллийн санд бүрэн бүртгэх

 

(Газрын тухай хуулийн 33.7)

 

-Газрын тухай хууль болон холбогдох журмын хэрэгжилтийг хангаж ажилласан байдал

-Мэдээллийн сан шинэчлэлтийн байдал

-

Мэдээллийн санг тогтмол шинэчилж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна.

Газрын мэдээллийн санд оруулах нэгж талбаруудын мэдээллийг хэмжилтийн комданитай хамтран 2 удаагийн хэмжилтийг хийгэж кадастрын зургийг бэлэн болгож ажилласан байна. Мөн сумын хэмжээнд айл өрхийн өвөлжөө хаваржааны солбилцлыг авах ажлыг ажлын хэсэг гарган гүйцэтгэж 250 айл өрхийн мэдээллийг цуглуулж холбогдох албан хаагчид хүргүүлж ажилласан байна.

 

 

 

 

 

 

70

3.1.7

Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн санд бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг татварын албаны бүртгэлийн мэдээлэлтэй тулгаж, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт тавьж, орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлж ажиллах

 

Орлогын төлөвлөгөөний биелэлтийн хувь

-

Татварын тухай хууль, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг хэрэгжүүлж, орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажилласан байна.

АТӨЯХАТ-г тогтоосон хувь хэмжээний дагуу авто машины татварыг аймгийн төсөвт төвлөрүүлсэн. Нийт 18100,0 мянган төгрөг төвлөрүүлэхээс 17900,0 мянган төгрөг төвлөрүүлж 98,7 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

100

3.1.8

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг сайтар ханган ажиллаж, орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх

 

Орлогын төлөвлөгөөний биелэлтийн хувь

2022 оны 192,385,000 сая.төг

2023 оны хэмжээ 107,929,050

Малын тоо толгойн албан татварын хуулийг иргэдэд цахимаар болон Багийн иргэдийн нийтийн хурлаар мэдээлэл хүргэн сургталчилж татварыг төлүүлэн ажиллаж байна. Татвар төлөгч нарт нэхэмжлэхийн дугаарыг утсаар болон мсжээр хүргүүлж 2023 онд 55953,6 мянган төгрөг төвлөрүүлсэн

90

Зорилт3.2.Төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй, хяналттай зарцуулж, нийтэд ил тод мэдээлэх үйл ажиллагаа

3.2.1

Орон нутгийн хөгжлийн индекс тооцох цахим системд сумын хөгжлийн индексийн мэдээллийг шинэчлэн оруулах

-

Хөгжлийн индексийн мэдээллийг шинэчилсэн эсэх

-

Орон нутгийн хөгжлийн индекс тооцох цахим системд сумын хөгжлийн индексийн мэдээллийг  тухай бүр шинэчлэн оруулж, хэвшсэн байна.

Орон нутгийн хөгжлийн индекс тооцох цахим системд сумын хөгжлийн индексийн мэдээллийг шинэчлэн ldi.dev сайтаар бүх мэдээлийг шинэчилсэн.

90

3.2.2

"Хоршоо хөгжүүлэх сан"-гийн эргэн төлөлтийг сайжруулах, чанаргүй зээлийн хэмжээг бууруулах

-

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл (төг), хугацаа хэтрэлтийн хувийн жин (хувиар)

2022 оны жилийн эцсийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 7,5 сая төгрөг буюу хугацаа хэтрэлтийн хувийн жин...хувьтай байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдлийг 50 хувиар бууруулсан байна.

Хоршоо хөгжүүлэх сангийн зээлээс 5-н иргэнд 103,000.0 төгрөг зээл олгосон , 23 иргэний 247,711.9 сая төгрөг зээлийн үлдэгдэлтэй. Үүнээс 1 зээлдэгч Х.Энхтайван 5,957.5 төгрөг зээл хугацаа хэтэрсэн. Хууль хяналтын байгууллагад шилжүүлээгүй өөрийн боломжоор төлөлт хийж байгаа. Хугацаа хэтрэлт нь  нийт зээлийн  эзлэх хувь 2,4 хувийг эзлэж байна.

70

3.2.3

Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, тэдгээрийн бүртгэл мэдээлэл, үнэлгээ, тайланг ил тод нээлттэй болгон өмч эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлэх

1,0 сая

Тайлант онд шинээр бий болсон хөрөнгийг бүртгэлд тусгасан хувь

80 хувь

100 хувь

Өмчийн тооллого хагас бүтэн жилээр Засаг дарга захирамжаар тооллого комисс томилогдон тооллого явуулдаг.Орон нутгийн өмч хөрөнгө актлах устгах хөрөнгүүдийг байгууллага тус бүр дээр өмч хамгаалах зөвлөлийн хурлаар хөрөнгүүдийн актлах хөрөнгө жагсаалтыг хэлэлцээд үндсэн хөрөнгийн актлах хүсэлтийг Өв аймгийн өмчийн хэлтэст хүргүүлж, сумын ИТХ-ын  шийдвэр гарсаны дараа акталж, устгаж, шинээр бий болсон хөрөнгүүдийг бүртгэж авдаг.Орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн цахим санхүүгийн нэгдсэн системд холбож, аж ахуйн нэгжүүд Х тайлан гаргах боломжгүй болсон тул бүгд цахимаар илгээгдэнэ.

90

Зорилт 3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох

3.3.1

Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд 100 хувь цахимаар зохион байгуулж, мэдээ тайланг улирал бүр тайлагнах

 

 

 

 

-

Нийт зохион байгуулагдсан худалдан авах ажиллагааны тоогоор

2022 онд ... тендерийг 100 хувь цахимаар зохион байгуулж, мэдээг тайланг хугацаанд нь тайлагнасан.

 

 

 

2 дугаар улиралд багтаан 7 тендерийг 100 хувь цахимаар зохион байгуулж, мэдээ тайланг улирал бүр холбогдох газарт тайлагнана

ОНХ сангийн хөрөнгөөр 7-н ажилд 362,000.0 сая төгрөг зарцуулсан.Төсөвт байгууллага 5-ажил үйлчилгээнд

338,735.3 сая төгрөг зарцуулсан. НТШалгаруултаар ЕБС-ийн дотуур байрны хүүхдийн хоол хүнс тендер, Үдийн цай, Хүүхдийн цэцэрлэг хоол хүнс, ЭМТ шатахууны зардал цахим тендерээр зарлагдсан. Малын тоо толгойн албан татврын санхүүжилтээр хийгдэх 5-н ажил  хийгдээгүй байна.

100

3.3.2

Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүгийн болон тус сангийн хөрөнгөөр хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг орон нутгийн хөгжлийн сангийн удирдлага, мэдээллийн системд оруулах ажлыг зохион байгуулж, тус сангийн үйл ажиллагаанд иргэд, олон нийт хяналт тавих боломжийг бүрдүүлэх

-

Удирдлага мэдээллийн системд заасан хугацаанд байршуулсан байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ... ажлыг хийж, мэдээллийн системд бүрэн оруулсан.

 

 

 

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлыг төлөвлөн, мэдээллийн системд бүрэн оруулж, иргэдийг хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудыг 100 хувь https://onhs.mof.gov.mn/ удирдлага мэдээлийн санд бүрэн оруулсан.Шилэн дансны цахимд бүх мэдээлийг сар бүр байршуулан ажиллаж байна.ОНХ сангийн иргэдээс авах санал цахимаар авсан.Гүйцэтгэлийн үнэлгээгээр улсад 163 байранд орж 73 хувийн гүйцэтгэлтэйгээр  58.0 сая төгрөг урамшуулал авсан.

ИТХурлаас иргэний  хяналт зөвлөлтэй хамтран хяналт шалгалт хийсэн. Хийгдсэн хяналт шалгалтаа програмд оруулсан.

 

90

3.3.3

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээний болон төсөвт байгууллагуудын худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилгыг худалдан авах ажиллагааны www.tender.gov.mnцахим хуудсанд тогтмол байршуулж, тендерийн явц, гүйцэтгэл, үр дүнг ил тод мэдээлж ажиллах

-

ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжсэн ажлын тоо

Төсөвт байгууллагын батлагдсан төсвөөр санхүүжигдсэн ажлын тоо

www.tender.gov.mn цахим системд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжсэн ... тендер, төсөвт байгууллагуудын батлагдсан төсвөөр санхүүжигдсэн....тендерийг оруулсан.

 

 

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ..., төсөвт байгууллагуудын батлагдсан төсвөөр санхүүжих  .... тендерийг www.tender.gov.mnцахим системээр 100 хувь тендерийг зарлана.

www.tender.gov.mn сайтад 11 ажил үйлчилгээг цахимаар 100 хувь зохион байгуулсан.ЕБС-ийн дотуур байрны хүүхдийн хоол хүнс НТШ аргаар явагдаж Пүүлэг ХХК 182,573.4 төгрөг ,Хүүхдийн цэцэрлэг хоол хүнс нийлүүлэх , ЕБС-н үдийн цай Пүүлэг ХХК 54,290.2 Багц-6 4871.7 төгрөг Ууган-Ундрам ХХК-ууд бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.ОНХ сангийн хөрөнгөөр 6 ажил цахимаар зохион байгуулсан.Халуун усны барилга шинээр барих тендерт, НТШ аргаар Девсофт ХХК шалгарч гэрээ байгуулан ажил үйлчилгээ хийгдсэн. ӨВ аймгийн хөрөнгө оруулалтаар эрх шилжүүлсэн Эрчим хүчний дэд станцын өргөтгөл 60,000.0 сая төгрөг төсөвт өртөгтэй тендер 4 удаагаа зарлаж Анкерхаус ХХК шалгарсан.МААтатварын хөрөнгөөр хийгдэх 10 худгын цооног ажил хийгдээгүй байна. Шууд худалдан авалтаар Сумын бренд бүтээгдэхүүнтэй болох 15,000.0 төгрөг ажлыг Бумбатбаян ХХК гүйцэтгэсэн.ЕБС-ийг цахим кабинеттэй болгох 18,000.0 сая төгрөг Уулзвар дулаан хоршоо гүйцэтгэсэн.Төмс хүнсний ногоон зоорь, дотоод тохижилтын зардал 16,759.9 сая төгрөг Бумбат баян ХХК, Баян-Өндөр сумын Соёл соёлын түүхэн дурсгалыг мөнхжүүлэх тэдгээрийг суртчилах, баримтад кино хийх 15,000.0 сая төгрөг Идеа Соурс ХХК ,Худаг засвар/Худгын ухаа, Хонхорын худаг / засварын 6,000.0 сая төгрөг Д.Балчинсүрэн,Ш Алтангэрэл нар хийж гүйцэтгэсэн.Бактержуулсан будааны үнэ 10,000 сая төгрөг ............Шатахуун, хоол хүнс материалын зардал Бумбат баян, Ууган-Ундрам ХХК гэрээ байгуулан гүйцэтгэсэн. Мал эмнэлгийн үйлчилгээ /гоц халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх зардал мал эмнэлгийн 4 аж ахуйн нэгжид шилжүүлсэн. 2022,2023 оны ОНС хөрөнгөөр 531,034.4 ажил үйлчилгээнд зарцуулсан байна.

90

Зорилт3.4. Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Үндэсний статистикийн хорооноос өгсөн удирдамж, чиглэлийн дагуу статистикийн тооллого, түүвэр судалгааг зохион байгуулах үйл ажиллагаа

3.4.3

Албан ёсны статистик мэдээ, тайланг графикийн дагуу үнэн зөв цуглуулах, хугацаанд нь программд оруулж буй эсэхэд хяналт тавьж ажиллах

300,0 мян.төг

-Графикт мэдээний тоо, чанар

-Программд хугацаанд нь шивсэн эсэх

100 хувь

Аймгийн Статистикийн хэлтсийн даргын 2022 оны А/01 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу хамралт 100 хувьтайгаар

мэдээг үнэн зөв цуглуулж,

хугацаанд нь программд шивж оруулсан байна.

Аймгийн статистикийн хэлтэсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот тушаалаар батлагдсан албан ёсны статистикийн 2023 оны мэдээ тайлангийн графикийн дагуу батлагдсан маягтын дагуу мэдээ тайланг хугацаанд нь гаргаж хүргүүлсэн.

Үүнд: Малын төллөлт, төл бойжилтын мэдээ, том малын зүй бусын хорогдлын мэдээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн мэдээ, жимс, жимсгэний тариалсан талбай, хураасан ургацын мэдээ,  тариалсан талбайн мэдээ, өрх, аж ахуйн нэгж, байгууллагын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн мэдээ, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн үнийн мэдээ, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сарын мэдээ, хэрэглээний бараа үйлчилгээний үнийн мэдээ, мал эмнэлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-ийн улиралын мэдээ, зоогийн газрын үйл ажиллагааны улиралын мэдээнүүдийг графикт цаг хугацаанд нь хүргүүлж, программд шивж оруулсан.

Нийгмийн зарим үзүүлэлтийн 2023 оны мэдээг баг тус бүрээр хавсралт жагсаалтын хамт гаргуулан программд шивж оруулсан. Хоцорсон мэдээ тайлан байхгүй.

100

3.4.4

Хүн ам, өрхийн мэдээллийн санг үнэн зөв хөтөлж, тогтмол баяжилт хийх

-

Хүн ам, өрхийн мэдээллийн санд засвар, өөрчлөлт хийсэн тоо

100 хувь

Сумын хүн ам, өрхийн мэдээллийн санд баяжилт хийж, шинээр төрсөн  хүүхдийн мэдээллийг нэмж, нас барсан  хүний мэдээллийг хассан байна.

Аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын сарын 09-ны А/614 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн чанарыг  сайжруулах” хоёр сарын аяны хүрээнд хүн ам, өрхийн мэдээллийн санд баяжилт хийж, чанарыг сайжируулах, үнэн бодит байдлыг хангах ажлыг зохион байгуулж багийн Засаг дарга нар өөрийн багийн өрх, хүн амын үзүүлэлтийн алдаа зөрчлийг арилгаж ажилласан

90

3.4.5

Хагас, бүтэн жилийн мал тооллогын ажлыг хариуцлагатайгаар зохион байгуулж, дүнг мэдээллийн санд хугацаанд нь үнэн зөв оруулах

3,0 сая.төг

-Тооллогыг хугацаанд нь зохион байгуулсан байдал

-Тооллогын мэдээллийг программд үнэн зөв оруулсан эсэх

100 хувь

Сумын  нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдыг жилийн эцсийн тооллогод хугацаанд нь бүрэн хамруулж, үр дүнг боловсруулан, тархаасан байна.

Хагас жилийн малын түүвэр судалгаа зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2023 оны 05-р сарын 26-ны өдрийн А/86 тоот захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан тооллогын ажлыг зохион байгуулсан. Уг тооллогод 152 өрх аж ахуйн нэгж хамрагдсан.     

100

ДӨРӨВ. БАТЛАН ХАМГААЛАХ, ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Зорилт4.1. Хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх ажлыг хариуцан зохион байгуулна.

4.1.1

Цэргийн насны болон өсвөр насны залуучуудын дунд эх оронч үзэл, хүмүүжил олгоход чиглэсэн 2-оос доошгүй сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах

300,0 мян.төг

Арга хэмжээний тоо, оролцох бүрэлдэхүүн

2022 онд 2-оос доошгүй арга хэмжээнд хамрагдан оролцсон.

Сургалт, сурталчилгаанд хамрагдсан иргэдийн тоо нэмэгдсэн байна.

Цэргийн насны залууст цэрэг эх орон ч үзэл төлөвшүүлэх ажлыг 2 удаагийн сургалт мэдээллийг өгч ажилласан байна. Энэ онд 148 залуус цэргийн комиссоор орж 9 залуус цэргийн албан мордсон байна. Цэрэг эх орон ч үзэл хүмүүжлийг залууст олгох сурталчилах ажлыг тогтмол хийж байна.

100

4.1.2

Аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2023” цогцолбор тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг бэлтгэн оролцуулах

2,0 сая.төг

Баг, тамирчдын оролцоогоор

2022 онд 13 сумын 18 баг оролцсоноос 2 дугаар байрт шалгарсан.

Сумаас 1-2 баг тамирчдыг заавал оролцуулна.

2023 онд Цэрэг-спортын Дөл-2023 цогцолбор тэмцээн болоогүй.

-

Зорилт 3.2.Иргэдэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээг хүргэж ажиллана.

(Цэргийн бүртгэл, цэрэг татлага, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдэд сургалт явуулах, мөнгөн төлбөрийн тооцоо хийх)

4.1.3

Ээлжит цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах, хугацаат цэргийн алба хааж буй дайчдын ар гэрт нь дэмжлэг туслалцаа үзүүлэх

2,5 сая.төг

Цэрэг татлагад хамрагдах иргэд болон хяналтын тооны биелэлтийн хувиар

2022 оны 1, 2 дугаар ээлжээр хамрагдаж, хяналтын тоог 85 хувьтай биелүүлсэн.

Цэрэг татлагад иргэдийн 90-ээс доошгүй хувийг хамруулан хяналтын тоог биелүүлнэ.

2023 онд 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар 148 залуус цэрэг татлагын комиссоор орж 9 залуу цэргийн албанд мордсон байна. цэргийн алба хааж буй дайчдын ар гэрт холбогдох мэдээллийг хүргэж хамтран ажиллаж байна.

100

4.1.4

Цэргийн  дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан иргэдийн судалгааг гаргаж, төлбөр төлүүлэх ажлыг зохион байгуулах

5,0 сая.төг

Мөнгөн төлбөр төлүүлэх хүний тоогоор

2022 онд аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажилд 1 алба хаагчийг 7-10 хоног оролцуулсан.

1-аас доошгүй иргэнээр  мөнгөн төлбөр төлүүлсэн байна.

Цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах залуус энэ онд байхгүй. Тасралтгүй 8 жил орохоос 1 жил ороогүй 1 залуу төлбөр тооцоо хийж дуусгасан байна.

 

100

4.1.5

Өсвөр болон цэргийн насны залуучуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, өвчин, эмгэгийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх,  эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах 

500,0 мян.төг

Үзлэгт хамрагдсан иргэд болон мэдээлийн санд бүрдүүлсэн байдлаар

2022 онд 3 иргэнийг эмчлэн эрүүлжүүлсэн.

Үзлэгт иргэдийг  90-ээс доошгүй хувьтай хамруулна.

Цэргийн насны залуусыг урьдчилан сэргийлэх үзлэгт 38 хувийг бүрэн хамруулж бүрэн эрүүлжүүлж ажилласан байна.

90

Зорилт4.2. Дайчилгааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллана.

4.2.1

Сумын цэргийн дайчилгааны төлөвлөгөөг үндэслэн сумын батлан хамгаалах товчоо, цугларах, шилжүүлэх байрын бүрэлдэхүүнтэй сургалт, дадлага зохион байгуулах, хөтлөгдөх баримт бичгийг шинэчлэх

1,0 сая

Сургалт, дадлага зохион байгуулан баримт бичгийг шинэчилсэн  байдлаар

2022 онд сумын цэргийн дайчилгааны төлөвлөгөө шинэчлэгдэн батлагдсан.

Сургалт, дадлага зохион байгуулж, баримт бичгийг шинэчилнэ.

Сумын цэргийн дайчилгааны төлөвлөгөөг 1 дүгээр сард багтаан шинэчлэн батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Цугларах болон шилжүүлэх талбайг газрын кадастарт оруулж, хаягийг шинэчилсэн байна.

100

Зорилт4.3. Гамшгаас сэргийлэх, тоог бууруулах, хохирлыг арилгах үйл ажиллагаа

4.3.1

Суманд гамшгаас хамгаалах команд штабын сургалт зохион байгуулах

2.0 сая.төг

Дадлага сургууль зохион байгуулсан эсэх

-

Сургалт зохион байгуулсан байна.

2023 оны 5-р сарын 18, 19-ны өдрүүдэд суманд команд штабын дадлага сургуулалтыг хийж гүйцэтгэсэн байна. 90,5 оноо авч хангалттай сайн үнэлдсэн байна.

90

4.3.2

“Өсвөрийн аврагч-2023” тэмцээнийг зохион байгуулах

3,0 сая.төг

Сургалт, тэмцээн зохион байгуулсан эсэх

-

Эхний хагас жилд:  Өсвөрийн аврагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан байна.

Жилийн эцэст:

“Өсвөрийн аврагч-2023” тэмцээнийг зохион байгуулсан байна.

2023 онд хэрэгжээгүй.

-

4.3.3

Сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, удирдах бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулах

4,5 сая.төг

Зохион байгуулсан сургалтын тоо

-

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг  төлөвлөх, зохион байгуулах мэдлэг чадвартай болгоно.

Аймгийн онцгой байдлын газрын орлогч дарга, Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2023 оны 5-р сарын 18, 19-ны өдрүүдэд суманд команд штабын дадлага сургуулалтыг хийж гүйцэтгэсэн байна. Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг бүрэн хангуулж бэлтгэлийг сайтар хангаж дадлага сургуулилтанд оруулж 90,5 хувийн үнэлгээг авсан байна. Мөн дадлага сургуулилтаар цагийн байдал дээр ажиллаж, сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

90

ТӨВ. БОЛОВСРОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Зорилт5.1. Монгол бичгийн бүх нийтийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

5.1.1

Төрийн байгууллагын албан хаагчдын монгол бичгийн чадварын түвшинг тогтоож, үнэлгээнд суурилсан сургалт зохион байгуулах

 

 

200,0 мян.төг

-Төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварын үнэлгээний дундаж хувь

-Суралцсан төрийн албан хаагчийн эзлэх хувь.

 

42 хувь

 

100 хувь

Төрийн байгууллагын албан хаагчдын Монгол бичгийн мэдлэгийн үнэлгээг мэргэжлийн багш нараар хийлгэж, түвшинг тогтоолгон холбогдох албан хаагчдад сургалтад хамруулан ажиллаж байна.

100

5.1.2

Төрийн болон аж ахуйн нэгж, албан  байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг крилл, монгол бичгээр стандартад нийцүүлэн бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах

1,0 сая.төг

Крилл, монгол бичгээр нэр, хаягаа шинэчлэн бичиж байршуулсан байгууллагуудын эзлэх хувь

70 хувь

100 хувь

2024 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гудамж талбайн нэр хаягийг стандартын дагуу хийж хэрэгжүүлэхээр батлагдсан байна.

100

ЗУРГАА. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Зорилт6.1 Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүн амын хэрэгцээ хангамжийг сайжруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг дээшлүүлнэ.

6.1.1

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, аймгийн Засаг даргын 2022 оны 606 дугаар захирамжаар батлагдсан хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах “Аймгийн 5 жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах

1,0 сая.төг

Нэгдсэн арга хэмжээний дүнгээр

-

Нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн  16/01 тогтоолын хавсралт болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Аймгийн 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жил”-ийн төлөвлөгөөг боловсруулж хагас, бүтэн жилээр тайлагнан ажилласан. Аймгийн тариаланчдын зөвлөгөөнд 6, хүнсчдийн зөвлөгөөнд 4 төлөөллийг хамруулсан. Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд зарласан шилдэг хүнс үйлдвэрлэгч болзолт уралдаанд  өрхийн үйлдвэр эрхлэгч иргэн, шинээр газар тариалан эрхлэгч өрхийн материалыг албан тоотын хамт холбогдох газарт хүргүүлэн ажилласан.

100

6.1.2

“Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангаж, хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн байх

500,0 мян.төг

Төлөвлөгөөний хэрэгжилтээр

-

Сум бүр төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Засаг даргын  А/04 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жил”-ийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг 5 зорилтын хүрээнд 29 арга хэмжээг тусган боловсруулж  ИТХ-р батлуулж хэрэгжилтийг ханган ажилласан. Төмс 8 га-д тариалж 75 тн ургац, хүнсний ногоо 6,5 га-д тариалж 60тн ургац хураан авч дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн байна.

100

6.1.3

Сумандаа хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй төсөвт байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүнсний аюулгүй байдал, нийтийн хоол, худалдаа үйлчилгээний салбарт шинээр батлагдсан эрх зүйн баримт бичиг, стандарт, журам, тогтоол шийдвэрүүдийг сурталчлах, мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах талаар улирал бүр шалган туслах арга хэмжээ болон сургалт, хэлэлцүүлэг, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулан, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөгөөр хангаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, хамтран ажилласан байх

100,0 мян.төг

-Мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажилласан тоо,

-Хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо,

- Арилгуулсан зөрчлийн тоо

-

Сургалт, хэлэлцүүлэг, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, хамтран ажилласан байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 04 дугаар захирамж, 2023 оны 11-р сарын 23-ний А/15 дугаар захирамж, Засаг Даргын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний цэгүүдэд хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний бүтэгдэхүүний хадгалалт, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Хяналт шалгалтад 7 дэлгүүр, 2 эмийн сан хамрагдлаа. Албан байгууллагуудад удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж тайлан, зөвлөмжийг хүргүүлсэн. Стандарт хэмжил зүйн газар, хөдөө аж ахуйн газрын хүнсний байцаагч нартай хамтран нийтийн хоол, худалдаа үйлчилгээний салбарт шинээр батлагдсан эрх зүйн баримт бичиг, стандартын талаар сургалт зохион байгуулж, газар дээр нь очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн. Жижиглэн худалдааны стандартын төсөлд хэлэлцүүлэг зохион байгуулж албан тоотоор холбогдох газарт дамжуулсан. Зөрчил гаргасан 1 дэлгүүрийн 346200 төгрөгийн бүтээгдэхүүнийг устгал хийж хүнс, хөдөө аж ахуйн байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн ажилласан. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулиар хүнсний дэлгүүрүүдэд сургалт зохион байгуулж, хяналтын хуудсыг танилцуулж ажилласан.

100

6.1.4

“Намрын ногоон өдрүүд-2023” улсын хэмжээний нэгдсэн арга хэмжээний хүрээнд сум орон нутагтаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шалгарсан бүтээгдэхүүнийг улс, бүс, аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцуулахад дэмжлэг үзүүлэх

1,0 сая.төг

-Улс, бүс, аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцуулсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо, 

-Дэмжлэг үзүүлсэн байдал

-Борлуулалтын хэмжээ

УлаанбаатарТүншлэл-2022 үзэсгэлэн худалдаанд 2 иргэн айргаар оролцсон. Өв-Түншлэл-2022үзэсгэлэн худалдаанд 4  “Шилдэг сум болон  шилдэг цагаан идээ, шилдэг сав баглаа боодол үйлдвэрлэгчээр шалгарсан.

Сум орон нутагтаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, шалгарсан бүтээгдэхүүнийг улс, бүс, аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцуулахад дэмжлэг үзүүлсэн байна.

Баян-Өндөр-2023 үзэсгэлэн худалдаа 9-р сарын 22 нд соёлын төвд зохион байгуулагдаж ААН 1, иргэн 24 оролцлоо. Үүнд суран сүлжмэл эдлэл, хөхүүр, гоёл чимэглэл, адуучин малгай, даалин, цагаан идээ, айраг, оёдол эсгүүр, сүүн зайрмаг, хэрчсэн гурил, төмс хүнсний ногоо, даршилсан ногоо, уурга, хана, хялгасан эдлэл, шилмэл мал, шилмэл хээлтүүлэгч, ногоон тэжээл, хоол үйлдвэрлэл, талх нарийн боов, дарсан хөмүүл, малын эм бэлдмэл, хувцас загвар, зэрэг нийт 23 төрлөөр оролцож нийт 8455500 төгрөгийн борлуулалт хийж, шилдгүүдээ шалгаруулж урамшуулсан. Өв-Түншлэл-2023 үзэсгэлэн худалдаанд 5 иргэний хамт оролцож, бүтээгдэхүүнээ борлуулж,  “ХАА-н уламжлалт гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”-р шалгарсан. Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2023 нэгдсэн арга хэмжээнд хөхүүрийн айргаар оролцож “Хөхүүрийн сайхан айраг”-р шалгарсан. Улаанбаатар хотын хүй долоо худагт болсон наадамд оролцож  “Шилдэг хөхүүр”   “Шилдэг тохижилттой гэр”-р шалгарсан байна.

100

6.1.5

Хүнсний чиглэлийн бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор нэн тэргүүнд дэмжиж ажиллах

(ЖДҮХС, ХХС, бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр)

60,0 сая.төг

Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо, санхүүжилтийн хэмжээ

2022 онд хүнсний үйлдвэрлэлийн салбарт 86 сая, худалдааны салбарт 39 сая, мал эмнэлгийн салбарт 25 сая, нийт 150.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн.

Хүнсний үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлэнд хамруулах дэмжлэгийг үзүүлсэн байна.

2023 онд хоршоо хөгжүүлэх сангаас Аргуйт ширээт ХХК  цайны газрын өргөтгөл 25,0 сая, малчин борц хийх 1 иргэнд 15,0 сая төгрөг, сүү, цагаан идээ боловсруулах 1 иргэнд 5 сая төгрөг нийт 45,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас цагаан идээ боловсруулах 1 иргэнд 5,0 сая төгрөг,  цайны газрын өргөтгөл 1 иргэнд 1,0 сая төгрөг нийт 6,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна.

100

6.1.6

Улирал бүр сумынхаа тэнцлийг тооцож, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

-

Хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тэнцэл тооцож ажилласан эсэх

-

Тэнцлийг үйлдвэрлэл, худалдааны тоо хэмжээнд үндэслэн улирал тутам бодитой гаргасан байна.

Хүнсний нөөцийн мэдээг 7 хоног бүр авч сумынхаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний тэнцлийг аргачлалын дагуу тооцож,  ХХААГазарт хүргүүлэн ажилласан. Долоо хоног бүр нөөцийн мэдээг программд шивж дамжуулсан. Мөн хүнсний тэнцлийг улирал бүрээр тооцож ХХААГазарт дамжуулсан.

100

6.1.7

Монгол үндэсний уламжлалт (орон нутгийн онцлогтой) хоол, идээ ундааг түгээн дэлгэрүүлж, хүнсний зохистой хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах

 

Зохион байгуулсан арга хэмжээний тоо

-

Монголын үндэсний уламжлалт хоол, идээ, ундаа болон  хүнсний зохистой хэрэглээний талаар сурталчлан түгээн дэлгэрүүлсэн байна.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн нээлт болон Баян-Өндөр-2023  алтан намар үзэсгэлэн худалдаанд  дотуур байр, үдийн цай, СӨББ, ЭМТ, оролцож  хоолны үзэсгэлэн гаргаж, амталгаа хийж хүнсний зохистой хэрэглээний талаар мэдээлэл хүргэн ажилласан. Эрүүл мэндийн төвтэй хамтран зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагаанд эрүүл зөв зохистой хооллолтын талаар мэдээлэл, гарын авлага бэлтгэж иргэд болон олон нийтэд түгээн нийт 112 гарын авлага тарааж ЕБС-н сургуулийн ахлах, дунд ангийн 120 сурагчдад сургалт зохион байгуулж багийн хурлуудаар багийн эмч нартай хамтран 500 ширхэг гарын авлага тараасан.

100

6.1.8

Сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрны суралцагчдад олгож буй хоолны шим тэжээлийг тооцож, орон нутгаас нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, хоол хүнсний зохистой хэрэглээний нормд хүргэсэн байх

-

-Зохистой хэрэглээний нормын хэмжээ

-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын  2020 оны А/166, А/599, 222 дугаар хамтарсан тушаалаар баталсан жишиг хэмжээний 71 хувийг хангаж байна.

Нэг суралцагчийн цэцэрлэгийн хоол болон сургуулийн үдийн хоолноос авах илчлэг, шим тэжээлийн хэмжээг 100 хувьд хүргэсэн байна.

Орон нутгаас нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг 3-5 нэр төрлөөр нэмэгдүүлэх, хэмжээг 20 хүртэл хувиар өсгөсөн байна.

Сумын засаг даргын захирамжийн дагуу удирдамж боловсруулан албан байгууллагуудад хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, сав баглаа боодол, стандарт шаардлагыг хангасан эсэх  талаар газар дээр танилцаж, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, зөвлөмжийг хүргүүлэн ажилласан. Ундны усыг зөөвөрлөх 1,5 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Байгууллагууд дотоод хяналтын багаар хоол үйлдвэрлэлд төлөвлөгөөт хяналтыг 14 хоног бүр, төлөвлөгөөт бус хяналтыг өдөр бүр хийж засаж сайжруулах шаардлагатай ажил үйлчилгээнд заавар зөвлөгөө өгч засан сайжруулж ажиллаж байна. Дотуур байр, үдийн хоолны гал тогооны чанар хүртээмжид  өдөр тутмын жижүүр багш, дотоод хяналт, удирдлагын баг амталгаа хийж тэмдэглэл  хөтөлдөг. ХХААГ-ын улсын байцаагч нартай хамтран төсөвт байгууллагуудын тогооч нарт хоолны шим тэжээлийг тооцох талаар сургалт зохион байгуулсан.

70

Зорилт6.2. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх замаар сумын бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн хэмжээ болон ажлын байрны тоог нэмэгдүүлнэ.

6.2.1

Жишиг зураг төсвийн дагуу мал нядалгааны цэг байгуулахад дэмжлэг үзүүлэх

50,0 сая. төг

Мал нядалгааны цэг бий болсон эсэх

 

 

-

Мал нядалгааны цэг бий болгох санал санаачилга гаргасан иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлсэн байна.

Өвөрхангай аймгийн төсвөөр мал нядалгааны цэг байгуулах жишиг зураг төсвийг хийсэн. Ирэх онд аймгийн төсвөөс 130,0 сая төгрөгөөр мал нядалгааны цэг байгуулахаар төсөвт тусгасан байна.

70

6.2.2

“Хөх сав, канистергүй сум, баг, өрх” хөдөлгөөн өрнүүлэх, малчдыг сүү цагаан идээгээ хүнсний зориулалтын саванд боловсруулах, хадгалах, тээвэрлэх чиглэлээр арга хэмжээ авах

 

-Нөлөөллийн арга хэмжээний тоо,

-Зориулалтын бус савыг зориулалтын саваар сольсон айл өрхийн тоо

2022 онд Албан байгууллагууд зориулалтын саваар жигдэрээд байна.

 нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж, зориулалтын бус савыг зориулалтын саваар сольсон айл өрхийн тоо урд оноос өссөн байна.

Хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээг хэрэглээнд хэвшүүлэх зорилгоор цахим орчинд мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ авч ажилласан. ӨВ ХӨХҮҮР” УРАЛДААН зарлаж нийт 20 гаруй хөхүүр оролцож, хүнсний зориулалтын бус савнаас татгалзаж, шилдэг хөхүүрүүдийг шалгаруулж урамшуулсан. Зорилтот жилийн хүрээнд болзолт уралдаан зарлаж, багийн хурлуудаар мэдээлэл өгч, гарын авлага тарааж ажилласан. Чиглэл ХХК-ны тоног төхөөрөмжийн үнийн мэдээлэл, гарын авлагыг олон нийтийн сүлжээгээр сурталчлан ажиллаж малчид, албан байгууллагууд хуванцар савнаас татгалзаж ЗДТГазар айраг нөөцлөх суурин болон зөөврийн савыг авч хэрэглээндээ нэвтрүүлсэн. Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан иргэдийн дунд хуванцар савны хэрэглээ мэдлэг хандлага дадлыг үнэлэх судалгааг 5 багийн нийт 107 иргэдээс авч холбогдох газарт дамжуулсан мөн эрүүл мэндийн газраас зохион байгуулсан хуванцар савгүй айл, өрх уралдаанд иргэн, аж ахуйн нэгжийн материалыг хүргүүлэн ажилласан.

100

Зорилт6.3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тооноос чанарт шилжүүлж, сүргийн зохистой бүтцийг хадгалах, түүхий эд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

6.3.1

Бог малын хээлтүүлэгчид үзлэг ангилалт хийх, анги чанарыг тогтоох, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэглэж, мал аж ахуйн нэгдсэн системд хамруулах, стандартын шаардлага хангасан хээлтүүлэгчийг малчдад нийлүүлэх ажлыг зохион байгуулах

20,0 сая.төг

-Үзлэг ангилалтад хамрагдсан малын тоо

-Мэдээллийн систем ашиглалтын байдал

 

-

Цөм сүргийн малыг ялган тэмдэглэж, мал аж ахуйн нэгдсэн системд бүрэн хамруулж, стандартын шаардлага хангасан бог малын хээлтүүлэгчийг үржилд ашигласан байна.

Бог малын хээлтүүлэгчийг ялган ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэгжүүлэлтийн судалгааг шинээр хийж шаардлага хангасан 970 хээлтүүлэгч бог малыг бүртгэл мэдээллийн сангийн ээмэгтэй малын жагсаалтад, хуц 954, ухна 663 толгой бог малын хээлтүүлэгчийг  малын үржил технологийн ажил үйлчилгээний Номун тайван”  аж ахуйн нэгжийн бүртгэлд цахимаар хамруулаад байна

 

100

6.3.2

 

Бэлчээрийн даацаас илүү гарсан малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж ажиллах

1,0 сая.төг

 Эдийн засгийн эргэлтэд оруулсан малын эзлэх хувиар

2022 онд нийт ... мянга гаруй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан

Таваарын малын 20-аас доошгүй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан байх

Энэ онд цахимаар  мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад 373 гэрчилгээ бичигдэснээс  адуу 135, үхэр 34, хонь 1055, ямаа 171,  нийт 1395 амьд малд, адууны мах 38081 кг үхрийн мах 17870 кг, хонины мах 27859 кг, ямааны мах 1965 кг,тэмээний мах 1900кг маханд,  адууны шир 150 ширхэг, ноос 692564 кг, ноолуур 2800 кг, сүү 745 литр, аарц 11054  литр, айраг 320 литрт мал эмнэлгийн гэрчилгээг мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэж  баталгаажуулсан нь таваарын малын 20-иос дээш хувь нь малаа эдийн засгийн эргэлтэд оруулсан.

 

100

6.3.3

Малын тоо толгойн албан татварын орлогоос малын чанар сайжруулах, биотехнологийн дэвшилтэт арга технологийг ашиглан зохиомол хээлтүүлгийн хийх ажилд хөрөнгө оруулалт хийх

3,0 сая.төг

Зохиомол хээлтүүлгийн хувиар

 

-

Малын тоо толгойн албан татварын 20-иас доошгүй хувийг малын чанар сайжруулах, арга хэмжээнд зарцуулсан байна.

2024 оны ОНХС-ийн хөрөнгөөр Малын чанар үүлдэр угсааг сайжруулах зорилгоор зохиомол хээлтүүлгийн иж бүрэн тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийн асуудлыг малын тоо толгойн албан татвараас санхүүжүүлэхээр батлагдаад байна.

70

6.3.4

“Малын индексжүүлсэн даатгал”-д нийт малчин өрхийн 15-аас доошгүй хувийг хамруулах ажлыг зохион байгуулах

 

100,0 мян.төг

Даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь

Нийт ... малчин өрх ... мянган малыг ... сая төгрөгөөр даатгуулсан. Энэ нь нийт малчин өрхийн ..., нийт малын ... хувийг тус тус эзэлж байна.

Нийт малчин өрхийн 15-аас доошгүй хувийг хамруулсан байна.

Малын индексжүүлсэн даатгалд төрийн банкнаас 1 малчин өрх 676 хонь 180,000 төгрөгөөр, 201 малчин  өрх, эрсдлийн даатгалд 100500 толгой малыг 7620 төгрөгөөр даатгуулсан. ХААН банкинд 26 малчин өрхийн 5400,0 төгрөгөөр даатгуулсан нь нийт малчин өрхийн 24,43 хувь нь хамрагдсан байна

100

6.3.5

Нийт үхэр сүргийг хавар, намрын технологит хугацаанд ялган тэмдэглэн, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг зохион байгуулах. 

(livestock.mofa.gov.mn)

10,0 сая.төг

Ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн үхрийн тоогоор

Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд ... мянган толгой үхэр ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн.

Үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

2023 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан Үхэр сүрэг аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд 120-оос дээш үхэр тоолуулсан 2 малчин өрхийг судалгаанд хамруулсан. 100-гаас дээш үхэртэй 5 өрхөд хөтөлбөрийн болзолыг танилцуулж ажилласан.2023 онд үхэр ялган тэмдэглэж бүртгэх төлөвлөгөөт ажил хийгдэхгүй.

