Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас дэлхийн 26 улс, Монгол Улсын 21 аймгийг хамруулан 2025.08.22-24-ний өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулсан "Нүүдэлчин'' дэлхийн соёлын фестивальд Өвөрхангай аймгаа төлөөлөн оролцсон Баян-Өндөр сумын Батхаан 2 дугаар багийн малчин Дашзэвэгийн Балчинсүрэн Дашзэвэг Балчинсүрэн, хүү Б.Пүрэвдоо Балчинсүрэн Пүрэвдоо-гийн хамт "Арьс ширэн урлалын төрөл"-д Монгол Улсын Шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа.
Адуутай, айрагтай нутаг, ард олон, өвөг дээдсээсээ өвлөсөн уламжлал соёлоо улс орон, олон улсад таниулан сурталчилж, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж буй өвлөн уламжлагчдадаа халуун талархал илэрхийлье.
Адууны тань буян хишиг, өвөг дээдсээс өвлөсөн ур ухаан тань үеийн үед ашид дэлгэрэх болтугай!