Хавсралт
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ,
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Энэхүү журам нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10, 16.2.5, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.3, Зөрчлийн тухай хуулийн 6.5, Иргэний хуулийн 26.8, 189 дүгээр зүйлийг удирдлага болгон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Норматив тогтоох тухай” 272 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж, аймгийн Засаг даргаас иргэн, аж ахуйн нэгжид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт тавих зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
- Энэхүү журам нь аймгийн нийт нутаг дэвсгэрт үйлчилнэ. Бусад сумд орон нутгийн хэмжээнд дээрх журмаар зохицуулагдах харилцааг давхар зохицуулсан хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.
- Мөн түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон улсын чанартай сүлжээ борлуулалтын /бөөний төв/ аж ахуйн нэгжүүд, улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд энэхүү журам нэг адил үйлчилнэ.
1.3. Журамд хэрэглэгдэх нэр томьёог холбогдох хууль, тогтоомжид зааснаар ойлгоно.
ХОЁР. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг /цаашид тусгай зөвшөөрөл гэх/ спиртийн өндөр агууламж, сул агууламжтай согтууруулах ундааны төрлөөр ангилан шинээр олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт тавих тухай асуудлыг хариуцан зохион байгуулах, санал, дүгнэлт гаргах “Аймгийн орон тооны бус зөвлөл” байгуулагдаж, аймгийн Засаг даргын дэргэд ажиллах бөгөөд зөвлөлийн /цаашид зөвлөл гэх/ саналыг үндэслэн аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийн асуудлаар шийдвэр гаргана.
2.2. Аймгийн засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн чиг үүрэг
2.2.1. Орон тооны бус зөвлөл нь улирал тутам хуралдаж, санал дүгнэлт гаргах бөгөөд аймгийн засаг даргад тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
2.2.2. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хойшлуулшгүй шийдвэр гаргах, улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон үед тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд хянан, шалгаж, шийдвэрлэхтэй холбогдсон арга хэмжээг зөвлөлийн нарийн бичгийн дарга аймгийн Засаг даргад танилцуулж, яаралтай шийдвэрлүүлнэ.
2.2.3. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулах бөгөөд аймгийн Засаг дарга /орлогч/ нь зөвлөлийг ахлан, хуралдааныг зохион байгуулж, нийт гишүүдийн 50-аас дээш хувийн ирцтэйгээр хуралдаж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, саналын зөрүүтэй гишүүний саналыг хуралдааны тэмдэглэлд тусгах бөгөөд зөвлөлийн шийдвэр нь хуралдааны тэмдэглэл хэлбэртэй байна.
2.2.4. Аймгийн орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах албан тушаалтнууд ажиллана.
Зөвлөлийн дарга:
- Аймгийн Засаг дарга /орлогч/
Нарийн бичгийн дарга /ажлын алба/:
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн
Гишүүдэд:
- Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга
- Аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга
- Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга
- Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний асуудал хариуцсан хэлтсийн дарга
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн хүнс, хөдөө ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн
- Аймгийн Татварын хэлтсийн дарга
- Арвайхээр хотын Захирагчийн албаны дарга
- Аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг болно.
2.2.5. Зөвлөл нь сумын Засаг даргаас ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг уламжилсан албан бичиг холбогдох бусад материалыг хүлээн авч ажлын 21 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргана.
Үүнд:
- Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй байх цэгийн тоог харгалзан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг энэ журмын 2.7 заасныг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих;
- Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, татгалзсан үндэслэлийг заасан хариуг хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад бичгээр хүргүүлэх;
- Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, цэгийн нэр өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх
- Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэх;
- Тусгай зөвшөөрлийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдон сумдад үүрэг чиглэл өгөх, сургалт мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулах, хяналт шалгалт зохион байгуулж, хариуцлага тооцох;
- Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүртгэл, судалгааг хөтлөх, олон нийтэд тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг ил тод мэдээлэх;
- Тусгай зөвшөөрлийг спиртийн сул агууламжтай, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааны төрлөөр ангилан олгох;
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтад дурьдагдсан албан тушаалтанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавихыг шаардах, тэдний илрүүлсэн зөрчлийн мөрөөр арга хэмжээ авахуулж холбогдох шийдвэрийг гаргуулах;
- Орон тооны бус зөвлөлийн гишүүд нь хуралдаанд оролцохдоо нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд төрийн албан тушаалтны хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаарх мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргах;
2.3. Сумын Засаг даргын чиг үүрэг
2.3.1. Тухайн сум өөрийн харьяалах нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, байршлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон норматив хязгаарт нийцүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, шийдвэрлүүлэн, мөрдөж ажиллах
2.3.2. Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, байршлыг тогтоохдоо иргэдээс санал авч, олон нийтийн оролцоог дэмжин ажиллана.