100

6.3.6

Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 2022 оны  жилийн эцсийн малын тоог малчин өрх бүрээр оруулах, баяжилт, тулгалт хийх ажлыг зохион байгуулах

-

Нэгдсэн санд орсон малчин өрхийн эзлэх хувиар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, "Дижиталмедик ХХК"-тай хамтран Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн системийг хөгжүүлж улсын хэмжээнд нэвтрүүлж эхэлсэн.

Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд малчин өрхийн мэдээллийг 100 хувь оруулж, баяжилт, тулгалт хийсэн байна.

Малын үндэсний программд 1023 өрхийн 2022 оны  жилийн эцсийн малын тоог малчин өрх бүрээр 308234 толгой малын тоог оруулж баяжилт тулгалт хийсэн.Зүйс бус хорогдол, төл бойжилтийн мэдээ, ялган ангилалт, ээмэгтэй малын бүртгэлүүдийн баяжилтуудыг хийсэн.

100

6.3.7

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангаж ажиллах

150,0 сая.төг

Засгийн газрын тогтоолын дагуу, хувиар

2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг  90,0 хувиар хангасан.

2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 90 хувиас дээш хангасан байна.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөний дагуу биелэлтийг албан байгууллага аж ахуйн нэгжээс нэгтгэн аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын биелэлт, аймгийн Засаг даргын А/499 захирамжийн хавсралтын биелэлт тайлангийн хамт аймгийн ХХААГазарт илгээсэн.2023-2024 оны өвөлжилт хаваржилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг сумын Засаг даргын захирамжаар батлуулан албан байгууллага аж ахуйн нэгжид танилцуулан бэлтгэл хангуулан ажилласан. 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл хангасан төлөвлөөгөөний биелэлтүүдийг байгууллага тус бүрээр хэрэгжилтий тооцон ажиллаж байна.

Малчид өөрсдийн хүчээр 1860 тн өвс бэлтгэхээс 1160 тн өвс бэлтгэж, гар тэжээл 680 бэлтгэхээс 680 тн бэлтгэж, давс хужир шүү 1240 тн бэтгэхээс 1240 тн бэлтгэж,  малчдын өөрсдөө бэлтгэх хадлан тэжээлийг 90,3 хувийн гүйцэтгэлтэй өвөлжилтийн бэлтгэлийг хангаад байна. энэ онд 414 га талбайд малын тэжээл тариалж  745,2 тн малын тэжээл, малчид өвөл хавартаа бэлтгэн 2,0 тонн өвс, гар тэжээл (сөлийн хомоол, хивэг,) 1.0 тонн, хужир шүү 1.5 тонныг  хураасан

100

6.3.8

Бэлчээрийг сэлгэх, өнжөөх оновчтой ашиглах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх

500,0 мян.төг

Оновчтой ашигласан бэлчээрийн талбайн хэмжээгээр

Сумын  хэмжээнд 321 мянган га бэлчээр нутаг

Төлөвлөгөөний дагуу бэлчээрийг сэлгэн өнжөөсөн байна.

Газрын багц хуулийн шинэчилсэн найруулга хүлээж байна.Төлөвлөлтөө гаргахын тулд суурь судалгаагаа хийж саравчны байршлыг тогтоож,координат авч байгаа.

90

6.3.9

Өвөлжөө, хаваржааны 0.7 га газрын дэргэд 1000м2 газарт малын тэжээлийн ургамал тариалах ажлыг дэмжих

100,0 мян.төг

Тэжээлийн ургамал тариалсан өрхийн тоо

Сумын хэмжээнд ... гаруй малчин өрх тариалсан

 40-аас доошгүй малчин өрх шинээр нэмэгдэж тариална.

Энэ онд 414 га талбайд малын тэжээл 742,5 тн ургац хураан авлаа.Үүнээс нийт өрхийн 10 хувь буюу 80 өрхөд 3,0 тонн ногоон тэжээлийн хөнгөлөлттэй үрийн дэмжлэг үзүүлж  өвөлжөө хаваржааныхаа газарт ногоон  тэжээл тариалж 27.5 тонн ургац хураан авлаа.

100

6.3.10

Бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой энгийн механик болон микробиологийн аргаар ургамал хамгааллын ажлыг зохион байгуулах

50,0 сая.төг

Мэрэгч устгалын ажилд санхүүжилт тавьсан сумдын тоогоор

... мянган га

 

 

Мэрэгч устгалын ажил зохион байгуулсан байна.

Баян-өндөр сумын Засаг даргын 2023 оны 04 сарын 26-ны өдрийн А/61 тоот захирамжийг үндэслэн үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 2023 оны 04 дүгээр 27-ний өдрөөс 05 дугаар сарын 07-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж, ОНХС-ийн санхүүжилтээр 10 тн бактержуулсан будаа, ХХААГ-ын санхүүжилтээр 1 тн бактержуулсан будааг татан авчирч,Хөдөлмөр халамжийн албанаас хүнсний эрхийн бичиг авдаг, иргэдийг татан оролцуулж, нийтийг хамарсан ажилчдын төсөлд хамруулан  30-н иргэн 5 өдрийн турш Батхаан, Бөмбий, Зүлэгт, Хар тойром, Бумбат багуудын  нутгийг хамруулж, 11 тонн бактержуулсан будааг 25000 га  талбайд цацаж, бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

90

6.3.11

Орон нутгийн тусгай хэрэгцээний сум дундын отрын нөөц бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах

300,0 мян.төг

Отрын нөөц бэлчээрийн талбайн хэмжээгээр

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 626312.6 га бэлчээрийг сум дундын отрын нөөц бэлчээрээр батлуулсан.

Сум дундын отрын нөөц бэлчээрт хөрөнгө оруулалт хийж, ашиглалт хамгаалалтад зохицуулалт хийж ажилласан байна.

Аймаг дундын отрын бүсийн бэлчээр ашиглалтын захиргаанд 2023.11.01 өдөр 10 малчин  өрхийн 1255 бод, 7186 бог, хонин толгойд шилжүүлснээр 22604  тоо толгойн мал  Хөх дэлийн отрын бүсэд өвөлжиж, хаваржуулахаар судалгааг хүргүүлсэн.

90

6.3.12

Эрчимжсэн болон туслах аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулж ажиллах

500,0 мян.төг

Зээл тусламж, төсөл хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж, иргэний тоогоор

Хоршоог хөгжүүлэх сан, ЖДҮДС-аас ... сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд ... аж ахуйн нэгж,  ... иргэнд хамрагдсан.

Эрчимжсэн аж ахуй эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийг хөнгөлөлттэй зээлд хамруулсан байна.

2023 онд Хөдөөгийн малчин өрхийг  дэмжин  “малжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7 иргэнд 40,0 сая төгрөгний малыг олгосон.Үүнд 1 иргэн монгол үхэр, 5 иргэн хонь ямаа өсгөх чиглэлээр 1 иргэн сүүний чиглэлийн үхэр өсгөх үржүүлэх чиглэлээр 10,0 сая төгрөгөөр төсөл хөтөлбөрт хамрагдаж дэмжигдсэн. Хоршоо хөгжүүлэх сангаас 1 иргэнд монгол үхэр өсгөх, үржүүлэх төслийг дэмжиж хэрэгжүүлсэн. Нийт 7 иргэн малжих, эрчимжсэн аж ахуй дээрх төслүүд 2023-2026 онд хэрэгжиж дуусна.

100

Зорилт6.4. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ

6.4.1

Сумдын мал эмнэлгийн тасгийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж, бүтэц орон тоогоор нь ажиллуулахад дэмжлэг үзүүлж, орон нутгаас ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай гэрээ байгуулан эмч, мэргэжилтэн сургах ажлыг зохион байгуулах

1,0 сая.төг

Хийгдсэн ажлын үр дүнгээр

Мал эмнэлгийн тасагт 2 албан хаагч ажиллахаас бүрэн орон тоотой ажиллаж байна.

Мал эмнэлгийн тасгийг бүрэн орон тоогоор нь ажиллуулж, МЭТ-ийн мэргэжилтнүүд тогтвор суурьшилтай ажиллах мэргэжилтний тоо нэмэгдэж, мал эмнэлгийн үйлчилгээний чанар сайжирна.

Энэ онд мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, байцаагчаар томилогдож, тархвар зүйчийн сул орон тоонд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэн Б.Санжаажамц 2023 оны 12 сарын 15-наас томилогдон ажиллаж байна. Мал эмнэлгийн орон тоо бүрэн ажиллаж байна.

100

6.4.2

Гамшиг болон зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулж, устгах, гоц халдварт, халдварт, өвчний голомтын, сэжигтэй бүсийн бэлчээр, ус эх булаг, малын өвөлжөө, хаваржаа, хэвтэр бууц, хашаа хороог цэвэрлэх, халдваргүйтгэх арга хэмжээг зохион байгуулах, бэлэн байдлын нөөц бүрдүүлэх

6,0 сая.төг

Төлөвлөгөөт халдваргүйтгэлийн гүйцэтгэлээр

Сумын хэмжээнд 2022 онд нийтдээ 50600 мянган метр квадрат талбайд орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлсэн

2023 онд нийтдээ ... мянган м2 талбайд орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.

 

Энэ онд 37800 мкв талбайд хашаа хорооны халдваргүйтгэл, 1600мкв талбайд сэг зэм усгалын халдваргүйтгэл, 2800мкв талбайд худаг уст цэгийн халдваргүйтгэл, 8400мкв талбайд гоц халдварт өвчний халдваргүйтгэл, нийт 50600мкв талбайд халдваргүйтгэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

100

6.4.3

Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг товлосон хугацаанд зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллах

4,2 сая.төг

Төлөвгөөт ажлын гүйцэтгэлээр

Шүлхий өвчний голомтыг цомхотгох, халдвар дамжин тархахаас сэргийлж 21739мянган толгой малыг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрууулсан.

Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэн ажилласан байна.

Хавар болон намрын давтан дархлаажуулалтаар сумын хэмжээнд нийт 28134 мян.толгой үхрийг вакцинд хамруулахаар төлөвлөснөөс 27810мян.толгой үхэр дархлаажуулалтанд хамрагдаж гүйцэтгэл 98,85%-тай байна. Вакцинжуулалтын тайлан мэдээг заасан хугацаанд нь аймгийн Мал эмнэлгийн газарт хүргүүлсэн.

100

6.4.4

Малын тоо толгойн албан татвараас төвлөрсөн санхүүжилтээс мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах

 

-

Зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр

2022 онд манай сум малын гоц халдвар, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийн зардалд нийт ... сая төгрөгийг зарцуулсан байна.

Тухайн орон нутагт төвлөрсөн малын тоо толгойн албан татварын 30-аас доошгүй хувийг малчдын малын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай үйл ажиллагаанд зарцуулна.

2022 оны малын тоо толгойн албан татвар 109,5 сая төгрөг төлөвлөгдсөн. 2023 онд мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд 14,2 сая төгрөгийг ИТХ-аас батлуулж, Бог малын гоц халдварт өвчний голомтыг хумих, таслан зогсоох арга хэмжээ болон малын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хяналтын постыг ажиллуулахад бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын цэг болон 1-р багийн Заламт хэмээх газар гарсан бог малын мялзангын постонд 4,8 сая.төг зарцуулсан байна. Энэ онд үхэр сүргийн шүлхий өвчний масс вакцины дархлаажуулалтанд мал эмнэлгийн нэгжүүдэд сумын ЗДТГазраас шатахууны дэмжлэг 5,250,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн байна.  Нийт 10,050,000 төгрөгийг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулсан байна.

100

6.4.5

Сумын хээлтүүлэгч малыг бруцеллёзын шинжилгээнд хамруулж, эерэг дүн үзүүлсэн хээлтүүлэгч малд арга хэмжээ авч ажиллахад хүн хүчний дэмжлэг үзүүлэх

500,0 мян.төг

Төлөвлөгөөт шинжилгээний гүйцэтгэлээр

2022 онд 12731 толгой хээлтүүлэгч мал хамрагдсан.

Төлөвлөгөөт арга хэмжээ 100 хувь биелүүлж, эерэг дүн үзүүлсэн хээлтүүлэгч малд арга хэмжээ авч тайлганасан байна.

Сумын хэмжээнд 3-н аж ахуй нэгж бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх  шинжилгээнд хуц-820, ухна-350, бух-20 нийт 1190 хээлтүүлэгч шинжилгээнд хамруулсан. Үүнээс уерэг илэрсэн хээлтүүлэгч байгаагүй.

90

Зорилт.6.5. Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, үр тариа, төмс хүнсний ногоо, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, усалгаатай тариалан эрхлэх үйл ажиллагааг дэмжинэ.

6.5.1

Сумдад агро-ойн аж ахуй байгуулах, жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэхэд газар, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх

20,0 сая.төг

Агро-ойн аж ахуйн тоо

Жимс жимсгэнэ 2 га-д тариалахаас 1,4 га-д тариалж 0,36 тн ургац хураан авсан байна. Энэ онд шинээр 4 иргэн жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлсэн.

Суманд агро-ойн аж ахуй байгуулах эхлэлийг тавьж, жимс жимсгэний тариалалтыг 10 хувиар нэмэгдүүлсэн байна.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд 20 өрхөөс чацарганы суулгацын захиалга авч иргэн  аж ахуйн нэгжүүд 120 ширхэг чацарганы тариалалт хийсэн.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас говь хээрийн бүсэд хамгаалалтын ойн зурвас үүсгэх зорилгоор Харзтайн голын хажууд 10 га талбайд 6300 суулгац суулгасны 0,1 хувьд нь үхрийн нүд, чацаргана тариалсан.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд жимс жимсгэнийн мод захиалах 15 иргэдээс  захиалаг авч, 10 үхрийн нүдний суулгац, 54 ширхэг чацарганын   суулгацыг хөнгөлөлттэй үнээр болон олгосон.

