Алдарт Эх одонгоор шагнуулах эхчүүдийн
материал ирүүлэх тухай
Монгол Улсын “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2011 оны хууль, Ерөнхийлөгчийн 2011 оны 116 дугаар зарлигаар батлагдсан “Эхчүүдэд Алдарт Эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах тухай” журмын дагуу шагнагдах эхчүүд материалиа 2021 оны 03 дугаар сарын 10-ны дотор сумын ИТХ-ын ажлын албанд ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал
1. Эхийн цахим иргэний үнэмлэхийг 2021 оны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
2. Алдарт Эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээг 2021 оны нотриатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээг үрэгдүүлсэн бол иргэний бүртгэлийн лавлагаа
4. Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний үнэмлэхний 2021 оны нотриатаар гэрчлүүлсэн хуулбар, үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа
5. Нас барсан хүүхэдтэй бол төрсний болон нас барсны лавлагаа /Нас барсан хүүхэд гэдэгт 4 ба 6 хүүхэдтэй байгаад хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрснээс хойш нас барсан хүүхэд хамаарна гэж ойлгоно/
6. 3 хүртэл насанд нь үрчилж авсан хүүхэдтэй бол төрсний болон үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, байхгүй бол иргэний бүртгэлийн лавлагаа
7. Хүүхдийн гэрчилгээний дугаар давхар дугаартай бол /үрчлэлт, овог нэр өөрчлөлт гэх мэт/ иргэний бүртгэлийн лавлагааг хавсаргах
8. Эхийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт
9. Нэгдүгээр зэргийн одон авах бол 2 дугаар зэргийн одонгийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Жич: Хамгийн бага хүүхэд нь 2021 оны 06 сарын 01-ны өдрөөс өмнө 1 нас хүрсэн байна.
Дутуу материал хүлээж авахгүй.