2.3.3. Хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийн өргөдлийг холбогдох материалыг хамт журманд заасан бүрдүүлбэрийг хангуулан хүлээн авч дүгнэлт гарган, албан бичгийн хамт аймгийн зөвлөлд хүргүүлнэ.
2.3.4. Тусгай зөвшөөрөл хүссэн худалдаа үйлчилгээний цэгт тавигдах босго оноо, хязгаарыг мэргэжлийн байгууллагуудаас баталсан стандарт, шаардлага үзүүлэлтийг харгалзан үзэж, ажлын хэсгийг газар дээр нь ажлуулан тусгай зөвшөөрөл олгуулах, татгалзах эсэх талаар дүгнэлт гаргах
2.3.5. Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгүүдтэй гэрээ байгуулан, худалдаа, үйлчилгээний мэдээллийн сан үүсгэн, бүртгэлжүүлэн холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу харилцан үүрэг хүлээж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллана.
2.3.6. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд мэдээлэл, сурталчилгааг тогтмол явуулж, тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний цэгүүдэд тогтмол хяналт тавьж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана.
2.4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх үүрэг
2.4.1. Тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулах хүсэлтээ журманд заасан бүрдүүлбэрийг ханган харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргад гаргах
2.4.2. Тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагын хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас заавар зөвлөгөө авах
2.4.3. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжид заагдаагүй аливаа хууль бус шаардлага, үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээллийг аймгийн Зөвлөлд ирүүлэх
2.4.4. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, норматив хэмжээ, аймгийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан бусад дүрэм, журам, ажиллах цагийн хязгаар, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан бусад шийдвэрийг чанд биелүүлж ажиллах
2.4.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хүсэлт гаргагч нь тавигдсан шаардлагын дагуу өөрийн обьектыг бэлтгэсэн байх
2.4.6. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл, заалтыг мөрдөж ажиллах
2.4.7. Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, ногдуулсан татварыг хугацаанд нь төлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгодог, татварын тухай хуулийн хүрээнд зөрчилгүй байх
2.4.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн обьектын баталгаажсан эдэлбэр газраас гадна ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгах ба гадна гэрэлтүүлгийг 10-20 метрт байгаа эд зүйл харагдах, камерийн бичлэгт орж байхаар суурилуулсан байна.
- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх худалдаа, үйлчилгээний цэгийн төрөл
- Доорхи хүснэгт заагдсан төрлөөр тусгай зөвшөөрлийг олгоно.
№ |
Согтууруулах ундааны төрөл |
Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа* |
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа** |
1. |
Согтууруулах ундаа худалдах цэгийн төрөл |
- Хайпермаркет - Супермаркет - Агуулах дэлгүүр - Бөөний төв - Худалдааны төвийн төрөлжсөн цэг - Хүнсний дэлгүүр - Минимаркет |
- Хайпермаркет - Супермаркет - Агуулах дэлгүүр - Бөөний төв - Худалдааны төвийн төрөлжсөн цэг - Аймгийн төвийн сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр - Минимаркет |
2. |
Согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн төрөл |
- Ресторан - Баар - Кафе |
- Ресторан - Баар - Аймгийн төвийн сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж буй кафе |
2.5.2. Спиртийн агууламжийн хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны “Норматив тогтоох тухай” 272 дугаар тушаалд зааснаар *-18 хувь хүртэл хүнсний этилийн спирт агуулсан согтууруулах ундаа, ** -18 хувиас дээш хүнсний этилийн спирт агуулсан согтууруулах ундаа гэж ойлгоно.