100

6.5.2

Сумдад өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, газар олгох, хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх

1,0 сая.төг

Шинээр нэмэгдсэн хүлэмжийн тоо

-

Өвөл, зуны  хүлэмж шинээр нэмэгдсэн байна.

Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд орон нутгийн төсвөөс тус суманд 96м2  3 хүлэмжийг хүлээлгэн өгсөн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 1 иргэнд хүлэмжид хүнсний ногоо тариалах чиглэлээр 5,0 сая төгрөгийн зээл олгосон. Арвай элч ХХК-ны захирал Б.Батмөнх 2 иргэнд 6*8 10*4,5 харьцаатай 3 хүлэмж олгосон.

100

6.5.3

Тариалангийн талбайн ойн зурвасыг нэмэгдүүлэх, шинээр байгуулах

-

Ойн зурвас байгуулсан талбайн хэмжээ га

-

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тариалангийн нийт эргэлтийн талбайд ойн зурвас байгуулсан байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас говь хээрийн бүсэд хамгаалалтын ойн зурвас үүсгэх зорилгоор Харзтайн голын хажууд 10 га талбайд 6300 суулгац суулгасны 0,1 хувьд нь үхрийн нүд, чацаргана тариалсан. Мөн өрхийн тариалан эрхлэгч 5 иргэн тариалангийн талбайдаа  улиас, хайлаас, чацаргана тариалж,ойн зурвасыг нэмэгдүүлсэн.

100

6.5.4

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн тариалалтын төлөвлөгөөг боловсруулалт хийн даалгавар болгон хүргүүлж байгаа тул  таримал тус бүрээр тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг тооцож, орон нутагт   хэрэгжилтийг зохион байгуулах (Тариалах талбай, хураан авах ургац, боловсруулах уриншийн төлөвлөгөөг хавсаргав)

-

Тариалсан талбай га, хураасан ургац тн-оор

2022 онд ... мянган га талбайд тариалсан.

Тариалах талбай, хураан авах ургацын төлөвлөгөө даалгаврыг баг, аж ахуйн нэгж, иргэнээр, таримлын төрөл тус бүрээр задлан эзэнжүүлж хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулсан байна.

Энэ онд Төмс хүнсний ногоо, нарийн ногоо тариалах иргэдээс үрийн захиалга авч, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн. Захиалгын дагуу байцаа 500 ширхэг, луувангийн 3 кг,  шар манжингийн 0.5 кг,  хүрэн  манжингийн 3 кг, , чинжүүний 0.5 гр, өргөст хэмхийн 500 ширхэг, улаан лоолийн 10 грамм үрийг тус тус авчран тариалан эрхлэгч 45 иргэн,Аж ахуйн нэгж, албан байгуулагуудад  олгосон. Байцаа-0,3 Шар лууван- 1 га, Шар манжин-4га, Хүрэн манжин-0,2  Сонгино-0,3 Сармис-0,03 Өргөст хэмх-0,2 улаан лооль-0,2  хүнсний ногоо 6,5 га талбайд тариалж 60тн ургац хураан авсан.

Төмс 8 га талбайд тариалж 75 тн ургац хураан авсан.

 

100

ДОЛОО. БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР

Зорилт7.1. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-орчны бохирдлыг бууруулах зорилтод жилийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллана.

7.1.1

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын хэмжээнд мод тарьж арчилж, ургуулах ажлыг нарийвчилсан судалгаа, төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж, мод тарих үйл ажиллагаанд хувийн хэвшил, иргэд, олон нийтийг оролцуулан мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх

50,0 сая.төг

-Тарьсан модны тоо, ургалтын хувь

-Мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн байдал

2022 онд тарьсан модны тоо ...

2023 онд тарих модны тоо...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор, Засгийн Газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн  350 дугаар тогтоол, “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын хэмжээнд мод бут тарих, арчлах талаар сургалт сурталчилгааны ажлыг танхимаар болон цахим хэлбэрээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд сурталчилан таниулж, “МОДТОЙ ДЭЛХИЙ” мод тарих гарын авлага тарааж  ажилласан байна. ЕБСургуулийн 8-12 дугаар ангийн хүүхэд, сурагчдийг намрын мод тарилтын үед мод суулгацыг хэрхэн зөв суулгах арга хэлбэр, зөв услах талаар зааж зөвлөж ажилласан байна.

100

7.1.2

Сум бүр нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх

 

2022 оны суурь түвшинг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх

Хавсралт хүснэгтээр сумдын ногоон байгууламжийн суурь түвшинг гаргаж хүргүүлэв

 

Сумын хэмжээнд 2023 онд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн мод бут тарих, талаар иргэд олон нийтэд цахим болон бусад хэлбэрээр сурталчилан ажиллаж, бэлтгэл ажил хангах, талбай бэлтгэх, бор шороо татах зэрэг ажлуудийг хийж гүйцэтгэсэн. Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдэд сумын хэмжээнд нэгдсэн журмаар бор шороо, элс, бууц татах ажлыг хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 15 иргэнээр хийлгэж түр ажлын байраар хангаж ажилласан байна. Мод суулгац тарихад бэлтгэл ажлын хүрээнд хуашингийн жалганаас   10 удаа бор шороо татах ажил хийгдсэн байна. Энэ онд хаврын мод тарилтын ажлын хүрээнд 5 албан байгууллага, 3 аж ахуйн нэгж, 25 өрх айл хамрагдан 1800 мод суулгацыг тарьж суулгаад усалгаа, арчилгааны ажлыг ногоон байгууламж, хог хаягдалын үйлчилгээ хариуцсан иргэд хийж ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 18 иргэнээр мод бут тарих ажлыг ажлын 10 хоногт хийлгэн ажилласан. Үүнд: Спорт заалны хашаанд 500 ширхэг хайлаас, 300 ширхэг шар хуайс тарьж суулгасан. Мод үржүүлгийн хашаанд 200 гаран шар хуайс тарьц суулгасан. ЗДТГазрын үүдэнд 114 хайлаас, 20 шар хуайс тарьж суулгасан. СӨБ-ын байгууллага 150 шар хуайс, Цаг уурын салбар 20 ширхэг шар хуайс, Өв Баялаг Малчид хоршоо 20 ширхэг шар хуайс,  5ширхэг монос, 15 ширхэг хайлаас,  Батхаан багийн төвд 300 гаран мод суулгацыг тарьж, 70х60 м харьцаатай хашаа хайс барьж тохижуулан ажилласан байна. Мөн спорт заалны урд хэсэгт 80х12 харьцаатай мод бут тарих талбай бэлтгэн мод суулгах 135 нүх, шудууг ухаж бэлтгээд, 10х10 дөрвөлжин нүд бүхий төмөр тороор хашаалж 580 ширхэг мод суулгацыг ЗДТГазрын төрийн албан хаагчид, тохижилт үйлчилгээ хариуцсан иргэд хамтран тарьж суулгасан байна. Тарьсан мод суулгацыг услах, арчлах, зэрлэг зулгаах ажлыг тохижилт үйлчилгээ хариуцсан иргэд хийж гүйцэтгэсэн байна. Мод суулгац худалдан авахад 2 сая 800,000 төгрөг  зарцуулаад байна. Намрын мод тарилтын ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас зарласан Баян-Өндөр суманд 10 га талбайд ойн зурвас байгуулах тендерт Гоонуга ХХК шалгарч тус ажлыг хийж гүйцэтгэн ажилласан. Тус талбайд мод суулгац тарих ажилд ЕБС-ийн 8-12 дугаар ангийн хүүхдүүд оролцон 2000 гаран мод суулгацыг тарьж услах ажлыг хийж ажилласан байна. Мөн сумын ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдээр мод тарих, услах ажлыг хийлгэж ажилласан байна. Энэ хугацаанд 10 га талбайд нийт 6300 ширхэг мод суулгацыг тарьж, услах ажлыг хийж гүйцэтгэн ажилласан байна. Тус ажлыг Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга, ойн нэгжийн дарга нар газар дээр нь ирж үзэж танилцсан. Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас 2023 онд цөлжилтийг сааруулах зорилгоор ойн зурвас байгуулах Батхаан багийн төвд мод суулгац тарих хашаа барихад 8,556,000 төгрөгийн санхүүжилтийг гарган хашаа хайс барьж, нутгийн иргэд, 1980 оны төгсөгчид 700 гаран мод суулгацыг тарьж суулгаад байна. ОНХСангийн санхүүжилт (50.000.000) сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ногоон байгууламжийн тендер зарлан Хурд Час ХХК шалгарч мод суулгац тарих  60х60м хашаа хайс барьж, 550 ширхэг шар хуайс, хайлаас тарьсан байна. Тэр бум мод аяны хүрээнд  манай сум 2023 онд нийт 8650 ширхэг мод сулгацыг хавар, намар тарьж ажилласан байна. Сумын хэмжээнд тарьсан мод суулгацын намрын цэнэг усалгааны ажил хийгдэж дууссан байна. Мод тарих ажил өмнөх оноос өссөн дүнтэй байна.

100

7.1.3

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилтийг хангаж, иргэд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах

 

Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого-50 хувь

Ойн нөөц ашигласны төлбөрийн орлого-85 хувь

Ус рашаан ашигласны төлбөрийн орлого-55 хувь

-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2022 онд ан амьтны нөөц ашигласны төлбөр-...сая, төвлөрсөн.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрэн төвлөрүүлж, журмын дагуу зарцуулж, тайлан мэдээг байгаль орчны төсөв мэдээллийн санд тогтоосон хугацаанд бүрэн оруулсан байна

Байгаль хамгаалах сангийн төвлөрүүлэлт, зарцуулалтын тайлан БНАТ-2, БНАТ-2б тайлангуудыг Байгалийн нөөц ашиглалтын нэгдсэн системд тогтоосон хугацаанд оруулж ажилласан байна. Иргэд олон нийтэд болон ЕБС-ийн сурагчидад ховор ан амьтан болон хог хаягдал, мод бут тарих, байгаль хамгаалах тухай хуулиар танхимын болон цахим хэлбэрээр сургалт зохион байгуулсан.

Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийсэн ажлын тайлан мэдээг Өвөрхангай аймгийн БОАЖГазарт хүргүүлж ажилласан байна. 2023 онд орон нутгийн орлогот 20 сая 800 мянган төгрөгийн орлого оруулж ажилласан байна.

 

100

7.1.4

Амьтны амьдрах орчныг сайжруулах, өсгөн үржүүлэх, нэн ховор, ховор амьтанд биотехникийн арга хэмжээ авах

3,0 сая.төг

Агнуурын бүс нутагт биотехникийн арга хэмжээ авсан байдал

-

Биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, батлагдсан төсвийн дагуу нэн ховор, ховор амьтдад биотехникийн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Сумын Засаг дарга аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээнд оруулсан 4.1-д Амьтны амьдрах орчныг сайжруулах, өсгөн үржүүлэх, нэн ховор, ховор амьтанд биотехникийн арга хэмжээ авах гэсэн заалт, амьтны амдрах орчныг сайжруулах, биотехникийн арга хэжээний төлөвлөгөөний хүрээнд сумын 2 дугаар багийн нутаг Аргалын уул хэмээх газарт амьдрах Аргаль хонь, Янгир ямаанд биотехникийн арга хэмжээг 2 удаа зохион байгуулж ажиллалаа. 2023 оны 2 дугаар сарын 15 өдөр сумын ИТХ-ын төлөөлөгчид ЗДТГ-ын жолооч, нутгийн иргэд, ЕБС-ийн багш нартай хамтран 10 гаран хүн хамрагдан ажиллаж өвс тавиж өгөх, хужир мараа тавих ажлыг хийж ажилласан. Тус ажилд өвсний фондноос өвс, хужир ачих, уулын оройд өвс, хужир гаргах ажилд хамтран ажилласан. Тус ажилд оролцсон  бинзен шатахуун, өвс, хужир гэх мэт нийт 500,000 төгрөгийн зардал гарган ажилласан байна. 2023 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр Сумын Засаг даргын орлогч, 2 дугаар багийн Засаг дарга, нутгийн иргэд, хамтран Аргаль хонь, Янгир ямаанд хужир, өвс ачиж тээвэрлэх, уулын оройд гаргах, өвс, хужир тавиж өгөх биотехникийн арга хэмжээг авч  ажилласан байна. Биотехникийн арга хэмжээг 2 удаа зохион байгуулж авч хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээ, /фото зураг/ БОАЖГазарт хүргүүлж ажилласан.

100

Зорилт.7.2. Хог хаягдал орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.

7.2.1

Сум бүр хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, батлуулах

-

Хэрэгжилтийн хувь

2022 онд ОНХСангийн хөрөнгө оруулалт 100 сая.төгрөгийн төсөвт өртөгтэй хогийн цэгийн шинээр бий болгосон.

Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөтэй болсон байна.

Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, байна. Сумын төвийн айл өрх албан байгууллагын хог хаягдлыг ачих, тээвэрлэх ажлын хуваарийг Тамгын газрын даргаар батлуулан хуваарийн дагуу хог хаягдлыг тээвэрлэж байна. Албан байгууллага иргэдэд хог хаягдлыг ангилан ялгаж хэвших  талаар сургалт сурталчилгааг цахим болон бусад хэлбэрээр хийж ажиллаж байна.

