Зорилтод өрхүүдэд тусламж үзүүллээ.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан сумын зорилтод бүлгийн 20 өрхөд зудын эрсдлийг бууруулах зорилгоор дэмжлэг үзүүллээ. Тус суманд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газрын Дарга С.Цэдэнбалжираар ахлуулсан ажлын хэсэг ирж тусламжийг  олголоо. Баг бүрээс зорилтот 4 өрх, нийт 20 өрхөд хорголжин тэжээл, рапсын шахдас, амин тун, шархны тос, нүдний тос, барагшунт бэлдмэл, хурганы уут, утасны нэгж, зөвлөмж гарын авлага зэргийг олголоо.