2.6. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
2.6.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр хэсгийн 11.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ.
2.6.2. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факс, цахим хаяг зэргийг тодорхой дурдсан байна.
2.6.3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр хэсгийн 11.1.6 дах хэсэгт заасны дагуу үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн камержуулалтын систем шаардлага хангаж буй эсэх талаар болон захиргааны зөрчлийн талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт
2.6.4. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатын батлуулах шаардлагагүй/
2.6.5. Худалдаа, үйлчилгээний цэгийг өөрийн эзэмшлийнх мөн болохыг тодорхойлсон бусад баримтыг эрх бүхий байгууллагын шаардсанаар гаргаж ирүүлэх /худалдах, худалдан авах гэрээ/
2.6.6. Стандарт, хэмжилзүйн байгууллагын худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн гэрчилгээний хуулбар /нотариатын батлуулах шаардлагагүй/
2.6.7. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хэрэгжилтийг хангасан эсэх талаар Татварын албаны тодорхойлолт
2.6.8. Худалдаа, үйлчилгээний цэгийн гадна, дотно тохижилтын гэрэл зураг
2.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид тавигдах шаардлага
2.7.1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1, 6.9-д заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээллээ бүртгүүлж эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байх
2.7.2. Үйл ажиллагааны төрлөөс хамаарч “Худалдааны үйлчилгээ. Худалдааны байгууллагын ангилал, тодорхойлолт МNS 6506:2015”, “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага МNS 5021-1:2019”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага МNS 4946:2019” стандартын шаардлагыг 85-ээс дээш хувь хангасан байх
2.7.3. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх
2.7.4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан хориглосон газарт байршаагүй байх
2.7.5. Хог хаягдлыг ангилан ялгах хогийн савыг орох хаалганы гадна талд байрлуулсан байх
2.7.6. Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, НӨАТ-ын баримт олгодог байх
2.7.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтын тохижилт хийгдсэн байх
2.7.8. Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартад нийцсэн 30 хоног хадгалах хүчин чадалтай телекамерын системээр тоноглогдсон байх
2.7.9. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна орчны 50 м хүртэл талбайг гэрэлтүүлэх гэрэлтүүлэгтэй байх
2.7.10. Төвийн дулаанд холбогдоогүй тохиолдолд халаалтыг цахилгаанаар болон бусад эх үүсвэр ашиглан шийдсэн, эрчим хүчний хэмнэлттэй утаагүй хэрэглээг бий болгосон байх
2.7.11. Ашигласан, эзэмшсэн, өмчилсөн газраас гадна орчны нийтийн эзэмлийн зам талбайд тохижилт, ногоон байгууламж хийж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй байлгах
2.7.12. Хаягийг монгол хэл дээр кирилл үсгээр бичсэн, гадуураа гэрэлтүүлэгтэй фасадны талбайн 20%-иас ихгүй байх
2.7.13 Улирлын чанартай худалдаа, үйлчилгээнд /жуулчны бааз/ согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг 5 дугаар сарын 01-ээс 10 дугаар сарын 01 хүртэл 2 жилийн хугацаатайгаар энэ журмын 3.1-3.3-т заасны дагуу олгох
ГУРАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ШИНЭЭР ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ,
СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
3.1. Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах
3.1.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас харьяа нутаг дэвсгэрийнхээ сумын Засаг даргад тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлөө Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан шаардлага болон энэхүү журмаар нарийвчлан зохицуулсан тусгай шаардлагын хүрээнд холбогдох материалын хамт бүрдүүлэн өгнө.
3.1.2. Сумын Засаг дарга өргөдлийг судалж, ажлын 14 хоногийн дотор аймгийн Зөвлөлд тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсэх талаарх албан бичгийг хүргүүлнэ.