100

7.2.2

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах үйл ажиллагааг дэмжих, дахивар бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх боломжийг бүрдүүлэх

10,0 сая.төг

Хоёрдогч түүхий эд нягтруулж, пресслэх төхөөрөмжийн тоо

-

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах чиглэлээр иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлж, дахивар бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Хөрсний доройтолыг бууруулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, сааруулах, хамгаалах хог ангилан ялгах хоёрдогч түүхий эд авах хашаа барих ажлыг Уулзвар дулаан хоршоо хийж гүйцэтгэн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 18 иргэн ажлуулж банз, шургааг тайрах, шонгий нүх ухах, зоож чигжих, хашааны банз хадах, барих ажлыг 2023.06.10 өдөр зохион байгуулан ажиллаа. Тус хашаа барихад ан амьтны орлогоос 5000.000 /таван сая төгрөгийн санхүүжилтээр/ 213 ширхэг банз, 20 ширхэг шургаа, 10кг 80мм хадаасыг Уулзвар дулаан хоршооноос худалдан авч ажилласан байна. Цаашид хашааг тохижуулан хоёрдогч түүхий эд нягтруулж, пресслэх төхөөрөмжийг суурьлуулж ашиглах ажил хийгдэж дахивар бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэнэ.

100

7.2.3

Сумын төвүүдэд хог хаягдлын гуравдугаар зэрэглэлийн төвлөрсөн цэгийн ландфилл байгуулах

-

Сумын төвлөрсөн хогийн цэгийг шинэчилсэн эсэх

2022 ондсумд төвлөрсөн хогийн цэгийг дарж булан газрыг чөлөөлсөн.

Хог хаягдлын төвлөрсөн цэгийн талбайн хэмжээг багасгаж, тохижуулсан байна.

Хог хаягдлаа ангилан ялгах талаар иргэд, төрийн албан хаагчидад сургалт сурталчилгааг гарын авлага хүргүүлэх, цахим хэлбэрээр хүргэх, мэдээлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Сумын хогийн төв цэгийн хог хаягдлыг цэгцлэх шатаах, хогийн цэг дотор хаясан малын сэг зэмийг дарж булшлах нүх ухаж бэлтгэн хөдөөгийн иргэдийг малын сэг зэмийг нүхэнд хийж байхыг анхааруулж цахим хэлбэрээр мэдээллийг МЭҮТасагтай хамтран зохион байгуулж ажилласан байна. 2022 онд хог хаягдлын цэгийн талбайн газрыг чөлөөлөн дарж булшилан шинээр хогийн цэг байгуулж 150х250м талбайг ашиглаж, хог хаягдлыг байнгын хуваарийн дагуу тээвэрлэж үйл ажиллалгааг явуулж байна. Хөдөөгийн багуудаас ирэх замд хог, малын сэг зэм хаясан байсныг цэвэрлүүлж хогийн нэгдсэн цэгт тээвэрлэн хүргэж ариутгал халдваргүйжүүлэлтийг мал эмнэлгийн байгууллагаар хийлгэн ажилласан байна. Сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23 -ны өдрийн А157 тоот захирамжаар “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах” ажлыг зохион байгуулж ажилласан байна. Тус ажлын хүрээнд сумын хогийн нэгдсэн цэгт ил задгай асгасан хогийг дотогш оруулах, шатаах зэрэг арга хэмжээг авч ажилласан байна. Сумын төвийн айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх, шатаах ажил хийгдсэн байна.  

100

7.2.4

Сумын хэмжээнд байгаа агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо бүртгэл, нүхэн жорлонгийн тооллогыг зохион байгуулах

500,0 мян.төг

Тооллогын дүнгээр

2015 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа.

Сумын хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн шинэчилсэн судалгаа бий болно.

Сумын төвийн албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, бүх төрлийн тээврийн хэрэгсэл, мотоциклийг хамруулсан агаарын бохирдлын тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж тоо бүртгэлийг агаарын бохирдлын нэгдсэн системд шивэж оруулан дүн мэдээг орон нутгийн төрийн албан хаагчдын шуурхай зөвөлгөөн болон Өвөрхангай аймгийн БОАЖГазар, УЦОШГазруудад хүргүүлж ажилласан байна. Сумын хэмжээнд нүхэн жорлонгийн судалгааг БОАЖГазарт хугацаатай мэдээ, тайланг цаг хугацаанд нь явуулж ажилласан.

100

7.2.5

Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын хүрээнд хийгдсэн “Ундны усны чанарын судалгаа”-ны нэгдсэн дүгнэлт зөвлөмжийн дагуу сумд “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-г боловсруулж, батлах

500,0 мян.төг

Ундны усны стандартад нийцсэн байна.

2022 онд усны сан бүхий газарт байрлах нүхэн жорлонгийн судалгааг гаргасан.

Сумын хэмжээнд байгаа нүхэн жорлонгийн судалгаа гаргаж дүн мэдээг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлсэн байна.Ундны усны чанар сайжирсан байна.

Сумын хэмжээнд байгаа иргэдийн ундны болон ахуйн усан хангамжинд ашиглаж байгаа гүн өрмийн болон энгийн уурхайн худгуудын усыг жил бүр шинжилгээнд хамруулан усны шинжилгээний дүгнэлтийг иргэд олон нийтэд болон төрийн албан хаагчидад танилцуулан мэдээллийг хүргэж ирсэн. 2023 онд сумын хэмжээний уст цэгийн тооллогын ажлыг Өвөрхангай аймгийн БОАЖГ, Онги тааз голын сав газартай хамтран зохион байгуулж ажилласан байна. тооллогын ажил  Сумын хэмжээнд усны аюулгүй байдлын судалгаа, мэдээллийн ажил хийгдэж дууссаны дараа сумын төлөвлөгөө боловсруулагдана.

90

7.2.6

Сум тус бүр булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалан, орон нутгийн өмчид бүртгэх

5,0 сая.төг

Нэн шаардлагатай булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалах

2022 онд 2 булаг шанд хамгаалсан.

Нэн шаардлагатай булаг шанд, рашааны эхийг хашиж хамгаалсан байна.

Сумын хэмжээнд хаших нэн шаардлагатай булаг шандны судалгааг багуудын Засаг дарга нараас гаргуулан авч Өвөрхангай аймгийн БОАЖГазарт 4 булгийн эхийг хамгаалах төсөл  хүргүүлж, булгуудын эхийг хамгаалж тохижуулах ажил хийгдэж байна.

90

7.2.7

Сумын төвийн ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоож, хашаажуулах

-

Хуучин тогтоосон бүсийг шинэчилж, хашаажуулсан эсэх

-

Эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг шинэчилсэн байна.

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 07 тоот тогтоолоор сумын төвийн ундны усны эх үүсвэр худгуудад хамгаалалтын бүс тогтоосон. 2021 оны 09 сарын 08-ны өдрийн 29 тоот тогтоолоор Туул голын сав газар нутагт хамрагддаг Хөшгийн хар овоо, Навчит булаг, Баруун босго, Улаан шанд, Олон нуурын гол, Цагаан нуур зэрэг газруудыг Улсын тусгай хамгаалалтанд авахуулах саналыг дахин 2023 онд уламжилан ажилласан.

90

Зорилт 7.3. Аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, аялал жуулчлалын хууль тогтоомжийн биелэлтийг хангаж ажиллана.

7.3.1

Сум бүрд байгаль, түүх, соёл, мал аж ахуй, танин мэдэхүйн чиглэлээр орон нутгийн аялал жуулчлалын маршрутыг бий болгож, түүнд түшиглэсэн соёлын үйлдвэрлэл болон брэнд бүтээгдэхүүн бий болгох

3,0 сая.төг

-Сум бүр орон нутгийн аялал жуулчлалын маршруттай болсон байдал

-Шинээр бий болгосон брэнд бүтээгдэхүүний тоо

 

 

-

Аялал жуулчлалын маршрутыг шинэчлэн тогтоож, түүнд түшиглэсэн соёлын үйлдвэрлэл болон брэнд бүтээгдэхүүн бий болгосон байна.

Баян-Өндөр сумын хэмжээнд түүхийн дурсгалт газруудын судалгааг авч ажиллаж байна. Сумын хэмжээний тахилгат хайрхануудын түүх, ямар ямар түүхтэйг өндөр настан, болон нутгийн иргэдээс түүхийн эх сурвалж судалгааг авч ажиллаж байна. Мөн сумын тахилгат хайрхануудыг СИТХурлын 2009.10.30 -нд тусгай хамгаалалтанд авхуулж тэр үеэс эхлэн түүх соёлын дурсгалт зүйлсээ танин мэдүүлэх чиглэлээр ажиллаж байна.Орон нутагтаа сургуулийн сурагчдыг орон нутгийн түүхийн дурсгалт буган хад болон сүг хадны зургийг хамгаалах, Харзтайн хийдийн туурь, Уулнуудын агуй зэргийг танин мэдэх талаар сургалт сурталчилгааг хүүхдийн эрхийн ажилтантай хамтран зохион байгуулж  ажилласан байна. Сумын хэмжээний түүхийн дурсгалт эртний булш бунхан, хиргисүүр, тахилын онгон, зэрэг дурсгалт газруудын тооллого 2010 онд хийгдсэн, 2022 онд дахин тооллого хийж цахим хэлбэрт бүртгэлжүүлэх ажил хийгдсэн. Сумын байгаль, түүх, соёл, мал аж ахуй танин мэдэхүйн чиглэлээр орон нутгийн аялал жуулчлалын маршрутыг бий болгож, түүнд түшиглэсэн соёлын үйлдвэрлэл болон айраг эсгэх арга технилоги, хөхүүр, хөхүүрийн айраг хийх эртний өв соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, зэрэг сумын аялалын маршрутыг гарган сумын Засаг даргаар баталгаажуулан Өвөрхангай аймгийн БОАЖГазарт аялал жуулчлалын дэд хөтөлбөрт төслийн саналаа хүргүүлэн ажилласан байна.               

100

7.3.2

Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд орчны бохирдол, хог хаягдлын нэгдсэн менежментийг хэрэгжүүлж ажиллах

 

Стандартын шаардлагад нийцсэн хог хаях цэг, ариун цэврийн байгууламжийг бий болгосон байдал

-

Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж эхлэнэ  Орон нутагтаа тохирсон аялал жуулчлалын төлөвлөгөө маршрутыг гарган ажиллаж байна.

90

7.4.Байгаль орчны хяналт,шалгалтын чиглэлээр

7.4.1

Хүрээлэн буй орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, цаг үеийн шинж чанартай эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулах

1,0 сая.төг

Хэрэгжүүлсэн ажил, хамрагдсан иргэний тоо

-

Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдын хяналт шалгалт явуулахад шаардлагатай унаа, шатахуун, үйл ажиллагааны зардлаар хангах, багийн иргэдийн нийтийн хуралд оролцож урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулсан байна.

Сумын гэмт хэргээс урдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран ажиллаж тухайн онд хийх ажлын төлөвлөгөөнд хүрээлэн буй орчны гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл хяналт тавих, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах талаар төлөвлөгөөнд тусгуулан ажиллаж байна. Зөрчлийг илрүүлэх таслан зогсоох, цаг үеийн шинж чанартай эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулан ажилласан. 2023 онд Монгол Улсын засгийн газраас гадаадын иргэдэд идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар бариулах шийдвэр, аймгийн БОАЖГазартай хийсэн гэрээ, сумтай байгуулсан гэрээний дагуу хяналт тавин ажилласан байна.

90

НАЙМ. ГАЗРЫН ХАРИЛЦАА,  БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Зорилт.8.1. Газар, барилга байгууламжийн мэдээллийг нэгдсэн цахим системд бүртгэж, мэдээллийн сан үүсгэнэ

8.1.1

Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах асуудлыг газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системээр дамжуулан зохион байгуулах

-

-

Газрын төлөвлөгөө хэрэгжилт-.....%

 

Өвөлжөө, хаваржааны зориулалтаар ...га газрыг ... иргэнд, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ....га газрыг ...... иргэнд

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ...га газрыг ....иргэнд, өвөлжөө, хаваржааны зориулалтаар ....иргэнд ....га, барилга байгууламжийн зориулалтаар ....га газрыг эзэмшүүлнэ.

 

-

8.1.2

Монгол Улсын иргэнд тухайн жилд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг нэгтгэн хянаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх саналыг хугацаанд нь холбогдох байгууллагад хүргүүлсэн байх

-

-

Засгийн газрын .... дугаар тогтоолын дагуу шинээр газар .....га газрыг .... иргэнд өмчлүүлсэн

 

2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 оны төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулсан байна.

 

 

-

8.1.3

Иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг иргэний бүртгэлийн үйл ажиллагаатай холбон эрчимжүүлж, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгасан хэмжээгээр өмчлүүлэх, өмчилсөн газрыг гэрчилгээжүүлж газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг хангасан байх

-

-

..... иргэнд газрын гэрчилгээг олгож, иргэдэд газраа эргэлтэд оруулах нөхцөлийг хангасан.

 

... иргэнд газрын гэрчилгээ шинээр олгоно.

 

 

-

8.1.4

Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг сумын хэмжээнд зохион байгуулах

150,0 мян.төг

-

 

Өмнөх оноос 10 цэгээр нэмэгдүүлнэ.

 

 

-

8.1.5

Барилга байгууламжийн мэдээллийг хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд бүртгэх ажлыг зохион байгуулах

-

-

 

Сумын барилга байгууламжийн мэдээллийг нэгдсэн санд оруулна.

 

 

-

8.1.6

Газар эзэмшин ашиглах эрх тэдгээрийн нэгж талбаруудын мэдээллийг Газрын тухай хуулийн 33.7-д заасны дагуу газрын кадастрын мэдээллийн санд бүрэн бүртгэх

-

-

Шинээр газар эзэмших хүсэлт ирүүлсэн .... иргэн, нөхөн бүрдүүлэлтээр .... иргэний мэдээллийг кадастрын мэдээллийн санд  оруулсан.

Шинээр ..... иргэний мэдээллийг кадастрийн мэдээллийн санд оруулна.

