Тус өрөөг уламжлалт ахуй соёлыг илтгэх эд өлгийн зүйлс, гэрийн тавилга, дэг жаягт холбогдох хэрэглэгдэхүүнээр бүрдүүлсэн бөгөөд сурагчид болон багш, эцэг эхчүүдэд Монгол ахуй, ёс заншлын талаар суралцах орчныг бүрдүүлж байна.
Ийнхүү “Ёс заншлын” өрөө нь хүүхдүүдэд өв соёлоо хайрлан хамгаалах, уламжлалаа өвлөн үлдээх үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.