3.1.3. Аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл Захиргааны ерөнхий хуульд зааснаар өргөдлийг холбогдох материалын хамт хүлээн авч нөхцөл байдлыг судлан, шаардлагатай тохиолдолд хяналт тавих бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас тодруулга авч, бүх сумдаас тусгай зөвшөөрлийн материалуудыг нэгтгэн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
3.1.4. Зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гарсаны дараа нарийн бичгийн дарга ажлын 3 хоногт багтаан аймгийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулан танилцуулж, тусгай зөвшөөрлийг хэвлүүлэн аймгийн Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулж, хүсэлт гаргагчид улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгоно.
3.1.5. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжид заасны дагуу аймгийн Засаг дарга хоёр жилийн хугацаагаар шинээр олгож, мөн хугацаагаар сунгана.
3.1.6. Тусгай зөвшөөрөл олгосон захирамжийн хуулбарыг харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргын Тамгын газар болон хяналт тавих бусад байгууллагуудруу тухайн өдөр хүргүүлж, сумын Засаг даргаас тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана. www.uvurkhangai.mn цахим хуудсанд ил тод байршуулна.
3.1.7. Тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний цэгийг бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэн /бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээний дагуу/ авч үйл ажиллагааг үргэлжлүүлэх бол дээрх журамд тавигдах шаардлагын дагуу холбогдох баримт, материалыг бүрдүүлж тусгай зөвшөөрлийг шинээр авна.
3.1.8. Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа газрууд стандартад заагдсан ангиллын дагуу тус тусдаа тусгай зөвшөөрөл олгогдоно. Мөн нэг аж ахуйн нэгж үйл ажиллагааны төрлөөс хамааран худалдаа, үйлчилгээний төрлөөр тус тусад тусгай зөвшөөрлийг авна.
3.1.9. Улирлын чанартай үйлчилгээ болон шаардлагатай тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээнд спиртийн сул агууламжтай согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар энэ журмын 3.1-3.3-т заасны дагуу олгоно.
3.1.10. Тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт, хяналт тавих байгууллагын гэрээний хугацаанд зөрчил дутагдалгүй ажиллаж байсан талаар дүгнэлтийг үндэслэн аймгийн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, тусгай зөвшөөрөлийг олгоно.
3.2. Дараах тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана.
3.2.1. Энэ журмын 2.7-д заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар хяналт тавих чиг үүргийн байгууллагуудаас дүгнэлт гарсан.
3.2.2. Татвар төлөгчөөр бүртгүүлж, татварын өргүй урьдчилгаа татвараа бүрэн төлж, цахим төлбөрийн баримт олгодог байх
3.2.3. Татвар төлөгч борлуулалт хийх бүрд хэрэглэгчийн систэмээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэх цахимаар илгээх үүргийг биелүүлсэн талаар Татварын хэлтсийн тодорхойлолт /байцаагчийн тамгатай баталгаажуулагдсан байх
3.2.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, аймгийн нутаг дэвсгэрт нутгийн өөрөө удирдах байгууллага болон төрийн захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, шийдвэрийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
3.3. Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.
3.3.1. Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, суутгасан татварын тооцоо хийгээгүй
3.3.2. Тусгай зөвшөөрөл бичигдсэнээс хойш 1 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл хүсэгч зөвшөөрлөө аваагүй
3.3.3. Тусгай зөвшөөрлийн сунгалтыг хугацаа дуусахаас 1-2 сарын өмнө холбогдох шаардлагыг хангаж баримт бичгийг бүрдүүлэн салбар зөвлөлд уламжлах бөгөөд энэ хугацаанд сунгалт хийлгээгүй
3.3.4. Аймгийн Онцгой комиссоос гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан гаргасан хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэр гарсан
3.3.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх ажилд 18 нас хүрээгүй хүн ажиллуулсан, сургуулийн сурагч, насан хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, 21 нас хүрээгүй эсхүл согтуу хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон
3.3.6. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол гаргасан, уг гомдол нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон
3.3.7. Албан мэдэгдэл хүргүүлсний дараа зөвшөөрлийг олгосон байгууллага эх хувиар нь хураан авч, холбогдох байгууллагууд архи согтууруулах ундааг битүүмжлэн, буцаан татан авалт хийлгэж, нотлох баримтыг гаргуулана.
