АРДЫН ХУВЬСГАЛЫН 104, ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 94 ЖИЛ, БАЯН-ӨНДӨР СУМ БАЙГУУЛАГДСАНЫ 101 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ХҮЧИТ 64 БӨХИЙН БАРИЛДААН
Баян-өндөр сумын харьяат, Сумын начин Төмөрбаатарын Сэмжид түрүүлж Сумын заан цол,
Баян-өндөр сумын харьяат, сумын заан Баярхүүгийн Бат-эрдэнэ үзүүрлэж,
Их шөвгийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат бөх А/А Д.Энхболд, Баян-өндөр сумын харьяат, Их монголын хүчтэн дэвжээний бөх А/Н Б.Цэрэндавга нар шалгарлаа. Хүчит бөхчүүддээ баяр хүргэж амжилт хүсье.
Д.СЭРЭЭНЭН АГСАНЫ НЭРЭМЖИТ ШИГШЭЭ 32
Сэлэнгэ аймгийн харьяат, залуу бөх Т.Өсөхбаяр түрүүлж сумын начин цол,
Баян-өндөр сумын харьяат, залуу бөх Я.Жавхлансайхан үзүүрлэж,
Их шөвгийн дөрөвт залуу бөх А.Балжинням, Ч.Даваадорж нар шалгарлаа.
ӨСВӨРИЙН БӨХИЙН БАРИЛДААН
Баян-өндөр сумын харьяат, залуу бөх А.Балжинням түрүүлж
Баян-өндөр сумын харьяат, залуу бөх Б.Даваажаргал үзүүрлэж,
Их шөвгийн дөрөвт залуу бөх Б.Хишигбаатар, Д.Мөнхдэмбэрэл нар шалгарлаа. Хүчит бөхчүүддээ баяр хүргэж амжилт хүсье.