 

-

Зорилт 8.1. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ

8.1.1

Орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудаас хүлээн авсан мөнгөн болон мөнгөн бус хандивыг нийтэд мэдээлэх ажлыг холбогдох хуулийн дагуу зохион байгуулах

-

Мөнгөн болон мөнгөн бус хандивын хэмжээгээр

 

-

Олон нийтэд мэдээлж ажилласан байдал

Ашигт малтмалын ашиглалтын орлогын хураамж 2022 онд 137,6 сая.төг, 2023 онд 50,2 сая.төг ОНХС-д орж ирсэн ИТХ-ын хуралдаанд танилцуулж ил тод нээлттэй зарцуулж хэвшээд байна. Ашигт малтмалын ашигалалтын аж ахуйн нэгжээс мөнгөн болон мөнгөн бус хандив орж ирээгүй болно.

100

8.1.2

Орон нутгийн онцлог, давуу талд тулгуурласан эдийн засаг нийгэмд бодит хувь нэмэр оруулах боловсруулах үйлдвэр байгуулах боломжийн талаар судалгаанд суурилсан санал боловсруулж, 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор  аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх

 

Мэдээлэл шинэчлэгдсэн эсэх

-

Судалгаанд суурилсан бодитой санал ирүүлсэн байна.

Сум орон нутгийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн мал нядалгааны цэг байгуулах саналыг хүргүүлж, Аймгийн жилийн эцсийн хуралдаанд дэмжигдэж санхүүжилт нь шийдвэрлэгдээд байна.

70

Зорилт 8.2.Газрын харилцааны салбарын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн үр нөлөө, хүртээмжийг дээшлүүлж, хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

8.2.1

Газар зүйн нэрийн тодруулалтын ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж газар зүйн нэрийн мэдээллийн санд мэдээллийг оруулах

100.0 мян.төг

Газар зүйн нэрийн тодруулалтын ажлыг орон нутгийн төсвөөр гүйцэтгүүлэх

1 мэдээллийн сан

Газар зүйн нэрийн тодруулалтын ажлыг гүйцэтгүүлж хүлээн авсан байна.

 

-

8.2.2

Газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх

10,0 сая.төг

Хот тосгоны газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны ажлын төсвийг орон нутгийн төсөвт тусгах

2008 оны Газрын төлөв байдал чанарын хянан баталгаа

Шинэ газрын төлөв байдлын чанар улсын хянан баталгааны дүгнэлтийг үндэслэн төлөвлөлт, зохион байгуулалтын ажлууд хийгдэнэ.

 

-

8.2.3

Геодезийн цэг тэмдэгтийн тооллогыг явуулж геодезийн байнгын цэг, тэмдэгтийн цахим санд оруулах

5,0 сая.төг

Цэг тэмдэгтийн тоогоор

Геодезийн цэг, тэмдэгтийн мэдээллийн санг шинэчилж, 2021 онд мэдээллийн санг цахимаар түгээх тогтолцоог бүрдүүлсэн.

Геодезийн байнгын цэг тэмдэгтийн цахим санг шинэчилсэн байна.

 

 

-

Зорилт 8.3.Барилгын ажлын чанар, аюулгүй ажиллагааны хэрэгжилтийг хангах, хяналт тавих

8.3.1

Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгөөс дээш хөрөнгөөр хийгдэж байгаа барилга угсралт, засварын ажлын захиалагчийн хяналтыг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраар гүйцэтгүүлэх

 

Барилга угсралт, засварын ажлын гүйцэтгэлээр

-

Барилга угсралт, засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ашиглалтад орсон байна.

Суманд 2023 онд нийтийн халуун усны барилгыг ажлыг ОНХС-ийн 152 сая.төгрөгийн хөрөнгөөр ДЭВСОФТ ХХК гүйцэтгэж байна.

Энэ онд 20 сая төгрөгөөс дээш үнэтэй барилга угсралт, засварын ажил хийгдээгүй байна.

 

90

ЕС. ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Зорилт.9.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, сумын хэмжээнд шинээр бий болгох ажлыг төлөвлөн, ажилгүйдлийг бууруулж, тогтвортой байнгын ажлын байр бий болноход дэмжлэг үзүүлнэ.

9.1.1

Сумын онцлог, бүтээн байгуулалт, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага болон бусад хөтөлбөр, төслийн хүрээнд байнгын ажлын байр шинээр бий болгох, ажилд зуучлах арга хэмжээг зохион байгуулах

-

Шинээр бий болсон ажлын байрны тоо 19

 

сумын хэмжээнд 2022 онд нийт  23 ажлын байр бий болсон.

 

 

Сумын хэмжээнд  ажлын байранд сэлгэн зуучилсан 19 иргэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт шаардлага хангасан иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулж сумын фэйсбүүк группээр төсөл хүлээн авах зарыг түгээж мэдээлэл бэлтгэн 4-5 удаа зарлаж.  Нийт 15 төсөл хүлээн авч амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар  оруулж. Ахмад-2, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эх-1, ХБИргэн-1, аж ахуй эрхлэх төсөлд-3, малжуулах төсөлд-6 иргэнийг хамруулаж. 13 иргэнийг төсөл хөтөлбөрт хамруулсан байна. Мөн Хоршоо хөгжүүлэх сангаас  6 иргэн хамрагдаж. Нийт 182,0 сая төгрөгийн санхүүжилт олгож  19 иргэн шинэ ажлын байртай болсон байна. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн ажлын эхлэл, явц ямар байгаад иргэдтэй санал солилцож, явцын хяналт хийж тайлан мэдээг ХХҮГ-т хүргэн ажиллалаа. Мөн 5-6-р сард нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж ажилгүй 51 иргэнийг хамруулсан. Нийтийг хамарсан ажлаар нийтийн зэмшлийн гудамж зам талбайд бүтээн байгуулалт хийх ажлаар цэцэрлэгт хүлээнд мод тарих ажилд 31 иргэнийг хог цэвэрлэх ажилд 20 иргэнийг суманд үйл ажиллагаа явууллаж байгаа. Барилгын компаниудтай хамтран ажиллаж 19 иргэнийг  түр ажлын байранд зуучилсан. Шинээр ажил хайгчаар 32 хүнийг бүртгэн 102 хүнийг түр болон байнгын ажлын байранд зуулчилсан ажилласан байна.

100

9.1.2

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллах

0,5 сая.төг

Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоо 19

 

Сумын хэмжээнд

19

Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоогоор 23

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл хөтөлбөрт 13 иргэн, Хоршоо хөгжүүлэх сангаас  6 иргэн хамрагдаж. Нийт 182,0 сая төгрөгийн санхүүжилт олгож  19 иргэн шинэ ажлын байртай болсон байна. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн ажлын эхлэл, явц ямар байгаад иргэдтэй санал солилцож, явцын хяналт хийж тайлан мэдээг ХХҮГ-т хүргэн ажиллалаа.

100

9.1.3

Зорилтот бүлгийн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах

1,0 сая.төг

Үйлчилгээнд хамрагдсан иргэний тоо

Сумын хэмжээнд

...

Сумын хэмжээнд

...

Зорилтот бүлгийн иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр ханган. Зорилтот бүлгийн иргэдээс бүлийн төсөл авах зарыг түгээж мэдээлэл бэлтгэн 1-2 удаа зарлаж 2 төсөл хүлээн авч өрх толгойлсон эх, ахмад настан Д.Нэргүйгийн “ цайны газар” бүлгийн  төсөл дэмжигдэж 1,0 сая төгрөгний санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, байнгын ажлын байраар хангагдсан байна. Зоилтот бүлгийн 12 иргэдийг ажлын байранд зуучилсан байна.

90

9.1.4

 

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем Ejob платформыг тухайн орон нутгийн ажил олгогч, ажил хайгч, иргэд, олон нийтэд танилцуулж сурталчлан таниулах

 

Зуучлагдсан иргэний тоо

Арга хэмжээний тоо 2

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем Ejob платформыг тухайн орон нутгийн ажил олгогч, ажил хайгч, иргэд, олон нийтэд танилцуулж сурталчлан таниулсан байна

Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем Ejob платформыг тухайн орон нутгийн ажил олгогч, ажил хайгч, иргэд, олон нийтэд танилцуулж  сурталчлан 4 сард нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж гарын авлага поршурыг тарааж сумын нэгдсэн групп болон, төрийн албан хаагчдын нэгдсэн группт цахим хэлбэрээр тавьж мэдээлсэн байна.

90

 

Арга хэмжээний тоо

-

 

9.1.5

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд залуучуудыг хамруулах

-

Байнгын ажлын байраар хангагдсан иргэний тоо 2

Сумын хэмжээнд 31

Сумын хэмжээнд  31

Аймгийн ХХҮГ-аас зарласан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, Залуучуудыг гарааны биенесийг дэмжих хөтөлбөр”-ийн талаарх мэдээллийг сумын фейсбүүк группээр иргэдэд нээлттэй мэдээлж, иргэдээс төслийг хүлээн авч хугацаанд нь газарт дамжуулж ажиллалаа. Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны 5 иргэний төслийг хүлээн авч газарт хүргэснээс Ж.Энхбат “Саалийн үнээ худалдан авч сүү цагаан идээ борлуулах ”, Саранхүү “нэхий эдэлэл боловсоруулах, Т.Цэцэгмаа оёдолын  төслүүд дэмжигдэж, 30 сая төгрөгний санхүүжилт авч 4 иргэн байнгын ажлын байраар хангагдсан байна. Мөн хөжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт С.Болортуяа сүү цагаан идээ ” төсөл дэмжигдэж 5 сая төгрөгний санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, ажлын байртай болсон байна. Мөн Чингис, Буяннэмэх, Даваасүрэн, Даваасамбуу, Жигжидсүрэн, Даваапунцаг гэсэн мал маллах сонирхолтой 6н залуу малчин өрхыг дэмжин ХЭСангаас тус бүр 5 сая төгрөгний малжуулах хөтөлбөрт хамрагдаж, ажлын байртай болсон. Хоршоо хөгжүүлэх сангаас 2 аж ахуй нэгж 4 иргэн нийт 6н иргэн ажлын байртай болсон 2023 онд нийт 16 иргэн шинэ  хөтөлбөрт хамрагдсан санхүүжилт 168 сая хөтөлбөрт хамрагдсан иргэдийн ажлын эхлэл, явц ямар байгаад иргэдтэй санал солилцож, явцын хяналт хийж ажиллалаа. Түр ажлын байраар 51 иргэнОюутан, цэрэг, ажил хайж буй иргэдийг ыг ханган цалинжуулан ургац хураалтад оролцуулах, солонгост гэргээгээр ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэх,  2023 оны 5 сарын 08-аас 5 сарын 24-ны хооронд зохион байгуулагдсан хөдөлмөрийн цахим яармагийн талаарх мэдээллийг сумын группэд байршлуулж иргэдэд мэдээлэл хүргэж ажиллалаа.

100

9.1.6

“Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах

-

Бий болсон ажлын байрны тоо 3

-

Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоогоор 6

Хөтөлбөрт хамрагдсан өрх иргэдийг судалгаагаар өрхийн иргэн бүрээр гаргалаа. Хөтөлбөрт 8 өрхийн 37 иргэн хамрагдаж байна. Иргэдийн 17 нь 18 аас дээш насны иргэд байна. Хөтөлбөрт хамрагдаж байгаа. Өрхөөс Хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэн Д.Саранхүү 10 сая, Т.Цэцэгмаа 10 сая С.Болортуяа 3 сая төгрөгний  ХЭДС-ийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж санхүүгийн дэмжлэг авсан. Мөн Дуламрагчаа ЗДТГазарт хог ачих үйлчилгээны ажилтан, Сумад барагдаж байгаа шинэ эмнэлэг, халуун ус дээр 5 иргэн түр ажлын байраар ханган ажилсан. Тухайн өрхийн орлого нэмэгдэж, амьдралд ахиц гарч байна. Одоогийн байдалаар 1 иргэн төсөвт байгууллагад 3 иргэн төсөл авч өрхийн орлоготой болсон 4 иргэн малчнаар ажиллаж байна. Эдээр иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч зохих түвшний сургалтанд хамрагдаж, боловсролын түвшин дээшилсэн байна. 

100

9.1.7

“Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

 

Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн тоо 4

 

 

Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээ, төсөл хөтөлбөрт шаардлага хангасан иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулж сумын группээр төсөл хүлээн авах зар мэдээлэл бэлтгэн 2-3 удаа тавьсан 4 эмэгтэй төсөл авсан байна. Нийтийг хамарсан ажлаар нийтийн эзэмшлийн гудамж талайд бүтээн байгуулалт хийх ажлын хүрээнд 6 сард  нийтийг хамарсан ажлаар хийж гүйцэтгэж ажилгүй 20 иргэнийг НХА-32 түр ажлын байраар хангасан ба 10 эмэгтэй түр ажлын байранд зуучлагдан ажилласан. Төсөвт байгууллагад 3 эмэгтэй ажилд орсон. Хөдөлмөрийн тухай болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулиар эмэгтэйчүүдэд утсаар, цахимаар, үйлчилгээ авсан иргэдэд мэдээлэл хүргэж ажиллалаа. Цалинтай ээж хөтөлбөрт 127 эх хамрагдаж, 63,5 сая төгрөгний тэтгэмж авсан байна. Сум хөгжүүлэх сангийн зээлд оёдол, монгол дээл хувцас, сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр 4 эмэгтэй төсөл ирүүлэн  ажлын байртай болсон. ОНОТХҮ-ний бүлийн төсөлд 2-р багийн өндөр настан Д.Нэргүйгын төсөл дэмжигдэж санхүүгийн дэмжлэг авсан байна.