3.3.8. Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн санал дүгнэлтийг үндэслэн аймгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ажлын 10 хоногийн дотор түдгэлзүүлэх шийдвэр гаргана.
3.4. Тусгай зөвшөөрлийн эрх сэргээх
3.4.1. Тусгай зөвшөөрлийг 3 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд энэ хугацаанд иргэн, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх асуудлыг хэлэлцэхгүй.
3.4.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанаас хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн бол түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгасны дараа холбогдох мэргэжлийн байгууллагаас зөрчлөө арилгасан талаар тодорхойлолт гаргуулж аймгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд аймгийн зөвлөл ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
3.5. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
3.5.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Татварын хэлтэст улирал бүр тайлангаа гаргаж өгөөгүй, татварын тооцоог тухай бүр хийгээгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгоогүй
3.5.2. Тусгай зөвшөөрлийг бусдад түрээслүүлж, худалдсан
3.5.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан
3.5.4. Хяналтын шинжилгээ хийлгээгүй согтууруулах ундааг худалдаа, үйлчилгээнд хэрэглэсэн
3.5.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 3 сар буюу түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй буюу үйл ажиллагаагаа зогсоосон, татан буугдсан
3.5.6. Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон
3.5.7. Хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаагүй, энэ журам болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тухай Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Стандарт, хэмжилзүй, Татварын байгууллагаас мэдэгдэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал ирүүлсэн нь үндэслэлтэй бол
3.5.8. Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон энэ журмаар хориглосон үйл ажиллагаа явуулсан
3.5.9. Дээрх тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүчингүй болгосон тухай шийдвэр, албан мэдэгдлийн хамт нэн даруй холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.
ДӨРӨВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ,
ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
4.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэхүү журмаар батлагдсан “Гэрчилгээ”-ний загвараар хэвлэн, аймгийн Засаг даргаар баталгаажуулан олгоно. /Журмын 1-р хавсралт/
4.2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь оршин суугаа газрын /сумын/ Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана. /Журмын 2-р хавсралт/
4.3. Энэхүү журам, стандартын ерөнхий шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид олгох тусгай зөвшөөрлийг Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу хураамжаа төлсөн тохиолдолд олгоно.
4.4. Тусгай зөвшөөрлийг хэвлэх, олгохтой холбогдсон бусад зардлыг аймгийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлнэ.
ТАВ. ХОРИГЛОХ ЗҮЙЛ
5.1. Тусгай зөвшөөрөлтэй газарт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно.
5.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, мөн зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах байршлаа өөрчлөхийг
5.3. Нийтийн зориулалттай орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг бол Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны барилгын үндсэн хийц, бүтэцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргах
5.4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах тогтоосон цагийн хязгаарыг зөрчих
5.5. Улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, тохирлын гэрчилгээ аваагүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх
5.6. Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа
5.7. Тусгай зөвшөөрөл аваагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
ЗУРГАА. ХЯНАЛТ ТАВИХ
6.1. Тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаанд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан байгууллагууд хяналт тавих бөгөөд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтан нэн даруй биелүүлэх үүрэгтэй.
6.2. Тусгай зөвшөөрөлтэй газруудад холбогдох мэргэжлийн байгууллагууд хууль тогтоомж, энэ журмын 3.2-т заасан шаардлагын дагуу чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийн талаарх санал дүгнэлтээ аймгийн зөвлөлд ирүүлж шийдвэр гаргуулна.
6.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газрууд цагийн хуваарь зөрчсөн, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбоотой зөрчлийн талаарх мэдээлэл, нотлох баримтыг сумын Засаг дарга, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн зөвлөлд хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
6.4. Хяналт, шалгалт хийсэн байгууллага нь илрүүлсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулж, аймгийн зөвлөлд санал, дүгнэлт танилцуулах, цаашид авах арга хэмжээний талаар албан мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажиллана.
6.5. Тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний цэгүүдийг аттестатчлах, цэгийн тоонд хяналт тавих чиг үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ.
