“ӨЛГИЙ ЭЭЖ” ХХК хогийн цэгийг шинэчилж тохижууллаа

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар “ӨЛГИЙ ЭЭЖ” ХХК хогийн цэгийн хог булшлах нүхийг шинэчлэн ухах, хойд урд хэсгийн төмөр тор, төмөр шон солих, 2 цэгт хяналтын камер суурилуулах ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ.

Ажлын хүрээнд:

• Хогийг квошоор түрж, хуучин шуудуунд хийж овоолж булсан.

• 750 метр урт, 3.5-4 метр гүн, 2 метр өргөн хог булшлах нүх шинээр ухсан.

• 100 ширхэг шон, 300 метр төмөр утсан тор суурилуулсан

• Хяналтын 2 камер суурилуулсан байна.

Ажлыг 30 сая төгрөгийн төсвөөр чанартай, хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өглөө.