Бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажлыг зохион байгууллаа.

Сумаас бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэхээр 46,0 сая төгрөгөөр 9,2 тн бактержуулсан будаа, аймгаас 4,3 тн, улсын төсвөөс 26,5 тн нийт 40 тн бактержуулсан будаа авч 20,000 га талбайд нийтийг хамарсан ажил үйлчилгээгээр 100 хүн, ЗДТГазрын ажилчид оролцож ажилласан. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/32 тоот захирамжийг үндэслэн бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 10-наас 10 хоногийн хугацаанд зохион байгуулсан байна. Улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай микробиологийн аргаар бактержуулсан будааг 1 дүгээр багт 8 тонн, 2 дугаар багт 8 тонн, 3 дугаар багт 8 тонн, 4 дүгээр багт 8 тонн, 5 дугаар багт 8 тонныг тус тус хувиарласан. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 4 дүгээр сарын 20 -ны өдрүүдэд шалгалтыг 8 удаа явуулж, 1-р багт 2 удаа явж, 1 хяналтын цэг авч үзэхэд 81,2 %-тай 2-р багийн нутагт 2 удаа явж, 2 хяналтын цэг авч үзэхэд 78,6 %-тай, 5-р багийн нутагт 2 удаа явж, 2 хяналтын цэг авч үзэхэд 78,3 %-тай, 3-р багийн нутагт 1 удаа явж, 1 хяналтын цэг авч үзэхэд 82,8 %-тай, Хар тойром багт 1 удаа явж 1 цэг авахад 82,6%-тай байсан. Үлийн цагаан оготнотой микробиологийн аргаар тэмцэх ажлыг 1,2,3,4,5 дугаар багийн нутгийг хамруулан, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 100 иргэн, 10 малчин өрхүүдтэй хамтран хийсэн байна. Ажлын хэсгийхэн гэрээгээр ажиллах иргэдэд талбайг хувиарлан хүн хоорондын зай 20 м байхаар хувиарлан өгч хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа, бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй мэрэгч амьтантай микробиологийн аргаар тэмцэх зөвлөмж гарын авлага, хөдөлмөр хамгаалалын бээлий, цув, гар ариутгах санитол, маскаар ханган гүйцэтгэлд байнгын хяналт тавьж үйл явцын зургийг тухай бүрт нь авч баримтжуулсан. Тус ажилд 110 хүн, 5 автомашин оролцуулан хийж гүйцэтгэсэн байна. Дээрхи байдлыг үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна.

Бэлчээрийн хөнөөлт мэрэгчтэй тэмцэх ажлыг заавар зөвлөмжийн дагуу хүн ам байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэлгүйгээр тэмцэж ажлын техник үр дүн 80,0% -тай хийж гүйцэтгэсэн байна.