90

Зорилт 9.2. Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг

ханган ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлнэ.

9.2.1

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлын төсвийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, хяналт тавьж ажиллах

0,3 сая.төг

Төсөвт батлагдсан дүнгээр

-

Батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлсэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль"-аар гарын авлага бэлтгэн мэдээллээ сумын групп болон мэдээллийн самбарт байршуулан иргэдэд мэдээлэл хүргэж ажилласан. Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс гишүүд 1 удаа цахим хэлбэрээр сургалт зохион байгуулсан 2023 оны 4-р сарын 17-ны өдрийн сургалтанд сумын зөвлөлийн гишүүд бүрэн хамрагдсан. Ажил олгогч нарт зориулан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, соёл зан үйлийг төлөвшүүлэх, ХАБЭА-н хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг уриалж, гарын авлага поршурыг сумын нэгдсэн групп болон, төрийн албан хаагчдын нэгдсэн группт цахим хэлбэрээр тавьж мэдээлсэн. ХАБЭА-н сарын аяныг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу ажлаа явуулж тайлангаа гарган аймгийн ХХҮГ-т хүргүүлж ажилласан. Мөн төсөвт байгууллагуудыг ажиллагсдыг эрүүл мэндийн багц шинжилгээнд хамруулах, үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа. Суманд үйл ажиллагаа явуулж буй  аж ахуйн нэгжийн 7 уурын зуух, 2 шатахуун түгээх станцад  очиж ХАБЭА-н талаар заавар зөвлөмж өгч ажилласан. Мөн ажлын хувцас хамгаалах хэрэгсэл, нормын сүү олголтонд үзлэг шалгалт хийж заавар зөвлөгөө өгч ажилласан.

100

9.2.2

Хөдөлмөрийн бэрхшээлтэй хүнийг ажиллах нөхцөл, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх

(Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйл)

1,0 сая.төг

 

Хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан аж ахуйн нэгж байгууллагын тоо 1

Нийт 34.020 сая төгрөг төвлөрүүлсэн

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн мөнгөн дүнгээр

Аймгийн ХХҮГ-аас зарласан” хөжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт С.Болортуяа сүү цагаан идээ ” төсөл дэмжигдэж 5 сая төгрөгний  санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, ажлын байртай болсон байна.  Түр ажлын байраар 5 иргэн хангасан.

90

Зорилт 9.3.Нийгмийн хамгаалал, нийгмийн бүлгүүдэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэн, төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэж, гомдол чирэгдэлгүй ажилласан байна.

9.3.1

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох шинэчилсэн аргачлалын дагуу харьяа нутаг дэвсгэрийн зорилтот өрх, иргэнийг тодорхойлоход хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагад бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлж хамтран ажиллах

0,5 сая.төг

Бүх талын дэмжлэг, үзүүлж хамтран ажилласан байна

Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаанд хамрагдахаар хүсэлт өгсөн 200 өрхийг дахин судалгаанд хамруулсан.

Шинэчилсэн аргачлалын дагуу судалгааг зохион байгуулж, хамтран ажилласан байна.

Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн зорилтот бүлгийн 13 өрхөнд орлогыг орлуулан тооцох аргачлалаар амьжиргааны түвшин тогтоох судалгаа авч аймагт хүргэн ажилласан. Одоо халамжаас-хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нэмэлт судалгаа авах, шинээр ХЭБичигт өрх хамруулах үйл ажиллагаа хийгдэхгүй байна.

90

9.3.2

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа, ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн насны иргэдийг нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцуулах асуудлыг орон нутгийн бодлого шийдвэрт тусгуулан Халамжаас-Хөдөлмөрт зорилтыг хэрэгжүүлэхэд санаачилга гарган дэмжлэг үзүүлэн ажиллах

0,5 сая.төг

Нийтийг хамарсан ажилд хамрагдсан иргэний тоогоор 9

Хөдөлмөрийн насны 51 иргэнийг нийтийг хамарсан ажилд хамруулсан.

Хөдөлмөрийн насны иргэдийн 10-аас доошгүй хувийг нийтийг хамарсан ажилд хамруулсан байна.

Сум хэмжээнд Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар хөтөлбөрт хамруулан. 23 өрх хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авахаас татгалзсан байна. 2023 онд ХЭБичгийн үйлчилгээнд хамрагддаг 5 өрх байна. Үүнээс ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн насны 9 иргэдийг нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцуулсан.

100

9.3.3

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэх, үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг чадавхжуулахад анхаарч ажиллах

-

Хамрагдсан иргэдийн тоогоор 3

16 төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж 580 иргэнийг үйлчилгээнд хамруулсан.

Үйлчилгээнд зорилтот өрх иргэнийг хамруулсан байна.

Д.Нэргүйгийн “ цайны газар” бүлгийн  төсөл дэмжигдэж 1,0 сая төгрөгний санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, байнгын ажлын байраар хангагдсан байна. Цаашдаа бүлгийн төсвийг нэмэгдүүлэх, үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг чадавхжуулахад анхаарч ажиллаж байна.

90

9.3.4

Ахмад настны хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт заасан “Ахмадын сан”-г байгуулан, журмын дагуу хэрэгжилтийг ханган ажиллах

-

Ахмадын сан байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын тоо

 

-

 

Сум бүрт 3-аас доошгүй байгууллага ахмадын сан байгуулан ажиллуулсан байна

Ахмад настны хуулийн дагуу төрийн байгууллагууд байгууллагын харьяалалтай 64 ахмад байна. Эдгээр ахмадуудад жилд 2 удаа гарын бэлэг гардуулж ажиллаж байна. Мөн ахмадын хорооны даргад ЗДТГ-аас гэрээнд заасны дагуу 5-р сарын 1-ны өдрөөс хойш 350,000 төгрөгийн урамшуулал олгож ажилласан байна.

90

9.3.5

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангаж, хөндлөнгийн нөлөөлөлгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж хамтран ажиллах

-

Хамтран ажилласан байна.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах цахим сургалтад 1 удаа хамруулж, 3 удаагийн зөвлөмж чиглэл өгч ажилласан.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангаж ажилласан байна.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангаж, хөндлөнгийн нөлөөлөлгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах цахим сургалтад 1 удаа хамруулж, 3 удаагийн зөвлөмж чиглэл өгч ажилласан. 2023 онд 16 удаа хурал хийж 123 асуудал шийдсэн байна.

90

9.3.6

Төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлийн талаар сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, орчны хүртээмжийн үнэлгээ хийж, нийт төрийн байгууллагын 50-с доошгүй хувийг хүртээмжтэй болгох

 

Сургалт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсан тоо 2

Үнэлгээ хийсэн байгууллага аж ахуйн нэгжийн тоо 1

Хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байгууллагын тоо 2

-

-Сумын нийт төрийн байгууллага хүртээмжийн үнэлгээ хийсэн байна

-Суманд 2 оос доошгүй байгууллага хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байна.

Сумын нийт төрийн байгууллага хүртээмжийн үнэлгээ хийсэн байна. ЗДТГ, ЭМТ, ЕБС, СӨБ  зэрэг байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүн орж гарах гарцтай байгаа.  Сумын группэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарал бүхий мэдээллүүдийг  тавьж хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт хамааралтай мэдээллээ олж авах боломжоор ханган ажиллаж байна.

90

9.3.7

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийг жилд 2-оос доошгүй удаа зарлан хуралдуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний Үндэсний зөвлөлөөс баталсан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, үр дүнг улирал тутам тайлагнах

-

Төлөвлөгөөний хэрэгжилтээр

-

Хөгжлийн бэрхшээлтэй хүний Үндэсний зөвлөлөөс баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажилласан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-иар гарын авлага бэлтгэн нийтдээ хөгжлийн бэрхшээлтэй 69 иргэнд тарааж мэдээллээр хангаж ажилласан.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг шинэчлэн гаргасан ба  нийт хөгжлийн бэрхшээлтэй  иргэн 112, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 16  иргэн судалгаагаар гаргав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Шижир эрхэс“ ХХК –н дагуу 2 өдөр ажиллаж Протез ортопедийн болон тусгай  хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн жишиг үнийн жагсаалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гарын авлагаар бэлтгэн хүргэж, иргэд ямар ямар хөнгөлөлт авч болох мэдээллийг хүргэсэн. Тайлан мэдээг аймагт хүргэн ажилсан байна.

100

Зорилт.9.1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал, оролцоог хангах үйлчилгээ

9.4.1

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллах

1,0 сая.төг

Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувь

85 хувь

90 хувиас дээш

Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, гэр бүлийн хүрээний харилцаа хандлагын доголдолтой гэр бүлүүдтэй түлхүү ажиллаж, мэдээлэл зөвлөгөө өгөх, сургалт суртчилгаанд хамруулах үйл ажиллагаанд 25 гэр бүл 50 иргэн, ЕБС-ын 8-12 р ангийн 236 сурагчдад урьдчилан сэргийлэх сургалт суртчилгаа явуулж гарын авлага тараах материал хүргэж ажилласан байна. 2022 оны 10 сараас 2023 оны 03 сар хүртэлх хугацаанд Хуульзүй дотоод хэргийн яамнаас Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нөлөөллийн ажлыг сайжруулах нь төсөл бичиж, бичсэн төсөл шалгарч 14,575,000 мянган төгрөгний санхүүжилтийг сумандаа авчирч олон олон ажлуудыг хийж ажиллалаа.

100

9.4.2

“Хүүхэд хамгаалал”-ын хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлж, шаардагдах төсвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах

1,0 сая.төг

 

Үйлчилгээнд хамрагдсан гэр бүл, хүүхдийн тоо

 

 

 

 

 

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл бүртгэгдээгүй 2023 онд 108 утасны дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй сайн тал ажиглагдаж байна. Мэдээллийн хэрэгсэл сумын фэйсбүүк грүппээр мэдээлэл, зөвлөгөө, анхааруулга, уриалгын шторкыг тогтмол түгээн ажиллаж байна. Хүүхэд хамгааллын хамтарсан баг бүх нөхцөл кейс дээр багаараа ажиллаж үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалж байна. ИТХ, ГХУСАҮСЗ-өөс бичиг хэргийн зардалд дэмжлэг үзүүлж ажилласан.

90

9.4.3

Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах

1,0 сая.төг

Үйл ажиллагааны тоо

 

Оролцогч хүүхэд, залуучуудын тоо

 

 

2023 оны 10-р сард ‘’Нандин ’’ охидын клуб, хүүхдийн зөвлөл, өсвөрийн сэргийлэгч зэрэг бүлгэмүүдийг байгуулж сурагч хүүхдүүдтэйгээ илүү ойртон ажиллаж урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл хүргэх ажлыг бүх сувгаар суртчилан ажиллаж байна.

90

9.4.4

Насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах

0,5 сая.төг

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо

 

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо буурсан байна.

 ‘’Нандин ’’ охидын клуб, хүүхдийн зөвлөл, өсвөрийн сэргийлэгч зэрэг бүлгэмүүдээрээ дамжуулан мөн мэдээлэл цуглуулан урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл хүргэх ажлыг бүх сувгаар сурталчилан ажиллаж байна.

90

Зорилт 9.2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж, жендэрийн салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний хэрэгжилтийг хангаж, бүх нийтийн жендэр ба эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг оновчтой арга, хэлбэрээр зохион байгуулж ажиллана.

9.5.1

Жендэрийн салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээнд иргэд, олон нийт, зорилтот бүлгийг хамруулах, жендэрийн дэд хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах  

 

Зохион байгуулсан сургалтын тоо...

Нөлөөллийн ажлын тоо чанар...

2-оос доошгүй арга хэмжээг зохион байгуулж нөлөөллийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлсэн байна.

90 хувиас дээш

Сургалт мэдээллийн цагаар албан хаагчдад болон иргэдэд мэдээ мэдээлэл түгээн ажиллаж байна.

70

Зорилт.9.3. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ

9.6.1

Сум бүр малчин өрхийн гишүүн бүрийг, суралцагч, хувиараа хөдөлмөр  эрхлэгч иргэдийг  эрүүл мэндийн даатгалд хамруулах хөдөлгөөн өрнүүлэх

 

Сумын хэмжээнд

124599,1

Сумын хэмжээнд

100345,5

Жилдээ

Эрүүл мэндийн даатгалын орлогын төлөвлөгөө 23248,0 мянган төгрөг, гүйцэтгэл 22541,0 мянган төгрөг, биелэлт 100 хувьтай байна. Орлогын 90 гаруй  хувь нь E баримтаар эрүүл мэндийн даатгалаа төрийн үйлчилгээний дансанд тушааж хэвшсэн, эрүүл мэндийн даатгал цахимд 10-20 минутад харагдаж иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэл үүсэхгүй байна.

90

9.6.2

Суманд ажиллаж буй аж ахуйн нэгж,  ажил олгогч даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлүүлэх өр, авлагагүй байх

 

Сумын хэмжээнд

 

Сумын хэмжээнд

 

Жилдээ

Шимтгэлийн орлого 543621,8 мянган төгрөгөөр орлогын төлөвлөгөөг 70,5% биелүүлж өр авлагагүй ажиллаж байна.

 

90

 

ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

94.5

 

 

 

                                          ГҮЙЦЭТГЭЛИЙН  ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ  ХЭРЭГЖИЛТИЙГ

                                          ГАРГАСАН:

ЗАСАГ  ДАРГЫН  ТАМГЫН  ГАЗРЫН  ДАРГА                                           Д.СОНИНБАЯР

 

 

                                          ХЯНАСАН:

                                          ЗАСАГ   ДАРГА                                            С.ЧУЛУУНШАГАЙ