Аймгийн аварга малчид тодорлоо.

2021 ОНЫ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО

Өвөрхангай аймгийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрээр мал сүргээ чанаржуулан, ашиг шимийг нэмэгдүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар амжилт гаргасан Аймгийн аварга малчин, саальчин, үхэрчин, тэмээчин, фермер, тариаланчдыг шалгарууллаа.Тус сумаас 4 дүгээр багийн малчин Д.Зээхүү, 2 дугаар багийн малчин Н.Дарамбазар, 3 дугаар багийн малчин Т.Алтанхуяг, Н.Хүрэлбаатар, 1 дүгээр багийн малчин А.Доржпүрэв, Аймгийн аварга үхэрчнээр 5 дугаар багийн малчин Ж.Дүнгээ нар шалгарлаа. Аварга малчиддаа цаашдын ажилд нь амжилт хүсч, урин хавартай энх мэнд золгохын ерөөлийг өргөе. Мал сүрэг тань арвижин, арван цагаан буян тань дэлгэрэх болтугай.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСАГ