“Сумын отрын штаб”-ыг байгуулж ажиллаа.

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд 2019-2020 оны өвөл, хавар өөрийн аймгийн сум хооронд болон зэргэлдээ аймгийн нутагт отроор өвөлжиж байгаа малчдад  эрүүл мэнд, нийгэм, төрийн үйлчилгээг зохицуулах “Сумын отрын штаб”-ыг байгуулж ажиллаа. Отроор өвөлжиж хаваржиж байгаа малчдын талаарх судалгаа мэдээллийг нарийвчлан гаргаж очсон сумын хүн, мал эмнэлэг, соёл, холбоо, мэдээлэл төрийн үйлчилгээгээр үйлчлэх асуудлыг сумдын удирдлагуудтай хамтран зохицуулж малчдыг тав тухтай өвөлжүүлж хаваржуулах тал дээр анхаарч ажиллаа. Баян-Өндөр сумаас 9 аймгийн 27 сумын нутагт отроор 479 малчин өрхийн 242177,0 мянган мал, өөрийн аймгийн 4 суманд 8 малчин өрхийн 3870 мал отроор явж өвөлжиж хаваржсан. Сумандаа 462 малчин, мал бүхий өрхийн 107078,0 мянган мал өвөлжиж хаваржиж байна. Манай суманд үүсээд байгаа малчдын нөхцөл байдлын талаар сумын засаг дарга Э. Насанцогт холбогдох хүмүүст /МУ-ын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, ХХААХҮСайд Ч. Улаан, УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан, УИХ-ын гишүүн ХНХСайд С. Чинзориг/ нарт хүсэлт явуулсанаар 2019 оны 11-р сарын 09 ны бямба гаригт Булган аймгийн рашаант суманд Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан амжилттай зохион байгуулагдсанд баяртай байна. Уг хуралдаанд Өвөрхангай, Архангай, Булган, Төв аймгийн засаг дарга нар болон Цагдаа Онцгой байдлын газрын дарга нар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Хурандаа М. Энх-Амар, ХНХЯамны сайд УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн С. Чинзориг аймгуудын ХХААГ-ын дарга нар, хамаарал бүхий 30 орчим сумдын засаг дарга, орлогч дарга, хурлын дарга холбогдох мэргэжилтнүүд оролцсон өргөтгөсөн хуралдаан болсон. Уг хуралдаанд өвөлжилт хүндрэх нөхцөл байдлаас үүдсэн отрын их нүүдлийн хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, даван туулах арга замыг хамтдаа хайж, гарц гаргалгаа, боломж бололцоог судалж санал бодлоо хэлэлцсэн.