МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Баян-Өндөр сумын ард иргэд, малчид та бүхэндээ ирж буй 2021 ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна. 2020 он Мал эмнэлгийн тасаг, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд бид бүхний хувьд амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил өнгөрлөө. Манай тасгаас сумын шилдэг төрийн албан хаагч, Байгууллагын тэргүүний ажилтан, аймгийн шилдэг тархвар зүйч эмч зэрэг гавъяа шагналаар дүүрэн он жилүүд байлаа. Ирэх ондоо бид бүхэн сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө илүү хичээж ажиллах болно. Ингээд ирж буй ондоо нутгийн зон олон та бүхэн минь эрүүл энх, саруул сайхан байж юу санасан есөн хүсэл тань сэтгэгчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлж байна.

ХҮНДЭТГЭСЭН: ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСАГ,

МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