Цахим хурал зохион байгуулав.

Өвөрхангай аймгийн хүнс, Хөдөө аж ахуйн газар, Сумдын удирдлага, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгууллаа.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Хүнс хөдөө аж ахуйн газраас цаг үеийн байдлаар санал солилцох, орон нутгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэдээллээр хангах зорилгоор 19 сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд нийт 70 орчим хүн оролцсон цахим хурал зохион байгууллаа.

Хурлаар мал хаваржилт, отор нүүдэл, мал төллөлт, мэрэгчтэй тэмцэх ажлын зохион байгуулалт, чанар, үр дүн, ноолуурын бэлтгэл ажил, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд тусгагдсан өөрчлөлт, анхаарах асуудал, хаврын тариалалт, тариаланчдад бодлогоор дэмжлэг үзүүлэх, санхүү хөрөнгө оруулалт, тасгийн бүтэц, орон тооны талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо. Засаг дарга Э.Насанцогт

1. Үүлэнд зориудаар нөлөөлөх

2. 2018 ноосны урамшууллын 145 дансны алдаатай өрхийн урамшууллын талаар

3. Төмс хүнсний ногоо, малын тэжээл тариалах иргэдийн тоо өссөнтэй холбогдуулан Бөмбийн газар тариаланг сэргээж трактораа засварлахаар албан тоот хүргүүлсэн зэрэг асуудлаар санал оруулж хариулт авлаа.