ДОЛОО. БУСАД
7.1. Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг аймгийн зөвлөлд гаргаж ажлын 7 хоногийн дотор шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
7.2. Сумдын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ажилтнууд, аймгийн орон тооны бус зөвлөлийн гишүүд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай хууль, бусад холбогдох хуулийн дагуу хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
7.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
хоёрдугаар хавсралт
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
______он_____сар_____өдөр Дугаар _______ Арвайхээр
/огноо/ /ЗД-ын захирамж/
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН НЭР:__________________________________
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨРӨЛ: ______________________________________________
ЭЗЭМШИГЧ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН НЭР, ХАЯГ: _______________________
________________________________________________________________________
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НУТАГ ДЭВСГЭР: ________________________________
ГЭРЧИЛГЭЭ ________ОН_______САР_______ӨДӨР ХҮРТЭЛ ХҮЧИНТЭЙ.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
Гэрчилгээний ар талд бичигдэнэ.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД ӨГӨХ ЗААВАР
- Үйл ажиллагааг тухайн нутаг дэвсгэрт явуулна.
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажил үйлчилгээ эрхлэх талаар хууль тогтоомжид заасны дагуу заавал гэрээ байгуулна.
- Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлж, мөн хүчингүй болгоно.
- Тусгай зөвшөөрлөө нүдэнд харагдах ил газарт байрлуулах, эрх бүхий албан тушаалтаны шаардсанаар тусгай зөвшөөрлөө тухай бүрт шалгуулж байх. Эрх бүхий албан тушаалтанд: бүх шатны Засаг дарга, цагдаагийн эрх бүхий ажилтан, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч нар орно.
- Тусгай зөвшөөрлөө эрх бүхий албан тушаалтанд шалгуулахаас татгалзах нь төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн зөрчил тул тусгай зөвшөөрлийг түр хураах үндэслэл болно.
- Тусгай зөвшөөрлөө хураалгасан тохиолдолд буцааж буюу дахин авах хүртэл согтууруулах ундаа худалдаалахгүй байх.
- Холбогдох хууль тогтоомж, шинээр гарсан хууль, журам, заавар, тогтоол, захирамжийг судлаж, мэдлэгээ сайжруулах, хуулийн хавтас нээж өөрөө болон үйлчилгээний ажилтандаа судлуулж мэдлэгийг нь шалгаж байх. Төрийн байгууллага, албан тушаалтнаас дээрх хууль тогтоомжийг мэдүүлэх үүрэггүй гэдгийг анхаарах.
- Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан эсэхээс үл хамааран жил дараалан захиргааны шийтгэл эдлэж 3 удаа хариуцлага тооцогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.
- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6.3, 6.5, 7.7, 9,2, 14.4 дэхь заалтуудыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгох, 4.4, 5,9, 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрөл дахин олгохгүй байх хуулийн заалттай.
- Тусгай зөвшөөрлийг нуун дарагдуулах, үрэгдүүлэх, хувилж олшруулах, бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, шилжүүлэх, төрийн эрх бүхий албан тушаалтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлж эсэргүүцэхийг хориглоно. Энэ тохиолдлыг ноцтой зөрчил гэж үзэн хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авах болно.
Зөрчлийн талаарх тэмдэглэл
Зөрч-лийн тоо |
Огноо |
Зөрчлийн утга |
Зөрчсөн хуулийн заалт |
Торгуулийн арга хэмжээ |
Хариуцлага тооцсон албан тушаалтны |
|
Нэр албан тушаал |
Гарын үсэг |
|||||
1 |
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
/Гэрээний загвар/
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИХ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЭЭ
/Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх/
______________хот № 20 __оны__дугаар
аймаг,сум,дүүрэг сарын__-ны өдөр
Тусгай зөвшөөрөл эзэмшихийг /худалдаа, үйлчилгээний эрх аль нь болохыг доогуур нь зурна/-ыг зөвшөөрөх энэхүү гэрээг нэг талаас________________________________ ______________________________________________________________хаягт амьдрах _________________________________________________________/эцгийн нэр, нэр/ ___________________ /тоот регистртэй, /цаашид “Сумын Засаг дарга” гэнэ/, нөгөө талаас _____________________________________________________________хаягт оршин суух _________________________________________________________/Овог нэр, Хуулийн этгээдийн нэр/ ___________________ /тоот регистертэй, /цаашид “Эрх авагч” гэнэ/ нар цаашид /хамтдаа талууд гэнэ/ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан 2018_____ оны ________дугаар журмыг үндэслэн харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулж байна.
