4 ДҮГЭЭР БАГИЙН ТӨВИЙН БАРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЛАА.
ОНХС-ийн 59.000,000 ( тавин ёсөн сая ) төгрөгийн санхүүжилтээр баригдсан 4 дүгээр багийн төвийн барилгыг сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/126 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авлаа.
12 метр урт, 9 метр өргөнтэй уг барилга нь дотроо багийн дарга, багийн эмч, хурлын заал бүхий 3 өрөөтэй бөгөөд тухайн барилгын ажлыг МАНДАХ ТӨГС ГУРВАН-ЭРДЭНЭ хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэж комисс-т хүлээлгэн өглөө.