Цаг үеийн мэдээлэл

1. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны 04 дүгээр сарын 28-нд сумын удирдлагууд, багийн засаг дарга нар, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэнүүд цаг үеийн талаар шуурхай хуралдаж оторчидоо эргэх, сумдын удирдлагуудтай уулзахаар 3 ажлын хэсэг гарч газар дээр нь нөхцөл байдалтай ажиллахаар явлаа.

1-р ажлын хэсэгт жолооч Лхагвабаяр, Засаг Дарга Э.Насанцогт, 3-р багийн засаг дарга Б.Санжаажамц, 1-р багийн засаг дарга Д.Нямсүрэн

2-р ажлын хэсэгт: Жолооч Б.Батхишиг, ИТХ-н дарга Ш. Гүрдорж, Засаг даргын орлогч С.Золбаяр, малын эмч М.Цэрэндаш, 1-р багийн эмч Б.Дашпунцаг

3-р ажлын хэсэгт: 5-р багийн засаг дарга С.Чулууншагай, 4-р багийн засаг дарга Н.Гэндэнжамц 12 хүний бүрэлдэхүүнтэй явлаа.

2. Сумаас бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэхээр 46,0 сая төгрөгөөр 9,2 тн бактержуулсан будаа, аймгаас 4,3 тн, улсын төсвөөс 26,5 тн нийт 40 тн бактержуулсан будаа авч 20,000 га талбайд нийтийг хамарсан ажил үйлчилгээгээр 100 хүн, ЗДТГазрын ажилчид оролцож ажилласан. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/32 тоот захирамжийг үндэслэн бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 10-наас 10 хоногийн хугацаанд зохион байгуулсан байна. Улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай микробиологийн аргаар бактержуулсан будааг 1 дүгээр багт 8 тонн, 2 дугаар багт 8 тонн, 3 дугаар багт 8 тонн, 4 дүгээр багт 8 тонн, 5 дугаар багт 8 тонныг тус тус хувиарласан. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 20 -ны өдрүүдэд шалгалтыг 8 удаа явуулж, 1-р багт 2 удаа явж, 1 хяналтын цэг авч үзэхэд 81,2 %-тай 2-р багийн нутагт 2 удаа явж, 2 хяналтын цэг авч үзэхэд 78,6 %-тай, 5-р багийн нутагт 2 удаа явж, 2 хяналтын цэг авч үзэхэд 78,3 %-тай, 3-р багийн нутагт 1 удаа явж, 1 хяналтын цэг авч үзэхэд 82,8 %-тай, Хар тойром багт 1 удаа явж 1 цэг авахад 82,6%-тай байсан. Үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг 1,2,3,4,5 дугаар багийн нутгийг хамруулан, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 100 иргэн, 10 малчин өрхүүдтэй хамтран хийсэн байна. Ажлын хэсгийхэн гэрээгээр ажиллах иргэдэд талбайг хувиарлан хүн хоорондын зай 20 м байхаар хувиарлан өгч хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй мэрэгч амьтантай микробиологийн аргаар тэмцэх зөвлөмж гарын авлага, хөдөлмөр хамгаалалын бээлий, цув, гар ариутгах санитол, маскаар ханган гүйцэтгэлд байнгын хяналт тавьж үйл явцын зургийг тухай бүрт нь авч баримтжуулсан. Тус ажилд 110 хүн, 5 автомашин оролцуулан хийж гүйцэтгэсэн байна. Дээрхи байдлыг үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна.

Бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлыг заавар зөвлөмжийн дагуу хүн ам байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэлгүйгээр тэмцэж ажлын техник үр дүн 80,0% -тай хийж гүйцэтгэсэн байна.

3. Баян-Өндөр сумаас 9 аймгийн 27 сумын нутагт отроор 479 малчин өрхийн 242177,0 мянган мал, өөрийн аймгийн 4 суманд 8 малчин өрхийн 3870 мал отроор явж өвөлжиж хаваржсан. Сумандаа 462 малчин, мал бүхий өрхийн 107078,0 мянган мал өвөлжиж хаваржиж байна