ХАРТОЙРОМ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

ХАРТОЙРОМ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА.

Баян-Өндөр сумын Хартойром, 4-р багийн ИНХурал 2025 оны 01-р сарын 23-нд хуралдаж багийн ИНХурлын дарга, багийн Засаг дарга нарыг сонголоо.

Иргэдийн нийтийн хуралд 257 иргэн санал өгч оролцсоноос:

БИНХурлын даргад

1. Ш.Лхамсүрэн/ 164 хүний санал/-63.8%

2. Б.Мөнхбат / 88 хүний санал/ 33.8%

Багийн засаг даргад

1. Н. Гэндэнжамц / 150 хүний санал/-58.3%

2. Э.Цэрэндаш / 64 хүний санал/-24.9%

3. Д.Гэндэнсүрэн /43 хүний санал/16.7%-ийн санал авлаа.

БИНХурлын даргад Шийтэрийн Лхамсүрэн, Багийн засаг даргад Нацагдоржийн Гэндэнжамц нар сонгогдож багийн засаг даргад Н.Гэндэнжамцыг томилуулахаар Сумын Засаг даргад уламжлахаар шийдвэрлэлээ.

Нийт нэр дэвшигчиддээ цаашдын ажилд нь амжилт хүсэж багийн хуралдаа идэвхитэй оролцсон ХАРТОЙРОМ багийнханд талархал илэрхийлье.