card

СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 90.4% ирцтэйгээр Соёлын төвд хуралдаж, хэлэлцэн баталсан асуудлуудаас онцлох мэдээллүүдийг танилцуулж байна.

1. Малын тоо толгойн албан татварыг 2023 онд 50% хөнгөлөв.

2. Сумын бэлгэдэл логог солихоор тогтов.

3. Баян-Өндөр сумын түүхт 100 жилийн ойг угтан 2023 оныг “Сумын тохижилт, үйлчилгээний жил” болгов.

4. Зорилтот жилийн хүрээнд сумын шилдэг тохижилттой хашаа, гудамж, аж аж ахуйн нэгж, байгуулага, шалгаруулах уралдаан зарлав.

5. Сумын төвийн хашаа, гадна талбайн тохижилтын стандартыг журамлав.

6. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, үр дүнг 88.9%-аар дүгнэв.

7. Сумын ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааг 91%-иар дүгнэв.

8. 2023 онд ОНХС-ийн хөрөнгө, Малын тоо толгойн албан татвараар хийх зарим онцлох ажил:

• Шинэ халуун ус, фитнес төв байгуулах

• Эрүүл мэндийн төвд Шүдний кабинет байгуулах

• Орон нутаг судлах музейг тохижуулах

• ЕБС-д цахим кабинет байгуулах

• Сумын төвийн тохижилт үйлчилгээний зардал

• Суманд хэрэгжих төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ зураг хийлгэх

• Харзтайн хөв цөөрмийг засварлах

• Гүн өрмийн 10 худаг гаргах

• Худаг засвар

• Мал эмнэлгийн үйлчилгээ