Сум бага оврын эксковатортой боллоо

Суманд хамгийн их тулгамддаг асуудал нь малын сэг зэмийг ачиж, тээвэрлэн устгах болон удаан жилийн өвөлжөө, бууцыг засч сайжруулан хогийг булшлах ажил байдаг. Мөн өвлийн улиралд зам даваа гаргах, зуны цагт үерийн далан гаргах зэрэг техникийн хэрэгцээ шаардагддаг. Эдгээр асуудлуудыг эерэгээр шийдэж хог тээврийн менежментийг сайжруулах зорилгоор суманд бага оврын эксковатортой боллоо. Дээрх бага оврын эксковатрыг улсын төсвийн 40  сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нутгийн буян” групп нийлүүлсэн юм.