Малчдадаа туслах аян

Малчдадаа туслах аян албан ёсоор эхэлж Сантын өвсний фондоос 2000 өвс татаж; суурин өрх; алсын оторт яваагүй өрхүүдэд 1өрх тус бүрт 4боодлыг үнэгүй олгоно. Хивэг нэг өрхөд 3шуудай буюу хөнгөлөлттэй үнээр 6750төгрөгөөр тус тус 2020оны 01р сарын 10ны өдөр өглөө эрт ЗДТГ_ын гаднаас багийн дарга нар; ЗДТГ_ын хамт олон отрын штабынхны хяналт зохион байгуулалтаар ард иргэдэд олгогдоно... Мөн сурагчдын амралт 2020оны 01сарын 20хүртэл сунгагдсан байгаа. Сурагчид цуглах үед сумын нийтийн тээврийн холбоотой сумын засаг дарга гэрээ байгуулан тодорхой цэгүүдэд маршрут гарган малчдын хүүхдүүдийг ая тухтай тээвэрлэн дотуур байрны багш нарт хүлээлгэн өгнө. Одоогийн судалгаагаар 129сурагчид 9микро машин үйлчлэх ба шатахууны зардал 1.000.000 төгрөгийг сумын засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах ба сумын микроны жолооч нар үнэ төлбөргүй хөлс хүч авахгүйгээр малчдынхаа хүүхдүүдийг тээвэрлэхээр болсонд туйлын баяртай байна. Мөн Баян Өндөр сумын уугуул Дамдинсүрэн буюу Дамиа ах шатахууны үнээр өвс тэжээлийг тээвэрлэн өгч бидэнд туслалцаа үзүүлж байна.. Малчдадаа туслах аян цааш өрнөнө тусалж дэмжсэн оролцсон хүн бүрт баярлан талархаж Сайхан сэтгэлт Баян Өндөрчүүд та бүхнээр бахархаж байна..
Сумын отрын штаб