СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АДУУЧИН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2025 оны 08 сарын 09 ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Аварга шалгаруулах Адуучин тэмцээн, Айрагны баяр арга хэмжээ Батхаан багийн төвд нийт 45 Адуучин оролцож амжилттай зохион байгуулагдлаа.

1-р байранд Батхаан багийн Адуучин Баярхүүгийн Алтангэрэл шалгарч Сумын аварга Адуучин боллоо

2-р байранд Батхаан багийн Адуучин Сэдэджавын Лхагва-Эрдэнэ

3-р байранд Бөмбий багийн Адуучин Баттөмөрийн Хүрэлбаатар

4-р байранд Өвөрзүлэгт багийн Сумын Аварга Адуучин Нямхүүгийн Доржсамбуу

5-р байранд Батхаан багийн Адуучин Баярхүүгийн Батбуян нар тус тус шалгарлаа

Сумын Аварга шалгаруулах Адуучин тэмцээнийг Батхаан багийн адуучин Сумын алдарт уяач Нацагийн Жамба агсаны үр хүүхдүүд, Батхаан багийн адуучин Сумын алдарт уяач Нацагийн Мяхдадаг агсаны үр хүүхүүд ивээн тэтгэж явууллаа.

Нийт оролцсон Адуучид, болон шалгарсан Адуучид, ивээн тэтгэж оролцсон Нацагийн Жамба агсаны үр хүүхдүүд, Нацагийн Мяхдадаг агсаны үр хүүхдүүд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье.