2025 онд аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах тендерт шалгарсан “Газар дэлхий” ХХК ажлыг гүйцэтгэнэ.
Аймгийн ГБХБГ-н албан хаагчид, "Газар дэлхий" ХХК төлөөлөл, Сумын удирдлагууд анхан шатны судалгааны ажлыг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэхүү Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө нь сумын хилийн цэсийн хэмжээнд газрын нэгдмэл сангийн 6 ангиллын хүрээнд хийгдэх төлөвлөлт, цаашдын сум орон нутгийн хөгжлийн суурь баримт бичиг юм.
Мөн сумын ОНХС-н хөрөнгөөр сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа бөгөөд энэхүү төлөвлөл нь хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө юм.