ӨВӨРЗҮЛЭГТ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.
Баян-Өндөр сумын Өвөрзүлэгт, 3-р багийн ИНХурал 2025 оны 01-р сарын 22-нд хуралдаж багийн ИНХурлын дарга, багийн Засаг дарга нарыг сонголоо.
Иргэдийн нийтийн хуралд 217 иргэн санал өгч оролцсоноос:
БИНХурлын даргад
1. Батдэлгэрийн Ёндонжамц
Багийн засаг даргад
1. Шоовдорын Гүрдорж нар өрсөлдөж илээр санал хурааж 100 %-ийн саналаар тус тус дэмжигдэж
БИНХурлын даргад Б.Ёндонжамц, Багийн Засаг даргад Ш.Гүрдорж нар сонгогдлоо.
Багийн засаг даргад Ш.Гүрдоржийг томилуулахаар Сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.
Багийн хуралдаа идэвхитэй оролцсон Өвөрзүлэгт багийнханд талархал илэрхийлье.