БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛУУД ХУРАЛДАНА.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛУУД ХУРАЛДАНА.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна гэсэн заалтын хүрээнд зохион байгуулагдах Багийн Засаг даргыг сонгох Иргэдийн нийтийн хурлууд дараах хуваарийн дагуу

• 2025.01.20-ны Даваа гарагийн 12 цагт 1-р багийн ИНХ БӨМБИЙ багийн төвд

• 2025.01.21-ны Мягмар гарагийн 12 цагт 2-р багийн ИНХ БАТХААН багийн төвд

• 2025.01.22-ны Лхагва гарагийн 12 цагт 3-р багийн ИНХ ӨВӨРЗҮЛЭГТ багийн төвд

• 2025.01.23-ны ПҮРЭВ гарагийн 12 цагт 4-р багийн ИНХ ХАРТОЙРОМ багийн төвд

• 2025.01.24-ны Баасан гарагийн 12 цагт 5-р багийн сумын СОЁЛЫН төвд тус тус хуралдана.

Иймд иргэд та бүхнийг багийн Засаг дарга сонгох Иргэдийн нийтийн Хуралдаа идэвхитэй оролцохыг УРЬЖ байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56-р зүйлийн 56.4 дэх хэсэгт Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

56.4.1. Багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой;

56.4.2. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

56.4.3.Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

56.4.4.Ялгүй байх шаардлагыг хангасан иргэд холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн 2025.01.17-ны 18 цагаас өмнө сумын Иргэдийн Төлөөгчдийн Хурлын мэргэжилтэнд хүлээлгэн өгнө үү.

Холбогдох мэдээлэлийг сумын ИТХ-ын ажлын албанаас авна уу. 99023958, 99966452, 89404204