Нэг. Нийтлэг үндэслэл
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллана.
- Энэхүү гэрээгээр талууд орчны эрүүл ахуй, нийгмийн хэв журам сахих, хөршийн эрхийг хүндэтгэх зэрэг харилцаанд хяналт тавих, харилцан хамтарч ажиллахад чиглэнэ.
- Худалдаа, үйлчилгээ явуулж буй цэгийн эрх эзэмшигч нь оршин суугаа газрын сумын Засаг даргатай энэхүү гэрээг байгуулах, шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулах, хяналт тавих эрхийг багийн Засаг даргад шилжүүлж болно.
Хоёр. Сумын Засаг даргын эрх, үүрэг
2.1. Энэхүү гэрээгээр эрх эзэмшигчийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хяналт тавих, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардах, нийтийг хамарсан арга хэмжээ, дайчилгаанд оролцуулах асуудлыг бүрэн хариуцна.
2.2. Эрх эзэмшигчийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдалд эрх зүйн туслалцаа үзүүлж, хүсэлт гомдлыг эрх бүхий байгууллагад уламжлах
2.3. Эрх эзэмшигчийн үйл ажиллагааны талаархи санал дүгнэлтийг мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх
2.4. Эрх бүхий /Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, аймгийн Засаг даргаас томилсон ажлын хэсэг/ байгууллагатай хамтран хяналт, шалгалтыг зохион байгуулах
Гурав. Эрх эзэмшигчийн эрх үүрэг
3.1. Холбогдох хууль тогтоомжид заасан эрх үүргийг эдлэхийн зэрэгцээ холбогдох хууль журам, стандарт, худалдаа, үйлчилгээний цагийн хуваарийг журмын дагуу мөрдөнө.
3.2. Эрх эзэмшигч нь гэрчилгээний эх хувийг худалдаа, үйлчилгээний цэгт олон нийт ил тод харагдахаар байршуулж, эрх бүхий этгээдэд саадгүй үзүүлэх ба эрхээ эдлэхдээ гэрчилгээг үрэгдүүлэх, хууль бусаар олшруулах, зориулалтыг өөрчлөхгүй, гэмтээхгүй байх үүрэгтэй.
3.3. Эрх эзэмшигч нь гэрчилгээ эзэмших эрхээ өөрийн нэрээр бүрэн эдэлнэ.
3.4. Худалдаа, үйлчилгээний цэгийн орчны эрүүл ахуй, стандартыг чанд мөрдөж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орон нутгийн засаг захиргааны байгууллагаас зохион байгуулж буй нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхитэй оролцоно.
Дөрөв. Бусад заалт
4.1. Энэхүү гэрээ нь гуравдагч этгээдэд хамаарахгүй.
4.2. Энэхүү гэрээний нөхцөл, заалттай холбоотой маргаан гарвал талууд аль болох хэлэлцээ хийх аргаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд эс эвлэрэвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
4.3. Энэхүү гэрээнд талууд гарыг үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
4.4. Энэхүү гэрээг _____ оны ____ сарын ____ -ны өдрөөс адил хүчинтэй хоёр хувь үйлдэж талууд тус бүрт нэг хувь хадгалагдана.
4.5. Талууд энэхүү гэрээнд заасан нөхцлийг урьдчилан гүйцэд уншиж танилцсан, гэрээний бүх нөхцлийн талаар харилцан саналаа илэрхийлж тохиролцсон байх бөгөөд талууд бүрэн дүүрэн ойлголтыг авсан болно.
Гэрээ байгуулсан:
Засаг дарга: Эрх эзэмшигч:
________________ ____________________
/нэр/ /нэр/
__________________ _____________________
/гарын үсэг/ /гарын үсэг/