Өвөрхангай аймгийн Баян-өндөр суманд жилдээ 400-500 хүн хэвтэн эмчлүүлэх, амбулаториор 7000-8000 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, орчин үеийн стандартад нийцсэн эрүүл мэндийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо.

“Баян-Өндөр” СЭМТ нь:

• Мэдрэл судлал, гэмтэл согог судлал, шүдний эмч, эх барих бага эмч зэрэг нарийн мэргэжлийн нийт 25 эмч сувилагчтай.

• 10 хүн хэвтэн эмчлүүлэх ортой, жилдээ 400-500 хүн хэвтүүлэх боломжтой.

• Амбулаториор жилд 7000-8000 хүн хүлээн авна.

• Шүд, эхо, рентген, эмэгтэйчүүд, уламжлалт, жижиг мэс ажилбарууд хийх боломжтой ба лавлагаа шатлалд үзүүлдэг тусламжуудыг үзүүлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй.

• Тойргийн хүрээнийхээ 4-5 суманд тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд Сумын эрүүл мэндийн анхны жишиг төвийн барилгын ажлыг чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэх болон 65 нэр төрлийн 95 ширхэг тоног төхөөрөмжөөр хангахад нийт 6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Эрүүл мэндийн яам, Азийн Хөгжлийн банк хамтран өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт 9 зээлийн төсөл, 10 удаагийн буцалтгүй тусламж, 24 техник туслалцааны төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.